МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOL207
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: METE207
Багц цаг: 3

Товч агуулга

Цаг уур, Уур амьсгал судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, ач холбогдол, тэдгээрийн уялдуу холбоо, дэлхийн агаар мандлын бүтэц, найрлага, дулааны ба чийгийн эргэлт, орон зайн хуваарилагдалт, уур амьсгалын системийн тухай, уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо,харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, тив дэлхийн ба тухайн газар орон, бүс нутгийн цаг уур, уур амьсгал тэдгээрийн онцлог, уур амьсгалын ангилал хийх зарчим,уур амьсгалыг судлахад хэрэглэдэг үндсэн аргууд, уур амьсгалын боловсруулалт хийх арга зүйг онол, практикийн хичээлээр үзэж заана.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутныг агаар мандлын шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг тайлбарлах, бусад шинжлэх ухаантай холбож ойлгуулах чадварт суралцуулах явдал юм.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: MIEC302
Багц цаг: 3

Товч агуулга

Уурхайн экологийн хичээлийн зорилго, судлах зүйл, уул уурхайн салбар дахь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчин-эдийн засаг-нийгмийн уялдаа, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл (газар, агаар, ус, хөрсний бохирдол, дуу чимээ доргилт), экологийн үнэлгээ, мониторинг, уурхайн хаягдал ба бохирдлын менежмент, байгаль орчныг хамгаалалт, сөрөг нөлөөллийг бууруулах арга замын талаар судална.

Зорилго

Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах, зохистой удирдах мэдлэг, чадвар, хандлагыг суралцагчдад төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, байгаль орчинд ээлтэй уул уурхай эрхлэх, мэргэжлийн ёс зүйтэй инженер бэлтгэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CLIM100
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: MINE413
Багц цаг: 3

Товч агуулга

Нөхөн сэргээлтийн тухай ойлголт, зорилго, тогтвортой хөгжил ба хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн эрхзүйн орчин, стандартууд, уурхайн үйл ажиллагаа ба байгаль орчинд үзүүлэх нөлөө, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, төлөвлөлт, нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн шалгуур үзүүлэлтүүд, нөхөн сэргээлтийн хэлбэр, чиглэл, уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт, биологийн нөхөн сэргээлт, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээ, нөхөн сэргээсэн талбайн арчилгаа хамгаалалтын талаар судална.

Зорилго

Уурхайн нөхөн сэргээлт хичээл нь уурхайн эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх байгаль орчны нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн цогц арга хэмжээний мэдлэгийг эзэмшүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хандлага төлөвшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOL424
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: MINE304
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOL201
Багц цаг: 3

Зорилго

митьвю

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOG101
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.

Зорилго

Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOL301
Багц цаг: 3

Товч агуулга

Плит тектоникийн онол нь Дэлхий судлалын шинжлэх ухааны судлаачидын дийлэнх хувьд 40 хүрэхгүй жилийн дотор өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэхүү онол нь галт уул ба газар хөдлөлтийн гарал үүсэл, уулсын бүс ба далай тэнгисийн байрлал, зүй тогтолыг тайлбарладаг. Тухайн хичээлээр дэлхийн бүтэц, структур, газар хөдлөлтийн судалгаа, түүнийг урьдчилан таамаглах боломж, далайн ёроолын үүсэл, хөгжил, өөрчлөлт, хаагдан үгүй болох, уул үүсэх хөдөлгөөн, төрөл, байрлал зэрэг дэлхийн өнгөрсөн, одоо, ирээдүйн хөгжлийн тухай сэдвүүдийг судална

Зорилго

Тухайн хичээлийг бүрэн судалсны дараа оюутан геологийн шинжлэх ухааны нэг тулгуур багана болсон тектоникийн онолд үндэслэн асуудалд шинжлэх ухаанлаг хандах төрөл бүрийн судалгааны арга, аргачлалыг эзэмшин түүнийгээ судалгаандаа хэрэглэж өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадвартай болох.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: GEOG711
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар