МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Д.Сайнбилэгт
"Суралцагчийн шүүн тунгаах ур чадварын түвшнийг үнэлэх асуудалд" Гадаад хэл соёл судлал, vol. 596(28), no. 01, pp. 32-45, 2024-5-10

https://journal.num.edu.mn/JOFLAC/article/view/7076

Хураангуй

Энэ удаагийн судалгаагаар суралцагчдын шүүн тунгаах ур чадварыг Ватсон, Глейсерын сорилгоор үнэлж, уг чадварыг дээшлүүлэх шаардлагатай эсэх, хичээл төлөвлөх, зохион байгуулах арга хэлбэр нь уг чадварыг дээшлүүлэхэд тустай байгаа эсэхийг судлахыг зорилоо. Судалгаанд МУИС-ийн мэргэжлийн суурь болон чөлөөт сонголтын хичээлээр сонгон судалсан бакалаврын I-V түвшний 95 оюутан хамрагдав.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Л.Оюу-Эрдэнэ, С.Булгантамир, Б.Пүрэвсүрэн
"Монгол суралцагчдын испани, итали, франц хэлний эгшиг авианы дуудлагын туршилт судалгаа" хэрэглээний хэл шинжлэл, vol. Боть VIII (23), no. Дэвтэр 1-13, pp. 98-115, 2023-12-14

https://inll.ac.mn/c/1005670?content=990791

Хураангуй

Хураангуй: МУИС-ийн гадаад хэлний хөтөлбөрийн испани, итали, франц хэлийг А1 түвшинд сурч буй монгол суралцагчийн эгшиг авианы дуудлагын туршилт авиа зүйн судалгааны үр дүнг энэ өгүүлэлд тусгав. Монгол суралцагч гадаад хэлний авиаг хэрхэн дуудаж байгааг Праат программаар нарийвчлан гаргаж, тоон судалгааны үр дүнг эх хэлтний жишиг дуудлагын үзүүлэлттэй харьцуулж, дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнг үзэхэд суралцагчдын төрөлх хэлний авианы өгүүлүүрийн онцлог гадаад хэлээр зөв дуудахад нөлөөлж байгаа нь батлагдаж, зөв дуудлагыг хэвшүүлэхийн тулд гадаад хэлний авиа зүйн онцлог шинж, тухайн суралцагчийн хэл сурах дадал, өгүүлүүрийн онцлогийг харгалзан нэмэлт дадлага хийлгэх хэрэгцээ байгааг харуулж байна. Тиймээс гадаад хэл сурах, сургах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнд авиа зүйн агуулгыг орхигдуулахгүй байх нь чухал бөгөөд семинар, дадлагын хичээлээр хийх авиа, дуудлагын дасгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Л.Оюу-Эрдэнэ, С.Булгантамир
"Монгол суралцагчдын испани, итали, франц хэлний эгшиг авианы дуудлагын туршилт судалгаа" хэрэглээний хэл шинжлэл, vol. Боть VIII (23), no. Дэвтэр 1-13, pp. 98-115, 2023-12-14

https://inll.ac.mn/c/1005670?content=990791

Хураангуй

МУИС-ийн гадаад хэлний хөтөлбөрийн испани, итали, франц хэлийг А1 түвшинд сурч буй монгол суралцагчийн эгшиг авианы дуудлагын туршилт авиа зүйн судалгааны үр дүнг энэ өгүүлэлд тусгав. Монгол суралцагч гадаад хэлний авиаг хэрхэн дуудаж байгааг Праат программаар нарийвчлан гаргаж, тоон судалгааны үр дүнг эх хэлтний жишиг дуудлагын үзүүлэлттэй харьцуулж, дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнг үзэхэд суралцагчдын төрөлх хэлний авианы өгүүлүүрийн онцлог гадаад хэлээр зөв дуудахад нөлөөлж байгаа нь батлагдаж, зөв дуудлагыг хэвшүүлэхийн тулд гадаад хэлний авиа зүйн онцлог шинж, тухайн суралцагчийн хэл сурах дадал, өгүүлүүрийн онцлогийг харгалзан нэмэлт дадлага хийлгэх хэрэгцээ байгааг харуулж байна. Тиймээс гадаад хэл сурах, сургах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнд авиа зүйн агуулгыг орхигдуулахгүй байх нь чухал бөгөөд семинар, дадлагын хичээлээр хийх авиа, дуудлагын дасгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, П.Владимир
"Марко Пологийн аялал” бүтээлийн орчуулгын стратегид хийсэн дүн шинжилгээ " Орчуулгазүй, vol. 11, pp. 1-8, 2023-5-24

sas.num.edu.mn

Хураангуй

Орчуулах стратегийг гаднын эрдэмтэд, судлаачид олон янзаар ангилан тодорхойлсоор ирсэн бөгөөд монгол орчуулагч, эрдэмтэд ч тодорхойлолтын олон хувилбар дэвшүүлсээр ирсэн билээ. Аливаа бүтээлийг орчуулахад агуулга, утга санааг алдагдуулалгүй, оновчтой, бүрэн дүүрэн буулгаж, зохиогчийн бодол санаа, байр суурийг харгалзан, эх бичвэрийг нөгөө хэлнээ хадгалан үлдэх нь чухал бөгөөд үүний тулд орчуулагч олон төрлийн стратегийг тохируулан хэрэглэх шаардлагатай тулгардаг. Энэ удаа бид орчуулах стратеги нэр томьёоны оноолт, ангиллал, хэрэглээг орчуулгын бүтээлээр жишээлэн авч үзлээ. Марко Пологийн аялал бүтээлийн орчуулгад дүн шинжилгээ хийж, түүхэн сурвалж гэдэгт голчлон анхаарч сонгон хэрэглэсэн стратеги байгаа эсэх, орчуулагчийн түгээмэл хэрэглэсэн стратегийг тодорхойлон эх бичвэрийн утга санааг хэрхэн буулгасан талаар дүн шинжилгээ хийхийг зорьлоо.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Г.Оюунбилэг
"Хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн нийгэмшихүйн асуудалд (ЕБС-ийн бага ангийн сурагчийн жишээгээр)" Боловсрол судлал, vol. 23, pp. 1-9, 2023-5-5

sas.num.edu.mn

Хураангуй

Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сургалтын асуудал манай нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа хэдий ч энэ талаар хөндөж ярих, анхаарлаа хандуулах нь бага байна. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээрт зориулсан тусгай сургууль, орчин хангалтгүй байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Үүнийг шийдэх нэгэн арга зам бол сурагчдын онцлогоос шалтгаалан заавал тусгай сургуульд бус энгийн сургуульд тэгш хамруулан сургах юм. Энэ удаагийн судалгаагаар энгийн сургалттай болон тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй буюу дауны хам шинжтэй сурагчдын нийгэмшихүйн асуудлыг судлав. Энгийн сургуульд хамрагдсан сурагчийн сурах үйлийг ажиглан, үр дүнг нэгтгэн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу энгийн сургалттай ангид суралцахад ямар эерэг үр нөлөө гарсан, нийгэмшихэд гарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид юуг анхаарах ёстой зэрэгт дүн шинжилгээ хийлээ.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал
"Гадаад судлалын мэргэжлийн сургалтын хөтөлбөр дэх суралцагчийн цогц чадамжийг олон улсын загвараар задлан шинжлэх нь" Гадаад хэл соёл судлал, vol. 585(27), pp. 34-50, 2023-4-21

sas.num.edu.mn

Хураангуй

Техник технологийн хөгжлийн хурдтай зэрэгцэн дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөгдөж, мэдээлэл харилцааны технологи тухайн салбарт хэр нэвтэрснээс шалтгаалан зарим тохиолдолд хуучин ажлын байр үгүй болж, шинэ ажлын байр бий болох хандлагатай байна. Энэ хэрээр тухайн ажлын байранд ажиллагсад цогц чадамж буюу мэдлэг, ур чадвар, хандлагаа тасралтгүй дээшлүүлэх, сайжруулах хэрэгцээ шаардлагатай тулгарч байна. Үүнээс улбаалан 21-р зууны иргэний цогц чадамжийн загваруудыг олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид боловсруулан гаргасаар байгаа бөгөөд тэдгээр загварт үндэслэн дэлхийн олон орон үндэсний загвараа боловсруулан туршаад байна. Энэ удаагийн судалгаагаар цогц чадамжийн загварын олон хувилбарын агуулгыг харьцуулж, итали судлалын сургалтын хөтөлбөрөөр суралцагчийн цогц чадамжийг 21-р зууны монгол суралцагчийн цогц чадамжийн “Тоонон”загвартай дүйж байгаа эсэхийг судлахыг зорилоо.

Зохиогч(ид): Б.Дэмбэрэлмаа, Б.Пүрэвсүрэн, Ч.Сэлэнгэмөрөн, Г.Бат-Учрал
"Орчуулагчийн хэл, соёлын чадамж", ОРЧУУЛГЫН ЧАДАМЖИЙН АСУУДАЛ, 2023-4-10, vol. 11, pp. 1-10

Хураангуй

Орчуулагчийн хэл, соёлын чадамж нь хэл зүй, үгийн сан, нийгэм-хэл шинжлэл, аж хэрэглээний гэсэн чадвараас бүрдэнэ.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, П.Владимир
"Орчуулагчийн хэл зүйн чадамжийн тухайд" Орчуулгазүй, vol. 10(571), pp. Хэвлэлтэд байгаа тул одоогоор хуудасны дугаар оруулах боломжгүй байна., 2022-5-9

www.sas.num.edu.mn

Хураангуй

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн гадаад хэл сурах нь хүн бүрийн хэрэгцээ, шаардлага болсон билээ. Ингэснээр гадаад хэлтэй хүн бүр шаардлагатай тохиолдолд орчуулга хийх нь алхам тутамд тулгарч байна. Үүнээс үүдэн орчуулгын чанарын асуудал урган гарч байгаа бөгөөд орчуулагчийн эх болон гадаад хэлний мэдлэг, хэлэхүйн чадвартай шууд болон шууд бусаар холбоотой байдаг билээ. Орчуулагчийн хэлний мэдлэгийн нэгэн чухал хэсэгт хэл зүйн чадамж зайлшгүй багтах бөгөөд бид энэ удаад Европын олон хэлний суурь хөтөлбөрт орчуулагчийн хэл зүйн чадамжийг хэрхэн тусгасан талаар хөндөж, дүн шинжилгээ хийлээ.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал
"Суралцагчийн соёл хоорондын харилцааны чадамжийн түвшнийг тодорхойлох нь" Гадаад хэл соёл судлал, vol. 565 (26), pp. 63-73, 2022-5-6

www.sas.num.edu.mn

Хураангуй

Соёл хоорондын харилцааны чадамж нь хүн бүрийн зайлшгүй эзэмших чадамжийн нэг болоод байна. Гэвч соёл хоорондын харилцааны чадамжийн түвшин монголчуудын хувьд дутагдалтай байгаа нь нийгмийн олон салбарт өдөр бүр харагдаж байна. Иймд соёл хоорондын харилцааны чадамж олгох суурь хичээлүүдийн нэг болох ЕБС-ийн англи хэлний хичээлийн хөтөлбөрийн агуулга, сурах бичигт дүн шинжилгээ хийж, соёл хоорондын харилцааны чадамжийн агуулгыг хэрхэн тусгасныг судалж, бакалаврын түвшний гадаад хэлний сургалтын хөтөлбөртэй хэр уялдаж байгааг олж тогтоохыг зорьлоо.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал
"Италийн их, дээд сургуулиудын орчуулга зүйн магистр, докторын хөтөлбөрийн тухай", Орчуулга заах аргазүйн асуудал, 2022-1-6, vol. Анх удаа зохион байгуулагдсан хурал бөгөөд эмхэтгэл хэвлэгдээгүй, pp. Эмхэтгэл хэвлэгдээгүй тул дугаар оруулах боломжгүй

Хураангуй

Италийн их сургуулийн орчуулгын хөтөлбөрийн дүн шинжилгээ

Зохиогч(ид): Г.Бат-Учрал
"Хэл эзэмших онол арга зүй", 2021-5-18
Зохиогч(ид): Б.Алтангүл, Г.Бат-Учрал
"Хос хэл ба олон соёл", Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага, 2020-11-16, vol. 01, pp. 7

Хураангуй

1990-ээд оноос хойш Монгол улсад хос хэл, олон хэлийг зааж сургах асуудал хурцаар тавигдаж болжээ. Бид эл илтгэлээрээ хос хэлтэй холбогдох нэр томъёо, ойлголтыг авч үзэх бөгөөд олон хэлийг зааж сургах үед гарч ирдэг соёл хоорондын асуудлыг орчин үеийн ойлголттой хамтад нь авч үзэхийг зорьсон.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Р.Элизабэтта, С.Самүэла
"“Марко Пологийн аялал” бүтээлийн хувилбаруудын тухайд" , vol. 8 (529), pp. 6-14, 2020-5-25

https://research.num.edu.mn/#/btime/admin/journals

Хураангуй

Марко Поло нь Дорно дахинаар аялсан анхны европчуудын нэг бөгөөд түүний аяллын тэмдэглэл нь тухайн цаг үедээ Европ даяар тархаж, тэр хэрээр олон дахин хуулбарлан бичсээр өдгөө утга агуулгын хувьд цөөнгүй зөрөөтэй, мэдээлэл дутуу янз бүрийн тэмдэглэл бий болсон байна. Гэвч Ж. Б. Рамузио аяллын тэмдэглэлийн гар бичмэлийн олон хувилбарыг нэгтгэн эмхэтгэж “Марко Пологийн аялал” хэмээх шүүн тунгаасан хувилбар гаргасан. Энэ удаад бид уг бүтээлийн ач холбогдол болон эхийн зарим онцлогийн талаар авч үзсэн болно.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал
"Гадаад хэлний бодлого, стандарт, хэрэгжилтийн асуудалд" Гадаад хэл соёл судлал, vol. 528 (24), pp. 6-23, 2020-5-8

https://research.num.edu.mn/

Хураангуй

Гадаад хэлний мэдлэг, чадвартай байх нь Монгол улс төдийгүй дэлхийн олон улс орны салбар бүрийн боловсон хүчин, мэргэжилтэнд тавигдах шаардлагын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор улс орон бүр гадаад хэлний бодлого, стандартаа боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Иймд энэ удаагийн судалгаагаар бид Европын орнуудын хэрэгжүүлж буй хэлний бодлого, АНУ-ын гадаад хэлний бодлого болон манай улсын гадаад хэлний бодлого, стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхийг зорив.

Зохиогч(ид): Г.Бат-Учрал, Р.Элизабэтта, С.Самүэла
"Марко Пологийн аялал", 2019-10-25




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар