Бидний тухай
Багш ажилтан
Шинэ дэвшилтэт технологийн нэвтрэлт болон цар тахлын нөлөөгөөр урьд өмнөхөөсөө илүү хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг бол эрүүл мэндийн салбар юм. Сүүлийн жилүүдэд тус салбарт төрөлжсөн мэргэжлийн ганц нэг төвд үйлчилгээ хэт төвлөрснөөр эрүүл мэндийн тусламжийг бие даан үзүүлэхэд хүндрэлтэй болж, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх ажил орхигдох, эмч, ажилтнууд ачааллаа дийлэхгүйгээс ажлын байрны сэтгэл ханамж буурах, ажлаа солих зэрэг сөрөг хандлага гарах болсон. Тиймээс засгийн газраас энэхүү төвлөрлийг сааруулж, ачаалал, чирэгдлийг бууруулах зорилгоор тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн бусад эмнэлгүүдэд үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр нэлээд ажил хийгдэж байна. Энэхүү судалгааны хүрээнд бид байгууллагын ажиллагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг тодорхойлох онолын загварыг ашиглан боловсруулсан бөгөөд хөдөө, орон нутгийн эмч, ажилтнуудын сэтгэл ханамжид тэдний ажиллах орчны нөхцөл байдал, шагнал урамшуулал, удирдлага, ажилтны хоорондын харилцаа зэрэг хүчин зүйлс эерэг нөлөөлдөг болохыг судалгааны үр дүн харуулав.
Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарах болсон. Монголын нийгэм, улс төрийн амьдралын хэрэгцээ шаардлага, бодлого, эрх зүй, судалгаа боловсруулалтын аль ч түвшинд иргэдийн идэвхи, ялангуяа залуучуудын улс төрийн оролцооны асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд залуучуудын улс төрийн сонголт хийх зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь чухал ач холбогдолтой гэж үзлээ. Энэхүү судалгааны үр дүнгээр манай залуу сонгогчдын зан төлөвт тэдний улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрд итгэх итгэл үнэмшил зэрэг хувьсагчид хүчтэй нөлөөлдөг, харин гэр бүл найз нөхдийн нөлөө бага байдаг нь харагдаж байна.
The rapid development of digital technologies creates both opportunities and challenges for decision makers. Today, each business sector has its own e-commerce platforms, which on the one hand increases competition and on the other hand creates more favorable opportunities for buyers. In such a situation, it is imperative for businesses to quickly adapt to online shopping, expand their sales channels, and prepare their customers. Through this analysis, we aim to obtain e-commerce data in Mongolia, regularly update it, and compare it before and after COVID-19 with other sources. At the same time, the most widely used import product in our country was studied. The general information on the current e-commerce market in Mongolia were presented. Then, the method of analysis, sample results, and ways of reflecting e-commerce statistics were developed. Finally, some suggestions were reflected. A sample of 609 undergraduate students aged between 18 and 25 took part in an online survey during the lockdown period in Mongolia. The survey included self-report measures to assess loneliness, stress, and coping. Questionnaires were analyzed using SPSS 23 and Smart PLS 3. The results show that loneliness could cause stress among lockdown restricted individuals. Furthermore, home-staying individuals adopted coping strategies differ based on their individual differences and demographic characteristics. The results of this study are expected to bring insights into how to deal with the new normal situation and modify management methods and techniques in emerging and turbulent changes.
Монгол улсад интернэтийн дэд бүтэц онлайн худалдааны түвшинд хангалттай шийдэгдэн цахим худалдаа хөгжих суурь нөхцлүүд нэгэнт бүрдсэн хэдий ч цахим худалдааг эрхлэлт бусад орнуудаас харьцангуй бага байгаа юм. Энэ нь хүмүүсийн шинэ технологид хандах хандлага, мэдлэг чадвар, онлайн худалдаанд итгэх итгэл, хэрэглэгчдийн хүлээх эрсдэл гэх мэт хүчин зүйлстэй холбоотой байна.
Цахим худалдаанд хандах хэрэглэгчийн зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгаанууд олон байдаг ч ихэвчлэн Улаанбаатар хотын иргэдийг хамруулсан байдаг. Энэ удаагийн судалгаа нь хөдөө орон нутгийн иргэдэд анхаарлаа хандуулснаараа онцлогтой. Тухайлбал, хөдөө орон нутаг дахь цахим худалдааны хөгжил, иргэд болон ЖДҮ эрхлэгчдийн цахим худалдаа эрхлэх хүсэл сонирхол, ойлголт мэдлэгийн түвшин, түүнийг хөгжүүлэх боломжийг онолын загварт үндэслэн судалсан. Хөдөө, орон нутгийн ЖДҮ-чдийн цахим худалдаа эрхлэх хүсэл эрмэлзлийг дэмжихэд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд ч анхаарах болсон байна.
The current study reveals an individual’s perceptions of the usefulness of personal innovativeness and social influence, which were important factors towards the adoption of e-commerce. Individuals who have a higher degree of perceived risk have a higher preference to try products without a prior evaluation.
Smart city technologies such as transportation and parking systems make our daily lives more efficient and intelligent. However, it is impossible to implement a smart mobility system without analyzing the individual's behavior toward the new technology. This research study attempts to develop a framework for predicting smart mobility antecedents using SEM in primary data analysis. The Technology Acceptance Model (TAM) was the conceptual foundation for this study. To achieve the objectives of the study, one thousand five hundred and twelve effective questionnaires were collected and analyzed using Smart PLS 3.3. The results show that perceived usefulness, perceived ease of use, and perceived risk significantly affect attitudes towards adopting smart mobility systems. Our study provides a comprehensive framework to understand individual-level smart city technology adoption. This study offers implications for policymakers to update existing policies concerning road technology.
Researchers and policymakers are increasingly concerned about the lack of participation in ebusiness by micro, small to medium-sized firms (MSMEs), which are key contributors to economic activity. E-commerce in rural areas MSME is a powerful tool for alleviating poverty and promoting long-term social development. Understanding how to support MSME intention in the rural e-commerce industry has become a critical issue for private businesses and local government. Based on the entrepreneurial model, we constructed a research framework to evaluate the factors influencing entrepreneurial intention in rural e-commerce. We conducted an online survey of rural e-commerce practitioners from Zavkhan Province, Mongolia and empirically analyzed the survey results using Smart-PLS 3 software. The results show that professional knowledge, information and communication technology, and logistics infrastructure have a significant positive impact on MSME in rural e-commerce. Based on the findings, we recommend that MSME should focus more on cultivating professional knowledge in ecommerce entrepreneurship and capitalize on local resource advantage. E-commerce enterprises and local governments should strengthen and improve information communication technology and logistics infrastructure. Policymakers should support entrepreneurship in rural e-commerce by creating a favorable environment.
The United Nations has set 17 Global Sustainable Development Goals, one of which is to promote gender equality and women's political participation and leadership involvement. Gender Gap Report of 2021 shows that there is an urgent need for Mongolia to promote gender equality at the management level. This study utilized critical feminist research, semi-structured interviews and thematic analysis; a total of eight female leaders in senior management positions were interviewed. The study compared female leaders’ differing views on gender and leadership. Three of the participants said that “men should dominate in leadership”, three said that “women can work in leadership positions, but they should improve their leadership”, and two said that “gender equality in leadership should be ensured”. The factors that shaped these different perspectives included (male or female-dominated) academic discipline types, organizational factors and different views and beliefs of individuals. These findings, as feminist scholars point out, reinforce the fact that views and perspectives on gender are diverse and "one principle does not apply to all”, which all ensured the importance of the diversity of people.
Аливаа үйлчилгээний байгууллагын тогтвортой хөгжих үндэс нь үйлчлүүлэгчиддээ үнэ цэн бий болгохуйц үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс театраар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг онол, арга зүйн үүднээс авч үзэж судлах зорилгоор энэхүү судалгааг хийсэн.
Сошиал медиа хэрэглээ маш их өсч байгаа өнөө үед маркетингийн шинэ боломжуудын нэг нь нөлөөлөгчийн маркетинг болж байна. Сүүлийн үед нөлөөлөгчдийг хүлээн зөвшөөрч, тэднийг дагагчид нэмэгдэхийн хэрээр компаниуд ч тэдэнтэй хамтран ажиллах болсон. Ийм нөхцөлд сошиал орчинд трэнд болсон нөлөөлөгчийн маркетингийг компанийн брэндийн дүр төрх болон хэрэглэгчдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг судалж хоорондын хамаарлыг тодорхойлох нь чухал гэж үзсэн. Энэхүү судалгаанд хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх сошиал медиа нөлөөлөгчид болон брэндийн дүр төрх хоорондын хамаарлын загварыг ашигласан болно.
Уг судалгаагаар Монгол хэрэглэгчдийг насны ялгаатай бүлгүүдэд хуваан, амьдралын хэв маягийг тодорхойлох AIO (A-Activities, I-Interest, O-Opinion) загвараар тэдгээр бүлгүүдийн хэрэглэгчийн бараа худалдан авах хэв маягийг онцолж авч үзсэн. Амьдралын хэв маягийн судалгааны AIO загвар нь амьдралын хэв шинж, хүсэл сонирхол, үзэл бодол болон хүн ам зүйн хувьсагчдыг агуулдаг. Насны ялгаатай бүлгүүдийн амьдралын хэв маяг нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад нөлөөлдөг болох нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг. Энэхүү судалгаанд Монгол улсын 15-65 насны хэрэглэгчдийг ялгаатай 10 бүлэгт хувааж, нийт 997 хэрэглэгчийг түүвэрлэн оролцуулсан. Судалгаанд оролцогчдын хүн ам зүйн үзүүлэлтийн статистик шинжилгээнээс харахад оролцогчдын 51% нь эмэгтэй, 49% нь эрэгтэй, 60% нь дээд боловсролтой, 90% нь фэйсбүүк ашигладаг хүмүүс хамрагджээ. Судалгааны зорилго нь хэрэглэгчдийн ихэвчлэн худалдан авдаг бүтээгдэхүүн, бараа худалдан авах хэв маяг, нөлөөлдөг бүлэг, чухалчилдаг хүчин зүйлс, онлайн худалдан авалтын хандлага зэргийг илрүүлэхэд чиглэгдсэн.
To analyze e-commerce adoption behavior of Z generation in Mongolia. The effects of personal innovativeness, perceived usefulness, social influence and perceived risk on intention through the mediation role of attitude were specifically examined. In order to achieve the purpose of the research, a survey was conducted on consumers who experienced online shopping malls from October 21, 2020 to November 2, 2020. A total of 332 effective questionnaires were collected and the data were analyzed by using the SPSS and Smart PLS 3.3 programs. The current study reveals an individual’s perceptions of the usefulness of personal innovativeness and social influence, which were important factors towards the adoption of e-commerce. Individuals who have a higher degree of perceived risk have a higher preference to try products without a prior evaluation. Marketers who intend to expand into developing markets such as Mongolia are advised to consider consumer generation and attitudes towards adopting new technology. The study enhances our perception about young generation in Mongolia, whose behavior and action are similar to those young people, who live in a developed country.
Purpose To explore the e-commerce adoption behavior of consumers in Mongolia. We specifically examined the effects of personal innovativeness, perceived usefulness, and self-efficacy on intention through the mediation role of attitude. Design/Methodology In this research, the questionnaire method was conducted among 500 participants who experienced e-commerce from October to November 2020. A total of 494 effective questionnaires were collected, and the data was analyzed for simple frequencies, factor analysis, correlation and hierarchical regression by SPSS and Smart PLS 3.3. Findings The current study reveals an individual’s perceptions of the usefulness, personal innovativeness and self-efficacy, which were important factors towards the adoption of e-commerce. Individuals who have a higher degree of perceived usefulness have a higher preference to try and adopt e-commerce. Research Implication Implications suggested that Mongolian business organizations should improve the convenience factors that may encourage more customers. In order to reduce the complexity, companies should develop more user-friendly software that can be easily used for those who have a lack of Internet experience; since Mongolians speak the Mongolian language, these software programs should contain both Mongolia and English. Although, business companies should provide advanced content, including enough information about products, proper use of fonts, and colors. It might have a positive effect on an individual’s attitudes toward adopting an e-commerce platform easily.
The digital era shows rapid movement, providing both opportunities and challenges to decision makers. The scale of opportunities for businesses has changed, E-commerce, which is considered the most important channel that should be optimized, and even social media, such as Line, Facebook, and Instagram, provide unique features that help individuals not only promote but also sell their products online. Understanding individual behavior in e-commerce adoption can be a powerful tool helping decision makers develop a superior strategy.
In recent years, the concept of sustainable development has become a vital part of the activities of local government and entities. With the transfer of many jobs from central to local government, they work with local businesses, such as retailers, to work in the local context with sustainable development concepts and to promote the concept of local sustainable development. In this study, we aim to explore how the retail network is being developed in the region and how it has been incorporated into sustainable development programs.
The Purpose of our presentation is to introduce Mongolian start-up company that promotes Lhamour brand. We did research on how do they use Social Media to build their Brand.
Энэхүү судалгаагаар гоо сайхны брэнд үйлдвэрлэгчид сошиал медиа хэрэгслүүдийг ашиглан тухайн брэндийн талаарх хэрэглэгчдийн ойлголт мэдлэгийг хэрхэн дээшлүүлж байгааг авч үзсэн. Судалгааны ажлын зорилго нь Монгол дахь гоо сайхны бизнес эрхлэгчид нийгмийн сүлжээг ашиглан өөрсдийн брэндийг хэрхэн хөгжүүлж байгаад шинжилгээ хийх явдал байв. Тиймээс Lhamour брэндийн хэрэглэгчидтэйгээ харилцахдаа ихэвчлэн ашигладаг нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн нэг гол хэлбэр болох Facebook контентуудад анализ хийсэн.