МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): L.Wang, J.Liu, M.Filipiak, М.Хонгорзул, P.Jedynak, J.Burczyk, P.fu, P.Malec
"Fast and efficient cadmium biosorption by Chlorella vulgaris K-01 strain: The role of cell walls in metal sequestration" Algal Rsearch, vol. 60, no. 2021, pp. 102497, 2021-12-1

https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S2211926421003167?via%3Dihub

Хураангуй

In this study a newly identified algal strain, isolated from a saline synanthropic environment and identified as Chlorella vulgaris has been investigated in terms of its physiological responses to elevated cadmium concentrations. Furthermore, cadmium binding capacity and mechanisms that underlie of the cadmium biosorption by these Chlorella vulgaris K-01 cells are described. The mechanism of ion binding is based on chemisorption with a high initial sorption rate. The capacity of Cd2+ removal by living biomass of Chlorella vulgaris K-01 was found to be independent of initial pH over a broad pH range (6.0–9.0). The subsequent FTIR and XPS analyses demonstrated a crucial role of cell wall components containing amino and carboxyl residues in the sorption of cadmium ions. Chlorella vulgaris K-01 can withstand Cd2+ concentrations up to 44.5 μM without significant oxidative stress symptoms and without photosynthesis inhibition impairing its proliferative activity. Chlorella vulgaris K-01 also tolerated an elevated salinity up to 4% NaCl. We conclude that Chlorella vulgaris K-01 possesses substantial potential in cadmium adsorption, suitable for industrial scale applications.

Зохиогч(ид): М.Хонгорзул, B.Zolzaya, Г.Оюундэлгэр, Б.Батжаргал
"CHEMICAL COMPOSITION AND NUTRITIONAL VALUE OF SOME VARIETIES OF SOYBEAN CULTIVATED IN MONGOLIA" Mongolian Journal of Agricultural Sciences, vol. 32, no. 2, pp. 12, 2021-5-18

https://www.mongoliajol.info/index.php/MJAS

Хураангуй

Soybean has a lot of benefits for human nutrition, well-being and soil nutrition. Soybean seed contain higher concentration of protein and fat. The objective of this work was to evaluate the nutritional composition and mineral contents in soybean seeds of four different varieties of soybean for their future application as food products. The soybeans were cultivated in Mongolia. The moisture, protein, crude fat, reducing carbohydrate’s concentrations were determined by Kjeldahl, Soxhlet and Bertrand’s method in dried soybean seeds, and the calory of 100 g seed was calculated. The mineral concentration in the ash was determined by ICP-OES method. Among them, the Severnaya-4 variety contained the highest amount of protein, 31.5%, the Sibiryachka variety had the highest concentration of crude fat, 20.35%, and reducing sugar, 1.24%. Moreover, the Severnaya-4 and Sibiryachka soybean seeds had the highest mineral concentration. The lower concentration of protein of these four soybean varieties was probably due to the lower temperature during the seed-filling period in Mongolia. Sibiryachka and OAC vision had the highest amount of energy in 100 g raw seed than other two varieties. The Severnaya-4 and Sibiryachka soybean seeds could be better sources for protein, fat and minerals than the Nei dou-4 and OAC vision varieties.

Зохиогч(ид): М.Хонгорзул, Б.Батжаргал, Б.Золзаяа
"Монголд тарималжуулсан шар буурцгийн үрэн дэх тэжээлийн бодисууд болон эрдсийн агууламжийн судалгаа", Хими 2020, 2020-11-24, vol. 1, pp. 64

Хураангуй

Шар буурцаг нь Glycine max L. (Merr.) дэлхийд хамгийн ихээр тариалагддаг ургамлуудын нэг бөгөөд зүүн өмнөд ази, Хятадад хэдэн мянган жилийн турш тариалагдаж ирсэн түүхтэй. Шар буурцгийн үрэн дэх уураг, өөх тосны агууламж өндөр бөгөөд бүх үл орлогдох амин хүчлийг агуулдаг тул хүнс болон малын тэжээл болгон ашигладаг. Түүнд агуулагдах биологийн идэвхт бодисууд нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг бууруулах, хорт хавдар, зүрх судасны өвчнөөс хамгаалах зэрэг олон янзын ач тустай. Энэхүү судалгааны ажлаар Монгол орны хөрсөнд ургуулсан шар буурцгийн сортуудын үрийн тэжээлийн бодис болон эрдсийн агууламжийг тодорхойлов. Шар буурцгийн сортуудаас Севернаяа-4 хамгийн их уураг агуулж байсан ба энэ нь үрийн жингийн 31.5%-ийг эзэлж байв. Харин OAC vision 26.3% уураг агуулж байв. Сибиряачка сорт хамгийн их буюу 20.35% өөх тос, 1.24% энгийн нүүрс ус агуулж байв. Мөн Севернаяа-4 болон Сибиряачка сортууд эрдэс бодисын агууламж өндөр гарав. Энэхүү үр дүнгээс харахад Севернаяа-4 болон Сибиряачка сортууд Ней доу- 4, OAC vision сортуудыг бодвол хүнсэнд хэрэглэхэд тэжээллэг чанар өндөртэй байна.

Зохиогч(ид): М.Хонгорзул
"Аммоны ионы ихэсгэсэн концентрацитай тэжээлт орчинд тэсвэртэй бичил замгийг ялган авах, тэдгээрийн эхэн үеийн судалгаа", Монголд Генетикийн шинжлэх ухаан 50 жил, 2019-10-11, vol. 1, pp. 70-71

Хураангуй

Ялгаатай эх үүсвэрээс гаралтай бохир усан дахь гол бохирдуулагчид нь биоген элементүүд болох азот (N), фосфор (P)-ын янз бүрийн хэлбэрүүд байдаг. Эдгээр нь бохир усны урсаж буй гол мөрөн, нуур, далай зэрэг усан сангуудад эутрофикаци явагдах хүчин зүйл болдог. Бид энэхүү судалгаагаар аммоний ионы ихэсгэсэн концентрацитай эрдэс тэжээлт орчинд тэсвэрлэн ургах чадвар бүхий бичил замгуудыг ялган авч ангилал зүйн тодорхойлолтыг хийх, фотосинт?зийн идэвхийг судлан тогтоох зорилт тавин ажиллалаа. Бохирдсон болон эутрофик орчноос авсан микроорганизмуудын консорциумаас бичил замгуудыг ялган авсан бөгөөд CXD-05, CXD-07, K-01 дугаартай бичил замгийн цэвэр өсгөврүүд 187 ммоль/литр концентарцитай аммоний ион агуулсан эрдэс тэжээлт орчинд ургах чадвартайг тогтоов. Эдгээр бичил замгийн ангилал зүйн тодорхойлолтыг 18S rRNA генийн дарааллыг ашиглан хийж гүйцэтгэв. CXD-06 ба CXD-07 өсгөврүүдийг Chloroidium ellipsoideum, K-01 өсгөврийг Chlorella vulgaris гэж тодорхойллоо. Аммоний ионы концентрацийн ялгаатай нөхцөлд ургаж буй цэвэр өсгөврүүдийн фотосинтезийн идэвхийг хлорофил а-ийн флуоресценцийн in vivo хэмжилтийн параметрүүдийн тусламжтай эхний байдлаар тодорхойлсон. Орчин дахь аммоний ионы өндөр концентраци фотосинтезийн аппарат дахь пигментүүдийн найрлага болон фотосистем II-ийн эргэн тойрон дахь электрон дамжуулах бүтээмжид нөлөөтэй гэдгийг харуулж байна.

Зохиогч(ид): М.Хонгорзул
"Use of microalgae for treatment of post-fermentation effluent from biogas production" Przemysl chemiczny, vol. T. 97, no. 12, pp. 2106-2109, 2018-12-18

https://sigma-not.pl/publikacja-117894-mikroglony-jako-czynnik-inicjujacy-oczyszczanie-odcieku-pofermentacyjnego,-powstajacego-przy-produkcji-biogazu-przemysl-chemiczny-2018-12.html

Хураангуй

Post-fermentation effluent from anaerobic fermentation of sewage sludge was treated with microalgal cultures (Chlorella sorokiniana and an environmental consortium) under fluorescent white light for 7 days, then supplemented again with a 2nd dose of microalgal biomass and incubated for the next 7 days. During the first week, no change in NH4 +concn. was obsd. The PO4 3– concn. decreased slightly but both the no. of bacteria as well as chem. O2 demand significantly increased. After the 2nd treatment week, the concns. of PO4 3– and NH4 + decreased by 72–83% and 38%, resp., whereas chem. O2 demand decreased by 55%. The optimized microalgal treatment stimulated the biol. remediation processes in sludge liqs.

Зохиогч(ид): М.Хонгорзул
"Аммоний ионы ихэсгэсэн концентрацитай тэжээлт орчинд тэсвэртэй микро замгийн судалгаа", Хими-2018, 2018-11-16, vol. 19, pp. 27

Хураангуй

Бид энэхүү судалгаагаар аммоний ионы ихэсгэсэн концентрацитай эрдэс тэжээлт орчинд тэсвэрлэн ургах чадвар бүхий микро замгуудыг ялган авч ангилал зүйн тодорхойлолтыг хийх, фотосинтезийн идэвхийг судлан тогтоох зорилт тавин ажиллалаа. Бохирдсон болон эутрофик орчноос авсан микроорганизмуудын консорциумаас бичил замгуудыг ялган авсан бөгөөд CXD-06, CXD-07, K-01 дугаартай микро замгийн цэвэр өсгөврүүд 187 ммоль/л концентрацитай аммоний ион агуулсан эрдэс тэжээлт орчинд ургах чадвартайг тогтоов. Эдгээр микро замгийн ангилал зүйн тодорхойлолтыг 18S rRNA генийн нуклеотидын дарааллыг ашиглан хийж гүйцэтгэв. CXD-06 ба CXD-07 өсгөврүүдийг Chloroidium ellipsoideum, K-01 өсгөврийг Chlorella vulgaris гэж тодорхойллоо. Аммоний ионы ихэсгэсэн концентрацийн ялгаатай нөхцөлд ургаж буй цэвэр өсгөврүүдийн фотосинтезийн идэвхийг хлорофил а-ийн флуоресценцийн in vivo хэмжилтийн параметрүүдийн тусламжтай эхний байдлаар тодорхойлсон. Орчин дахь аммоний ионы өндөр концентраци фотосинтезийн аппарат дахь пигментүүдийн найрлага болон фотосистем-II-ийн эргэн тойрон дахь фотосинтезийн электрон дамжуулах бүтээмжид нөлөөтэй гэдгийг харуулж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар