Бидний тухай
Багш ажилтан
Хятадын эртний ёгт үлгэр, домог үлгэр, өгүүллэг зэрэг Хятадын түүх, уран зохиол, гүн ухааны чиглэлийн янз бүрийн агуулгатай олон бүтээлүүдээс түүвэрлэн авсан эртний хятад хэл дээрх бичвэрүүдтэй танилцан, тэдгээрийг хөнгөнөөс хүнд рүү, богино бичвэрээс урт бичвэр рүү, энгийнээс гүнзгийрүүлэх аргаар уншиж орчуулна. Мөн бичвэрт хэрэглэгдэж буй үг хэллэгүүдийн эртний утга бүрийг мэдэж авахын зэрэгцээ эртний хятад хэлний туслах үгсийн хэрэглэгдэх байдлыг судлан, бататгах дасгалууд ажиллана.
Энэхүү хичээл нь Эртний хятад хэл дээрх бичвэрүүдийг уншиж ойлгодог болох, эртний хятад хэлний хэлзүйн анхны мэдэгдэхүүнтэй болох зорилготой ба хятад хэлний үгийн сангаа эртний утгаар баяжуулах ач холбогдолтой болно.
Хятад хэл I (Ерөнхий суурь) хичээлээр хятад хэлний авиа: эгшиг, гийгүүлэгч, хятад хэлний хөг, түүний хувирал, ханз үсэг, ханзны зурлага, дараалал, түлхүүр үсэг тэдгээрийн утга, өдөр тутмын үг энгийн үг хэллэг, богино өгүүлбэр зэргийг багтаасан нийт 12 сэдэв бүхий 20 хичээл (Авиа зүйн 8 хичээл, Анхан шатны 12 хичээл) агуулагдана. Оюутны дадал, чадварыг нэмэгдүүлэх авиа зүй, сонсох, унших, бичих, зураг харж ярих зэрэг даалгавар гүйцэтгэх үндсэн сурах бичгийн ерөнхий дасгал болон дасгал ажлын номын даалгавар багтсан.
Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын онцлогийн талаарх үндсэн суурь мэдлэг олгон, богино бичвэрийн өргөлтийг зөв дуудах, сонсоод ойлгох, галигтай болон галиггүй унших чадвартай болгох зорилготой.
Тухайн хичээлээр үзэх бичвэрүүд нь утга зохиолын дээд найруулгаар бичсэн шинэ болон орчин үеийн шилдэг зохиолчдын зохиолууд юм. Хятадын шинэ ба орчин үеийн зохиоч 朱自清(1898-1948) , 王蒙(1934-) , 徐恂(1901-1972) , 叶圣陶(1895-1988) , 王子野(1916-1994) , 杜鹏程 ,叶圣陶(1895-1988) , 马烽(1922-2004) 秦牧(1919-1992) 老舍(1899-1966), 三毛, 季羡林(1911-), 鲁迅(1881-1936), 冰心(1900-) , 赵燕翼 (1928-) Юй хуа, Мө Янь нарын эх зохиолуудыг үзнэ.
Энэхүү хичээл нь “Дунд шатны хятад хэлний унших бичих дадал 3” хичээлийн үргэлжлэл хичээл бөгөөд суралцагч утга зохиолын дээд найруулгаар бичигдсэн Хятадын шилдэг зохиолчдын эх зохиолтой танилцаж хэвшмэл хэлц өвөрмөц хуучирсан үг хэллэгийг уншиж ойлгох чадвартай болох зорилготой ба хятад хэлний дээд түвшний найруулга, үг хэллэгтэй танилцах ач хологдолтой.
Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, өдөр тутамын амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй өөрийнхөө санааг чөлөөтэй ойлгуулах хэмжээнд ярьж логик дэс дараалалтай илэрхийлж сурна.
Хятадаар ярих дадалыг дунд төвшинд эзэмших, хятад хүний ярианы өнгө аясыг ялган салгах, харилцагч этгээдийнхээ санааг үнэн зөв тусгаж чаддаг болох, харилцан яриа бичвэрийг сонсож утгыг ойлгох, тэдгээрийн агуулгаар бэлдсэн сорилгод хариулж зөв сонголт хийх.
Суралцагчдын сурах сэдэл тэмүүлэл, хэлээр харилцах хэрэгцээ шаардлага хийгээд нийгмийн эрэлт хэрэгцээтэй нийцэх агуулгыг өдөр тутмын амьдралтай нягт холбоотойгоор уншиж ойлгох, өгөгдсөн сэдвийн дагуу бичиж, зохион бичих, тэмдэглэл, бүртгэл, тайлан бичиж, өөр өөр орчин нөхцөлд илэрхийлж буй утгыг харьцуулан дүрслэхэд суралцана.
Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцах үгийн сангаа баяжуулахын зэрэгцээ үг хэллэгийн өгүүлбэрт хэрэглэгдэх байдлыг сайтар оноон, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгон, чөлөөтэй харилцахад суралцана.
Өдөр тутмын сонин сэтгүүл, телевизийн мэдээ зэрэг суралцагчдын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой бичвэрүүдийг уншиж ойлгох, энгийн зурвас, захидал, богино тэмдэглэл, мэдээллийг тухайн сэдвийн дагуу бичиж, зохион бичих чадварт суралцана.
Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцахад хэрэглэх 4000-аад үгийн баялаг сантай болох, үзсэн үг хэллэг, ханз үсэг, тэдгээрийн илэрхийлэх утга тус бүрийг зөв оноон хэрэглэж, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгож сурах, хувь хүний тухай асуултуудтай энгийн анкет, санал асуулгын хуудсыг бөглөж, олон нийтийн арга хэмжээнд энгийн бичгийн мэдээлэл хийж сурна.
Энэ хичээлээр хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны бүтэц, зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, үг, холбоо үг, тогтсон үг хэллэг, энгийн өгүүлбэр зэргийг тайлбарлан, энгийн асуух өгүүлбэр, цаг хугацаа илэрхийлсэн өгүүлбэр, орон байр заах өгүүлбэр, нэр үг өгүүлэхүүнтэй өгүүлбэр, тэмдэг нэр өгүүлэхүүнтэй өгүүлбэр, байнга хэрэглэгддэг туслах үг болон дайвар үг зэргийн хэрэглээг хөнгөнөөс хүнд рүү тодорхой тайлбарлан заасны дараа тэдгээрийг унших дадалтай болж, өдөр тутамдаа хэрэглэж дадах, өөрийгөө танилцуулах, бусадтай мэндчилэх, хүсэлт тавих, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд суралцана.
Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, үе, хөг, дуудлага, галиг, ханз үсгийн бүтэц, зурлагын онцлогийн талаар үндсэн суурь мэдлэг олгон унших чадвартай болгох зорилготой.