МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD683
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн бодлогын онол, загварууд, судалгаа болон судалгааны чиглэлүүд, төрийн бодлого систем болох нь, төрийн зохицуулалт, хуваарилалт, дахин хуваарилалтын бодлого, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалт, нөлөөлөх хүчин зүйлс, хэрэгжүүлэлт, нөлөөлөх хүчин зүйлс, дүн шинжилгээ хийх онол, арга зүйн үндэс, олон улсын шинэ хандлага чиглэлүүд.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь төрийн бодлогын онол, загварууд, төрийн бодлого нь систем болох, төрийн бодлогыг тодорхойлох, боловсруулах, боломжит хувилбаруудыг тооцоолох, төрийн бодлогын шийдвэр гаргалт, бодлогын хэрэгжилт, төрийн бодлогод дүн шинжилгээ хийх онол дадлагын мэдлэгийг системтэйгээр эзэмшихээс гадна төрийн бодлогод мэдээлэл технологийн дэвшил, инновацийн нөлөөллийг ашиглах, төрийн бодлогын тулгамдсан асуудлуудад анализ хийж, шийдэл гарцуудыг хайх, хэрэгжүүлснээр төрийн бодлогын тогтвортой тасралтгүй хөгжил шинэчлэлийг хангахад хувь нэмэр оруулах эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD202
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн онол, иргэний нийгэм, иргэний оролцоо, улс төрийн хүрээнд төр, олон нийтийн харилцаа, эдийн засгийн хүрээнд төр, олон нийтийн харилцаа, оюун санааны хүрээнд төр, олон нийтийн оролцоо, иргэний оролцоо ба мэдээлэл, төрийн бус байгууллага, төрийн бодлого боловсруулахад иргэний оролцоо, иргэдийн цахим оролцоо, тогтвортой хөгжил ба Монгол Улс, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн оролцоо, олон нийттэй харилцах ажил, төр олон нийтийн харилцааны орчин үеийн чиг хандлага, олон улсын туршлага.

Зорилго

Төр, олон нийтийн харилцааны онолын суурь ойлголт, төрийн онол, үүсэл хөгжил, төр ба иргэн, төр ба иргэний нийгмийн байгууллагуудын харилцаа, иргэний нийгмийн байгууллагууд, ашиг сонирхлын бүлгүүд, төрийн бус байгууллагууд, харилцаа, хамаарал, онцлог, орчин үеийн хандлагын талаар онолын суурь мэдлэг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээлийг судалснаар онолын мэдлэгтээ тулгуурлан хувь хүний үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, бусдаас суралцах, сонсох, бусдын байр суурь үзэл бодлыг хүндэтгэх, багийн ажлын хүрээнд үүрэг даалгаврыг хариуцлагатай, цаг хугацаанд нь гүйцэтгэх ур чадвар, ёс зүйг дээдлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD100
Багц цаг: 3

Товч агуулга

ТНийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үүсэл, түүхэн хөгжил, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын судалгааны үндэс, парадигмын хувьсал, өөрчлөлт, нийтийн удирдлагын шинэтгэлийн онол, үзэл баримтлал; нийтийн ашиг сонирхол ба нийтийн удирдлагын харилцан хамаарал; төрийн байгууламж, төрийн захиргааны ерөнхий ойлголт; нийтийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, төрөл, ангилал; нийтийн захиргааны байгууллага, хэвтээ, босоо удирдлага, нийтийн удирдлага ба улс төр, нийтийн (төрийн) бодлого, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, төрийн албаны манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо, иргэний нийгэм, орон нутгийн удирдлага, технологи, инновац, нийтийн санхүүгийн удирдлага, нийтийн удирдлагын хяналт, төр, хувийн хэвшлийн түншлэл, нийтийн удирдлагын орчин үеийн чиг хандлага зэргий талаар судална.

Зорилго

ЭЭнэхүү хичээлийн зорилго нь нийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, суурь судлагдахуун, онол, үзэл баримтлал, хөгжлийн түүх, орчин үеийн чиг хандлага, нийтийн удирдлагын бодлогын онцлог, төрийн/нийтийн удирдлагын бодлого, нийтийн алба, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд системтэй мэдлэг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD680
Багц цаг: 3

Товч агуулга

Нийтийн удирдлагын сонгодог болон орчин үеийн онолууд, түүхэн хөгжил, хамрах хүрээ, судлагдахуун, судалгааны арга, арга зүй, хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, тэдгээрийн үзэл баримтлал, тогтвортой хөгжил ба нийтийн удирдлага, нийгмийн тэгш байдал, хүртээмжтэй, тэгш бодлого, иргэдийн оролцоог дэмжсэн засаглал, нээлттэй, ил тод, уян хатан, иргэн төвтэй, мэдээлэлд суурилсан чиг хандлага, ёс зүйд суурилсан хариуцлагад суурилсан ирээдүйн чиг хандлага.

Зорилго

Тус хичээлийн зорилго нь оюутнуудад нийтийн удирдлагын онолын үндсэн ойлголт, мөн чанар, онцлог, хамрах хүрээ, судлагдахуун болон судалгааны арга зүйг системтэйгээр эзэмшүүлэхэд оршино. Нийтийн удирдлагын хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, төрийн удирдлага ба засаглалын орчин үеийн онолын хандлага, үзэл баримтлал, тэдгээрийн бодит хэрэглээ, үр нөлөөг судалж, шинжилгээ хийх ахисан түвшний мэдлэг, ур чадварыг төлөвшүүлнэ. Тус хичээл нь төрийн удирдлага, засаглалын онолын суурь ойлголтуудыг XXI зууны шинэ сорилт, нийгмийн өөрчлөлт, технологийн хөгжилтэй уялдуулан судалдаг, стратегийн ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD721
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Нут
Индекс: PUAD703
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар