МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE266
Багц цаг: 3

Товч агуулга

Ярих ур чадвараас тайлбар хүсэх санал асуух, тайлбарлах, товчлох, харьцуулах, зөвшөөрөх няцаах, нотлох, илтгэх, хэлэлцэх харилцааны чиг үүрэгт суралцаж, ярианы харилцах ур чадвараа дээшлүүлнэ. Бичих ур чадвараас тайлбар болон товч бичвэр, эссэ, судалгааны тайлан, шүүмж, асуудал шийдвэрлэх болон харьцуулсан бичвэр бичих арга барилд суралцан, бие даан бичвэр бичих чадвар эзэмшинэ.

Зорилго

Дунд шатанд солонгос хэлний ярих, бичих харилцааны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Энэ хичээлийг судалснаар дунд шатны солонгос хэлний үгийн сан, хэл зүйн мэдлэгт суурилан ярих, бичих ур чадварын олон чиг үүрэгт харилцаанд суралцаж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэх, хэлэлцүүлэх, санал бодлоо илэрхийлж ярих болон шүүмж, эссэ гэх мэт бичвэрээр санал бодлоо илэрхийлэн бичиж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE345
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгосын уран зохиолын орчуулгын онол, аргазүйн талаар ерөнхий ойлголттой болно. Монгол хэлээр орчуулсан “Чүнъхянг бүсгүйн домог”, “Хон Гилдон нэрт шастир” зэрэг Солонгосын сонгодог уран зохиол, эрт болон орчин үеийн яруу найрагтай танилцаж, бие даан орчуулж найруулах дадлага хийнэ. Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс”, “Учиртай гурван толгой” зэрэг зохиолын солонгос орчуулгатай танилцаж, солонгосоор орчуулж, найруулах дадлага хийнэ.

Зорилго

Уран зохиолыг зөв, уран яруу орчуулж, цэгцтэй найруулах онол, аргазүйг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE263
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний дан ба хос эгшиг, гийгүүлэгч болон дэвсгэр үсэг, үе бүтээх түүнийг зөв дуудах, анхан шатанд мэдвэл зохих авиазүй, зөв дуудлага, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, өгүүлбэрийн хөг аялга зэрэг солонгос хэлний үгийн сан, хэлзүйн дүрмийн онцлогтой танилцана. Анхан шатанд мэдвэл зохих нэр үг, үйл үг, тэмдэг үйл үг, дагавар, угтвар, нэрийн болон үйлийн нөхцлийн хэлзүйн хувилалын судлана. Дээр дурдсан үгсийн үгийн сангийн үндсэн утга болон ойролцоо, эсрэг утгыг нь мэдэж авна.

Зорилго

Солонгос хэлний анхан шатны хэмжээнд авиазүй, үгзүй, үг бүтэх ёс, үгийн сан, өгүүлбэр зүйн анхан шатны мэдлэг олгож, сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшихэд сургана. Гадаад хэлний стандартын А1 түвшин буюу анхан шатны үгийн сан, хэлзүйн дүрэм, ярих, сонсох чадвар, дадлын хичээлийн суурь болох солонгос хэлний үгийн сан, хэлзүйн дүрмийн тухай ойлголттой болно. Анхан шатанд заавал мэдвэл зохих ойролцоогоор 800 үгийн сан, солонгос хэлний авиазүй, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE367
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын сонсож, бичиж, унших чадварын талаар ойлголт өгч, чадварын тус бүрийн даалгаврыг бага хугацаанд оновчтой хийх аргачлалыг заана. Мөн дунд шатны солонгос хэлний хэл, хэлэхүйн ойлголтыг нэгдсэн байдлаар бататгаж, өөрийгөө сорих тест ажиллуулна.

Зорилго

Өдөр тутмын амьдралд түүртэх зүйлгүй харилцах, олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд шаардлагатай хэлний суурь чадвартай байна. Өөрт ойр дотно нийгэмтэй холбоотой сэдвийг цогцолборын хүрээнд ойлгож, илэрхийлж чадна. Бичгийн болон ярианы хэлний үндсэн онцлогийг ялган ойлгож, ашиглаж чадна.Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд шаардлагатай хэлний чадвартай байна. Мөн энгийн албан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэлний чадвартай байна. Мэдээ, сонингийн нийтлэлээс хялбар агуулгыг ойлгож чадна. Нийгмийн болон хийсвэр агуулгатай энгийн сэдвийг ойлгож, ашиглаж чадна. Өргөн хэрэглэгддэг хэлц үг, Солонгосын соёлын тухай ерөнхий ойлголтод тулгуурлан нийгэм, соёлын агуулгыг ойлгож, ашиглаж чадна. “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”- ын дунд шатны III-IV түвшинд тэнцэх хэл, хэлэхүйн чадвартай болох. Гадаад хэлний стандартын B1-В2 түвшин буюу дунд шатны үгийн сан, хэлзүйн дүрэм, ярих, сонсох чадвар, дадал эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE369
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн айлчлалын мэдээлэл, хамтарсан мэдэгдэл, гэрээ хэлэлцээр, байгууллагын албан бичиг, албан баримт хөтлөлт, дотоод журам, архив, захирамж, албан ёсны мэдэгдэл, лэх албан баримт бичигтэй холбоотой орчуулгын онол, дадлыг эзэмшүүлнэ.

Зорилго

Албан бичиг, ажил хэргийн үг хэллэг, найруулга ба орчуулгын дадал чадвар эзэмшиж, албан бичиг бичиж орчуулахад суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE462
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний дээд шатны хэл зүй, үгийн сангийн мэдлэгтэй болно. Орчин үеийн Солонгосын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, шинжлэх ухааны ололт амжилт, уламлалт соёл бичиг үсгийн өвтэй холбоотой сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих ур чадварын даалгавар гүйцэтгэнэ. Мөн холбогдох соёлын бичвэрээр дамжуулж солонгос соёлтой танилцана.

Зорилго

• Мэргэжлийн салбарт судалгаа хийж, ажил хэрэг явуулахад хэрэгтэй ойролцоогоор 5500-6000 үгийн сан, 450 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна. • Мэргэжлийн салбарт судалгаа хийх болон албан ажлыг гүйцэтгэх хангалттай хэлний чадвартай байна. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарын хүрээнд харилцаж чадна. • Төрөлх солонгос хэлтний түвшинд хүрэхгүй байж болох ч аливаа утгыг чөлөөтэй илэрхийлж чадна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE308
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE310
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE261
Багц цаг: 3

Товч агуулга

Танилцуулга, сургууль, өдөр тутмын амьдрал, огноо, гараг, өдрийн төлөвлөгөө, хагас бүтэнсайн өдөр, бараа худалдан авах, хоол, гэр, гэр бүл, цаг агаар, утсаар ярих, төрсөн өдөр, хобби, нийтийн тээвэр сэдвийн дагуу ойр зуур хэрэглэгдэх үгийн сан, хэлзүйн мэдлэгтэй болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.

Зорилго

Өөрийгөө танилцуулах, бараа худалдаж авах, хоол захиалах зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэлний суурь чадвараас гадна “гэр бүл, хобби, цаг агаар” зэрэг сэдэвтэй холбоотой агуулгыг ойлгож, илэрхийлж чадна. Ойролцоогоор 800 орчим суурь үг хэллэг болон 50-н үндсэн дүрмийг ойлгож, энгийн өгүүлбэрийг зохиож чадна. Энгийн бичвэрүүдийг ойлгож, зохион бичиж чадна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар