Бидний тухай
Багш ажилтан
Background/Question/Methods In arid ecosystems, grazing by livestock and wild ungulates affect vegetation. The study aimed to identify grazing effects on herbaceous and shrub communities' diversity, species richness, and some morphological variables (height, canopy, basal covers, and horizontal annual growth) of the dominant shrub; Amygdalus pedunculata Pall (A. pedunculata), in Ikh Nart Nature Reserve located at semi-desert steppe of Mongolia. Results/Conclusions Our findings revealed that high grazing intensity negatively affects the species richness, diversity, and evenness of herbaceous plants, more profoundly in shrub communities. Few annuals and A. pedunculata dominate in grazed communities. As part of grazing avoidance, the height and canopy cover of A. pedunculata decreases along the grazing gradient. Significant relationships between growing season rainfall, air temperature, and ring-width of A. pedunculata were not observed. It might indicate this shrubs' adaptation to use deep soil water, which is not easily affected by rainfall and temperature. The average age of the individuals of A. pedunculata does not differ along the grazing gradient. The density of A. pedunculata diminishes with grazing. The results suggested a need for well-managed pasture management, which covers the conservation of shrub communities alongside other species in the semi-desert region.
Сөөглөг ургамал нь хуурай гандуу бүс нутгийн өвслөг ургамлын ургалтыг тэтгэх, хөрсний шим тэжээлийг сайжруулах зэргээр экосистемд чухал үүрэгтэй оролцдог. Сүүлийн жилүүдэд малын тоо, толгой өссөнтэй холбоотой ургамалжилтын хэв шинж өөрчлөгдөж, бэлчээрийн шим тэжээлт ургамлын зүйлийн баялаг буурах хандлага ажиглагдаж байна. Бид судалгааг Их Нартын Байгалийн Нөөц Газрын зонхилох сөөгний өсөлтийн эрчимд мал, зэрлэг туруутны үзүүлэх нөлөөг тодруулахын тулд ургамлын зүйлийн баялаг, олон янз байдал, сөөгний өндөр, титэм, суурийн диаметр, насны үзүүлэлт тус бүрийг тооцоолон үзсэн. Бидний судалгааны үр дүнгээс үзэхэд мал бэлчээрлэлтийн эрчим их болох тусам зүйлийн баялаг, олон янз байдал буурч байсан. Мөн бэлчээрлэлт нь сөөгний өндөр, титэм, суурийн диаметрт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс цөлжүү хээрийн сөөгөн бүлгэмдлийн төлөв байдлыг Их Нартын БНГ-ын жишээн дээр судалсанаар энд болон үүнтэй төсөөтэй газар нутаг дахь ховор туруутан, түүний амьдрах орчин болон экосистемийг бүхэлд нь хамгаалах хамгаалалтын менежмент боловсруулахад чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна.