МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG201
Багц цаг: 3

Товч агуулга

Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана

Зорилго

Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG607
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээл нь зайлшгүй шаардлагатай лекц, илтгэл, хэлэлцүүлэг, суралцах жишээ, эссений зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн явцын хэлэлцүүлэг нь хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно. Хичээлийг дараах агуулгын хүрээнд судална. Үүнд: Байгууллагын бүтээгдэхүүний удирдлагын тухай ойлголт, Байгууллагын бүтээгдэхүүний удирдлагын өнөө ба ирээдүйн хөгжил, Зах зээлийн өрсөлдөөн ба бүтээгдэхүүний стратеги, Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн шинжилгээ, Бүтээгдэхүүний үүрэг, Хэрэглэгчийн шинжилгээ ба бүтээгдэхүүний шийдвэр, Зах зээлийн багтаамж, бүтээгдэхүүний борлуулалтыг урьдчилан таамаглах, Байгууллагын бүтцэд суурилсан бүтээгдэхүүний удирдлагын стратеги, тактик, Бүтээгдэхүүний стратегийг хөгжүүлэх, Бараа, үйлчилгээний үнэ, үнийн шийдвэр, Сурталчилгаа, урамшууллын шийдвэр, Брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, үнэлэмжийг нэмэгдүүлэх, Түгээлтийн суваг, хэрэглэгчийн үйлчилгээ ба бүтээгдэхүүний менежерийн үүрэг, Бүтээгдэхүүний удирдлага дахь санхүүгийн шинжилгээ зэрэг сэдвийн хүрээнд авч үзнэ.

Зорилго

Орчин үед бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшин суралцаж байгаа магистрын оюутнуудад бүтээгдэхүүний удирдлагын хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг таньж мэдэх,гүнзгийрүүлэн судлах шаардлага хэрэгцээ гарах болсон. Тийм учраас уг хичээлийн зорилго нь компанийн бараа, үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж хөгжүүлэхийн тулд зах зээлийг шинжлэх, бүтээгдэхүүний стратегийг тодорхойлох, үнэ, сурталчилгаа, урамшуулал, түгээлтийн сувагболон хэрэглэгчийн үйлчилгээний талаар удирдлагын шийдвэр гаргахтай холбоотой дараах компетенциудыг оюутанд эзэмшүүлэхэд чиглэнэ. Үүнд: Академик компетенц: • Бүтээгдэхүүний удирдлагын үндсэн үзэл баримтлалын талаарх мэдлэгээ бататгаж, өөрийн судалгааны ажилд ашиглах чадварыг эзэмших • Бүтээгдэхүүний удирдлагын хүрээнд гүйцэтгэх үндсэн үүргийг тодорхойлж, түүнийг практикт хэрэгжүүлэх дадал чадварт суралцах • Бүтээгдэхүүнийг удирдахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулах • Гаргасан шийдвэр дээр үндэслэн тайлан бичих, илтгэл хэлэлцүүлэх, дэвшүүлсэн үзэл санаагаа баталж хамгаалах Судалгааны компетенц: • Бүтээгдэхүүний удирдлагын асуудлуудыг шинжлэн судалж, шийдэл гаргах (таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах) • Бүтээгдэхүүний удирдлагын хүрээнд судлах асуудлыг тодорхойлж шинэ санаа гаргах, зураглах,боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах • Асуудалд маркетингийн мэргэжилтний үүднээс хандаж, хоорондоо хамааралтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, шалгах, харьцуулан сонгох,ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрөх зэргээр системтэйгээр төлөвлөх Ерөнхий компетенц: • Маркетингийн судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онцлогт тохирсон оновчтой шийдэл гаргах





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар