Бидний тухай
Багш ажилтан
Гэр бүлийн тухай хуулийн төслөөр Монгол Улсад хүүхдийн хамтарсан асрамжийн шинэ тогтолцоо орж ирж гэрлэлт цуцлагдсан ч хүүхдийн асрамж эцэг эхийн аль алид үлдэж болох шинэ эрх зүйн орчин бий болохоор болсон. Үүнтэй холбоотой Турк болон Япон Улсын энэ талаарх зохицуулалтуудын талаарх харьцуулсан судалгааг хийсэн мөн тус зохицуулалтыг Монгол Улсад нутагшуулах боломжийн талаар энэхүү судалгааны ажилд судалсан болно.
Тус судалгаа нь нийт 5 хэсэг бүхий, Эмэгтэй Нэр Дэвшигчид Ба Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгууль; Яагаад Эмэгтэй Хуульч Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Хүчтэй Кандидат Болж Чадахгүй Байна вэ? (Дүрийн Онол Болон Нимбэгний Зах Зээлийн Онолын Тайлбар); Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчидтай Хийсэн Ярилцлагын Судалгаа; Харьцуулсан Судалгаа: Олон Улсын Барын Холбоо болон Бүгд Найрамдах Гана Улсын Барын Холбооны Туршлагаас; Дүгнэлт, Санал гэсэн бүтэцтэйгээр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчдын талаар судалсан салбар дундын судалгаа юм. Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчдаас ганцаарчилсан ярилцлагын судалгаа авч, мөн тус сонгуульд эмэгтэй хуульч сонгогдохгүй байгаа тухайд хуулийн салбараас бусад салбар шинжлэх ухааны үүднээс анализ хийн, энэ талаар тайлбарлаж болох онолуудыг ашиглан нийгмийн сэтгэл судлалын онолын нэг Иглигийн Дүрийн онолоор, мөн зан үйлийн эдийн засгийн онол болох Акерлофын Нимбэгний зах зээлийн онолоор асуудлыг тайлбарлаж, цаашлаад практик дээр эмэгтэй барын холбооны ерөнхийлөгч сонгогдсон туршлага бүхий Олон Улсын Барын Холбоо болон Бүгд Найрамдах Гана Улсын Барын Холбооны сонгуулийн тогтолцооны онцлогийг судалсан болно. Судалгааны үр дүнд манай Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд цахим сонгуулийн тогтолцоог нэвтрүүлж, бүртгэлтэй хуульч бүр төлөөллөөрөө бус шууд ерөнхийлөгчийг өөрөө цахимаар сонгох тогтолцоотой болох, мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд хамгийн багадаа 2 эмэгтэй нэр дэвшигчийг оруулахаар чармайх, түүнчлэн төгссөн их сургууль зэрэг адил төстэй байдлаар нэр дэвшигчийг үнэлэхгүйн тулд нэр дэвшигчдийн хооронд шууд мэтгэлцээн өрнүүлэх маягаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцэх сонгуулийн мэтгэлцээний тогтолцоог Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд бий болгохыг тус тус санал болголоо.
In this presentation, the study on history of women in East Asian legal science (including Mongolia, Japan and Korea) is presented.
2024 онд Монгол Улсад анх удаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25% болсон (Монгол Улсын Их Хурал, 2025). Үүнээс өмнө, 2020, 2016 оны парламентын аль алинд нь нийт гишүүдийн ердөө 17% нь эмэгтэйчүүд байсан. Гэсэн хэдий ч эмэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн тоо эрэгтэй гишүүдийн тоотой харьцуулахад цөөн хэвээр байна. Парламентад хүйсийн тэгш оролцоо дутагдаж байгаа нь олон оронд тулгардаг нийтлэг асуудал бөгөөд олон улсын эрдэмтэд үүний шалтгааны талаар харьцангуй өөр өөр байр суурьтай байдаг. Эдмонд (1990) зэрэг зарим эрдэмтэд эмэгтэйчүүдийн улс төрийн амбиц бага байгаа нь улс төрд хүйсийн тэгш оролцоо дутагдаж байгаагийн гол шалтгаан гэж онцолсон (Costantini& Edmond, 1990) бол Селла, Манзони (2023) нар хүйсийн ялгаварлан гадуурхалтын улмаас эмэгтэйчүүдийг ихэвчлэн сонгуулиар сонгогчид сонгохгүй байгаа хэмээн тэмдэглэсэн байдаг (Michela Cella& Elena Manzoni, 2023). Түүнчлэн, Пас болон бусад (2022) эрдэмтэд гол шалтгаан нь войт байз буюу саналын ялгаварлан гадуурхах явдал хэмээн үзсэн байдаг (Pas DJvd, Aaldering L болон Steenvoorden E, 2022). Энэхүү судалгаа нь чанарын судалгааны аргыг, ялангуяа эмэгтэй улс төрчидтэй хийсэн ганццарчилсан ярилцлагын судалгааг ашигласан. Энэхүү бүтээлд Монголын улс төр дэх эрэгтэйчүүдийн ноёрхлыг судалсан бөгөөд хүйсээр ялгаварлан гадуурхах нь асуудлын гол шалтгаан биш хэмээн дүгнэсэн. Өмнө нь нарийн авч үзэгдэж байгаагүй асуудлын бас нэгэн гол шалтгаан нь Монгол Улс дахь эмэгтэй улсын их хурлын гишүүдийн эсрэг хүчирхийлэл юм. Европын Парламентын Судалгааны Алба (EPRS) (2024)-ын онцолсончлон “энэ нөхцөл байдлын [улс төрд эмэгтэйчүүдийн төлөөлөл сул байгаагийн] шалтгаан нь олон зүйлтйэ холбоотой боловч нэг онцгой шалтгаан нь: улс төрд идэвхтэй оролцож буй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл олон эмэгтэйчүүдийг улс төрийн тавцанд гарахыг зогсоодог явдал юм” (Европын Парламентын Судалгааны Алба, 2024). Манай орны тухайд улсын их хурлын эмэгтэй гишүүдийн эсрэг бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхах асуудлыг дурдахгүй өнгөрч болохгүй ба парламентын сонсголын үеэр ч эрэгтэй улсын их хурлын гишүүд эмэгтэй гишүүдийг үг хэлээр дарамтлах явдал гардаг. Гэсэн ч, парламентын гишүүд хуралдаанд оролцохдоо ёс зүйн дүрмийг чанд дагаж мөрдөж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаахгүй байх үүрэгтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн (2024) 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21, 22-т зааснаас бусдаар эмэгтэй улс төрчдийн эсрэг хүчирхийллийг нарийн зохицуулсан хууль эрх зүйн заалт байхгүй. Түүнчлэн, энэ талаарх улсын их хурлын ёс зүйн дүрмийн зохицуулалтуудын тухайд, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд (2021) бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхахыг яг нарийн хориглосон эсвэл энэ талаар дурдсан заалт байхгүй бөгөөд дүрмийн 3 дугаар зүйлийн 17-д парламентын гишүүн бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл хийх ёсгүй гэсэн ерөнхий заалт л байдаг. Түүнчлэн, Монгол Улсын хоёр томоохон улс төрийн нам болох Монгол Ардын Нам, Ардчилсан Намын дүрмүүдийн аль алинд бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх заалтууд байдаггүй. Иймээс энэхүү судалгаагаар Монгол Улсын Их Хуралд хүйсийн тэгш оролцоог хангах, эмэгтэй улс төрчдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх талаарх таван боломжит шийдлийг санал болгосон болно. Эдгээр нь: нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд хүйсийн тэгш байдлын талаарх тодорхой заалтууд болон хүйсээр ялгаварлан гадуурхах, улсын их хурлын гишүүдийн хоорондох эрх мэдэл, санхүүгийн дарамтын эсрэг заалтуудыг нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, улс төрийн намууд хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй гишүүдээ хүйсийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртөхөөс сэргийлэхийн тулд намын дүрмүүддээ өөрчлөлт оруулах шаардлагатай. Гуравдугаарт, Монголын парламентад эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх талаар Европын Холбооны 2024/1385 дугаар удирдамжтай ойролцоо тусгай бодлогын баримт бичиг гаргах шаардлагатай. Дөрөвдүгээрт, Монголын улс төрд хүйсийн тэгш оролцоо, тэгш эрхийг хангах асуудлыг тусгайлсан хуулиар Япон Улсын нэгэн адил тусгай хууль гарган хуульчлах шаардлагатай. Тавдугаарт, улс төрийн намууд гишүүддээ хүйсийн тэгш байдал, хүйсийн ялгаварлан гадуурхалт, дарамтын талаар үр дүнтэй сургалт явуулах шаардлагатай юм.
Аливаа байгууллагын удирдлага дотоод дүрэм журам болон гэрээ зэрэг өөрийн эрх мэдэл доорх баримт бичиг буюу дотоод зохицуулалтаараа байгууллагадаа жендэрийн тэгш байдлыг хангах бүрэн бололцоотой байдаг. Энэхүү судалгааны ажил нь Soft law буюу зөөлөн хэм хэмжээгээр байгууллагын удирдлагын зүгээс жендэрийн тэгш байдлыг хангасан ажлын байрны орчин, ажиллах нөхцөлийг ажилтанд бүрдүүлэх хэд хэдэн аргыг судлан боломжит хувилбаруудыг санал болголоо. Ингэхдээ Европын орнуудын хэд хэдэн томоохон байгууллагуудын дотоод журам, ажлын байранд жендэрийн тэгш байдал, тэгш оролцоог хангах зорилго бүхий бодлогын баримт бичгүүдийг судлан Ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах жишиг бодлогын баримт бичгийг бэлтгэсэн ба аливаа аж ахуйн нэгж байгууллагууд тус жишиг бодлогын баримт бичгийг авч ашигласнаар жендэрийн тэгш байдлыг илүү хангасан, жендэрийн хэвшмэл ойлголтод баригдаагүй, аль аль хүйсийн ажилтанд ээлтэй ажиллах орчныг бий болгох боломжтой юм.
In this presentation at the UNCITRAL AP international arbitration conference, Prof. Uyanga and Dr. Munkhnaran presented their study findings on transparency issues in arbitration in Mongolia.
Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан 2002 оноос хойших статистикаас харвал Монгол Улсын хэмжээнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс жил бүр дунджаар 5 дахин их хэмжээгээр амиа хорлож байна. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дундах буюу 10-19 насны хүмүүсийн дундах амиа хорлолтын ихэнх хувийг эрэгтэй хүүхдүүд, тэр дотроо хөдөө орон нутаг, сумдад амьдардаг эрэгтэй хүүхдүүдийн амиа хорлолт эзэлж байна. Эдгээр амиа хорлолтуудын олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл буюу эрэгтэйчүүд, хөвгүүдийн эсрэг хүчирхийлэл юм. Учир нь эрэгтэйчүүд ихэвчлэн эдийн засгийн хүчирхийлэл болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг, цаашлаад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл адил их тоогоор биш ч гэр бүлийн хүрээнд бие махбодын хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг, харин үүнийгээ төдийлөн нээлттэй илэрхийлдэггүй, холбогдох байгууллагад хандаж тусламж үйлчилгээ бага авдаг. Ялангуяа хөвгүүд үл хайхрах хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг ч үүнийг хэвийн гэж үздэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор сэтгэл санааны хямралд ордог ч хаана хандахаа мэддэггүй байна. Энэхүү судалгааны ажил нь нийт 14 хөдөө орон нутагт болоод Улаанбаатар хотод оршин суудаг насанд хүрсэн болон өсвөр насны эрэгтэйтэй ганцаарчилсан ярилцлагын судалгаа авсан. Судалгааны үр дүнгээс харвал эрэгтэйчүүд, хөвгүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ч үүнийг хүчирхийлэл гэж хардаггүй, эр хүн хүчтэй байх ёстой, гэр бүлийн тэргүүн байх ёстой гэсэн уламжлалт хандлага, жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэн хууль эрх зүйн болоод эрүүл мэндийн, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй, харин үүнээс болоод архи, мансууруулах тоглоом, цаашлаад цахим мөрий, бэлгийн дон зэрэг муу зуршилд донтох, амиа хорлох зэрэг үр дагаварт хүрдэг байна. Иймд жендэрийн хэвшмэл ойлголтыг гэр бүлийн хүчирхийллийн хүрээдэх нөлөөллийг багасгах, эрчүүд, хөвгүүд мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог талаарх ойлголтыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, мөн түүнчлэн эрэгтэйчүүдэд, хөвгүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг тусгайлсан бодлого гаргах, эрэгтэйчүүд, хөвгүүдэд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар ЗГ-ийн зүгээс тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай байна.
This presentation delivers research on female lawyers’ impression management styles (sometimes referred to as a representation of self or self-representation). Though impression management is not a legal concept, it plays a significant role in not just female lawyers’ but also male lawyers’ everyday professional lives, since they are players in a very competitive field in which social appearances often define their status. The research first gives a rudimentary outline of the concept of impression management. It analyzes how it is crucial for lawyers and studies female lawyers’ impression management styles, including their professional attitudes, clothing styles, and mannerisms. In the end, the research points out the challenges female lawyers encounter when changing their IM styles from feminine to more masculine to comply with the perceived image of a qualified lawyer. This study discovers that women lawyers often develop a “hybrid” impression management style wherein they use feminine and masculine-typed tactics to represent themselves professionally in the East Asian legal profession.
Энэхүү илтгэлээр арбитрын салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцооны асуудлыг сэтгэл судлал, эдийн засаг, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тал бүрээс нь тайлбарласан.
Mongolian arbitration evolved from state arbitrazh merely scrutinized the four stages of development of arbitration in Mongolia: the inception of commercial arbitration in 1930 in the newly established PRM; the evolution from commercial arbitration to the State Arbitrazh during the Socialist regime; the fall and rise of arbitration after the Democratic Revolution of 1990; and the new era of the Model Law (since 2017). The ups and downs in the developments and evolutions in the concept of arbitration in Mongolian history also show how arbitration culture can be established and collapse and evolve in a developing nation under different political systems. Also the study emphasizes that Mongolia is more focused on its domestic arbitration rather than the international one. This strategy may be suitable currently for the promotion of domestic arbitration and educating citizens about its practices, but in the long run a preoccupation with the domestic domain will not be sufficient. To advance its commercial interests more broadly, Mongolia needs to focus on promoting its international commercial arbitration and further educating its people in that expanded realm.
This article studies female arbitrators’ impression management styles (sometimes referred to as a representation of self or self-representation). “Impression management” (hereinafter also “IM”) is a concept from social psychology, indicating that it is common for people to influence one an other to reach specific goals. Though impression management is neither a legal concept nor a study area in arbitration, it plays a significant role in not just female arbitrators’ but also male arbitrators’ everyday professional lives, since they are players in a very competitive field in which social appearances often define their status. The paper first gives a rudimentary outline of the concept of impression management. It ana lyzes how it is crucial for arbitrators and studies female arbitrators’ impression management styles, including their professional attitudes, clothing styles, and mannerisms. In the end, the research points out the challenges female arbitrators encounter when changing their IM styles from feminine to more masculine to comply with the perceived image of a qualified arbitrator. This study discovers that women arbitrators often develop a “hybrid” impression management style wherein they use feminine and masculine-typed tactics to represent themselves in arbitration professionally.