МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC611
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээл нь хичээлийн судалгаа, судалгаат хичээлийн тухай, хичээлийн судалгааны дэлхийн чиг хандлага, өөрийн оронд хэрэгжиж буй байдал, судалгааны чиглэл, хичээлийн судалгааны ангилал болон хэрэгжүүлэх менежмент, арга зүй, уламжлалт болон орчин үеийн дидактикийн үндэстэй хичээлийн судалгааны ялгааны талаар мэдээллээр хангана. Хичээлийн судалгааны инвариант үйл болох хичээлийн бэлтгэл судалгаа, ажиглалт судалгаа, хэлэлцүүлэг зөвшилцөл хийх судалгаа, хичээлийн судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж хичээлийн төлөвлөлтийг сайжруулах судалгааг хийх үйлд суралцана. Мөн хичээлийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийн хичээлийн судалгааг хэрэгжүүлж буй мэдлэг чадвараа үнэлж дүгнэнэ

Зорилго

Судалгаат хичээлээр дамжуулан хичээлийн судалгааг хийх, суралцагчдын чадварыг хөгжүүлэх, мэдлэг бүтээлгэх арга зүй бүхий хичээл төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC653
Багц цаг: 3

Товч агуулга

Дээд боловсролын салбарын удирдлага, засаглал, стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, зохион байгуулалтын загвар, манлайлах, удирдагчид өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг удирдах, дээд боловсролын салбарын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд манлайллын урлагийг хөгжүүлж хэрэглэх, удирдлагын орчин үеийн арга барилыг эзэмшүүлэх, удирдлагын зонхилох хандлага, онол арга зүйг эзэмшүүлнэ.

Зорилго

Дээд боловсролын салбарын удирдлага, засаглал, стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, зохион байгуулалтын загвар, өөрчлөлт шинэчлэлт, манлайлах зэрэг удирдлагын талаар онолын болон практик мэдлэг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC621
Багц цаг: 3

Товч агуулга

"Боловсролын эрх зүй" хичээл нь боловсролын салбар дахь харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг системтэй судлах, Монгол Улсын Үндсэн хууль болон боловсролын тухай хууль тогтоомжид тулгуурлан боловсрол эзэмших эрх, боловсролын байгууллагын эрх зүйн байдал, оролцогч талуудын эрх, үүрэг, бага, дунд, дээд боловсролын түвшин бүр дэх эрх зүйн зохицуулалтын онцлог, сургуулийн орчин дахь хүний эрхийн хамгаалалт, эрх зүйн зөрчил, маргаанд дүн шинжилгээ хийх, багш, оюутны эрх зүйн байдал, нийгмийн эмзэг бүлгийн эрхийн хэрэгжилт, олон улсын боловсролын эрх зүйн асуудлыг харьцуулах, хичээлийн үр дүнд суралцагчид боловсролын эрх зүйн асуудлыг шинжлэх, үнэлэх, шийдвэрлэх чадамж эзэмшинэ.

Зорилго

Боловсролын салбар дахь харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчныг системтэйгээр судлах, боловсролын байгууллага болон оролцогч талуудын эрх, үүргийг онол-практикийн уялдаанд ойлгох, боловсролын эрх зүйн асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх, бодлогын түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх чадамжийг хөгжүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC805
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн хүрээнд боловсролын хөтөлбөр, бодлого, үйлчилгээ, байгууллага болон сургалтын хөтөлбөр зэрэг бүтээгдэхүүнийг үнэлэхэд ашигладаг үнэлгээний гол гол загваруудыг болон үнэлгээнд ашиглаж болох нийгмийн судалгааны аргуупыг танилцуулна. Орчин үеийн үнэлгээний онол, ара зүйн хандлага, стандартуудад суурилсан, хэвлэгдэж олны хүртээл болсон хэд хэдэн үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийнэ. Ерөнхий болон их дээд сургуулийн суралцагчдын боловсролын амжилт, сургууль, багш нар, боловсролын бодлогын нөлөөллийн үнэлгээ, тусгай хөтөлбөр, сургалтын материал, багш нарын чанар болон багш бэлтгэдэг их дээд сургуулийн гүйцэтгэлийн харилцан нөлөөллийн үнэлгээг хамран арга зүйн ялгааг тайлбарлах дадлага, семинаруудыг зохион байгуулна.

Зорилго

Боловсрол судлалын докторантуудад бага, ерөнхий боловсролын болон дээд мэргэжлийн түвшинд хийгдэх боловсролын үнэлгээний онол, арга зүйн туршлагатай болгоход шаардлагатай хөтөлбөр, бодлогын үнэлгээний онол арга зүйг эзэмшүүлж, тоон болон чанарын судалгааны арга зүйг өргөн ашиглах, үнэлгээг төлөвлөж, боловсруулах, үнэлгээний үр дүнг бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулахад ашиглах чадвартай, нөгөө талаар үйл ажиллагааны чанар, гүйцэтгэлийн шударга, ил тод байдлыг хангах хэрэгсэл болгон бие хүний, байгууллагын, салбарын хөгжлийн хөшүүрэг болгон хөгжүүлэх үзэл баримтлал, соёл хандлагатай мэргэжилтэн төлөвшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC200
Багц цаг: 3

Товч агуулга

Боловсролын хөгжлийн зүй тогтол, чиг хандлага, мэдлэгийн нийгэмд боловсролын гүйцэтгэх үүргийн талаарх суурь ойлголт, суралцахуйн онол, арга зүйн үндэс, тэнхимийн болон цахим орчинд сургалтыг зохион байгуулах хэв загвар, хөтөлбөрийн агуулга, сургалтын үр дүнг үнэлэх арга зүйн талаарх суурь мэдлэг, тэдгээрийг хэрэглэх арга зүй.

Зорилго

Боловсролын суурь ойлголт, суралцахуйн онол, арга зүйн үндсэн мэдлэг, түүнийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC311
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар