МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Пст
Индекс: CIVL436
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлийн гол агуулга нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчид тэдгээрийн эрх үүрэг, эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах, иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх, хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, арбитрын ажиллагаа үүсэх, арбитрын бүрэлдэхүүн,арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ, арбитрын процессын онцлог, арбитрын хэлэлцээр, арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл, компетенц компетенц зарчим, арбитрын ажиллагаанд шүүх оролцох нөхцөл, журам, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр бус болох/ordre public/ ойлголтын талаар судална.

Зорилго

Монгол улсын хууль зүйн шинжлэх ухааны шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх эрх зүйн онолын ойлголт, эвлэрлийн болон хөрөнгө оруулалтын гэрээний төрлүүд, үндэсний арбитрт шийдэгдсэн хөрөнгө оруулалттай холбоотой буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанид холбогдсон хэрэг, маргаан түүнчлэн маргаан үүсэх болсон учир шалтгаан, маргааны талууд, нэхэмжлэлийн хэмжээ, хэрэг шийдвэрлэгдсэн байдалд онол-практиктийг хосуулан судлах нь манай улсын хувьд чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтийн чиг хандалага нь шүүхийн ачаалалыг буруулах зорилгоор уг хичээлийг мэргэжлийн суурь хичээл болон тогтжээ. Монгол улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хүчин төгөлдөр үйчилж эхэлсэн холбогдох салбар хуулиудын Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Арбитрын тухай хууль практикт хэрэгжилтийг бий болгох энэ цаг үедиргэн, хөдөлмөр болон гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус аргааршийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх мэргэжлийн сургалт зүй ёсоор шаардлагатай болж байна. Иргэний эрх зүйн маргааныг шүүхийн бус арга болох арбитраар шийдвэрлэх, мөн Иргэний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй болон Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус арга болох эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэг олж, улмаар онолын мэдлэгтээ тулгуурлан шүүхийн бус аргаар маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын ач холбогдлыг танин мэдэх, практикт хэрэгжүүлэх, байгууллага иргэдэд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон Арбитрын хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сонгож хэрэглэх, судалгаа шинжилгээний ажил хийх арга зүйг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Нэзт
Индекс: JURI213
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CILA600
Багц цаг: 3

Товч агуулга

Дараах агуулгаар судална. Удиртгал, эрх зүйн дүгнэлт агуулга, бүтэц, эрх зүйн дүгнэлтээс хууль зүйн тодорхой болон хийсвэр дүгнэлт олж авах буюу субсумцын бэрхшээл, эрх зүйн дүгнэлтийг ойлгох, тайлбарлах, хууль тогтоогч эсвэл хууль, хуульчдын эрх зүй, эрх зүйн тодорхойгүй ойлголтууд, хэм хэмжээний ухагдахуун, үзэмж, ерөнхий заалт, цоорхойг нөхөн, алдаатай эрх зүйг зөвтгөх, хуулиас эрх зүйд ба юриспруденциас эрх зүйн философид шилжих, Монгол улсын Иргэний хууль дахь субьектив эрхүүд, шаардах эрхийн хэм хэмжээ, бүрэлдэхүүн, ерөнхий хууль ба тусгай хуулиуд дахь хэм хэмжээний давхардал, хэрэглээний асуудал, процессын хуулиуд дахь шаардах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хязгаарлалт, Монгол улс дахь иргэний хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийн субсумцд хийсэн судалгаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн сэдвүүдээр судлах юм.

Зорилго

Шүүхийн шийдвэрүүдийг түүврийн аргаар сонгон авч судлахад манайд субсумц гэсэн ойлголтод төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаас бүрэн гүйцэд субсумц хийдэггүй гэсэн дүгнэлт гарсан. Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын хэрэгжүүлж буй шаардах эрхийн хэм хэмжээний урьдач нөхцөл, бүрэлдэхүүнийг тухайн маргааны нөхцөл байдал хэрхэн хангаж байгааг шалгаж тогтоосноо шүүхийн шийдвэрээр үндсэндээ толилуулдаггүй байна. Түүнчлэн хэм хэмжээг хэрхэн ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн, ингэхдээ ямар онол, арга зүй баримталснаа мөн дурддаггүй байж хэвшсэн. Энэ хичээлийг судалснаар субсумцын сонгодог онол, хам хэмжээн тайлбарлах, хэрэглэх онол, арга зүй, орчин үеийн чиг хандлагыг судалж мэдэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: JURI429
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлийн товч агуулга: • Харьцуулсан эрх зүй, түүний хөгжлийн тойм, арга зүй, мөн чанар, хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь болон эрх зүйн соёлын асуудал • Дэлхийн улсуудын эрх зүйн тогтолцоо, түүний шалгуур, хэв маяг, бүтэц, эх сурвалж, тэдгээрийн хөгжлийн түгээмэл хандлага • Эрх зүйн үндсэн бүл (common law, civil law), тэдгээрийн онцлог шинж, үзэл санаа, түүхийн гол эх сурвалжууд ба өрнийн эрх зүйт ёсны зарчим, соёлууд • Улс орнуудын эрх зүйн сургалт, хууль зүйн ажил, мэргэжлийн харьцуулалт ба үндэсний эрх зүй дэх инфра бүтэц • Харьцуулсан эрх зүйд томоохон байр суурь эзлэх улс орнуудын эрх зүй

Зорилго

Хичээлийн зорилго: • Эрх зүйн орчин үеийн нийтлэг зарчим, жишиг хандлагыг мэдэх • Өөрийн орны эрх зүйн тогтолцоог бусад улсын эрх зүйн тогтолцоотой харьцуулан судлах чадвар эзэмшүүлэх • Эрх зүйн харьцуулалт хийх арга зүйд суралцах • Монгол улсын эрх зүйн тогтолцооны онцлогийг мэдэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: GENS612
Багц цаг: 3

Товч агуулга

Феминист хөдөлгөөнүүд болон хүний эрхийн төлөөх хөдөлгөөнүүд 19 болон 20 дугаар зуунд эрчимтэй гарч ирснээр хууль зүйн шинжлэх ухаан нь урьдынхаас илүү жендэрийн тэгш байдал болон оролцоог хангах байдлаар өөрчлөгдөн шинэчлэгдсээр өнөөдрийг хүрсэн. Феминист эрх зүй судлал нь харьцангуй залуу салбар шинжлэх ухаан ч өдгөө дэлхийн ихэнх өндөр ранк бүхий их сургуулиуд феминист эрх зүй судлалын хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан, энэ талаарх судалгаа шинжилгээнүүд ихсэж, зөвхөн дагнасан феминист эрх зүйн онолын судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын тоо ч нэмэгдэж байна. Иймд тус хичээлээр энэ залуу хэр нь ихээхэн өвөрмөц онцлог бүхий салбарын гол ойлголтуудыг судлан олон улсын хэмжээнд феминист эрх зүй судлал хэрхэн хөгжиж байгаа талаарх ерөнхий ойлголтуудыг шинжлэн, мөн тус салбарын онцлог сэдвүүд болох арилжааны сексийн үйлчилгээний эрх зүйн зохицуулалт дахь феминист хандлага, исламын эрх зүй дэх феминизм, сэтгэл судлал ба феминизм, зан үйлийн эдийн засаг ба феминист эрх зүй судлал гээд нарийн чухал ач холбогдол бүхий дэд сэдвүүдийг авч үзэх болно

Зорилго

Хичээлийн зорилго нь хууль зүйн шинжлэх ухаанд жендэр судлал, феминист онолуудын эзлэх байр суурь, харилцан хамаарлыг судлан хууль дахь цаад феминист философийг ойлгоход оршино. Хичээлийн ач холбогдол нь хууль зүйн шинжлэх ухаанд жендэр, феминист онол хандлагын үзүүлэх ач холбогдол, хамаарлыг ойлгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CIVL401
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CIVL428
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ХЗС, Хэзт
Индекс: CIVL303
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар