Бидний тухай
Багш ажилтан
Олон улсын харилцаанд оролцогчдын хоорондын харилцааг зохицуулдаг эрх зүйн зарчим хэм хэмжээний системийг олон улсын түгээмэл эрх зүй судалдаг. Олон улсын эрх зүйн зохицуулах олон улсын харилцааны цар хүрээ нь олон талтай ба чиглэлтэй. Олон улсын эрх зүйн тухай ойлголт, үүсэл хөгжил, олон улсын эрх зүйн үндсэн зарчимууд, эх сурвалжууд, олон улсын эрх зүйн субъектүүд, хүн ам, нутаг дэвсгэр болон олон улсын эрх зүйн салбарууд болох олон улсын гэрээний эрх зүй, олон улсын байгууллагын эрх зүй, дипломат ба консулын эрх зүй, хүний эрхийн асуудал, аюулгүй байдлын эрх зүй, олон улсын шинж чанартай гэмт хэрэгтэй хамтын хүчээр тэмцэх зэрэг уламжлалт салбаруудаас гадна шинжлэх ухаан техник, соёлын харилцаа, олон улсын шинж чанартай маргааныг шийдвэрлэх арга механизм, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал, далай, агаар мандал, сансарын олон улсын эрх зүй, шашин ба олон улсын эрх зүй, интернэт ба олон улсын эрх зүй гэх мэт орчин үеийн салбаруудыг судалдаг шинжлэх ухаан юм. Олон улсын эрх зүйн эх сурвалж болох олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцүүд, болон НҮБ-ын дүрэм, олон улсын байгууллагуудын тогтоол шийдвэрүүд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг гүнзгийрүүлэн бататгахын хамт улс гүрнүүдийн үйл ажиллагааны үзэл баримтлал, арга барилд цаг үеийн нөхцөл байдал, шинэ хандлагыг байнга шингээж, мөн олон улсын харилцааг шинэчлэх ба ардчилах ажлыг эрчимжүүлж байдаг тул олон улсын эрх зүйн хичээлээр бид олон улсын эрх зүйн эх сурвалжуудтай тогтмол ажиллах болно. Мөн улс орнууд олон улсын хамтын ажиллагаанд оролцох нь улам ихсэж, гадаад харилцаанд ОУЭЗ-н зарчим, хэм хэмжээг дээдлэн сахих арга ажиллагаа улам өргөжиж, орчин үеийн гадаад харилцаанд гарч байгаа уур амьсгал, дэлхий нийтийг хамарсан олон чухал үйл явдал болж байгаа үед олон улсын эрх зүйг судлах , практик ажилд олон улсын эрх зүйн хэм хэмжээг оновчтой хэрэглэх , дотоодын хууль тогтоомжийг олон улсын эрх зүйд нийцүүлэх ба гадаад бодлогоо үр бүтээлтэй хэрхэн явуулах гэх мэт асуудлууд орчин үеийн олон улсын эрх зүйд тусгагдсан байдаг.
Олон улсын түгээмэл эрх зүйн талаар онолын бүрэн хэмжээний суурь мэдлэг олгох - Олон улсын түгээмэл эрх зүйн эх сурвалж болох гэрээ конвецуудын талаар мэдээлэл өгөх тэдгээрийг зөв хэрэглэх, эрх зүйн баримт бичигтэй ажиллах чадвар олгох - Олон улсын түгээмэл эрх зүйг олон улсын харилцаа , түүнд гарч буй шинэ хандлага, арга барил, олон улсын хамтын үйл ажиллагааны үзэл баримтлал, цаг үеийн нөхцөл байдал г.м асуудлуудтай уялдуулан тодорхой мэдлэг олгох - Монгол улс олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн оролцож байгаа болон Монгол улсын хууль тогтоомж соёрхон баталсан олон улсын гэрээ хэлэлцээрт хэр нийцэж байгаа, мөн Монгол улс олон улсын эрх зүйн зарчим хэм хэмжээг сахин биелүүлэхийн ач холбогдол зэргийг уг хичээлээр ойлгуулах
Хичээлийн хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр онол, эрх зүй, практик мэдлэг олгоно. Тухайлбал: Дипломат албаны тогтолцоо, үүрэг, дипломат ажилтны ажлын онцлог, түүнд тавигдах шаардлага, түүний ажлын эрх зүйн орчин, хамгаалалт, практик ажил, биеэ дааж хэлэлцээ явуулах онол, практикийн мэдлэг эзэмшүүлэхийн тулд хэлэлцээнд бэлтгэх, удирдамжаа боловсруулах, нөгөө түншийнхээ сонирхол эрх ашгийг судлах, төлөөлөгчдийн түвшинг тогтоох, хэлэлцээг явуулах стратеги, арга барилаа сонгох, хэлэлцээг явуулах таатай, нааштай уур амьсгал бүрдүүлэх, тохиролцоог албажуулах, энэ талаар түншдээ мэдээлэх, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээлэл сололцох гээд олон чиглэлийн чимхлүүр ажлын практик мэдлэг, дадлагыг эзэмшүүлэхэд анхаарч ажиллана.
Эл хичээлийн зорилго бол ирээдүйн дипломат болох оюутнуудад дипломат ажлын талаар онол, практик, эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлсэн түвшинд олгож, дипломат ажиллагаа явуулах арга барилыг эзэмшүүлж, гадаад харилцааны чиглэлээр биеэ даан ажиллах чадвар эзэмшүүүлэхэд оршино.