МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: EDUL200
Багц цаг: 3

Товч агуулга

Хэл эзэмших онолын үндсийг бихевиоризм, танихуй, конструктивист чиг хандлагад тулгуурлан тайлбарлана. Хэл эзэмшихүйд нөлөөлдөг гол хүчин зүйлийг биологи, сэтгэл зүй, нийгэм соёл, хэлшинжлэлийн талаас авч үзэхийн зэрэгцээ эх ба хоёр дахь хэл эзэмшихүйн онцлог шинж, ижил ба ялгаатай талыг тодорхой хэлний жишээ баримтаар баяжуулан заана. Мөн хэл эзэмшихтэй холбоотой төрөлх чанарт тулгуурласан болон танин мэдэхүйн загвар, далд ба ил мэдлэгийн загвар, нийгмийн конструктивист загварын талаар тодорхой ойлголт, мэдлэг олгоно. Сурах сургах үйлийн талаар цогц мэдлэг олгож, сурахуйд нөлөөлдөг хувь хүний хүчин зүйлийг тодруулж авч үзнэ

Зорилго

Энэ хичээлээр эх хэл болон гадаад хэл эзэмших онол аргазүйтэй танилцаж, тодорхой хэлний баримтанд тулгуурлан ажиглалт дүгнэлт хийх замаар хүний хэлний мөн чанар, онцлог шинж, хэл эзэмших аргазүйд суралцана

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITTR411
Багц цаг: 3

Товч агуулга

Хэлмэрчийн ёс зүй, үүрэг, хариуцлагыг ойлгуулах. Аман орчуулга хийхэд шаардагдах хэлний мэдлэг, үгийн сaн судлалд холбогдох асуудлыг судлахын зэрэгцээ аман орчуулгын төрөл, тэдгээрийн ялгааг судалж, хам цагийн орчуулга хийхэд анхаарах зүйлс, дагаж орчуулахад анхаарах зүйлс, хам цагийн орчуулга хийхэд орчуулагч, хэлмэрчийн ажлын арга барил, техниктэй танилцана. Орчуулга хийх явцад гарч болох зарим бэрхшээл, шийдэх арга зам, хэлмэрчлэх явцад анхаарвал зохих зүйлийн зэрэгцээ хэлмэрчийн ажил гүйцэтгэх явцад хэлмэрч, орчуулагчийн үүрэг, ёс зүй, протокол, харилцааны соёлтой холбоотой хэм хэмжээг судална. Албан харилцаанд хэрэглэх хэвшсэн үг хэллэг сурна. Сонгосон сэдвүүдээр мэдээний бичлэг сонсож, орчуулах дадлага хийнэ.

Зорилго

Хам цагийн орчуулга хийх чадвар эзэмшүүлэх, дагаж орчуулах арга барилтай болгох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITTR301
Багц цаг: 3

Товч агуулга

Итали, монгол хэл дээрх улс төр, бизнес, эдийн засаг, хуулийн холбогдолтой албан бичгийн үндсэн үг хэллэг, нэр томьёог заах, албан бичгийн найруулгын онцлог, холбоо үг, өгүүлбэрийн бүтцийг давтах, орчуулгад оновчтой үг, хэллэгийг сонгох, үгчлэх, утгачлах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын олон хэлбэрийг бүтээлчээр хэрэглэх дадал, чадвар эзэмших.

Зорилго

Итали хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдтэй танилцах, тэдгээрийн бүтэц, төрөл, шинэчлэлийн талаар зохих мэдлэг олгох. Албан бичгийн орчуулгын онцлог, төрөл, найруулгын талаар суурь мэдлэг олгох, хэвлэл мэдээллийн хэл эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITAL101
Багц цаг: 3

Товч агуулга

Европын олон хэлний суурь хөтөлбөрийн анхан шатны түвшинд итали хэлээр эх бичвэр уншиж ойлгох, тухайн сэдвийн дагуу эх зохиох. Үгийн сангийн тухайд А1 буюу анхан шатны түвшний идэвхтэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд нийлмэл өгүүлбэрийн бүтэц, цаглах, болзох, захирах хүсэх төлөвийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэрэглээ, төлөөний үг, дайвар үг үзэх. Сонсох-ярих чадварын тухайд харилцааны анхан шатны чадвар олгох.

Зорилго

Европын олон хэлний суурь хөтөлбөрт заасан А1 буюу анхан шатны түвшний мэдлэг чадварыг хэлний мэдлэг буюу үгийн сан, хэлзүй болон хэлэхүйн чадвар болох сонсох, ярих, унших, бичих хэмээн ангилж суралцагчийн хэлний мэдлэг, ур чадвар, хандлагыг үргэлжлүүлэн А2 түвшний суурийг тавих зорилготой бөгөөд итали хэлний түвшин тогтоох CELI, CILS шалгалтад бэлдэх хэлний суурь мэдлэг олгох практик ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITAL100
Багц цаг: 3

Товч агуулга

Итали хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.

