Бидний тухай
Багш ажилтан
Өсвөр үе, залуу насандаа улс төр, нийгэм, эдийн засгийн ижил төстэй үйл явдлыг тодорхой цаг үед туулсан ойролцоо насны хүмүүсээр үе бүрдэх (Jurkiewicz, 2020) бөгөөд үеийн онцлог, ялгааг судлах нь нийгмийн төдийгүй шинжлэх ухааны бусад салбарыг хамарсан ач холбогдолтой судлагдахуун болсон. АНУ тэргүүтэй олон оронд үе, үеийн ангилал, онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, нийгэм, эдийн засгийн онцлог шинжүүдтэй холбогдуулан бүх шинжлэх ухааныг хамарсан өргөн цар хүрээтэй судалгаа хийж байна. Нэг үеийг дараагийн үе залгамжлах нь чухал асуудал биш, харин өөр үеийнхэн нэг цаг хугацаанд хэрхэн хамтдаа оршин байх нь “үеийн судалгааны онцлог” юм (Mannheim, 1952). Өөр үеийнхэн хамтдаа нэг цаг хугацаанд амьдарч, ижил туршлагыг туулж байгаа мэт боловч үнэндээ “ижил цаг хугацаа” нь тухайн хүний хувьд зөвхөн өөрийн нас ойролцоо хүмүүстэй хуваалцаж болохуйц “өөр цаг хугацаа”-г илэрхийлдэг. Нөгөө талаар, энэ нь өөр үеийнхэн нэг үйл явдал, туршлагыг харилцан адилгүй хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг юм. Тодорхой цаг хугацаанд нэг үйл явдлыг залуу, дунд, ахмад үеийнхэн ижил туулах боловч тэр үйл явдлын үр нөлөө нь нэг үеийнхний өмнө туулсан туршлагаас шалтгаалан үе бүрд өөр байдаг. Үеийн онолууд нь үе тус бүрд үнэт зүйл (эрхэмж), хандлага, үзэл баримтлал, итгэл үнэмшлийн тодорхой онцлогууд байгааг баталж байгаа бөгөөд энэхүү онцлогуудыг нийгмийн салбар бүрд практикт ашиглаж байна. Үеийн онцлогуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, системтэй ойлголттой болсноор бүх төрлийн байгууллагуудад хүний нөөцийн бүрдүүлэлт, тогтвортой ажиллах нөхцөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг удирдах зэрэг олон хүчин зүйлд эергээр нөлөөлөх боломжтой.
Монгол Улсад төрийн албаны үнэт зүйл (эрхэмж)-ийг уялдаа холбоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй, уламжлал, шинэчлэл, ирээдүйг хамарсан, тодорхой, нэгдмэл, нийтлэг байдлаар томьёолоход өргөн хүрээний судалгаа, шинжилгээ шаардлагатай. Ахмад, дунд, залуу, болон шинэ залгамж үеийн үнэт зүйл (эрхэмж)-ийн онцлогууд тодорхой хэмжээгээр илрэх хэдий ч төрийн албаны үнэт зүйл (эрхэмж) нь төрийн алба, нийгмийн хүрээнд тууштай баримтлах хатуу зарчим, чиг шугам, үзэл баримтлал, итгэл үнэмшил болж, эрүүл ухаан, логик сэтгэлгээ, рационал шийдвэрийн үндэс болох ёстой. “Монгол төрийн залгамж бодлого”-н хүрээнд үнэт зүйл (эрхэмж)-ээ баримтлан тууштай, тогтвортой, тасралтгүй зарчмаар дэмжих шаардлагатай.
Өсвөр үе, залуу насандаа улс төр, нийгэм, эдийн засгийн ижил төстэй үйл явдлыг тодорхой цаг үед туулсан ойролцоо насны хүмүүсээр үе бүрдэх (Jurkiewicz, 2020) бөгөөд үеийн онцлог, ялгааг судлах нь нийгмийн төдийгүй шинжлэх ухааны бусад салбарыг хамарсан ач холбогдолтой судлагдахуун болсон. АНУ тэргүүтэй олон оронд үе, үеийн ангилал, онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, нийгэм, эдийн засгийн онцлог шинжүүдтэй холбогдуулан бүх шинжлэх ухааныг хамарсан өргөн цар хүрээтэй судалгаа хийж байна. Нэг үеийг дараагийн үе залгамжлах нь чухал асуудал биш, харин өөр үеийнхэн нэг цаг хугацаанд хэрхэн хамтдаа оршин байх нь “үеийн судалгааны онцлог” юм (Mannheim, 1952). Өөр үеийнхэн хамтдаа нэг цаг хугацаанд амьдарч, ижил туршлагыг туулж байгаа мэт боловч үнэндээ “ижил цаг хугацаа” нь тухайн хүний хувьд зөвхөн өөрийн нас ойролцоо хүмүүстэй хуваалцаж болохуйц “өөр цаг хугацаа”-г илэрхийлдэг. Нөгөө талаар, энэ нь өөр үеийнхэн нэг үйл явдал, туршлагыг харилцан адилгүй хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг юм. Тодорхой цаг хугацаанд нэг үйл явдлыг залуу, дунд, ахмад үеийнхэн ижил туулах боловч тэр үйл явдлын үр нөлөө нь нэг үеийнхний өмнө туулсан туршлагаас шалтгаалан үе бүрд өөр байх болно. Үеийн онолууд нь үе тус бүрд үнэт зүйл (эрхэмж), хандлага, үзэл баримтлал, итгэл үнэмшлийн тодорхой онцлогууд байгааг баталж байгаа бөгөөд энэхүү онцлогуудыг нийгмийн салбар бүрд практикт ашиглаж байна. Үеийн онцлогуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, системтэй ойлголттой болсноор бүх төрлийн байгууллагуудад хүний нөөцийн бүрдүүлэлт, тогтвортой ажиллах нөхцөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг удирдах зэрэг олон хүчин зүйлд эергээр нөлөөлөх боломжтой.
Аливаа орны төрийн албаны үнэт зүйл бол тухайн нийгмийн оюун санааны цөм, эв нэгдлийг хангах нэг чухал арга хэрэгсэл төдийгүй тухайн улс үндэстэн өөрсдийгөө танин мэдэх, онцлогоо илэрхийлэх чухал ач холбогдолтой. Төрийн албаны үнэт зүйл нь төрийн албан хаагчид зорилго, чиглэлээ тодорхойлж, шийдвэр гаргах, үйлдэл хийхдээ юу чухал болох талаар эргэцүүлэхэд ач холбогдолтой, учир нь үнэт зүйлээ мэддэг байхад аливаа шийдвэрийг гаргахад хүндрэлтэй биш юм.
Аливаа улс орны төрийн албаны үнэт зүйл нь тухайн улсынхаа түүх, соёл, өв уламжлал, ёс заншлыг хадгалсан ирээдүй, алсын хараа, эрхэм зорилго, төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийгмийн сайн сайхны тухай нийтлэг нэгдмэл ойлголтыг шингээсэн байдаг. Үнэт зүйлийн нэгдмэл ойлголт нь тухайн улсын үндсэн хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олж төрийн алба, түүний эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлээр биеллээ олно. Иймээс төрийн албаны үнэт зүйлийг судлах нь ач холбогдолтой сэдэв хэвээр байсаар байна. Төрийн албанд “үндсэн” буюу суурь үнэт зүйлийг улс орны түүх, соёл, зан заншил, улс төр, нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн онцлогт тулгуурлан тодорхойлж, цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлтөд зохицуулан чиглүүлэх шаардлагатай. Олон улсын судлаач эрдэмтдийн зүгээс төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа шийдвэр гаргах, тэдний хандлага, зан үйлийг чиглүүлэх зорилгоор тодорхой, товч, ойлгомжтой байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү тодорхойлохын тулд өөрийн орны онцлогийг харгалзахын зэрэгцээ универсал буюу нийтлэг төрийн албаны үнэт зүйлийг объектив байдлаар рационал сэтгэлгээнд суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь чухал болно.
“Нийтийн сайн сайхны нэгдмэл ойлголтгүйгээр нийгэм цэцэглэн хөгжихгүй, учир нь янз бүрийн бүлгийн ашиг сонирхол, үнэт зүйл (эрхэмж)-д тулгуур чиглэл болох шалгуурууд зайлшгүй шаардлагатай” хэмээн А.Этзиони (2004) үзсэн . Энэ нь нийгэмд буй янз бүрийн ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ олон төрлийн үнэт зүйл (эрхэмж), ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, нийгмийн нэгдмэл шинжийг хадгалах төрийн үүргийг илэрхийлсэн ойлголт юм. Э.Дюрхэйм (1947), T.Парсонос (1968), И.Шилс (1975) нар үнэт зүйл (эрхэмж)-ийн нэгдмэл ойлголт нь нийгмийн дэг журмын суурь болж тэдний хамтач эвсэг байдлыг нэмэгдүүлэн, харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлдэг гэжээ. Үнэт зүйл (эрхэмж) нь нийгмийн гишүүдийг нийтлэг зорилгоо хүлээн зөвшөөрөх, санал нэгдэх, харилцан ойлголцох үндсийг бэхжүүлдэг . Үнэт зүйл (эрхэмж)-ийн нэгдмэл ойлголт нь тухайн улсын үндсэн хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олж төрийн алба, түүний эрхэм зорилго, зарчим, үнэт зүйл (эрхэмж), төрийн албан хаагчдын ёс зүйн үнэт зүйл (эрхэмж)-ээр биеллээ олох нь дамжиггүй. Иймээс төрийн алба, албан хаагчдын ёс зүйн үнэт зүйл (эрхэмж)-ийг судлах нь ач холбогдолтой сэдэв хэвээр байсаар байна.
Whistleblowing буюу шүгэл үлээх ойлголт нь АНУ, Канад, Япон, Их Британи тэргүүтэй олон улс оронд онолын түвшинд сайтар судлагдан практикт өргөн хэрэглэгддэг бөгөөд шүгэл үлээгчдийг тусгайлсан болон салбарын хууль тогтоомжуудаар хамгаалж байна. Харин Монгол Улсын хувьд шүгэл үлээх явдлыг бурууг засаж, хууль бус болон ёс зүйгүй үйлдлээс сэргийлэх арга хэрэгсэл гэж үзэхээс илүүтэй “матаач”, “ховч зөөгч”, “хүний мууд дурлагч” гэж үзэх хандлагатай байгаагийн зэрэгцээ шүгэл үлээх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, практик хэрэглээнд нэвтрээгүй нь нийтэд энэ талын ойлголт, мэдлэг, боловсрол хангалтгүй байгаатай холбоотой. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 92 дугаарт Монгол Улсын Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар тусгасны дагуу “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж буй цаг үед (2022 оны 11-р сар) төрийн албанд шүгэл үлээгчдийг дэмжих, хамгаалах шаардлага, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь чухал юм.
Ёс зүйн манлайллын талаарх онол, практикийн судалгаа 2000 оноос хойш хийгдэж буй харьцангуй шинэ салбар боловч сүүлийн жилүүдэд эрчимжих хандлагатай байна. Ёс зүйтэй байх тухай асуудал хувь хүн болон байгууллагад хамаатай боловч манлайлагч нь үлгэр жишээ үзүүлэх, ёс зүйтэй байх орчинг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй . “Байгууллагын үнэт зүйлс, байгууллагын зорилго, зорилтуудад хүрэх, бусдыг дагуулах, нөлөөлөх үйл явцаас үзэхэд ёс зүй бол манлайллын чухал бүрэлдэхүүн хэсэг” гэж манлайллын онол судлаач Peter Northouse дүгнэжээ.
The values of any country's public service are reflected in its history, culture, and heritage, future, vision, mission and traditions on state activities and a common understandings of social welfare. In defining the values of the civil service, it is necessary to be responsible for scientifically based research, inheritance, and tradition based on objective roots and subject to the logic of rational thinking.
In the global civil service of the 21st century, conflicting values such as privacy, fairness, accountability, and transparency have increased, and public scrutiny and media influence have increased owing to the changing environment, techniques caused by digital change, technology development and innovation. Only knowledge, skills, and methods are not enough for civil servants in this situation. Therefore, it is necessary to adhere to the values of the public interest, which are the nature and core concepts of the civil service. Although values are regarded as a comprehensive understanding and are not easy to define, they have been an essential part of public administration and public administration research and practice.
21-р зууны дэлхий нийтийн төрийн албанд хувьсамтгай орчин, дижитал өөрчлөлтөөс үүдэлтэй техник, технологийн хөгжил, инновацийн нөлөөгөөр хувь хүний нууц, шударга ёс, хариуцлага, ил тод байдал зэрэг хоорондоо зөрчил бүхий үнэт зүйлс их болж, олон нийтийн хяналт болон хэвлэл мэдээллийн нөлөө их болсон. Ийм нөхцөлд төрийн албан хаагчдад зөвхөн мэдлэг, ур чадвар, арга хэрэгсэл хангалтгүй, харин төрийн албаны мөн чанар, үндсэн үзэл санаа болох нийтийн ашиг сонирхлын төлөөх үнэт зүйлсийг мөрдөж ажиллах шаардлага улам нэмэгдэж байна. Үнэт зүйлсийг тодорхойлоход амаргүй төвөгтэй, цогц ойлголт боловч төрийн албаны үнэт зүйлс нь төрийн захиргаа болон нийтийн удирдлагын судалгаа, практикийн чухал хэсэг байсаар ирсэн.
Public private partnership efficiency: The case of Mongolia
Ёс зүйн манлайллын талаарх онол, практикийн судалгаа 2000 оноос хойш хийгдэж буй харьцангуй шинэ салбар боловч сүүлийн жилүүдэд эрчимжих хандлагатай байна. Ёс зүйтэй байх тухай асуудал хувь хүний асуудалд голлон анхаардаг ч байгууллагад манлайлагч нь үлгэр жишээ үзүүлэх, ёс зүйтэй байх орчинг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй болохыг судлаачид тэмдэглэдэг. Ёс зүйтэй манлайлал нь ёс зүйн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг баримталж бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэн үзэж манлайлах тухай ойлголт бөгөөд хамгийн чухал зорилго нь байгууллагад ёс зүйтэй шийдвэр гаргалт, зан үйлийг дэмжих явдал болно. Төрийн албанд ёс зүйтэй манлайллын үр нөлөөний талаарх судалгаа бизнесийн салбартай харьцуулахад харьцангуй цөөн байгаа нь цаашид судлах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.