МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG601
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэн асуудал, судлах зүйл, судалгааны арга, арга судлал зэргийг тоймлон үзнэ. Тухайлбал, ерөнхий хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний тойм, хэлний мөн чанар, үүслийн талаарх онол ойлголтууд, онолын үндсэн асуудал болох хэл дохио тэмдгийн тогтолцоо болох нь, хэл ба соёл, хэл ба нийгэм, хэлний үндсэн ба завсрын түвшин, тэдгээрийн нэгж, хэл шинжлэл ба бусад шинжлэх ухаан, 19-20 дугаар зууны орчин үеийн хэл шинжлэлийн дэг сургуулиуд тэдгээрийн төлөөлөл, ялгаа онцлог, 21 дүгээр зууны хэлшинжлэлийн ерөнхий чиг хандлага, хэл судлалын үндсэн аргазүйн тухай асуудлыг онол аргазүйн шинэ хандлагаар авч үзнэ.)

Зорилго

Ерөнхий хэлшинжлэлийн үндсэн тулгуур ойлголтыг таниулах; Хэл шинжлэлийн онолын баримтлалын дагуу монгол хэлний тодорхой үзэгдлийг судлан шинжлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING609
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG112
Багц цаг: 2

Товч агуулга

Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.

Зорилго

Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG252
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING413
Багц цаг: 3

Товч агуулга

Эхийн найруулга судлал. Сурвалж эхийг шинжлэх. Гадаад, дотоод ертөнцийг танин мэдсэн монгол сэтгэлгээний үгийн сан – утгазүйн бүтэц. Найруулга ба найруулга зүй. Хам цагийн ба цуваа цагийн найруулга зүй. Хэрэглээний найруулга зүй. Өгүүлбэрийн болон үгийн сангийн найруулга зүй. Найруулгад үгэлбэр болон өгүүлбэрийг сонгон дүйцүүлэх. Найруулгын төрөл. Түүхэн ба сонгодог найруулга. Хуучин ба хуучирсан найруулга. Энгийн ба тансаг найруулга. Нийтлэлийн ба уран зохиолын найруулга. Бичиг баримтын ба шинжлэх ухааны найруулга. Найруулгын хэрэглүүр. Найруулгын ур маяг. Авианы болон үгэлбэрийн найруулга зүй

Зорилго

Энэхүү хичээл нь найруулга зүй талаарх хэл шинжлэлийн онолын үндсэн мэдлэг олгож, найруулан бичих чадвар дадал эзэмшүүлэх зорилготой болно. Тус хичээлийг үзсэнээр, үүргийн болон хэрэглээний найруулгын тогтолцоот мэдлэгтэй болж, төрөл бүрийн эхийг зохиох, хянах, задлан тайлбарлах арга зүйг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING311
Багц цаг: 3

Товч агуулга

Өгүүлбэр нь гишүүдээс, гишүүд нь хэл зүйн үндэс, нөхцөл хоёроос бүтвэл найрах, дан хэл зүйн үндсээс бүтвэл хамжих арга болно. Нэрийн тийн ялгал нь энгийн өгүүлбэр, үйлийн тийн ялгал нь нийлмэл өгүүлбэрийг бүтээнэ. Нэр үйлийн тийн ялгал нь өмнөх гишүүнийг арын үгнээ захируулдаг бол нэр үйлийн хамаатуулах нөхцөл нь уул үгийг өмнөх үгэнд захируулдаг. Хэл зүйн үндэс нь а. жинхэнэ нэр, үйл үг, б. тэмдэг нэр, тооны нэр, авиа дуурайх үг, дүрс дуурайх үг, в. цагийн нэр, орны нэрээр илэрч, өгүүлбэрт цөм ба гол, дэд ба захын дэлгэрүүлэгч гишүүн, гишүүлбэр болж зохих байрнаа орох түгээмэл ёстой боловч хэлэхүүн ба мэдэхүүний хувьд өрөөлийн байрнаа орж хувирдаг. Өгүүлбэрийг “гэ-, хэмээ-“ үйл үгийн өмнө тохиолдох бүтэц ба бүтэц бус гэж ялгахын дээр сул баймжит бүтээвэр, үг, өгүүлбэрээс ялгана.

Зорилго

Энэхүү хичээл нь монгол хэлний өгүүлбэр зүйн холбох ёс, холбоо үг, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн тухай уламжлалт ойлголтыг орчин үеийн хэл шинжлэлийн үзэл баримтлалтай холбож, өгүүлбэрийг утга, бүтэц, хувиргал, найруулгын талаас тодорхойлох, өгүүлбэрийг хувиргах, хэрэглээнд зохицуулан тайлбарлах, өгүүлбэрийн найруулгын алдааг засах чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүйн талаарх цогц тогтолцоотой мэдлэгтэй болж, өгүүлбэрийг утга, хэлбэрийн талаас задлал хийх арга зүй, дадал эзэмших, дараагийн залгамж хичээлүүдийг судлах суурь болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG114
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG114
Багц цаг: 3

Товч агуулга

Бичгийн хэл-оюутнуудын зөв бичих дүрмийг 5-6 багц болгон ойлгуулах, улмаар зөв бичих дадлага олгох, үг, өгүүлбэр, бичвэрийг зөв найруулж бичих, өгүүлбэрийн гишүүдийг зөв байрлуулах, монгол хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгийн утгыг ойлгож, зөв хэрэглэх, өөрийн санаа бодлоо бичгээр зөв илэрхийлж сургах зорилготой.

Зорилго

1.Өөрийн уншсан, бодсон санасан зүйлээ зөв бичих дүрмийн алдаагүй бичих 2.Найруулгын алдаагүй зөв бичих 3.Албан бичгийн хэл найруулгын энгийн дадал эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG102
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн зорилго ач холбогдол, монгол хэл гарал үүсэл болон хэв шинжийн хувьд дэлхийн бусад хэлнээс ямар ялгаатай болох, монгол хэл, бичгийн онцлог, найруулга зүйн ухааны судлагдахуун, үндсэн ойлголт, нэр томьёоны талаар удиртгал хичээлээр үзнэ. Үндсэн хичээлээр найруулга зүйн шинжлэх ухаан хэлний бусад ухаантай холбогдох нь, үгийн сан болон хэлний зүйн найруулга, найруулгын ур маяг, ярианы болон бичгийн хэлний найруулгын ялгаа, орчуулгын хэлний найруулга, зөв бичих зүй болон зөв дуудах зүй найруулгад холбогдох, найруулгын төрөл зүйл болох эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулгын талаар онолын мэдлэг өгнө. Найруулга зүйн онолын мэдлэгт тулгуурлан эх хэлээрээ зохистой зөв ярих, бичих дасгал хийнэ.

Зорилго

Монгол хэлний найруулга зүйн онолын мэдлэгийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж сурах, санаа бодлыг оновчтой зөв илэрхийлж, бичиж найруулж сургахад энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар