МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL409
Багц цаг: 3

Товч агуулга

Эмнэлгийн зураглалын физик үндэс ба системүүд, томографын дүрслэлийн зарчим, түүний хэрэглээ, рентген компьютер томограф, цөмийн соронзон резонанс, позитрон цацаргалтын томограф, дан энергитэй фотон цацаргалтын компьютер томограф зэргийн удиртгал; Томографийн үндсэн зарчимууд; Тоолох статистикын нарийвчлалын нөлөөллүүд; Системийн өөрийн нарийвчлал ба хүний хүчин зүйлс.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь томограф дүрслэлийн төхөөрөмжийн физик ба инженерчлэлийн талаарх мэдлэг, чадварыг олгоход оршино. Лекц болон семинарын хичээлээр судална. Дүрслэлийн аргуудыг дараах байдлаар нарийвчлан авч үзнэ. Үүнд: Рентген компьютер томограф, позитрон цацаргалтын томограф, дан энергитэй фотон цацаргалтын компьютер томограф, цөмийн соронзон резонанс.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL216
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр цэнэгтэй хүнд бөөмс бодистой харилцан үйлчлэх, цэнэгтэй хөнгөн бөөм-электрон бодистой харилцан үйлчлэх, гамма квант бодистой харилцан үйлчлэх, фотоцахилгаан эффект, томсон, комптон сарнил, электрон-позитроны хос үүсэх, фотоцөмийн урвал, гамма цацрагаас хамгаалах тооцоо, нейтрон бодистой харилцан үйлчлэх, нейтроноос хамгаалах тооцоо, цацраг идэвхт тэмдэгт атомын арга, аргуудыг ангилах, тэмдэгт атомын физик химийн хэрэглээ, уусалтыг хэмжих, изотоп солилцох урвал, цацраг-цөмийн анализ, байгалийн цацраг идэвхийг ашиглан хэмжих, тэмдэгт атомын аргаар ялгах урвалын гаралтыг тодорхойлох, радиометрийн титрэлтийн арга, изотопын шингэрүүлэлтийн арга, тэмдэгт атомын үйлдвэрийн хэрэглээ, урсгал хэмжих, холимгийн нэгэн төрлийг шалгах, газар доорх усны судалгаа, цөмийн эмнэлэг, in vitro ба in vivo оношлогоо, цацраг идэвхт изотопын зураг авалт, позитрон эмиссын томограф зэргийг судална.

Зорилго

Цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх процессын онцлогыг болон гамма ба нейтрон цацрагаас хамгаалах тооцоо хийж сурах, цацрагийн хэрэглээний чиглэлүүдийн тодорхой мэдлэг эзэмших ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL310
Багц цаг: 2

Товч агуулга

Оюутнууд өндөр энергитэй иончлогч цацрагийг хэмжих, бүртгэх аргазүйд суралцаж, багаж төхөөрөмжийн электроникийн системийн бүтэц, цацраг бүртгэх системийн шинж чанарыг ойлгох; Цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх онцлог, бүртгэгч багаж төхөөрөмж (тоолуур, детектор) – ийн ажлын үзүүлэлт, хэмжилт хийх механизм, спектрметрийн бүтэц, түүний бүрдэг хэсгийн үүргийг хэмжилтээр тодорхойлох; Оюутнууд хэмжилтэд бэлтгэх, хэмжилт хийх, үр дүнг боловсруулах арга зүйг эзэмших; Цөмийн цацраг бүртгэгчийн онцлог ялгаа, физик параметрүүдыг туршилтаар тодорхойлох, цөмийн шинжлэх ухаан, инженерчлэл, био анагаах ухаан, хүрээлэн буй орчин, бусад шинжлэх ухааны салбар дахь хэрэглээ, зарим асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжийг эрэлхийлж сурна.

Зорилго

Цөмийн цацрагийн хэмжилт хийх, тунг тодорхойлох, багаж төхөөрөмжийн бүтэц, физик үндэс, түүний ажлын үзүүлэлт зэрэг цөмийн физик, туршлагын цөмийн физик, цөмийн аналитик аргууд зэрэг хичээлийн лекцээр олж авсан шинжлэх ухааны онолын мэдлэгийг бататгах, төрөл бүрийн цөмийн цацрагийн бүртгэгч (тоолуур, детектор, спектрометр гэх мэт) – ийн ажиллагааны зарчим, ажлын үзүүлэлтийг туршилтаар тодорхойлох, хэмжилтийн үр дүнг боловсруулах, практик хэрэглээний талаар суурь мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL214
Багц цаг: 2

Товч агуулга

Цөмийн инженер мэргэжилтэй хүмүүс заавал цөмийн цахилгаан станцад ажиллах ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Энэхүү хичээлээр цөмийн эрчим хүчний бус салбарт мэргэжлийн суурь хичээлүүдээр эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрхэн ашиглах талаар зааж, оюутнаар практикт түгээмэл ашигладаг арга, техникүүдийн тухай лабораторийн ажил хийлгэнэ.

Зорилго

Мэргэжлийн суурь хичээлүүдээр олж авсан мэдлэгийг практикт хэрхэн ашиглах, ямар арга, томъёог юунд ашиглах боломжтой зэрэг илүү практикт чиглэсэн техникийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL406
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь орчин үеийн бодит хэрэглээнд тургуурласан агуулгыг хамрах бөгөөд оюутнууд цөмийн харилцан үйлчлэл, цацраг идэвхт задралын төрөл, цацраг идэвхт болон тогтвортой изотопын нөлөө, цөмийн болон цацрагийн аналитик арга, технологийг ашигласан физик, химийн үзэгдлийн талаарх мэдлэг олж авна. Мөн цөмийн шинжлэх ухааны дэвшилтэт арга зүй, цөмийн болон цацрагийн химийн ерөнхий мэдлэг болон практик ур чадвар, ялангуяа анагаах ухаан, эрчим хүч, үйлдвэрлэл, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан дахь цөмийн болон цацрагийн химийн нөлөө, ач холбогдлыг ойлгох болно.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь цөмийн болон цацрагийн химийн талаарх суурь мэдлэгийг олж авахаас гадна цацраг идэвхт материалыг химийн аргаар боловсруулах, хэмжих, цөмийн цацрагийг химийн шинжилгээнд ашиглах, тэдгээртэй холбоотой аргазүйг эзэмших, багаж тоног төхөөрөмж дээр ажиллах чадварыг олж авна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL313
Багц цаг: 3

Товч агуулга

Цөмийн аналитик аргын судлах зүйл, хэрэглэгдэх хүрээ, рентген флуоресценцийн болон идэвхжлийн анализын онцлог, хэрэглэгдэх багаж төхөөрөмж. Рентгенфлуоресценц, идэвхжлийн анализын физик үндэс. Рентген туяа, гамма цацраг, нейтрон бодистой харилцан үйлчлэлцэх. Рентген хоолой, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, синхротроны цацраг, нейтроныүүсгүүрүүд. Рентгенфлуоресценц, идэвхжлийн анализын аргууд, онцлог. Шинжилгээний аргуудын аналитик/хэмжил зүйн үзүүлэлтүүд.

Зорилго

Энэ хичээлийг үзэж судалснаар оюутнуудад рентгенфлуоресценц болон идэвхжлийн шинжилгээний физик үндэс, цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэх, РФШ ба ИШ хийх арга зүйн талаар үндсэн мэдлэг олгож, судалгааны тухайн объектод агуулагдаж буй элементийн тоон хэмжээг тодорхойлох арга зүйг сонгон хийх чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL702
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ENGI204
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаргаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр

Зорилго

Энэхүү хичээл нь оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ENGI201
Багц цаг: 3

Товч агуулга

Материаллаг биеүдийн механик хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийн ерөнхий зүй тогтол, механизм, инженерийн бүтээцийн бүтэц, кинематик болон кинетик тооцооны үндсийг авч үзнэ

Зорилго

Механикийн ерөнхий хуулиуд, механизмын бүтэц, статик, кинематик, динамикийг судалж, инженерийн бусад ухааныг судлах суурь эзэмших





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар