Бидний тухай
Багш ажилтан
The fastest growing and most widespread payment and investment tool in the world is crypto assets, including cryptocurrencies. The concept of electronic money, Ecash , first emerged in 1983, and in 1989, the first electronic payment tool, DigiCash , began to be used for micropayments in the United States. Since then, the cryptocurrency Bitcoin has emerged, and in just over a decade, it has become a cryptocurrency with a market value of 1.8 trillion US dollars, accounting for more than 60% of the global cryptocurrency market. Therefore, we aimed to study how to assess the value of cryptocurrencies in this market, and currently, there are few provisions on valuation methods in the International Valuation Standards and other legal documents. According to our research and imagination, the researcher believes that it is appropriate to use different approaches to measure the value of the asset depending on its type.
Дэлхий дахинд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол виртуал хөрөнгө тэр дундаа криптовалют болоод байна. Анх Ecash цахим мөнгөний талаарх ойлголт 1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор 1.8 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудын үнэ цэнийг хэрхэн хэмжиж, үнэлэх талаар судлахыг зорьсон ба одоогоор Үнэлгээний Олон Улсын Стандарт болон бусад эрх зүйн баримтуудад үнэлгээний арга хандлагын талаар тусгасан зүйлс ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар уг хөрөнгийг төрлөөс нь хамааруулан өөр өөр арга хандлага хэрэглэж, үнэ цэнийг хэмжих нь зохистой гэж үзэж байна.
Хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой ажлын байранд шаардагдах ур чадвар өөрчлөгдсөөр байна. Ялангуяа нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн хувьд ирээдүйд ажлын байраа алдах магадлал өндөр байгааг онцолж, зарим ур чадварыг сайжруулж, тодорхой чиглэлд мэргэших шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Иймээс энэхүү судалгаагаар нягтлан бодогч мэргэжилтнүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар чухал байгаа, цаашид ямар ур чадварыг хөгжүүлэх шаардлагатайг илрүүлэхийг зорьсон. Судалгааны үр дүнд нягтлан бодогчид ажил үүргээ гүйцэтгэхэд санхүүгийн тайлан бэлтгэх, татварын болон хууль эрх зүйн мэдлэг зэрэг мэргэжлийн ур чадвараас гадна техник ашиглах чадвар, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг хувь хүний ур чадварууд хамгийн ач холбогдолтой төдийгүй цаашид ч тасралтгүй сайжруулах шаардлагатай гэж тодорхойлжээ. Түлхүүр үг: мэргэжлийн мэдлэг, ур чадвар, техникийн ур чадвар, хувь хүний ур чадвар
Аудитын бус гэрээт ажил нь гэрээт ажлын нэг төрөл бөгөөд аудитын гэрээт ажлаас өөрийн онцлог шинжийг агуулсан, мөрдөх тусдаа стандарттай, хэрэгжүүлэх горим болон тайлангийн бүтэц, дүгнэлийн агуулга зэрэг нь ялгаатай байдаг. Тиймээс бид аудитын бус гэрээт ажлын үндсэн төрөл, мөн чанарыг тодорхойлж, уг гэрээт ажлыг аудит буюу санхүүгийн тайлангийн аудитаас ямар онцлог шинж чанартай болохыг тодорхойлох зорилгоор энэ онолын судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Урьдчилсан байдлаар харахад аудитын бус гэрээт ажилд олон төрлийн гэрээт ажлууд хамаарах бөгөөд мөн үйлчлүүлэгчид өгч байгаа баталгааны түвшин, дүгнэлт илэрхийлэх хэлбэр зэрэг нь хоорондоо болоод аудитын гэрээт ажлаас ялгаатай. Харин аудитын бус гэрээт ажлыг гүйцэтгэхэд ашигладаг аудитын тохиромжтой горим, гэрээт ажилтай холбоотой эсрдлийг хэрхэн шийдвэрлэдэг нь сонирхолтой байна.
Цахим мөнгө буюу криптовалют нь анх 1983 онд үүссэн бөгөөд 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалютын үүссэнээр арав гаруй жилийн дотор 1.2 их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 50 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, татварыг ямар арга замаар ногдуулах талаар судлахыг зорьсон. Одоогоор дэлхийн бусад улс орнууд болон манай улсын татварын хууль эрх зүйн орчинд шууд хамаарах хууль байхгүй боловч боломжит арга замыг санал болгохоор зорьлоо. Судлаач бидний судалгаа нь цахим мөнгийг эзэмшиж байгаа талын татварын асуудлыг судлах ба хөрөнгийн татварыг ногдуулах боломжтой гэсэн төсөөлөлтэй байна.
Хураангуй: Аудитын үйл ажиллагаа нь шинэ мянганаас эхлэн дэлхий даяар өмнөх үеийн уламжлалт аудитаас хурдацтай хөгжиж байгаа бөгөөд орчин үед бизнес түүний үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ, материаллагийн түвшин, хараат бус аудитын үзүүлж буй баталгааны үнэ цэнэ зэрэг нь учирч болзошгүй эрсдэлүүдийг хамгийн бага байлгах үндэс болоод байна. Тиймээс материаллагийн түвшнийг тооцоолоход үйлчлүүлэгчийн салбарын онцлог, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, аудитын мэргэжлийн шийдэл хэрхэн нөлөөлж буйг нүүрс олборлогч компаний хувьд судалгаа хийж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулахаар энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажлын хүрээнд манай орны нүүрс олборлогч компаниудын санхүүгийн тайланд аудит хийхдээ материаллагийн түвшин тодорхойлох ямар арга зүйг хэрэглэсэн, түүнийг тодорхойлоход нөлөөлөгч хүчин зүйл, салбарын онцлог, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, аудитын мэргэжлийн шийдэл зэргийг судалж харьцуулсан болно. Түлхүүр үгс: материаллагийн түвшин, эрсдэл, мэргэжлийн шийдэл, мэдээлэл хэрэглэгчид Abstract: Since the 21st century, the audit activity has rapidly evolved from traditional audits worldwide, and today, businesses rely on risk assessment of their operations, materiality levels, and the value of assurance provided by independent audit services to minimize potential risks. Therefore, as a coal mining company, this study was carried out in order to conduct a study on how the characteristics of the client's industry, financial statement indicators, and professional judgements affect the calculation of the material level, and to develop conclusions and recommendations. As part of the research, the methods used to determine the level of materiality were used to audit the financial statements of coal mining companies in our country, the influencing factors, industry characteristics, financial statement indicators, and professional judgements were studied and compared. Key words: materiality level, risk, professional judgement, users
Хураангуй: Нягтлах гэрээт ажил нь аудитын холбогдох үйлчилгээний нэг төрөл бөгөөд аудит болон баталгаажуулах гэрээт ажлаас өөрийн онцлог шинжийг агуулсан, мөрдөх тусдаа стандарттай, хэрэгжүүлэх горим болон тайлангийн бүтэц, дүгнэлийн агуулга зэрэг нь өөр байдаг. Тиймээс бид нягтлах гэрээт ажлын үндсэн төрөл, мөн чанарыг тодорхойлж, уг гэрээт ажлыг баталгаажуулах гэрээт ажил болон санхүүгийн тайлангийн аудитаас ямар онцлог шинж чанартай болохыг тодорхойлох зорилгоор энэ онолын судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Урьдчилсан байдлаар харахад нягтлах гэрээт ажил нь үйлчлүүлэгчид өгч байгаа баталгааны түвшин, дүгнэлт илэрхийлэх хэлбэр зэрэг нь харьцуулж байгаа гэрээт ажлуудаас ялгаатай байж болох бөгөөд харин гэрээт ажлыг гүйцэтгэхэд ашигладаг аудитын горим, гэрээт ажилтай холбоотой эсрдлийг хэрхэн шийдвэрлэдэг нь сонирхолтой байна. Түлхүүр үгс: нягтлах гэрээт ажил, аудит, баталгаажуулах гэрээт ажил, баталгаа, дүгнэлт Abstract: Review engagements is a type of related audit services, and it has its own characteristics, has separate standards to be followed, implementation procedure, report structure, and content of conclusions are different from audit and assurance engagements. Therefore, we define the main types and nature of review engagements to be reviewed, this theoretical research work was carried out in order to determine the characteristics between the review engagements and the financial statements audit, assurance engagements. At a glance, review engagements may differ from comparable engagements in terms of the level of assurance provided to the client and the form of opinion expressed. Key words: review engagement, audit, assurance engagement, assurance, opinion
Abstract Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үр дүнд бэлтгэгдсэн санхүүгийн тайлангуудад тусгагдсан ихээхэн хэмжээний тоо мэдээг боловсруулж санхүүгийн тоо мэдээллийг хэрэглэгчдэд тайлбарлан ойлгуулах, эдийн засгий шийдвэр гаргахад нь тусалдаг чухал арга хэрэгсэл бол санхүүгийн шинжилгээ, түүний арга зүй юм. Санхүү, эдийн засгийн шинжилгээ нь эдийн засгийн тоо мэдээллийг хамрах хүрээ, цаг хугацаа, эрхлэн гүйцэтгэж буй этгээд зэргээс хамааран олон төрөл хэлбэртэй байхын зэрэгцээ хөгжлийн олон үе шатыг туулж дэлхийн улс орнуудын улс төр-эдийн засгийн онцлог, компанийн засаглал, НББОУС-ыг хүлээн зөвшөөрөх үйл явц, хэрэглэж буй нягтлан бодох бүртгэлийн загварын онцлог зэргээс шалтгаалан хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна. Энэхүү өгүүлэлд манай улсад хөгжиж ирсэн санхүү, эдийн засгийн шинжилгээний төрөл хэлбэр, цаашдын чиг хандлагыг дэлхийн бусад улс оронд хөгжүүлж буй сүүлийн үеийн шинжилгээний төрөл чиглэл, хандлага, арга зүйтэй уялдуулан авч үзсэн болно.
The first concept of cryptocurrency or e-cash was established in 1983, one of the fastest-growing and expanding payment instruments in the world in the last decade. In 1989, DigiCash , the first electronic payment instrument, was introduced for micro-payments in the United States. Since then, a cryptocurrency called Bitcoin has emerged, with a market capitalization of more than $ 1 trillion and more than 40 percent of the world's cryptocurrency market in just over a decade. Therefore, we aimed to study how to record and report cryptocurrencies for the financial statements in this market. Currently, standards and legal acts on reporting in the financial statements are rare not only in Mongolia but also in other countries of the world. Our hypothesis suggests that cryptocurrencies can be recorded and reported as intangible assets and inventories. In the future, they may be replaced by traditional currencies as a means of payment and recorded and reported as cash.
Дэлхий дахинд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн хэрэгсэлийн нэг бол криптовалют буюу Ecash цахим мөнгөний талаарх анхны ойлголт 1983 онд үүссэн. Харин 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор нэг их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 40 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, санхүүгийн тайланд тусгах талаар судлахыг зорьсон ба одоогийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэж, тайлагнах талаар стандарт, хууль эрх зүйн актууд монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар криптовалютыг биет бус хөрөнгө болон бараа материал байдлаар бүртгэж, тайлагнах боломжтой бөгөөд ирээдүйд магадгүй уламжлалт мөнгөн тэмдэгтийг орлож төлбөрийн хэрэгсэл болж, мөнгөн хөрөнгө байдлаар бүртгэж, тайлагнахыг үгүйсгэхгүй юм.
Дэлхий дахинд сүүлийн арван жилд хурдацтай хөгжиж, хамрах хүрээгээ тэлж байгаа төлбөрийн хэрэгсэлийн нэг бол криптовалют буюу Ecash цахим мөнгөний талаарх анхны ойлголт 1983 онд үүссэн. Харин 1989 оноос DigiCash гэсэн анхны цахим төлбөр тооцооны хэрэгсэлийг АНУ-ын бичил төлбөр тооцоонд хэрэглэж эхэлсэн байна. Үүнээс хойш Bitcoin гэх криптовалют үүссэн бөгөөд арав гаруй жилийн дотор нэг их наяд ам долларын зах зээлийн үнэлгээтэй, дэлхийн криптовалютын зах зээлийнхээ 40 гаруй хувийг дангаар эзэлж буй криптовалют болоод байна. Тиймээс энэ зах зээл дээр байгаа криптовалютуудыг хэрхэн бүртгэж, санхүүгийн тайланд тусгах талаар судлахыг зорьсон ба одоогийн байдлаар санхүүгийн тайланд бүртгэж, тайлагнах талаар стандарт, хууль эрх зүйн актууд монголд гэлтгүй дэлхийн улс орнуудад ховор байна. Судлаач бидний судалгаа болон төсөөлж байгаагаар криптовалютыг биет бус хөрөнгө болон бараа материал байдлаар бүртгэж, тайлагнах боломжтой бөгөөд ирээдүйд магадгүй уламжлалт мөнгөн тэмдэгтийг орлож төлбөрийн хэрэгсэл болж, мөнгөн хөрөнгө байдлаар бүртгэж, тайлагнахыг үгүйсгэхгүй юм. ===
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгаль орчны бохирдол, доройтол зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд томоохон сорилт болж байна. Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдийг баталж, тогтвортой хөгжлийн 3 гол тулгуур байгаль орчин-нийгэм-эдийн засгийг харилцан уялдаатай, тэнцвэртэй хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. Энэхүү судалгаанд дотоодын болон гадаадын байгаль орчны аудитын тогтолцоог харьцуулан судалж, манай орны байгаль орчны аудитын тогтолцоонд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох бөгөөд судалгаанд байгаль орчны аудитыг гүйцэтгэж байгаа мэргэжилтэн, аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг хамруулж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнд үндэслэн тулгамдсан зарим асуудлыг сайжруулах, шийдвэрлэх санал боловсруулна. Global warming, climate change, rapid economic and population growth, environmental pollution and degradation are leading to ecosystem imbalances and are major challenges to sustainable development. The Mongolain Parliament approved the “Sustainable Development Concept of Mongolia-2030” and “Green Development Policy” documents and aims to develop interconnected and balanced factors which key indicators of sustainable development are the environment-society-economy. This study compares the domestic and foreign environmental audit systems and identifies the challenges facing the country's environmental audit system. The study would include experts that conducting environmental audits and companies which need to be audited and develop proposals to improve and resolve some issues based on the results of the study.
Аудит нь манай орны хувьд харьцангуй шинэ үүсч, хөгжиж байгаа салбар бөгөөд тэр дундаа аудитын ажлын чанар нь чухал асуудлын нэг юм. Тиймээс манай оронд аудитын чанарт нөлөөлдөг хүчин зүйлсийг судалгааны үр дүнгээр тодорхойлж, дэлхийн бусад улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх санал дүгнэлт өгөхийг зорилт болголоо. The audit is a relatively new and developing sector for the Mongolia, and the quality of the audit work is one of the key issues. Therefore, my aim is to determine the factors in Mongolia that influence the quality of the audit by the results of the survey and comparing the findings of other countries in the world and making recommendations on future actions.