Зорилго

Итали хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Италийн их дээд сургуулийн элсэлтийн CELI, CILS шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: FLDL200
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр суралцагчид хиймэл оюун ухаан, цахим толь бичиг, подкаст, хэлний сургалтын апп, онлайн платформ зэрэг дижитал хэрэглэгдэхүүний төрөл, хэрэглээний онцлог, ашиглах аргачлалтай танилцана. Мөн дижитал орчин дахь мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, зохиогчийн эрхийг хүндэтгэх, хэрэглээний ёс зүйн мэдлэг эзэмших ба гадаад хэлний сонсох, унших, бичих, ярих үндсэн чадварыг дижитал хэрэгслээр хөгжүүлэх практик үйл ажиллагаа хийнэ. Улмаар суралцагчид өөрийн хэл сурах хэрэгцээ, зорилгод тохируулан цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгож, ашиглах чадамжтай болж, дижитал чадамж бүхий XXI зууны хэл суралцагч болон төлөвшихөд энэ хичээл чиглэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь 21-р зуунд гадаад хэл сурахад зайлшгүй шаардлагатай дижитал хэрэгсэл, технологи ашиглан гадаад хэлний мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Хичээлийн хүрээнд суралцагчдын гадаад хэлний мэдлэгийг англи хэлний хувьд B1 түвшин, бусад хэлний хувьд A1–A2 түвшинд хүргэхийг зорино. Түүнчлэн технологийн түвшин хэрэглээний мэдлэг олгоод зогсохгүй, суралцагчийг өөрийн суралцах стратегийг бүтээлчээр төлөвлөх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITAL212
Багц цаг: 3

Товч агуулга

СМэндлэх, танилцах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр өрнөх харилцан ярианы болон тухайн нөхцөлтэй уялдаатай бичвэрийг уншиж ойлгох, ямар нэгэн зүйлийг юу болохыг нэрлэн бичих, орон зай, зүг чигийг уншаад ойлгох, тодорхойлон бичих, бичгээр цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө бичгээр өгөх чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг уншаад ойлгох, эргэн хариу бичих чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр уншиж ойлгох, энэ сэдвээр хялбар бичвэр бүтээх, учир холбогдолтой бичихэд сурна. Түүнчлэн Европын орнууд ба тэдгээрийн дурсгалт газруудын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай бичвэрийг уншаад ойлгох гол санааг тэмдэглэн бичнэ.

Зорилго

Анхан шатны итали хэлний хэлний унших бичих дадал хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн буюу анхны түвшинд тодорхой хэрэгцээгээ хангахын тулд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдын бичсэнийг ойлгох, өөрийгөө болон бусдыг бичгээр танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) бичгээр асуулт тавих, мөн энэ төрлийн асуултад бичгээр хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Энгийн, богино, хялбар үгтэй бичвэрийг (толь бичгийн тусламжтай) ойлгох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий хэрэглээ болон итали хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITAL211
Багц цаг: 3

Товч агуулга

Мэндлэх, танилцах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр яриа өрнүүлэх, ямар нэгэн зүйлийг юу болох талаар асуулт тавих, нэрлэх, орон зай, зүг чигийг тодорхойлон хэлэх, цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх ярианы чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг сонсоод ойлгох, эргэн хариу өгөх сонсож ойлгох чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр сонсож ойлгох, ярианд оролцох, учир холбогдолтой ярихад сурна. Түүнчлэн Европын орнууд ба тэдгээрийн дурсгалт газруудын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай ярилцана.

Зорилго

Анхан шатны итали хэлний ярих сонсох дадал хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн буюу анхны түвшинд тодорхой хэрэгцээгээ хангахын тулд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултад хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, ойлгоход нь тусалж байвал энгийн аргаар ойлголцох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий хэрэглээ болон итали хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ITAL210
Багц цаг: 3

Товч агуулга

Нэр үг, үйл үг, хавсрал нэр, тооны нэр, төлөөний нэрийн төрлүүд, үйл үгийн төрлүүд, тийн ялгалын хувиргаатай танилцан, нэр үг, хавсрал нэр, дэс тоо, төлөөний нэрийг тийн ялгалуудаар, үйл үгийг одоо, төгс өнгөрсөн цагт хувиргаж, үйл үгийн тусагдахууныг зөв тийн ялгалд хувирган, бичвэрт алдаагүй хэрэглэж, унших буюу сонсоод хэлзүйн хувиргааг таньдаг болно. Асуух, хүүрнэх, захирах хүсэх өгүүлбэрт гишүүдийг зөв байрлуулан, яриа бичгийн хэлнээ оновчтой хэрэглэх чадварт суралцана. Өгүүлбэрийг болон өгүүлбэрийн нэг гишүүнийг үгүйсгэж сурна. Нэр үгийн хүйсийг таньдаг, олон тоог зөв үүсгэдэг болно. Тодорхой, тодорхой бус ялгац гишүүн, цаг хугацаа, байршил, чиглэл заасан утгатай болон бусад угтлагыг зөв хэрэглэдэг болно.

Зорилго

Анхан шатны итали хэлний хэлзүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн буюу анхны түвшинд тодорхой хэрэгцээгээ хангахын тулд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултад хариу өгөхдөө хэлзүйн мэдлэгээ зөв оновчтой хэрэглэх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, ойлгоход нь тусалж байвал энгийн өгүүлбэрийн гишүүдийн хэлзүйн холбоо хамаарлыг ялган таньж, энгийн илэрхийллийг зөв ойлгон, хялбар аргаар ойлголцох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий хэрэглээ болон итали хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар