МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR609
Багц цаг: 3

Товч агуулга

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай ерөнхий ойлголт, үүрэг, онцлог, ач холбогдол, гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим, тавигдах шаардлага, өнөөгийн байдал байдал, хөгжлийн хэтийн төлөв, эрэн сурвалжлдагчийн эзэмшивэл зохих мэдлэг, дадал, чадвар, эрэн сурвалжлах сэтгүүд зүйг хөгжүүлэх нөхцөл, орчин, орчин үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг жишээ баримтуудтай танилцуулах болно

Зорилго

Энэ хичээлийг үзсэнээр магистрант эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаар онол, практик, арга зүйн суурь мэдлэгтэй болж, эрэн сурвалжлага хийх тодорхой дадал чадвар эзэмшинэ. Мөн дэлхийн болон манай орны шилдэг эрэн сурважлагчдын арга ажиллагаатай танилцаж, харьцуулж үзэх замаар бие даасан дүгнэлт хийх чадвартай болж, эрэн сурвалжлагчид зайлшгүй шаардлагатай мэдээллийн баазтай болох, техник хэрэгслийг ашиглах, эх сурвалжтай харьцах, мэдээ материал ашиглах дадлага, чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR420
Багц цаг: 3

Товч агуулга

ОНМХ-ийн хэрэгслийн тогтолцоонд телевизийн эзлэх байр суурь, телевизийн техник, технологид гарч байгаа өөрчлөлт. Кабелийн болон хиймэл дагуулын телевизийн ажиллах зарчим. Интернэтээр нэвтрүүлэг дамжуулах боломж. Телевизийн уран бүтээл туурвих арга зүйг мэддэг болно.

Зорилго

Телевиз, телевизийн сэтгүүл зүй, телесэтгүүлчийн мэргэжлийн талаар тодорхой ойлголттой болно. Хичээлийн явцад телевизийн нэвтрүүлэгт задлан шинжлэл хийснээр шүүмжлэлт шинжлэлт сэтгэлгээг хөгжүүлнэ. Телевизийн уран бүтээл туурвих арга зүйг мэддэг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR413
Багц цаг: 3

Товч агуулга

Телевизийн үүсэл, хөгжлийн үндсэн үе шат. Монголын телевизийн түүх, өнөөгийн байдал. Цаашдын хөгжлийн хэтийн төлөв. Телевизийн салбарын техник, технологи. Телевизийн онцлог, үр нөлөө. Телевизийн сэтгүүл зүйн онол. Телевизийн уран бүтээл хийх үе шат, аргачлал. Телесэтүүлчийн ажлын онцлог

Зорилго

Телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчим, дэлгэцийн бүтээл туурвих аргачлалыг мэддэг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR204
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгүүлчийн ур чадварын болон бичлэгийн төрөл зүйлийн талаар ерөнхий ойлголт өгнө. Ур чадварын шалгуур, нийтлэл нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл, бүтээл туурвих үе шат, зүй тогтол, бичлэгийн төрөл зүйлийн бүрэлдэн тогтсон онцлог, уламжлалт туршлага, онцлог шинжийн талаар тодорхой мэдээг олж авах болно. Орчин үеийн сэтгүүл зүйн төрөл зүйлд гарч буй шинэлэг зүйл, хөгжлийн чиг хандлага, онол практикийн тулгамдсан асуудлууд, чөлөөт сэтгүүл зүйн нийтлэлд тавигдах үндсэн шаардлагатай танилцуулна.

Зорилго

Оюутанд сэтгүүлчийн ур чадвар, түүний шалгуур, нөлөөлөх хүчин зүйл, бүтээх туурвих арга барил, бичлэгийн төрөл зүйл бүрийн талаарх мэдлэгийг эзэмшүүлэхэд оршин. Сэтгүүлчийн ур чадвар, нийтлэл туурвих арга барил, бичлэгийн төрөл зүйл бүрийн талаар онолын суурь мэдлэгтэй болно. Энэ хичээлийг үзэж дуусгаснаар оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. - Шилдэг сэтгүүлчдийн нийтлэл бүтээх аргатай танилцаж, бичлэгийн төрлүүдээр бие дааж нийтлэл туурвих дадлага, чадвар эзэмшинэ. - Нийтлэл, нэвтрүүлгийн ямар ч хэлбэрт бие дааж задлан шинжилгээ хийж, төрөл зүйлийг тодорхойлох чадвартай болно. Дэлхийн сэтгүүл зүйн практикт түгээмэл хэрэглэгддэг “уруугаа харсан пирамид”, “эрчимт хөдөлгөөний нэгдэл” зэрэг мэдээллийн бүтэц, зохиомжийг эзэмшиж, энэ бүтцээр бүтээл туурвих дадлагатай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR205
Багц цаг: 3

Товч агуулга

Нийтлэлд тоо баримтыг ашиглах, нийтлэлд ишлэлийг ашиглах; мэдээллийн эх сурвалжийн тухай ойлголт, онцлог; Найруулгын алдаа, тэдгээрийн хэлбэрүүд; хөрөг найруулал; àсуудал дэвшүүлсэн өгүүлэл; шог найруулал, улс төрийн шог, аян замын тэмдэглэл, дурсамж тэмдэглэл, уран нийтлэл, зураглал.

Зорилго

• Нийтлэлийн баримтыг зөв сонгох, боловсруулах • Найруулгын алдааны хэлбэрийн талаар мэдлэгтэй болох, найруулгын алдаануудыг редакторлах чадвар эзэмших • нийтлэлд тоо баримт, ишлэл зэргийг зөв, оновчтой ашиглах чадвартай болох • бичлэгийн даацтай төрөл, зүйлүүдээр (эргэцүүлэл, хөрөг найруулал, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, шог найруулал) бичиж туурвих дадал чадвар эзэмших.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR617
Багц цаг: 2




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар