Бидний тухай
Багш ажилтан
現状 直面する問題 法案作成における問題 考慮すべき事項
Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хүрээнд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа асуудалд дүн шинжилгээ хийсэн болно
Эдийн засгийн хөгжлийг Монгол Улсад авчрахад Үндсэн хууль дахь зохицуулалтууд дэм эсхүл саадын алин болж байгаа вэ? Ер нь эдгээр нь хоорондоо хэр зэрэг хамааралтай байх учиртай болох. Эдгээр асуудлыг хүүрнэхдээ хэт дөвийлгөх, зах хязгаарыг нь үл мэдрэх зэргээс зайлсхийх нь зүйтэй. Харин эдийн засаг дахь ерөнхий хандлагыг хэрхэн үндсэн хуулиар тогтоосон, чиглүүлсэнийг шинжлэн дүгнэхээр оюун дүгнэлтээ хязгаарлах нь зүйд нийцэх болов уу. Харин эрх зүйн тогтолцооны зарим хэм хэмжээ нь эдийн засгийн хөгжилд саад тушаа болж байгаа эсэх, нийгмийн, эдийн засгийн шударга ёсыг хэрхэн хангаж байгаа асуудал нь ихээхэн өргөн цар хүрээтэй, дүгнэж цэгнүүштэй, сонирхолтой судалгааны чиглэл болохуйц юм. Энэ ерөнхий бодомжийн хүрээнд, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчдаас захиалсан томьёололд суурилан энэ илтгэлийг бэлдлээ.
Research on Private Law and Legal dynamics in Mongolia: Inquiring the future Prof Dr Amarsanaa Batbold The National University of Mongolia School of Law In this presentation, the author argues that ‘Commercialization of private law’ movement is expected to be held in Mongolia as an agenda of the Private Law reform in Mongolia and to restore trust and confidence amongst merchants shall be the key agenda. Adopting Commercial Code of Mongolia for the first time in Mongolia shall be cornerstone of this reform and process of researching commercial rules are presented as an example.
Абстракт Энэ өгүүлэл нь Монгол Улсад Арилжааны хуулийн төсөл анх удаа боловсруулж байгаатай цаг хугацааны хувьд давхцаж байна. Бизнес эрхлэгчдэд зориулсан хувийн эрх зүйн тусгайлсан хэм хэмжээ агуулсан хуулийн төслийг боловсруулахад арилжаа, аж ахуй, худалдаа зэрэг эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй нэр томьёоны харилцан хамаарлыг ойлгох, улмаар тэрхүү хуулийн гол түлхүүр нэр томьёо юу байх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ нь хуулийн зохицуулах харилцааны цар хүрээг тодорхойлоход ч ач холбогдолтой юм. Энэхүү өгүүлэл нь арилжаа гэсэн нэр томьёо, Арилжааны хууль гэсэн томьёолол оновчтой хэмээн дүгнэн үзэж буй бөгөөд харин зохицуулах харилцааны хувьд илүү өргөн хүрээтэй харилцааг энэ хуулиар зохицуулах боломжтой гэж үзсэн болно.
Энэхүү илтгэл нь Арилжааны хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаатай холбоотойгоор арилжаа хэмээх нэр томьёог хэрэглэх нь зөв эсэхэд дүн шинжилгээ хийсэн.
Монгол Улсад арбитрын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байдаг талаар хэлэлцүүлсэн
Манай улсад өрсөлдөөний байгууллага нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болж өрсөлдөөний асуудал хэрэглэгчийн эрхийн асуудлыг хариуцах болсон. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний чанар, бүтээгдэхүүний оюуны өмчийг хамгаалах харилцаанд мөн зарим хяналт хэрэгжүүлдэг болсноор энэ нь Өрсөлдөөний байгууллагын хариуцах үйл ажиллагаа чиг үүрэгт хамаарах уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдах болсон юм. Эдгээрийн зэрэгцээ олон улсын худалдаа үйлчилгээ нэмэгдэхийн хирээр олон улсын хэмжээнд өрсөлдөөнийг хангах асуудал мөн зүй ёсоор тавигдаж энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь анхаарал татах болсон. Дээрх асуудлыг үндэслэж, энэхүү илтгэлд гадаад орнууд дахь өрсөлдөөний байгууллагын чиг үүрэг болон бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал, эдийн засгийн зарим салбар секторыг зохицуулахад хэрхэн оролцох боломжтой талаар харьцуулж, дүгнэлт гаргахыг зорьсон юм.
This is the first presentation of Mongolian legal scholars in France introducing legal system of Mongolia particularly carriage law.
This paper discusses reform spanning from 1990s until today and focus of subject matter is corporate law in Mongolia
Монгол Улсад Арилжааны хуулийн төсөл боловсруулж байгаатай холбоотойгоор харьцуулсан эрх зүй судлалын арга зүйг хэрхэн хэрэглэж байгааг хэлэлцсэн болно
Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу анхдагч хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах ёстой байдаг. Энэ хүрээнд Арилжааны хуулийн төслийн Монгол Улс дахь хэрэгцээ, шаардлагыг судалсан байдлаа танилцуусран илтгэл болно.
This invited presentation for the international conference deals with present state of competition policy in Mongolia and coherence with legal environment. Then the paper concludes the current challenges Mongolia is facing.
The present paper discusses independent directors in Mongolian companies, which are mostly newly established limited liability companies and privatized SOEs converted into publicly listed entities. First, the paper explores the notion of the independent directors under the Companies Act of Mongolia and compares it to other Asian and post-socialist countries. Then by mining empirical data, it explores how deeply the notion of independent directors adopted in Mongolian large companies and whether these independent directors are really independent. Since the adoption of independent directors was a product of legal transplant which are mandatory for listed companies in Mongolia, it shall examine the functionality of independent directors in the environment of concentrated share ownership pattern and group company environment. The paper shall discuss the role of law (mandatory application for listed companies) and comply or explain the rule in Mongolian context from the perspective of independent directors.
МУ-ын ХЗШУ-ны гол бүрэлдэхүүн хэсэг иргэний эрх зүйн салбарт суурилан худалдаа /арилжаа/-ны эрх зүйн салбарыг хөгжүүлэх шаардлагын талаар авч үзсэн болно.
хэрэглэгчийн гэрээний асуудлыг Монголын эрх зүйн тогтолцоонд оруулах асуудлыг хөндсөн.
Ownership Structure and Corporate Law in Mongolia
МУ-н иргэн худалдааны хууль тогтоомжийн онцлог, худалдааны эрх зүйн нэр томьёо, тэдгээрийн Монголын эрх зүйн тогтоцлоонд хэрэглэж байгаа нь, Сүүлийн үеийн чиг хандлага