Бидний тухай
Багш ажилтан
Палеогазарзүй хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил болон хувьсал өөрчлөлтүүдийг геологийн цаг хугацаагаар тайлбарлах, мөн Дэлхийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Палеогазарзүйн ШУ-ны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ. Үүнээс гадна Дэлхийн анхны эх газрууд болон эртний далайнуудын байршил болон хэлбэрийн өөрчлөлтүүдийг эх газрын өргөгдлийн онол болон плит тектоникийн онолуудаар тайлбарлах болно.
Палеогазарзүй хичээлийн зорилго нь өнөөгийн Дэлхийн гадаргын дүр төрх, хэлбэр, бүтэц бүрэлдэхүүнийг геологийн өнгөрсөн цаг хугацаанд Дэлхийн гадарга дээр явагдсан үйл явцуудаар тайлах, тэдгээрийг Дэлхий Судлалын ШУ-ны судалгааны арга, аргачлалуудаар судалж тайлбарлахад оршино. Энэхүү хичээлийг судалсанаар Дэлхий Судлалын Үндэс, Ерөнхий Геологи, Геоморфологийн Үндэс, Геохими, Цаг уур, уур амьсгалын үндэс гэх зэрэг өмнө үзсэн хичээлүүдээр олж авсан мэдлэгээ бататган, Дэлхий Судлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудаар цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.
Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.
Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.
Дэлхийн макробүсчлэлийн концепци, бүсчлэлийн ангилал, нутаг дэвсгэрийн байршил, талбайн хэмжээ. Байгалийн бүс, бүслүүрийн ялгааны бүсчлэл, бүс нутагжилт дахь нөлөө, дэлхийн санхүү-эдийн засгийн төв ба зах хязгаар, улстөр геополитикийн бүс нутаг. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэ орон зай. The concept of global macro-zoning, zoning classification, location, and size of the area of the territory. impact of natural nutagjilt belts or differences zoning, regional and global financial and economic center and the periphery, politics, geopolitical region. Asia-Pacific regional economic space.
Дэлхийн бүс нутгуудийн газарзүйн байршил, хөгжлийн түүхэн өвөрмөц онцлогийг бүс нутаг судлалын үүднээс судална. Бүс нутаг бүр өөрийн ¿íýìëýõ¿é ба харьцангуй давуу байдалд тулгуурлаж хөгжиж буйã îëæ àæèãëàõ áîëîìæ нөхцлийг áèé áîëãîíî. Монгол улсыã äýëõèéí ýäèéí çàñãèéí òºâ, á¿ñ íóòãóóäòàé íÿãò óÿëäààòàé хөгжүүлэх чадâаð бүхий оюутан бэлтгэн гаргах.