МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN401
Багц цаг: 3

Товч агуулга

Аудитын агуулга, мөн чанар, үндсэн асуудлууд, төрөл, хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, аудитын мэргэжлийн стандартууд,аудитын ажлын үндсэн үе шат, тэдгээрт хийгдэх ажлууд, баталгаажуулалтын ажлын арга, аргачлал, аудитын горимууд, дотоод хяналтын системийн бүтэц, зохион байгуулалт, түүнийг үнэлэх, санхүүгийн тайлангийн аудитыг үйл ажиллагааны мөчлөг болон тодорхой дансдын хувьд хэрхэн гүйцэтгэх арга зүйг судална.

Зорилго

Аудитын үндсэн асуудлуудын агуулга, мөн чанарыг таньж мэдэх, ингэснээр аудитын бусад төрлүүдийг судлахад онолын суурь мэдлэг олж авах, үйлчлүүлэгч байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлагнал, тодруулга үнэн зөв, бодитой илэрхийлэгдсэн болохыг холбогдох нотолгоо олж авах, түүнийг үнэлэх замаар дүгнэлт гаргах онол арга зүйн болон практикийн мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN201
Багц цаг: 3

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална

Зорилго

Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: ACCN401
Багц цаг: 3

Товч агуулга

Аудит болон бусад гэрээт ажлын агуулга, мөн чанар, үндсэн асуудлууд, төрөл, хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, аудитын мэргэжлийн стандартууд, аудитын ажлын үе шат, тэдгээрт хийгдэх ажлууд, баталгаажуулах ажлын арга, аргачлал, аудитын горимууд, дотоод хяналтын бүтэц, зохион байгуулалт, түүнийг үнэлэх, аудиторын дүгнэлт, тайлан, аудитыг санхүүгийн тайлангийн голлох дансдын хувьд хэрхэн гүйцэтгэх арга зүйг судална.​

Зорилго

​​Аудитын үндсэн асуудлуудын агуулга, мөн чанарыг таньж мэдэх, ингэснээр аудитын бусад төрлүүдийг судлахад онолын суурь мэдлэг олж авах, үйлчлүүлэгч байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлагнал, тодруулга үнэн зөв, бодитой илэрхийлэгдсэн болохыг холбогдох нотолгоо олж авах, түүнийг үнэлэх замаар дүгнэлт гаргах онол арга зүйн болон практикийн мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.​





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар