Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн эхний хэсэгт улс орнуудын орлогын ялгааны талаарх тогтсон баримтууд болон гадаад өсөлтийн онолын загварууд (Солоу-Своны загвар болон Рамсейн загвар) болон тэдгээрийн эмпирик хэрэглээтэй танилцана. Хичээлийн хоёр дахь хэсэгт дотоод өсөлтийн онолын загварууд болох AK загвар, хийснээр дадлагажих болон мэдлэг тархах болон төгс бус өрсөлдөөнтэй патентлагдсан шинэ бүтээгдэхүүний загваруудтай танилцана. Энэ хэсэгт технологийн дэвшлийг хэрхэн хэмжих болон загварчлах аргуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн патент болон хүмүн капиталын технологийн дэвшилд гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцэнэ. Хичээлийн гурав дахь хэсэгт дискрет цаг хугацаатай үе давхцах залгамж холбооны загварт суурилсан бөгөөд капиталын төгс бус зах зээлтэй загварыг хэлэлцэнэ. Энэ загварын агуулгын хүрээнд төгс бус мэдээллийн асуудлууд, зээлээр хязгаарлагдалт, ядуурлын хавх болон орлого хуваарилалтын динамик зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Энэ хичээлээр оюутан орчин үеийн эдийн засгийн өсөлтийн онолын үндсэн асуудлууд, ойлголтууд болон өсөлтийн загварын онолын болон эмпирик ажлуудтай танилцана
Математикийн бодлого бодоx арга барилыг сэргээн сануулах зорилго бүхий төрөл бүрийн ухаан сорих бодлогууд бодсоноор хичээл эхэлнэ. Дараа нь дээд математикийн тэмдэглэгээг танилцуулах зорилго бүхий олонлогийн онолын элементүүдийг авч үзнэ. Олонлог гэж юу болоx, тэдэн дээр ямар үйлдлүүд хийж, тэдгээр нь ямар шинж чанартай байдагтай танилцаад юмс хоорондын хамаарлыг илэрхийлэх хэрэгсэл болоx функцтэй танилцана. Функц хэмээх хийсвэр ойлголт нь томьёогоор өгөгдсөнөөс илүү өргөн хүрээтэй болохыг мэдсэний дараа түүн дээрx үйлдлүүд, тэдний шинж чанартай танилцана. Тасралтгүй чанарын хэд хэдэн эквивалент тодорхойлолтыг үзэхийн тулд тоон дараалал болон түүний хязгаарыг ойлгож авна. Ингэснээр дифференциал болон интеграл тоололтой танилцах үүд нээгдэнэ. Хичээлийн дунд хэсэгт уламжлал болон түүний хэрэглээний талаар, сүүл хэсэгт нь интеграл болон түүний хэрэглээний талаар авч үзнэ.
Байгаль, нийгмийн ажиглалт, өгөгдөлд дүн шинжилгээ хийж боловсруулах ерөнхий аргачлал болох математикийн хэлийг ойлгох. Математик дүн шинжилгээний арга ухаантай танилцан, ойлголт, тодорхойлолт, томьёолол, тайлбар, баталгаа зэрэг үндсэн ухагдахуунуудыг таньж мэдэн байгаль, нийгэм, эдийн засгийн асуудлыг математик хэлэн дээр томьёолон шийдэхэд суралцах.
Энэ хичээлээр хөдөлмөрийн эдийн засгийн үндсэн ойлголтуудтай танилцана. Цаашлаад хөдөлмөрийн эдийн засгийн орчин үеийн чиг хандлагууд, шинэлэг онол болон эмпирик судалгааны ажлуудыг тайлбарахаас гадна бусад орны тоон мэдээллүүдийн харьцуулалтыг танилцуулна. Хөдөлмөрийн заx зээлийг судлаxдаа ажилтан ба аж ахуйн нэгжийн шийдвэр гаргалтыг нэгтгэж, онолын загварын гол механимз болон тэдгээрийн таамаглалд дүн шинжилгээ хийхэд түлхүү анхаарна.
Энэхүү хичээлийн зорилго нь хөдөлмөрийн зах зээл, түүний эрэлт, нийлүүлэлт, тэнцвэрт цалин, цалингийн тархалт, өрхийн үйлдвэрлэл, өрсөлдөөнт болон олигополь хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрчний эвлэл болон хэлэлцээрийн онол, хайлт ба нийцлийн онолын талаарх ойлголт, мэдлэлгийг олгоход оршино.
Энэ хичээлээр хөдөлмөрийн эдийн засгийн үндсэн ойлголтуудтай танилцана. Цаашлаад хөдөлмөрийн эдийн засгийн орчин үеийн чиг хандлагууд, шинэлэг онол болон эмпирик судалгааны ажлуудыг тайлбарлахаас гадна бусад орны тоон мэдээллүүдийн харьцуулалтыг танилцуулна. Хөдөлмөрийн заx зээлийг судлаxдаа ажилтан ба аж ахуйн нэгжийн шийдвэр гаргалтыг нэгтгэж, онолын загварын гол механимз болон тэдгээрийн таамаглалд дүн шинжилгээ хийхэд түлхүү анхаарна.
Энэхүү хичээлийн зорилго нь хөдөлмөрийн зах зээл, түүний эрэлт, нийлүүлэлт, тэнцвэрт цалин, цалингийн тархалт, өрхийн үйлдвэрлэл, өрсөлдөөнт болон олигополь хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрчний эвлэл болон хэлэлцээрийн онол, хайлт ба нийцлийн онолын талаарх ойлголт, мэдлэгийг олгоход оршино
Энэхүү хичээлээр экономиксийн нэг гол судлагдахуун, хүчин зүйлийн зах зээлийн онцгой хэлбэр хөдөлмөрийн зах зээлийн онол болон түүний эмпирик хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Хичээл бүрийн тодорхой хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой хийгдсэн эмпирик болон онолын судалгааны ажлуудыг танлцуулахын хамт бусад орны жишээ баримт тоо мэдээллүүдийн харьцуулалтыг танилцуулна. Цаашлаад орчин үеийн хандлага тайлбарууд, бусад экономиксийн салбаруудад авч үздэг аргачлалаас тайлбарлана. Эхний гол сэдэв бол хөдөлмөрийн зах зээлийн төгс ба төгс бус өрсөлдөөний үеийн тэнцвэрийн онол юм. Энд хөдөлмөрийн нийлүүлэлтийн онолыг гол ойлголтууд болох хүн ам, хөдөлмөрийн оролцооны түвшин, ажлын цагийн талаар нарийвчлан авч үзнэ. Үүнийг дэлгэрүүлж хөдөлмөрийн бүтээмж, хүмүн капитал дахь хөрөнгө оруулалт гэсэн сэдвүүдийг тайлбарлана. Хөдөлмөрийн эрэлт бол энэ хэсгийн бас нэг гол сэдэв юм. Энд цалингийн нөлөө ба хөдөлмөр хуваарилалтын асуудлуудыг авч үзэх ба цалин хөлсний боломжит шийдлүүд ба хөдөлмөрийн үр ашиг, цалингийн бүтэц гэсэн гол ойлголтуудаар дамжуулан үндсэн сэдвийг тайлбарлана. Цалин хөлсний доод хэмжээ, үр ашигтай цалин, түүнд нөлөөлгч хүчин зүйлс зэрэг нь уг сэдвийн хүрээн дэх гол сэдвүүд нь бөгөөд морал хазард, ассимметрик мэдээлэл зэрэг нь уг сэдэвтэй холбоотой гол ойлголтууд нь юм. Демографийн гол ойлголтууд болох шилжилт, шилжих хөдөлгөөн нь ажилгүйдлийн үр нөлөөний үр дүнд явагддаг ба бүс нутгийн болон дэлхий нийтийг хамарсан чухал асуудлуудын нэг юм. Үүнд хөдөлмөрийн экономиксийн ойлголтуудаар дамжуулан тайлбар өгнө. Үүний дараагаар макро түвшний сэдвийн хүрээнд ажилгүйдэлтэй холбоотой сэдвүүдийг дэлгэрүүлж авч үзнэ. Эцэст нь хөдөлмөрийн зах зээлийн онолуудыг тайлбарлаад төрийн оролцоо, зохицуулалтын сэдвийн хүрээнд тодорхой загвар судалгааны ажлыг жишээ болгон авч үзнэ.
Магистрантуудад хөдөлмөрийн төгс болон төгс бус зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тэнцвэр, ажилгүйдэл, цалингийн талаарх онолуудыг тайлбарлан, ахисан түвшний мэдлэг олгох ба хөдөлмөрийн эдийн засгийн хүрээнд онолын болон эмпирик судалгаа хийх арга зүйг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээдл төрийн оролцоо, зохицуулалт ямар хэлбэр, түвшинд байх талаар тайлбарлана.
Энэ хичээлээр Хикс ба Маршаллын эрэлт, тэдгээрийн гаргалгаа ба хэсэгчилсэн тэнцвэр, Вальрасын эрэлтийн гаргалгаа ба ерөнхий тэнцвэрийн нөхцөлийг нарийвчлан судална. Сэдэв тус бүрийн аксиомуудын гаргалгааг хийнэ. Цаашилбал, үйлдвэрлэгчийн онол, зах зээлийн онолын тайлбар, гаргалгааг хийж, онолын тайлбарыг гүнзгийрүүлэн судална. Сэдэв тус бүртэй холбогдох дасгал, бодлогуудыг сэдвийн дагуу гүйцэтгэнэ.
Уг хичээлээр хувийн шийдвэр гаргалт, зах зээлийн тэнцвэр ба зах зээлийн сул тал, ерөнхий тэнцвэрийн онолын тайлбарыг гүнзгийрүүлэн судална.
Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчимууд, макроэкономиксийн судлах зүйл, судалгааны арга болон онолын гол урсгалуудыг тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу үндэсний тооцооын систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Түүнчлэн, бодит болон нэрлэсэн ДНБ, ДНБ-ий дефлятор гэсэн ойлголтуудтай танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс (ХҮИ) болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн гурав, дөрөв болон тавдугаар хэсэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална. Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг, төв банк, инфляц, инфляцын шалтгаан, инфляцийн зардал болон нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Макро эдийн засгийн урт хугацаанд судална гэдэг нь эдийн засаг тэнцвэртээ буюу хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлж байна. Хичээлийн сүүлийн зургаадугаар хэсэгт богино хугацааны эдийн засгийг судална. Үүнд: нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.
Энэ хичээлээр оюутан макро экономиксийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Мөн түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана. Цаашид дунд түвшний макроэкономикс хичээл судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.
Тус хичээлээр орчин үеийн микро эдийн засгийн онолын үндэслэл бүхий макро эдийн засгийн онолын үндсэн загваруудыг судална. Хичээлийн эхний хэсэгт, эдийн засгийн өсөлтийн энгийн динамик загварууд болох Solow-Swan, Ramsey-Cass-Koopmans, Diamond-OLG болон дотоод ѳсѳлтийн Romer загварyyдыг үзэж судална. Эдгээр загваруудын тусламжтайгаар зарим улс орон яагаад бусад улс орнуудтай харьцуулахад илүү баян байдаг, энэ хурдацтай өсөлтийн цаана ямар шалтгаан байгааг тайлбарладаг. Дараагийн хэсэгт богино хугацаан дахь макро эдийн засгийн шинжилгээний гол онол болох бодит эдийн засгийн мѳчлѳгийн онол (RBC болон Шинэ Кейнсийн мөчлөгийн онолтой танилцаж, судална. Хичээлийн дараагийн хэсэгт эдийн засгийн мөчлөгийн үндсэн үндсэн шалтгаанууд буюу ДНБ-ий үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэглээний онол (байнгын орлогын онолын таамаглал), хөрөнгө оруулалт (Тobin q онол) болон ажилгүйдлийн онол болон холбогдох загваруудаар тусад нь авч үзнэ. Хичээлийн сүүлийн хэсэгт инфляци, мѳнгѳний бодлого, тѳсвийн алдагдал, сангийн бодлогын загваруудыг судална.
Орчин үеийн макро эдийн засгийн онолын үндсэн загваруудтай танилцана; микро эдийн засгийн онолын суурьтай макро загварын тавил, тэдгээрийг шийдэх арга аргачлалыг эзэмшинэ; онолын болон эмпирик судалгаа хоорондын уялдаа холбоог ойлгуулахад оршино.
Макро эдийн засгийн энгийн загвар болох богино хугацааны IS-LM загвартай танилцаж уг загварыг ашиглан макро бодлогуудын шинжилгээг хийж сурна. Үүний нээлттэй эдийн засгаар өргөтгөсөн хувилбар болох Манделл-Флемингийн загварыг судалсны дараа нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хөрөнгө оруулалтыг авч үзнэ. Үүний дараа эдийн засгийн урт хугацааны тэнцвэрийн загвар болох Солоугийн загварыг судална. Эдийн засгийн богино хугацаанд ажиглагддаг инфляц, ажилгүйдлийн хамаарал болох Филипсийн энгийн болон хүлээлтээр өргөтгөсөн муруйнуудтай танилцана. Сангийн, мөнгөний бодлогуудыг хэрэгжүүлэх арга механизмуудыг судална. Сангийн бодлого сэдвийн хүрээнд Рикардо-Баррогийн тэнцвэржилт, улсын өрийн тухай ойлголттой гүнзгийрүүлэн танилцана. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд, Төв банкны зорилго, бодлогын уялдаа холбоо зэргийг мөнгөний бодлого сэдвийн хүрээнд үзнэ.
Энэхүү хичээл нь оюутнуудад макро эдийн засгийн онолын суурь загваруудтай танилцуулах, тэдгээрийг ашиглан онолын болон бодлогын шинжилгээг хийх чадвар эзэмшүүлэхэд оршино.