Бидний тухай
Багш ажилтан
Ерасмус плас хөтөлбөрийн санхүүжилтээр энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг сургууль, Италийн Миланы Их сургууль, Францын Каннын их сургууль хамтран үндсэн хуулийн эрх зүй, европын эрх зүй, олон улсын эрх зүйн бакалавр болон ахисан түвшний хүрээнд хичээлийн хөтөлбөр боловсруулах, дээрх чиглэлээр олон улсын хурал зохион байгуулах, хамтарсан судалгааны бүтээл гаргах, оюутан солилцох чиглэлээр хамтрана ажиллана.
Funded by the Erasmus plus program, within the framework of this project, the School of Law of MSU, the Shihihutug University, the University of Milan in Italy, and the University of Cannes in France will cooperate to implement this project. The parties will jointly develop the undergraduate and graduate curriculum in the fields of Constitutional law, European law and international law. Also the team members will organize international conferences and write research book in the named field.
Түлхүүр үгс:Дараахь ажлыг хийж гүйцэтгэх Харилцаа, холбооны салбарын зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодруулах, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн судалгааны ажлыг харилцаа холбооны зохицуулах хорооны хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд нийцүүлэн дараах сэдвүүдийн хүрээнд цогц судалгааг гүйцэтгэнэ. Үүнд: 1.Харилцаа холбооны зохицуулах хорооны хууль тогтоомж, олон улсын гэрээ түүнийг дагаж гарсан шийдвэр болон үйлчлэх хүч, хамрах хүрээ, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг онолын болон олон улсын эрх зүйн харьцуулсан судалгааг хийж, харилцаа холбооны салбар дах зохицуулах байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, зохицуулалтыг хэрэгжүүлэх арга хэлбэр, механизмуудыг тодорхойлох замаар Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх зүйн чадамж, түүний бие даасан байдалд үнэлгээ өгөх; 2.Харилцаа холбооны салбарт зохицуулах байгууллагын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийн ач холбогдол, давуу талыг тодруулах замаар одоогийн тус хороонд олгогдсон бүрэн эрх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэж буй эсэх, салбарын хөгжилд хэт оролцоотой зохицуулалт эсхүл сул зохицуулалтыг бий болгосон эсэхэд кейс судалгаа хийж, дүгнэлт гаргах; 3. Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр /тогтоол/ гаргах эрх зүйн үндэслэл, шийдвэр гаргалтын дарааллыг судалж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг гарган мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих асуудлыг хууль, эрх зүйн талаас хэрхэн бэхжүүлэх, санал зөвлөмж боловсруулах; 4.Зохицуулах байгууллага нь улс төр болон бизнесийн ашиг сонирхлоос ангид байж, бие даасан үйл ажиллагааг явуулахад төрийн бусад байгууллагын чиг үүргийн давхардал үүсэж байгаа эсэхийг тодруулж, байгаа тохиолдолд үүссэн чиг үүргийн хэрэгжилт, түүний хамрах хүрээг хэрхэн тодорхойлох, арилгах талаар санал боловсруулах; 5. Зохицуулах хорооны удирдлага, бүрэлдэхүүний томилгоо хийдэг одоогийн тогтолцоо оновчтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийх, санал зөвлөмж боловсруулах; 6.Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүгийн бие даасан байдлыг хэрхэн хамгаалах, төсөв санхүүгийн хувьд эрх бүхий этгээдээс хараат бус, халдашгүй байх, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, санхүүгийн шийдвэрийг бие даан гаргах, хорооны өмч хөрөнгийг зөвхөн хорооны үйл ажиллагаанд зарцуулдаг байх, өмч хөрөнгө шинээр олж авах, банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжтой эсэх харилцааг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн хамгаалах асуудлыг судалж, дүгнэлт гарган, санал боловсруулах; 7.Радио давтамж түүний өмчлөлийн асуудал нь төрийн болон нийтийн өмчлөлд хамаарах эсэх, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн хамгаалах асуудлыг судалж, дүгнэлт гарган, санал боловсруулах; 8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн зохицуулалтын зарим хэсгийг бусдаар гүйцэтгүүлэх, эсхүл хамтран ажиллах боломжтой эсэхийг тодорхойлох замаар төр, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах зохистой хүрээг тодорхойлох, хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, судалгааны төв байгуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар авах арга хэмжээний санал боловсруулах; 9.Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулиар олгосон эрх хэмжээ нь харилцаа холбооны салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих, салбарын хөгжүүлэх, харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгч байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх; 10.Дээр дурдсан асуудлуудыг судалсны үндсэн дээр Харилцаа, холбооны зохицуулах хорооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд цаашид анхаарах, сайжруулах шаардлагатай асуудлаар зөвлөмж боловсруулах, +хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, салбарын бусад эрх зүйн хэм хэмжээнд оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулах.
The project aims to clarify the legal status of the Telecommunications Regulatory Commission as a regulatory body in the telecommunications sector and to improve its implementation, or to conduct a comprehensive study on the following topics in accordance with its competencies and functions. 1. Conducting theoretical and international comparative studies on the legislation and international agreements of the Telecommunications Regulatory Commission, its decisions, their validity, scope, and acceptability, and the enforcement functions and regulation of the regulatory body in the telecommunications sector submitting and evaluating methods and mechanisms to strengthen the legal capacity and independence of the Telecommunications Regulatory Commission. 2. By identifying the importance and benefits of the regulatory body's power to issue patents in the telecommunications sector, to investigate the case as to whether the powers conferred by law on the Commission are sufficient to implement its objectives, whether the regulations are too involved in the development of the industry or whether weak regulations are created and draw conclusions. 3. Investigate the legal basis and procedures for the decisions of the Telecommunications Regulatory Commission and prepare advice to legally strengthen the issues on which it passes administrative legislation and enforces or controls 4. Clarify whether the regulatory body, free from political and business interests, overlaps with the functions of other government bodies in carrying out its independent activities and if so, formulate recommendations on how to resolve any overlaps that have occurred. 5. Assess and conclude that the current system for the management and appointment of members of the Telecommunications Regulatory Commission is optimal and formulate recommendations. 6. How to safeguard the financial independence of the Telecommunications Regulatory Commission; to be independent and invulnerable to those in authority in terms of budget and finance; to be independently financed; to make financial decisions independently; to use Commission property only for Commission activities; to use new property to study the issue of acquisitions or to obtain bank or financial institutions to obtain financing, how to protect the relationship within the legal framework, drawing conclusions and elaborating proposals. 7. To research, draw conclusions, and formulate proposals on whether radio spectrums are state or publicly owned and how to protect them within the legal framework. 8. Formulate proposals for measures on whether the Telecommunications Regulatory Commission can outsource part of its powers, cooperation with the government and the private sector, investment in the private sector, joint implementation of projects, and the formation of research centers. 9. Provide a legal opinion on whether the powers conferred by the Telecommunications Regulatory Commission's legislation support entrepreneurs in the telecommunications industry, develop the industry, and provide adequate opportunities and conditions for fair competition in the telecommunications industry. 10. Based on the study of the above issues, prepare recommendations on issues requiring further attention and improvement in the legal status and activities of the Telecommunications Regulatory
Түлхүүр үгс:Манай улсад технологийн тусламжтай харилцаа холбооны цар хүрээ өргөжин тэлсэн ч, түүнийг дагаад тус салбар дах хэрэглэгчийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудал чухалчлагдан авч үзэх шаардлагатай боллоо. Учир нь, энэ салбарын үйлчилгээ авагч нарын тоо хурдацтай өсөн нэмэгдсэний хэрээр тус салбарт тусгай зөвшөөрөлтэйгээр үйлчилгээ эрхлэгч нар хэрэглэгч нэг бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэх боломжгүй болсон учраас, урьдаас бэлтгэсэн гэрээний стандарт нөхцөл бүхий загвар гэрээг боловруулан хэрэглэгч нарт санал тавьдаг. Хэрэглэгчид тухайн гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй учраас, нэг бол санал гаргагчийн урьдаас бэлтгэсэн нөхцөлийн хүрээнд үйлчилгээ авах, эсхүл үйлчилгээ авахгүй байх гэсэн уян хатан бус сонголтыг хийх шаардлагатай болдог. Үүнээс улбаалан харилцаа холбооны салбарт хэрэглэгчийн эрх ашиг, сонирхол зөрчигдөх эрсдэл бий болоод байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд, харилцаа холбооны салбарт хэрэглэгчийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороо нь шууд захирамжилсан шинжтэй эрх зүйн акт батлан мөрдүүлэхээс илүү зөөлөн хууль /soft law/-г оновчтой ашиглах замаар нийгэмд бий болсон харилцаанд дам байдлаар зохицуулагчийн нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Тийнхүү энэ хүрээнд, харилцаа холбооны салбарт түгээмэл байгуулагддаг стандарт гэрээнд хэрэглэгчид хэт ашиггүй зохицуулалт тусгасан бол талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд шууд захирамжилсан байдлаар нөлөөлөхгүйгээр хэрхэн зохицуулалт хийх боломжтой талаар талаар дараах хүрээнд судлан, тус салбарт байгуулвал зохих гэрээний сайн загварыг боловсрууллаа.
With the development of technology, telecommunication services have been developed in our country, but with this development comes the importance of consumer protection. This is because the rapid increase in the number of consumers of telecommunication services has made it impossible for service providers to meet the needs of individual customers, so they have to prepare terms and conditions in advance and provide them to customers. Since customers cannot change the terms and conditions of the contract, they are not allowed to enter into a contract unless they accept the service under the terms and conditions prepared in advance by the provider. As a result, there is a risk of infringement of consumers' rights and interests in the telecommunications sector. In response, the Communications Regulatory Commission (CRC), which is responsible for protecting and preventing the infringement of consumer rights and interests in the telecommunications sector, would be more efficient in addressing social problems through the effective use of soft law, rather than enacting directly enforceable legal acts. Therefore, we have researched ways to regulate standard provisions commonly used in the telecommunications sector without directly affecting the parties' freedom to contract, and have developed a model contract appropriate in the telecommunications sector.
Түлхүүр үгс:Хууль зүйн үндэсний хүрээлэн нь "Хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын системчлэл арга зүй, тогтолцоо болон эрх зүйн актыг ангилагчийг шинэчлэн батлах", ажил хийж гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулсан. Энэ ажлын хүрээнд холбогдох судалгааг хийх хэрэгцээ шаардлага бий болсон.
The National Institute of Law has selected a consultant to implement the “Systematization Methodology, System and Classification of Legal Acts of Legislation and Administrative Norms”.Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг системчлэх арга зүй, тогтолцоо, ангилал”-ыг хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулжээ.
Түлхүүр үгс:Монгол болон Япон Улсын арилжааны эрх зүйн хууль тогтоомж, арилжааны заншил зэрэг асуудлын судалгаа нь МУИС-ийн ХЗС-ийн "Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв" болон Японы Кюшюгийн их сургуулийн Хуулийн сургуулийн хамтарсан судалгаа юм. Энэ судалгаа нь Япон Улсын Хууль зүйн яамны санхүүжилттэй бөгөөд энэ чиглэлээрх анхны судалгаа болно.
Commercial legislation and commercial customs etc. research of Mongolia and Japan is a joint research project of the National University of Mongolia School of Law Center for Economic and Business Law and Faculty of Law of the Kyushu University of Japan. This project is funded by the Ministry of Justice of Japan. This research is the first in this area covering both Mongolian and Japanese legal systems.
Түлхүүр үгс:Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагаас Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл 2 дугаар шат”-ыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өрсөлдөөний тухай хууль болон өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын практик үйл ажиллагааны талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын албан хаагч нарт академик мэдлэг олгох, тэдгээрийн өдөр тутмын ажилд хэрэглэх гарын авлага байдлаар боловсруулсан ном гаргах шаардлагатай байна.
The Center for Economics and Business Law (CEBL), established in 2020, is a research unit affiliated to National University of Mongolia. The purpose of the CEBL is to make contribution to development of Mongolian Economic law and business law. To make comprehensive textbook, our approach will be: Study of current legislation on Competition and its main specifics; Study of problems and issues from the time of adoption of first Competition law, amendments and their impact on enforcement of law; Theoretical and practical approach to all subject of competition law and define their application problems; Review court cases related to application of administrative acts for breach of Competition law; Review and make analysis to fact and problem based situations on implementations of competition law, comments from business entities and open hearings; A critical and contextual approach, addressing the wider economic and practical realities of competition law An easy-to-follow writing style, including detailed explanations on specific regulations and provisions of Competition law and if necessary will include formulas and pictures.
Түлхүүр үгс:Арилжааны хуулийн төсөлт боловсруулагдаж буй тул МУ-ын шүүхийн шийдвэрт арилжааны эрх зүйн зарим асуудлаар дүн шинжилгээ хийх судалгааны ажил болно. МУИС-ийн ХЗС-ийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнтэй хамтран ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, түүний Эрх зүйн боловсролын академийн санхүүжилтээр энэхүү судалгааг хийж Арилжааны хуулийн төслийн боловсруулалтад судалгааны үр дүнг ашиглана.
This research is going to study judicial decisions of Mongolian courts which are related to commercial law matters. Center for Economic and Business Law of National University of Mongolia School of Law is pursuing this research for the purpose of applying the research results on the draft Commercial Code of Mongolia in partnership with Judicial Research, Information, Training Institute of Judicial General Council of Mongolia funded by the Hanns Zeidel Foundation of Mongolia Mongolia office and its Legal Education Academy.
Түлхүүр үгс:СУДАЛГААНЫ АЖЛЫН УДИРДАМЖ 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нэг. Нийтлэг үндэслэл: Зорилго: Өрсөлдөөний эрх зүйн үйлчлэх хүрээ, өрсөлдөөний байгууллага бусад байгууллагатай хамтран ажиллах, өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, олон улсын шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах талаар гадаад орнуу дын туршлага судлах, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг тодорхойлоход оршино. Хамрах хүрээ: Өрсөлдөөний эрх зүй, олон улсын өрсөлдөөний эрх зүй, шударга өрсөлдөөний сэдвээр судалгаа болон бусад эрдэм шинжилгээний ажил хийдэг судлаач, багш Илтгэлийн сэдэв: Өрсөлдөөний эрх зүйн тулгамдсан асуудлаар нийт 4-5 эрдэм шинжилгээний судалгааны товч ажил бичиж, тус ажлаа илтгэл болгон хэлэлцүүлнэ. 1.1. Өрсөлдөөний байгууллагын эрх зүйн статус, чиг үүрэг: харьцуулсан судалгаа /энэ хүрээнд ШӨХТГ-ын чиг үүрэгт хамааруулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зар сурталчилгаа, сонгууль, монгол хэл, зөрчлийн асуудал зэргийг хамааруулан авч үзэж байгаа нь зөв эсэхийг гадаад улсын туршлагатай харьцуулан авч үзнэ/ 1.2. Улс дамнасан өрсөлдөөний асуудал ба Монгол Улсын эрх зүйн орчин /Монголын зах зээлд гадаад улсаас импортолдог зарим төрлийн бүтээгдэхүүн/ахуйн болон бусад хий, шатахуун г.м./-ийн тухайд үгсэн тохиролцох тохиолдолд ямар арга хэмжээ авах эрх зүйн орчин байгаад дүн шинжилгээ хийх/ 1.3. Өрсөлдөөний хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, тулгамдсан асуудал /Гадаадын зарим улсын өрсөлдөөний хуулийг харьцуулан судалсны үндсэн дээр Өрсөлдөөний хуульд хамааруулж болох, эсхүл болохгүй асуудлыг судална/ 1.4. Өрсөлдөөний хууль нь Монгол Улсын бусад хуультай уялдах асуудал /Өрсөлдөөний эрх зүйн орчин нь салбар дундын /хувийн болон нийтийн эрх зүйн ялгаатай арга хэрэгсэл, хэм хэмжээг ашиглан зорилгодоо хүрдэг/ шинжтэй ба энэ утгаараа захиргааны, зөрчлийн, иргэний зэрэг хуультай харилцан уялдаатай үйлчилдэг. Энд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх/ 1.5. Зүй ёсны монополийг төрөөс хянан зохицуулах эрх зүйн механизм, тулгамдсан асуудал /Монополи, олигополийн өрсөлдөөний үйл ажиллагааг хянах эрх зүйн арга, хэрэгслийн талаар олон улсын жишиг, сайн практикийг авч үзэх ба Монгол улсын өнөөгийн зохицуулалтын сул талыг тодорхойлох/ Хоёр. Судалгааны товч ажилд тавигдах нийтлэг шаардлага 2.1. Ажлын сэдэв, илтгэгчийн нэр, байгууллага 2.2. Судалгааны товч ажил нь нь дараах бүтэцтэй байна • Удиртгал • Судалгааны арга зүй • Судалгааны зорилго, зорилт • Үндсэн хэсэг, онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн • Судалгааны дүгнэлт • Хавсралт, ном зүй • А4-ийн 8-10 нүүр хэмжээтэй байх 2.3 Судалгааны товч ажилд тавигдах бусад шаардлага • Онолын үндэслэл • Харьцуулсан судалгаа • Хэрэглээний ач холбогдол • Судалгааны арга зүйг хэрэглэсэн байх Гурав: Судалгааны товч ажлыг хэлэлцүүлэх өдөр, хаяг • 2020 оны 10 дүгээр сарын 8 • МУИС-ийн Номын сан Дөрөв: Зохион байгуулагч • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв Судалгааны товч ажил ирүүлэх хугацаа: • Илтгэлийг цаас болон файлаар 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ
1. Purpose of this research Currently, Draft Law on Competition is in the drafting process and there are some current issues that need to be addressed. Within this framework, this project reviews cooperation and correlation of competition authority with other government and regulatory agencies, ways to improve the legal framework, protection mechanism from international unfair practices etc.
Түлхүүр үгс: