МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: CULT102
Багц цаг: 3

Товч агуулга

Харилцааны хэм хэмжээ, харилцааны бүс, үе хоорондын харилцааны соёл, албан харилцааны соёл болон монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, чадварыг хөгжүүлнэ. Мөн түүнчлэн бусдын соёлд хүндэтгэл, хүлээцтэй хандах харилцааны дадал бий болно. Ярих ур чадвар, ярианы найруулга, илтгэлийн төрөл, хэлбэр, илтгэлийн бүтэц, илтгэх арга, илтгэх бичих аргуудыг таниулж, илтгэх чадварыг хөгжүүлнэ. Эсээний үүсэл, хөгжил, төрөл хэлбэр, бүтэц, эсээ бичих арга барил, үе шатуудыг танилцуулж, эсээ бичих арга барилд сургана. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийн хэл найруулга, эшлэл авах, ном зүй бичих зэргийг таниулна.

Зорилго

Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд нийтийн өмнө ярих, мэдээлэл хийх, илтгэх, эсээ бичих, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл унших чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUTR210
Багц цаг: 3

Товч агуулга

Орчуулгын хэлзүй, найруулгын асуудал, орчуулгад үг сонгох, оноох, хувиргал хийх, орчуулгын эхийн хэлзүй, үгийн дараалал, логик, бүтцийг орчуулах хэлний хэлзүй, үгийн дараалал, логик, бүтэцтэй харьцуулан утга санааг хадгалж орчуулахад суралцах өгүүлбэрийн логик, бүтэц, утга, шинэ хуучин мэдээлэл, өгүүлбэрийн холбох хэрэглүүр, өгүүлбэр хоорондын холбоог олж тогтоох, орчуулгад оновчтой зөв хэлбэр олж буулгаж сурах, хоёр хэлний болон соёлын дүйцэл, ялгааг толь бичиг интернэт эх сурвалж, бусад холбогдох хэрэглэгдэхүүнээс хайж сурвалжлах аргад суралцах, орчуулгын явцад олж авсан мэдлэгийг орчуулгын практикт ашиглах, орчуулгын аргад суралцах, дадал болгон хэвшүүлж орчуулгын бусад хичээлд ашиглах мэдлэг чадварт суралцах.

Зорилго

Энэхүү хичээлийг "орос хэлний орчуулагч" мэргэжлээр суралцах оюутан заавал үзэх бөгөөд хичээлийн ерөнхий зорилго нь мэргэжлийн үйл ажиллагааны явцад орос хэлээр бичсэн эхэд буй мэдээллийг монгол хэлээр бичсэн эх болгон дамжуулах чадвар буюу орчуулагчийн чадамжийн суурь чадвар олгох; бичгийн орчуулга хийх практик дадал суулгах, хөтөлбөрт буй орчуулгын бусад хичээлд бэлтгэх суурь болоход оршино. Энэхүү ерөнхий зорилгын хүрээнд хэлшинжлэл, хэрэглээ зүй, нийгэм, соёлын бүрдүүлбэр бүхий хэл-харилцааны мэдлэгтэй мэргэжлийн орчуулагчийн чадамжид суралцах: –орос хэлний мэдлэгийн түвшин дээшлэх; орос хэлнээс орчуулга хийх ерөнхий суурь чадвартай болох; орчуулах загвар, арга барилд суралцах; толь бичиг, хэлний хөмрөг ашиглах чадвартай болох;

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RULI326
Багц цаг: 3

Товч агуулга

Орос хэлний өгүүлбэрзүйн нэгж судлахуун нийлэмжүүдийн төрөл зүйл (нэр, үйлийн гэх мэт хэв шинжүүд, тэдгээрийн онцлог), энгийн өгүүлбэрийн хэв шинж (хоёр бүрэлдэхүүнт, эзэн биегүй, бүрэн ба бүрэн бус гэх мэт), энгийн нийлмэл ба хавсарсан нийлмэл өгүүлбэрийн төрөл зүйл, хэв шинжүүд, холимог өгүүлбэрийн бүтэц тэдгээрийн өвөрмөц онцлог, өгүүлбэр дэх өгүүлбэрийн гишүүдийн байршил, тулгар ба туслах мэдээллийн онцлог зэргийг оюутнуудад онолын болон хэрэглээний үүднээс тайлж тайлбарлан эзэмшүүлнэ.

Зорилго

Хэлэхүйн үндсэн нэгж болсон өгүүлбэрийн тогтолцоог эзэмшүүлэх, зөв хэрэглэж сурах, орос хэлний өгүүлбэрзүйн тогтолцооны талаар цогц ойлголт олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Нийлэмж үг, өгүүлбэрийн гол болон туслах гишүүд, энгийн болон нийлмэл өгүүлбэрийн бүтэц, төрөл, холбох хэрэглүүр зэргийг тодорхойлж сурах, орос хэлний өгүүлбэрийн бүтцийг монгол хэлний өгүүлбэрийн бүтэцтэй харьцуулж, онцлог шинжийг олж илрүүлж сурах зэрэг чухал ач холбогдолтой. Энэ хичээл цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUTR455
Багц цаг: 2

Товч агуулга

Орос хэлээр албан бичиг боловсруулах, хөтлөх, албан яриа, хэлэлцээр зөвлөгөөн дээр саналаа солилцох, ажил хэргийн маргаанд оролцох, утсаар зөв соёлтой харилцах зэрэгт сургана. ОХУ, Монгол улсад албан бичиг боловсруулах, хөтлөхөд тавих шаардлага, баталсан стандарттай танилцуулж албан бичгийн төрөл зүйлээр эх хэл болон орос хэлээр бичвэр зохиох, хоёр хэл рүү орчуулах дадалд сургана. Мөн албан бичгийн найруулга, үүнд: үгийн сан, өгүүлбэр зүй, хэлзүйн хэм хэмжээтэй танилцуулж албан бичгийн төрөл зүйл бүрийн онцлог, тавих шаардлагын дагуу албан бичигтэй танилцуулах, задлан шинжилгээ хийх, өөрсдөө өгсөн нөхцөлийн дагуу албан бичиг зохиох, орчуулах даалгавар хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Оюутныг орос, монгол хэлээр баримт бичиг зөв хөтлөх, боловсруулах, орчуулахад сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSS100
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутан нь энгийн төвшинд (элементарный уровень) орос хэлний авиа зүй, үг бүтээвэр(үгийн бүтэц – үндэс, төгсгөл;үгийн язгүүр, залгавар), хэл зүй (нэр үг- аиьтай ба амьгүй, тоо ба хүйс;нэр үгйин тийн ялгаллын тогтолцоо,төлөөний үг, тэмдэг нэр, үйл үг, тооны үг, дайвар үг, туслах үг,өгүүлбэрзүй – энгийн ба нийлмэл өгүүлбэр;үгсийн сан – 780 нэгж бий болгоно.

Зорилго

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутан ОХУлс ALTE-ийн гишүүний хувьд боловсруулсан Төрийн стандартын зургаан төвшин (level) эхний буюу энгийн төвшины (элементарный) мэдлэгийг эзэмшиж суурь төвшины орос хэлийг судлах шаардлага хангасны илэрхийлэл болно. Оюутан нь дээрх хоёр төвшинийн шаардлага хангасан тохиолдолд хоёругаар семестрт 3 багц цагтай ТРКИ –2 (level-2) төвшинд суралцах боломжоор хангагдана.Цаашид 3 Бц ТРКИ-3(level-3) төвшинд суралцаж ОХУ-ын их дээд сургуульд магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаг боломжтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: HIST100
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.

Зорилго

Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH234
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр орос хэлний хэл зүйг үүргийн хэлзүйн хандлагаар үгийн аймгаар үзэх ба гол сэдэв бүрийг дотор нь утгаар нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ. Хэл бол тэмдгийн онцгой тогтолцоо гэсэн онолын суурь дээр тулгуурлан үүргийн болон харилцааны аргад суурилан заана. Хичээлийн эхэнд цаашид хэл зүйг дэлгэрэнгүй үзэх бэлтгэл болгож оршил хичээл явна. Ингэхдээ жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, дайвар үгийн хэл зүйн наад захын энгийн дүрмийг тайлбарлаж дараагийн шатны сургалтад бэлтгэнэ. Үүний дараа үгийн аймгууд руу шилжинэ. Үүнд: 1. Жинхэнэ нэрийн хүйс, тооны ай. Тэмдэг нэрийн хүйс тооны ай. Энэ хоёр сэдвийг хамтад нь үзэх. Жинхэнэ нэрийн тийн ялгалын айг 1. Предложный падеж 2. Винительный падеж 3. Дательный падеж 4. Родительный падеж 5. Творительный падеж гэсэн дарааллаар утга илэрхийлэх байдлаар нь салгаж үзнэ.

Зорилго

Орос хэлний /трки –ийн А1 буюу анхан шатны/ хэлзүйн тогтолцоотой танилцуулна. Оюутанд орос хэлний хэлзүйн анхан шатны мэдлэг олгох, баяжуулах, бататгах зорилготой. Хэлзүйн хичээл нь цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH231
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээлээр орос хэлний хэл зүйг үүргийн хэлзүйн хандлагаар үгийн аймгаар үзэх ба гол сэдэв бүрийг дотор нь утгаар нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ. Хэл бол тэмдгийн онцгой тогтолцоо гэсэн онолын суурь дээр тулгуурлан үүргийн болон харилцааны аргад суурилан заана. Хичээлийн эхэнд цаашид хэл зүйг дэлгэрэнгүй үзэх бэлтгэл болгож оршил хичээл явна. Ингэхдээ жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, дайвар үгийн хэл зүйн наад захын энгийн дүрмийг тайлбарлаж дараагийн шатны сургалтад бэлтгэнэ. Үүний дараа үгийн аймгууд руу шилжинэ. Үүнд: 1. Жинхэнэ нэрийн хүйс, тооны ай. Тэмдэг нэрийн хүйс тооны ай. Энэ хоёр сэдвийг хамтад нь үзэх. Жинхэнэ нэрийн тийн ялгалын айг 1. Предложный падеж 2. Винительный падеж 3. Дательный падеж 4. Родительный падеж 5. Творительный падеж гэсэн дарааллаар утга илэрхийлэх байдлаар нь салгаж үзнэ.

Зорилго

Орос хэлний /трки –ийн А1 буюу анхан шатны/ хэлзүйн тогтолцоотой танилцуулна. Оюутанд орос хэлний хэлзүйн анхан шатны мэдлэг олгох, баяжуулах, бататгах зорилготой. Хэлзүйн хичээл нь цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар