МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: FENG801
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: FENG801
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: EENG601
Багц цаг: 2

Товч агуулга

9. Хичээлийн товч агуулга: Англи хэлний Үгсийн сан, Мэргэжлийн болон хэвшмэл хэллэг, Үг бүтээх арга, Орчуулгын болон тайлбар толь бичиг хэрэглэх арга барил, Хэл зүйн загвар дасгалууд, уншиж ойлгох, бичих, сонсох, ярих чадвар хөгжүүлэх сорил, Эрдэм шинжилгээний богино өгүүлэл, нийтлэл болон Судалгааны ажлын илтгэл орчуулах жишээ тайлбараас бүрдэнэ

Зорилго

Тухайн мэргэжил / хөтөлбөрөөр суралцагсад англи хэлний (авиа зүй, үг зүй, хэл зүй, өгүүлбэр зүйн) суурь мэдлэг дээр тулгуурлан үгсийн санг баяжуулж, мэргэжлийн болон хэвшмэл хэллэгүүдийг идэвхитэй эзэмшүүлэх, англи хэлээр уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн үг хэллэг, эрдэм шинжилгээ-судалгааны сэдэв болон товч агуулгыг англи хэл дээр илэрхийлэх буюу орчуулах дадалд сургах / суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: FENG801
Багц цаг: 6

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL221
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалсанаар суралцагч төрөл бүрийн богино харилцан яриа, урт харилцан яриа, лекцийн нэг хэсгийг сонсож, сонсоод ойлгох чадваруудыг сурч эзэмшинэ. Хичээлийн агуулга нь суралцагчийг хэлний чадвараас гадна насан туршид суралцахуйд хөтлөх, хариуцлагатай иргэн байхуйд суралцахад чиглэнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутны англиар сонсох чадварыг сайжруулан дунд шатанд хүргэхэд оршино. Ингэснээр оюутан англиар сэдвийн хувьд огт шинэ биш, бүтцийн хувьд ойлгомжтой бөгөөд тодорхой, өөрийн сонирхол болон мэргэжлийн чиглэлд нийцсэн лекц, яриа зэргийг ойлгох, харилцан яриа, энгийн үг хэллэгтэй лекцийг сонсох явцад зохих хэмжээний тэмдэглэл хөтлөх, харилцан яриа, лекц сонсоод хэлэх гэсэн далд санааг зохих төвшинд олох, ойлгох, дүгнэх, шинэ мэдээлэлийг хураангуйлан нэгтгэх, харьцуулах, цуглуулах, бусадтай хуваалцах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ETRA418
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээл нь ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй оюутанд зориулагдсан юм. Өмнөх жилүүдэд судалсан хэлний өгүүлбэрзүй, найруулга зүй, орчуулгын онол, дадлагын хичээлийн мэдлэгт тулгуурлан уран зохиолын дээж бичиг тухайлбал богино өгүүлэл, яруу найраг, тууж, эссэ зэргийг Монгол хэлнээс Англи хэлнээ, мөн Англи хэл дээрх Jack London “To Build a Fire”, Benjamin Franklin “Way to Wealth” зэрэг олон сонгодыг зохиолоос Монгол хэлнээ уран яруу утгыг хадгалан орчуулах арга барилыг тодорхойлж, найруулгын оновчтой хэлбэр, үндэстний онцлог бүхий үг хэллэг, хэлцийг ялган таньж, хөрвүүлж, дадлагажих болно.

Зорилго

Уран зохиолын орчуулга нь нэг хэлний яруу утгыг нөгөө хэлнээ дүйцүүлэн хөрвүүлэх хэл шинжлэлийн ухааны нарийн мэдлэг шаардсан нөр их хөдөлмөрийн үйл юм. Орчуулгын онол, дадлагад тулгуурлан англи хэл дээр бичигдсэн уран зохиолын сонгодог хийгээд орчин үеийн бүтээлийн утгыг ойлгох, задлан шинжлэх, уран зохиолын түгээмэл нэр томъёо, үг хэллэг, найруулга зүйн онцлог, хэрэглүүрийг ялган таньж, орчуулгад хэрэглэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL211
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх дасгал хийлгэнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ETRA421
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичэээлээр оюутнууд техникийн орчуулгын талаар практик мэдлэг эзэмшиж, сансар огторгуйн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч, механик инженерчлэл, барилга угсралт, дэд бүтэц, цахилгаан зэрэг техникийн салбарын ерөнхий сэдвийн дор энэ төрлийн орчуулгад тохиолддог бархшээл, алдаанд дүн шинжилгээ хийх, хянан засварлах, энэ төрлийн орчуулга хийхэд зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай орчуулгын аргууд, компьютерийн орчуулгын хэрэглээний програмуудыг сурах, энэ хичээлээр болон бие даах ажлаар олж мэдсэн шаардлагатай үг хэллэг, нэр томёог ашиглан өгөгдлийн сан үүсгэж сурна.

Зорилго

Энэхүү хичээл нь оюутанд орчуулгын болон хэлний чадварыг хөгжүүлэх, орчуулгын технологийн хурдацтай хөгжиж буй орчинд техникийн орчуулгын туршлагатай болоход түлхэц өгөх юм. Орчуулгын онол, дадлага, хэл шинжлэлийн хичээлээс олж авсан мэдлэг туршлагаа ашиглан техникийн орчуулга хийх суурь дадал эзэмшиж мөн энэ чиглэлээр судалгаа хийж сурах дадал эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ETRA311
Багц цаг: 2

Товч агуулга

Оюутан монгол, англи хэлнээс бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ETRA212
Багц цаг: 2

Товч агуулга

Оюутан монгол, англи хэлнээс харилцан бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ETRA211
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлийн явцад оюутан англи-монгол, монгол-англи хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи-монгол, монгол-англи хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадвар, дадалд суралцахаараа ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар