Бидний тухай
Багш ажилтан
Сэтгүүл зүй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжлэх ухаан болох ерөнхий ойлголт, үүрэг, зарчим, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтлэлийн үр нөлөө, үр ашгийн онолын үндсийн талаар мэдлэг өгнө. Мөн сэтгүүл зүй ба улс төрийн харилцаа холбоо, ОНМХ-ийн бүтэц, сэтгүүлчид тавих шаардлага, нийгмийн шинж төрхийн талаар суурь мэдлэг олгоно. Орчин үеийн сэтгүүл зүйн онолын гол урсгалууд, монголын сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудалтай танилцуулна. Чөлөөт хэвлэлийн онол үзэл баримтлал болон сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага нөлөөлөх хүчин зүйлийн талаар ойлголт өгнө. Улс төрийн сэтгүүзүйн нөлөө, сонгогч ба нэр дэвшигч, нийгмийн бүлэг ба нам, улс төрийн харилцаан дахь олон түмэнтэй харилцах урлагийн өнөөгийн байдал, ОНМХ-ийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн сэтгэл зүйн үр нөлөө ба сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн харилцааны онцлог, олон нийтийн мөн чанар, хэлбэр, төлөвшлийн болон сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, хүн нийгмийн харилцааны онцлог, даяарчлалын эриний олон нийтийн харилцааны хөгжил төлөвшил, Д.Маккуейл, Х.Лассуел, М.Маклюэн, Э.Ноел Ноеман, Ф.Лазарсфельд, У.Шрамм нарын үзэл онол
Энэхүү хичээлээр орчин үеийн улс төрийн сэтгүүлзүйн шинэ чиглэл, үзэл баримтлал болон өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, судалгааны асуудал боловсруулах, харьцуулсан судалгаа анализ хийх төдийгүй зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах шинэ санаа гаргах чадвартай болно.
Нийгэмд олон нийтийн харилцаа үүссэн нь; олон нийтийн харилцааны хэрэгслүүд нийгмийн дэд тогтолцоо болох нь; олон нийтийн харилцааны аудитори; олон нийтийн харилцааны үүрэг; харилцааны үе шатууд; олон нийтийн харилцааны зарчим; нийгэм болон хувь хүний амьдралд олон нийтийн харилцааны гүйцэтгэх үүргийг судлах нь; төр болон олон нийтийн харилцааны хэрэгслүүдийн зэрэгцэн оршил; олон нийтийн харилцаа ба бизнес; олон нийтийн харилцааны хэрэгслүүд ба аудиторийн сонирхол; сэтгүүлчийн социологийн сэтгэлгээ; сэтгүүлч ба редакци нь сэтгүүл зүйн социологийн объект болох нь; аудиторийн тухай социологийн мэдлэгийг бүрэлдүүлэх нь; олон нийтийн харилцааны агуулгын задлан шинжилгээ; аудиторийг судлах үндсэн аргууд.
Социологийн шинжлэх ухаан үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл, социологийн мэдлэг шинжлэх ухааны төрх олоход хүргэсэн шалтгаануудын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Сэтгүүл зүйн социологи буюу олон нийтийн харилцааны социологийн хөгжлийн үндсэн үе шатууд, тулгамдсан асуудлууд. Сэтгүүл зүйн социологийн үүрэг, зорилго. ОНМХ-ийн аудиторийг судлах үндсэн аргууд.)
2. Реклам сурталчилгааны нийгэм хэрэглэгчдийн үр нөлөөний хүчин зүйлс, сэтгэлзүй, сэтгэл ханамжийн онол, билэгдэл зүй, тэмдэгтийн онол, шинэ мэдээллийн хэрэгсэл ба реклам сурталчилгаа, мэдээллийн нийгэм ба реклам, даяарчлал, аж үйлдвэржилтийн дараах эриний реклам сурталчилгааны онцлог, үндэстэн дамнасан компани ба реклам, реклам сурталчилгааны шинэ эрин (тоон технологи, эргэх холбоот, интернетийн орчин, мэдээллийн хандлагаас харилцааных уруу, телевизжилт гэх мэт) Д.Огилви, Ф.Котлер, С.Фрайбургер, А.Ротцолл нарын үзэл онол. Орчин үеийн нийгмийн харилцааны байр суурь, нөлөө, хэрэглэгч ба үйлдвэрлэгч, нийгмийн бүлэг ба байгууллага, улс орны харилцаан дах олон түмэнтэй харилцах урлагийн өнөөгийн байдал, лобби, олон нийтийн харилцааны төлөв, орон нутгийн өөрөө удирдах зарчим ба олон нийтийн харилцааны урлаг, үр нөлөө, түүний хүчин зүйлс, сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн харилцааны онцлог, олон нийтийн мөн чанар, хэлбэр, төлөвшлийн болон сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, хүн нийгмийн харилцааны онцлог, даяарчлалын эриний олон нийтийн харилцааны хөгжил төлөвшил, Д.Маккуейл, Х.Лассуел, М.Маклюэн, Э.Ноел Ноеман, Ф.Лазарсфельд, У.Шрамм нарын үзэл онол
1. Энэ хичээлээр орчин үеийн ОНМХ-ийн PR болон реклам сурталчилгааны хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар онол, эш тайлбарын мэдлэгтэй болно. Мөн томоохон онолч, судлаачдын үзэл баримтлал, судалгаа, орчин үеийн реклам нийгмийн харилцааны талаарх тайлбар дүгнэлт бүхий болно. Докторант нь орчин үеийн реклам сурталчилгаа болон нийгмийн харилцааны хөгжлийн үндсэн чиг хандлага, түүний мөн чанар зүйл тогтол, өнөөгийн байдлын талаар онолын мэдлэгтэй болж, эрдэм шинжилгээ, судалгааны төвшинд ашиглах чадвартай болно
Орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлага, нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдсан асуудлууд, даяарчлал, мэдээллийн нийгмийн талаарх гол үзэл баримтлал, шинэ сэтгүүл зүй, телевизжилт, он-лайн сэтгүүл зүй, мэдээллийн засаглал, цахим засаглал, мэдээллийн нэгдэлжилт, техносэтгүүл зүй, тоон сэтгүүлзүйн тухай судлах болно.
Энэ хичээлээр магистрантад орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, шинэ үзэгдэл, нөлөөлж буй хүчин зүйлс, жишиг жишээг онол судалгааны төвшинд хэрэглэх мэдлэгтэй болно Сэтгүүл зүйн чиглэлээр судалгаа хийх, сонгож авсан сэдвийнхээ хүрээнд орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлага, үзэл баримтлал, жишээг ашиглах, мэдлэг чадвартай болно.
Реклам сурталчилгааны үндсэн ойлголт, хэлбэр, үр нөлөө, реклам сурталчилгааны онцлог, бичвэрийн зарчим, хэрэглэгчдийн сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, рекламын харилцааны онцлог, Д.Огилви, Ф.Котлер, С.Фрайбургер, А.Ротцолл нарын үзэл онол. Рекламын судалгаа, хэрэгцээний шатлал, стратеги, техник ашиглах ур чадвар.
Энэхүү хичээлээр орчин үеийн ОНМХ-ийн реклам сурталчилгааны онол, үзэл баримтлалын үндэс, практик үйл ажиллагаа болон хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болно. Реклам бүтээх анхан шатны ур чадвартай болно.
Дэлхийн сонин хэвлэл үүссэн шалтгаан, улс төр, эдийн засаг, техник технологиийн хүчин зүйлс, анхны хэвлэлүүд тэдгээрийн онцлог, хэвлэлийн хяналтын эхлэл, Английн сэтгүүл зүйн улс төрч, нийтлэл зүйн шинж төлөв, Францын бие хүн, утга зохиолын хэвлэлийн шинж төлөв, Германы шинжлэх ухаанч, орон нутгийн, Америкийн “зоосны” хэвлэлийн үе, хэвлэл, мэдээллийн төвлөрлийн эхлэл, анхны корпораци “Шар”, сонгодог хэвлэл, Оросын шог хошин улс төрч, Хятадын гүн ухаанч сэтгүүл зүйн хандлага. Социалист сэтгүүл зүйн онцлог. Америкийн шинэ сэтгүүл зүй, Европын гэгээрүүлэгч сэтгүүл зүй, Аксель Шпрингер, Рупер Мэрдок нарын үйл ажиллагаа. АНУ, ОХУ, Герман, Англи, Франц, Хятад, Японы сэтгүүл зүйн түүх, хөгжлийн онцлог, өнөөгийн байдлын талаар зохих мэдлэг олж авна. Мөн, мэдээллийн харилцааны хувьсгалууд, чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн засаглал. ТВ-ийн үүсэл, хөгжил, хэтийн төлөв. ТВ 21-р зууны гол мэдээллийн хэрэгсэл болох нь, радиогийн өнөөгийн төлөв, Зар сурталчилгааны ОНМХ дэх үүрэг, нөлөөлөл. Мэдээллийн технологийн хөгжил ба мэдээлэл. Судалгааны сэтгүүл зүйн талаар ерөнхий ойлголт өгнө. Даяаршил ба дэлхийн сэтгүүл зүй, интернет ба орчин үеийн мэдээллийн орчин зэрэг сэдвээр бие даалт хийн баримт жишээнд тулгуурласан сонсгол бэлтгэх.
Сэтгүүл зүйн мэргэжлээр сурч байгаа оюутны заавал үзэх мэргэжлийн хичээл. Сэтгүүлчийн мэргэжлийг сонирхдог аль ч салбарын оюутан судалж болно. Энэ хичээлийг үзсэн оюутан 1. Дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил, нийгэм цаг үедээ гүйцэтгэсэн гол үүрэг, ач холбогдлыг мэдсэн байх 2. Орчин үеийн дэлхийн сэтгүүл зүйн төлөв байдал, онцлог, хөгжил, өөрчлөлтийг өндөр хөгжилтэй орнуудын жишээн дээр мэддэг байх 3. АНУ, Англи, Герман, Франц, Орос, Хятадын сэтгүүл зүйн онцлог, ялгаа, адил шинж, мөн чанарыг тодорхойлж Монголын сэтгүүл зүйн түүх, хөгжил, орчин үетэй харьцуулдаг байх шаардлагатай. Энэ хичээлийг үзсэнээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сэтгүүл зүйн талаарх мэдлэгтэй болно. Хичээлийг үзсэнээр сэтгүүл зүйн онолын мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийн орны ОНМХ-ийг бусад орнуудынхтай харьцуулах болно. Сонгон суралцах хичээл болон дипломын ажилд бэлтгэхэд тусална.