Бидний тухай
Багш ажилтан
Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.
Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь: Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог. Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг. Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг. Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.
Уг хичээлээр компаний санхүүгийн богино хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах, үнийг зөв бүрдүүлэх, үйл ажиллагаа, ашигт ажиллагааг үндэслэл сайтай тооцож удирдан, төлөвлөх, олон улсын түвшинд дэх бизнесийн санхүүгийн удирдлагын оновчтой шийдвэр гаргахтай холбоотой асуудлуудыг дараах чиглэлүүдээр дэлгэрэнгүй авч үзнэ. Үүнд: Ажлын капиталын менежментийн бодлого Бэлэн мөнгөнийн менежмент Авлага ба бараа материалын менежмент Богино хугацаат санхүүжилтийн менежмент ба санхүүгийн шийдвэр гаргалт Үнийн бодлого ба санхүүгийн нөлөөлөл Үйл ажиллагааны шинжилгээ, шийдвэр гаргалт Хөрөнгө оруулалтын өгөөж, ашигт ажиллагааны шинжилгээ хийх Санхүүгийн төлөвлөлт, түүний аргууд Үндэстэн дамнасан корпорацийн санхүүгийн асуудлууд зэрэг болно.
Уг хичээл нь санхүүгийн менежмент мэргэжлийн оюутнуудын заавал суралцах мэргэшүүлэх хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд санхүүгийн удирдлагын хүрээнд богино хугацааны оновчтой шийдвэр гаргах, ажлын капиталын удирдлагыг зохион байгуулж, нөөцийг зөв байршуулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Компаний хөгжлийн үе шат, бүтэц, зохион байгуулалт, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажилгааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компаний хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох; Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.
Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажиллагааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдэлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компанийн хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажиллагааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдэлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компанийн хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох; Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.
Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэхүү хичээл нь Ахисан түвшний санхүүгийн менежментийн дараагийн шатны хичээл юм. Санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зан төлөвийн хандлагыг 1990-ээд оны сүүл үеэс академик түвшинд болон хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарах болж, зан төлөвийн эдийн засгийн нэг чиглэл болгон хөгжүүлж байна. Гол асуудал нь шийдвэр бүхэн ухаалаг байдаггүй бөгөөд энэхүү гажуудал нь хөрөнгө оруулалт болон санхүүгийн шийдвэр гаргалтад мэдэгдэхүйц нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Өөрөөр хэлбэл, зан төлөвийн гажуудал шийдвэр гаргалтад мэдэгдэхүйц нөлөөтэй тул амжилттай багцын болон санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэхүү зан төлөвийн хүчин зүйлсийг зайлшгүй харгалзах шаардлагатай. Зан төлөвийн санхүү нь сэтгэл судлалын шийдвэрийн онолын үндсэн ухагдахуун дээр тулгуурлан бодит амьдрал дээр хөрөнгө оруулагчид бэлэн байгаа мэдээллээ хэрхэн тайлбарлаж, үйл ажиллагаа явуулдаг талаар судалж, эдгээр гажуудалтай холбоотой эрсдэлийг бууруулах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Зан төлөвийн санхүү нь “хүмүүс бодит амьдрал дээр санхүүгийн шийдвэрийг хэрхэн гаргадаг”-ийг тайлбарлах шинжлэх ухаан бөгөөд уламжлалт санхүүгийн “рациональ” таамаглалаас ялгаатайг ойлгуулахад энэхүү хичээлийн зорилго оршино. Энэ хичээлээр зан төлөвийн санхүүгийн онолын суурь ойлголтыг өгч, шийдвэр гаргалтад сэтгэл зүйн гажуудлуудын үзүүлж болох нөлөөллийн талаарх мэдлэгийг олгосноор докторант шийдвэр гаргалтын үед гарч болзошгүй эрсдэлээс зайлсхийх мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд санхүүгийн менежерүүдийн үүрэг улам бүр төвөгтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд дараах үндсэн чиглэлүүдээр ахисан түвшний санхүүгийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ. Санхүүгийн тайлан ба мөнгөн урсгалын шинжилгээ сэдвийн хүрээнд санхүүгийн тайлангийн уялдаа холбоог ойлгох, мөнгөн урсгалыг үнэлэх арга зүйг судлах; Эрсдэл ба өгөөжийн шинжилгээ (CAPM) хийх, эрсдэл-өгөөжийн хамаарал, хөрөнгө оруулалтын шийдвэр дэх хэрэглээг судлах; Капиталын өртгийг тооцох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах, капиталын бүтцийн онолыг судлах; Капитал төсөвлөлт ба мөнгөн урсгалын үнэлгээний NPV, IRR, MIRR, PI зэрэг аргууд, мөн эрсдэлийн шинжилгээ (сценари, мэдрэмжийн, симуляци) хийх; Санхүүгийн төлөвлөлт ба таамаглал хийхийн тулд стратегийн төлөвлөгөө, санхүүгийн таамаглалын арга, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд гаргах; Компанийн үнэлгээ ба үнэ цэнийг тодорхойлох арга, аргачлалыг судлах; Ашгийн хуваарилалт ба ногдол ашгийн талаар ногдол ашгийн бодлого, дахин хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшигчийн үнэ цэнэд үзүүлэх нөлөөг судлах; Ажлын капиталын удирдлагын хүрээнд богино хугацааны хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах; Давуу эрхтэй хувьцаа, варрант, хөрвөх үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан эх үүсвэр татах, IPO ба хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа, үүрэг, зохион байгуулалтын талаар судлах. Нэгдэлт, худалдан авалт ба холдинг компанийн нэгдэл, салбар, стратегийн альянс, холдинг компанийн бүтцийг тодорхойлох; Дампуурал, шинэчлэлт, татан буугдахтай холбогдон үүсэх санхүүгийн хүндрэл, эрсдэлийн удирдлага, шинэчлэлтийн стратегийг судлах; Эрсдэлийн удирдлагын хүрээнд дериватив хэрэгсэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан эрсдэлээс хамгаалах; Компанийн хувьцааны үнэ цэнийг хамгийн их байлгах оновчтой өр төлбөрийн зарим түвшинг тодорхойлох зэргээр өрийн санхүүжилттэй холбоотой үр ашиг болон өртгийг ойлгох зэрэг боломжуудыг олгоно.
Энэхүү хичээл нь “Санхүүгийн менежмент”-ийн ахисан түвшний хичээл бөгөөд суралцагчид санхүүгийн удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр онолын мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үндсэн дээр удирдлагын оновчтой шийдвэр гаргах ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Суралцагч нь санхүүгийн менежментийн асуудлыг гүнзгийрүүлэн судалснаар бизнесийн стратеги дахь санхүүгийн бодлогын хэрэгжилтийг үр ашигтай байлгах чиглэлд удирдлагын үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн үнэ цэнийг өсгөхөд нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.