Бидний тухай
Багш ажилтан
Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчин үүсгэгч бактериудын антибиотикт тэсвэртэй чанар нэмэгдсээр эмийн үйлчлэл, хүний биеийн хэвийн микрофлор буурах, улмаар үүнийг дагалдан олон эрүүл мэндийн эрсдэл бий болгож байна. Ялангуяа хүн амын өргөн хэрэглээний антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгч омгууд бий болж байгаа нь дэлхийн нийтийн эрүүл мэндийн ноцтой асуудал болон хувирав. Зарим пробиотик омгууд нь биологийн өндөр идэвхтэй нэгдлүүдийг (бактериоцин, органик хүчлүүд, H2 O2 ) нийлэгжүүлэн өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлж буй нь судалгаагаар батлагдсаар байна. Тиймээс бид антибиотикт тэсвэртэй, өвчин үүсгэгч бактериудын эсрэг өндөр идэвхтэй пробиотик омгуудыг тодорхойлох зорилго тавин ажиллав. Энэхүү судалгаагаар Архангай аймгийн Чулуут сумаас цуглуулсан сарлагийн тарагны дээжээс ялгасан сүүн хүчлийн бактерийн 12 цэвэр өсгөврийн биологийн идэвхийг тодорхойлоход өсгөврүүд 100% Escherichia coli, Enterococcus faecalis, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Micrococcus luteus, Streptococcus mutans өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах, уураг задлах, экзополисахарид нийлэгжүүлэх идэвхтэйгээр зогсохгүй өргөн хэрэглээний антибиотикууд болох ампициллин, налидиксины хүчил, полимиксин В, эритромицин, цитрофлоксацинд тэсвэртэй байсан. Мөн өсгөврүүдийн 75% пробиотик идэвхтэйг тогтоолоо. Дээрх үр дүнгээс харахад бидний ялган авсан өсгөврүүд нь хоол боловсруулах эрхтний хүчтэй хүчил, нарийн гэдэсний шүлтлэг орчныг хангалттай тэсвэрлэх чадвартай, гэдэсний хананд бэхлэгдэн эмгэг төрөгчийн өсөлтийг дарангуйлах, өргөн хэрэглээний антибиотик тэсвэртэй байгаа нь энэхүү өсгөврүүдийг антибиотик эмчилээний үед хавсран хэрэглэх боломжтой төдийгүй ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй хэмээн үзэж байна. Түлхүүр үгс: Сүүн хүчлийн бактер, пробиотик омог, эмгэг төрөгч дарангуйлах
Ревматойд артрит нь удамшлын болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр үүсдэг автоиммуны гаралтай үений архаг үрэвсэл юм. Монгол орны хувьд 2022 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 36,702 үений эмгэг артрит бүртгэгдсэн бөгөөд үүний 27,611 тохиолдол нь эмэгтэй, 9091 тохиолдол нь эрэгтэй хүйсэд тус тус оношлогдсон байна. Энэ үзүүлэлт жил тутам ойролцоогоор 10,000 – 15,000 тохиолдлоор нэмэгдэж байна. Тиймээс энэхүү судалгаагаар ревматойд артритын үед пробиотик сүүн хүчлийн бактерийн үзүүлэх нөлөөг анхан шатны байдлаар туршилтын амьтан ашиглан судлахыг зорилоо. Айрагний 6 дээжээс сүүн хүчлийн бактери ялгаж, биологийн идэвхийг тодорхойлсон. Хамгийн өндөр идэвхтэй 3 сүүн хүчлийн бактерийг сонгон авч in vivo туршилтад ашигласан. Анагаахын Шинжлэх Ухааны, Туршилтын амьтны төвд үржүүлсэн 24 эм Wistar хархыг сөрөг хяналт, эерэг хяналт, туршилтын 3 бүлэгт (сүүн хүчлийн бактерийн 3 бүлэг) санамсаргүй байдлаар хуваасан. Сөрөг бүлгийн хархны зүүн хөлийн арьсан доор 0.15 мл физиологийн уусмалыг, харин бусад бүлгийн харханд ижил хэмжээний бүрэн Фрейндын адъювантыг тус тус тарив. Тарилга хийснээс хойш 3 долоо хоногийн турш долоо хоног тутам биеийн жин болон тавхайн өргөнийг хэмжсэн. Рентген туяагаар хархны хөлийн зургийг авч, үенд гарсан өөрчлөлтийг ажиглав. Монгол айрагнаас ялгасан 60 сүүн хүчлийн бактериас хамгийн өндөр биологийн идэвхтэй ХА3-Гү3, БХ-Гү3 өсгөврүүд цөстэй тэжээлт орчинд 6 цаг хүртэл ургуулахад ~40% тэсвэртэй. Харин рН 1.5 - 3 хүчиллэг орчинд 2 цаг хүртэл ~60% тэсвэртэй байсан боловч 4 цагаас хойш эсийн өсөлт буурч байв. Пробиотик идэвхтэй 3 бактерийг цааш in vivo туршилтад ашигласан. Долоо хоног тутам биеийн жинг хэмжихэд бүлэг бүрийн биеийн жин жигд нэмэгдэж байсан ба ямар нэг статистик ач холбогдол бүхий ялгаа бүлгүүдийн хооронд гараагүй. Үрэвсэл өдөөснөөс эхний 1-2 долоо хоногт сөрөг хяналтаас бусад бүлгийн хархны хурууны үе, тавхайн хэсэг тэр чигтээ хавдаж, хөдөлгөөнд хүндрэл учруулж байлаа. Харин 3 дахь долоо хоногоос стандарт эмчилгээ болон туршилтын бүлгүүдийн тавхайн хавдалт буурч эхлэв. Эерэг хяналтын бүлгийн хархны тавхайн зарим үений хэсгүүд гэмтэж элэгдсэн, үе хоорондын зай багассан байна. Стандарт эмчилгээ болон туршилтын бүлгүүдийн хархны хөлд сөрөг хяналттай харьцуулбал үений мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй. Энэхүү судалгаагаар Монгол айрганаас ялган авсан 3 зүйлийн сүүн хүчлийн бактерийг ревматойд артритаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд өвчний шинж тэмдгийн зовуурийг бууруулж байгааг тогтоолоо. Цаашид нарийвчлан цусны дэлгэрэнгүй болон гистологийн шинжилгээ тус тус хийх шаардлагатай. Мөн түүврийн хэмжээг нэмэгдүүлж in vivo туршилт хийх, клиникийн шат дараалсан туршилтаар баталгаажуулах хэрэгтэй. Түлхүүр үгс: Үений үрэвсэл, Wistar харх, бүрэн Фрейндын адъювант
Сүүлийн жилүүдэд хүний биеийн хэвийн микрофлор (gut microbiota)-ийн алдагдал нь таргалалт, чихрийн шижин, архаг ядаргаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл, үтрээний болон шулуун гэдэсний халдвар, батга, псироз гэх мэт арьсны тууралт болон үе мөчний үрэвсэл гэх мэт олон төрлийн өвчний суурь болж буйг судалгаагаар баталсаар байна. Энэ нь хүний хоол тэжээлийн нэр төрөл, тэжээллэг байдал, физиологийн болон бодисын солилцооны идэвх, эмийн хэрэглээтэй шууд холбоотой. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хорооны эрүүл мэндийн тайланд хүн амын дундах хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчлөлүүд 2011 онтой харьцуулахад 2021 оны байдлаар 20%-иар өссөн тухай мэдээллэжээ. Мөн хүн амын дундах амьсгалын замын өвчлөл улирлаас хамааран нэмэгдэхтэй холбоотой эмийн хэрэглээ өсдөг. Иймд хүний биеийн бодис, энергийн солилцооны алдагдлаас хамгаалахын тулд микрофлорын бүрдлийг бууруулахгүй байх, пробиотик агуулсан функциональ хүнс хэрэглэх шаардлагатай. Харин нүүдэлч Монголчуудын уламжлалт сүү цагаан идээ нь олон төрлийн ашигтай бактериуд болон тэдгээрийн бодисын солилцооны дүнд үүссэн метаболитуудыг агуулдаг функциональ хүнс бөгөөд МУИС-ийн Биологийн тэнхимд 1960-аад оноос уламжлалт сүүн бүтээгдэхүүн, эсгэлэн цагаан идээний химийн бүрдэл, микроорганизмын бүрэлдэхүүнийг судалж эхэлсэн. 60 гаруй жилийн хугацаанд 5 хошуу малын сүүний химийн найрлага, бүрэлдэхүүн, сүүний гидролизоор үүсэх биологийн идэвхт пептидийн эмчилгээний шинж чанарыг судлах, айраг, тараг, хоормог болон бусад сүүн бүтээгдэхүүнүүдээс сүүн хүчлийн бактери, дрожжийн цэвэр өсгөврүүдийг ялган үндэсний өсгөврийн сан бүрдүүлэх, СХБ-иудын бодисын солилцооны бүтээгдэхүүн болох устөрөгчийн хэт исэл, бактериоцин зэрэг бусад микробуудын өсөлтийг дарангуйлдаг нэгдлүүд, антиоксидант идэвхт, цусны даралтыг бууруулах, холестеролын хэмжээг бууруулах идэвхтэй нэгдлүүдийг судалж байна. Одоогийн байдлаар уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдээс 500 орчим СХБ-ийн цэвэр өсгөврийг ялгаж, биологийн идэвхийг тогтоогоод байгаагаас айрагнаас ялгасан Enterococcus durans A11-5 өсгөврөөс 2 төрлийн энтероцин, Lac tobacillus diolivorans өсгөврөөс 2 төрлийн бактерийн эсрэг идэвхтэй пептидүүдийг ялгасан. Мөн L. plantarum (C4-3), L. paracasei (O1323), L. fermentum BM-325, L. hel veticus N522, L. helveticus N222, L. paracasei (DU-8), L. lactis T-8, L. paracasei A-4, L. paracasei A-8 зэрэг өсгөврүүд уураг задлах, антиоксидант, АТХЭ-ийг саатуулах нөлөөг тодорхойлоод байна. Үүнээс гадна L.paracasei Х-1, L.paracasei Х-17, L.fer mentum 325 өсгөврүүдийн таргалалт эсрэг идэвхийг C57BL/6j шугаман хулганад туршилтын загвар үүсгэн судлахад биеийн жин бууруулах, цусан дахь глюкоз, өөх тосны хэмжээг тогтворжуулах нөлөөтэйг тогтоож, симбиотик үйлчилгээтэй шар буурцгийн ундаа хийх технологийг боловсруулаад байна. Түлхүүр үгс: биофункциональ хүнс, биологийн идэвхт сүүн хүчлийн бактери
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийг дэмжих зорилгоор пребиотик болон пробиотикийн хосолсон синбиотик бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага өссөөр байна. Пробиотик нь гэдэсний микрофлорын тэнцвэрийг хадгалж үйл ажиллагааг сайжруулдаг бол шингэцгүй эслэг болох пребиотик нь ашигтай бичил биетийн өсөлт, идэвхийг сонгон идэвхжүүлдэг. Эдгээр пребиотикуудын дотроос байгалийн полисахарид болох инсулин нь цусан дахь нийт холестерин, триглецеридийг бууруулах, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх, өтгөн хаталтыг арилгах, гэдэсний архаг үрэвсэлт өвчнийг эмчлэх зэрэг олон талын ашиг тустай. Инсулины байгалийн эх үүсвэр болох Өндөр зоосон цэцгийн үндсийг уламжлалт анагаах ухаанд үрэвсэл намдаах, усан хаван бууруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Наранмандал-11, мод-6, Норов-7, Цагаан-4 тангуудад ашигладаг. Тиймээс бид энэхүү судалгаагаар Өндөр зоосон цэцэг ургамлын хандыг ашиглан гол үйлчлэгч бодис болох пребиотик үйлчлэлтэй инулиныг уламжлалт сүүн бүтээгдэхүүнд агуулагдах пробиотик шинж чанартай сүүн хүчлийн бактериудтай хамтатган биофункциональ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг судлахыг зорив. Энэхүү судалгаанд Архангай аймгийн Чулуут сумаас цуглуулсан сарлагийн тарагны дээжээс СХБ-ийн 9 цэвэр өсгөврийг ялгаж, тэдгээрийн морфологи, биохимийн шинж чанар, биологийн идэвхийг тодорхойлсон. Мөн Өндөр зоосон цэцгийн үндэс болон үндсэрхэг ишнээс ханд бэлтгэж, пребиотик пробиотикийн харилцан үйлчлэлийг судалсан. Үүнээс ЭСВ61, ЭСА81, ЭН3, ЭН6 өсгөврүүд пробиотик идэвх буюу хоол боловсруулах системийн хүчтэй хүчил, шүлтийн орчныг тэсвэрлэн ургах чадвартай, өвчин үүсгэгч E. coli, E. faecalis, P. aeruginosa, M.l uteus зүйлийн өсөлтийг дарангуйлах идэвхтэй, мөн ЭСА61, ЭСВ61, ЭСС61 өсгөврүүд протеолитик идэвхтэйг тодорхойлов. Синбиотик харилцан үйлчлэлийг судлахад инулин нь ЭН3, ЭН6 өсгөврүүдийн өсөлтийг тус бүр 1.1 болон 0.4 дахин нэмэгдүүлж пребиотик нөлөө хамгийн өндөр байгааг тогтоов. Эцэст нь уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс ялгасан биологийн өндөр идэвхтэй пробиотик СХБ-ийн өсөлтийн эрчмийг инулин нь нэмэгдүүлж байгаа ба цаашид тэдгээрийн боломжит хэрэглээг судалж, эрүүл мэндийг дэмжих биофункциональ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой хэмээн дүгнэж байна. Түлхүүр үгс: Өндөр зоосон цэцэг, пробиотик, пребиотик, синбиотик үйлчлэл, сүүн хүчлийн бактери, инулин
Ревматойд артритийг удамшлын болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр үүсдэг автоиммуны гаралтай үений архаг үрэсвэл хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодорхойлдог бөгөөд ихэвчлэн үе мөч өвдөх, хавдах шинж тэмдэг илэрдэг. Монгол орны хувьд 2022 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 36,702 үений эмгэг артрит бүртгэгдсэн бөгөөд үүний 27,611 тохиолдол нь эмэгтэй, 9091 тохиолдол нь эрэгтэй хүйсэнд тус тус оношлогдсон байна. Энэ үзүүлэлт жил тутам ойролцоогоор 10,000 – 15,000 тохиолдолоор нэмэгдэж байна. Тиймээс ревматойд артритаас урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжит эм бэлдмэлийг туршилтын амьтан дээр шалган судлах, өргөн хүрээний клиникийн туршилт хийх шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэхүү судалгааны ажлаар бүрэн Фрейндын адъювант ашиглан ревматойд артрит үүсгэх боломжийг судалсан. Анагаахын Шинжлэх Ухааны, Туршилтын амьтны төвд үржүүлсэн 10 эм Wistar хархыг сөрөг хяналт, эерэг хяналт (үрэвсэл өдөөсөн) бүлэгт санамсаргүй байдлаар хуваасан. Эерэг хяналтад хархны зүүн хөлний арьсан доор 0.15 мл бүрэн Фрейндын адъювантыг, харин сөрөг бүлэгт ижил хэмжээний физиологийн уусмалыг тус тус тарьсан. Тарилга хийснээс хойш 3 долоо хоногийн турш долоо хоног тутам биеийн жин болон тавхайн өргөнийг хэмжиж, үрэвслийг үнэлэх артритын оноо өгсөн. Рентген туяагаар сөрөг болон эерэг хяналтын хөлний зургийг авч, үеэнд гарсан өөрчлөлтийг ажигласан. Ингэхэд хархны биеийн жин эерэг, сөрөг бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй харин артритын оноо болон, тавхайн өргөнд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдсан. Рентген зургийг харьцуулбал Фрейндын адъювант тарьсан бүлэгийн хархны хөлний зарим жижиг үе элэгдсэн, ясны сийрэгжил, хавдалт ашиглагдсан. Үүнээс бүрэн Фрейндын адъювантаар ревматойд артрит төст үрэвсэлийн загвар үүсгэх боломжтой хэмээн дүгнэж байна.
The global urgency for environmentally friendly technologies has steadily intensified, and as a result, the synthesis of silver nanoparticles with antibacterial properties derived from medicinal plants traditionally used to combat bacterial infections has garnered significant interest. Goals. This research endeavors to synthesize silver nanoparticles utilizing Jidanga and Banzdo plants, widely recognized in traditional medicine, while elucidating their physical, chemical attributes, and biological potential. Methods. The physicochemical characteristics of these silver nanoparticles, synthesized through phytosynthesis, were meticulously examined via various analytical techniques. Ultraviolet and visible light spectrophotometry (UV/Vis), Photon Cross Correlation Spectroscopy (PCCS), Atomic Force Microscope (AFM), Infrared Spectroscopy (FTIR), and X-ray Crystallography (XRD) were employed for comprehensive analysis. Additionally, their antitumor efficacy was assessed via MTT assay utilizing RAW264.7 cell cultures, while antibacterial properties were evaluated through agar diffusion tests against selected bacterial strains. Results. Silver nanoparticles exhibited distinctive UV/Vis absorption peaks at 407-426 nm, affirming their composition. PCCS measurements revealed nanoparticles with hydrodynamic diameters spanning from ~100 nm to ~450 nm, while AFM imaging showcased spherical nanoparticles ranging from ~35 nm to ~97 nm. Crystallography analysis identified both simple cubic and polycrystalline structures. FTIR analysis unveiled the presence of organic compounds adsorbed onto the nanoparticle surfaces, in addition to silver bonds. Notably, the aqueous and ethanolic extracts of Banzdo plants demonstrated dose-dependent inhibition of RAW264.7 cell growth via the MTT assay. Furthermore, the silver nanoparticles exhibited antibacterial activity against a range of test bacteria with inhibition zones spanning 1-4 mm. Conclusion, this study successfully synthesized silver nanoparticles utilizing Jidanga and Banzdo plants from traditional medicine, comprehensively characterizing their physicochemical attributes and demonstrating their biological activity. These findings hold promise for the future utilization of phytosynthetically derived silver nanoparticles. Keywords: Jidanga, Banzdo, silver nanoparticles, phytosynthesis Түлхүүр үг: Жиданга, банздо, мөнгөний нанопартикл, фитосинтез
Хураангуй Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн хоол хүнсний амт, өнгө үзэмж, тэжээллэг чанарт анхаарал хандуулахаас гадна хүний бие организмд үйлчлэх ашиг тусыг илүүд үзэх болсон. Хүнс болон эрүүл мэнд хоорондын харилцан хамаарал, ач холбогдлыг ойлгохын хэрээр зах зээл дээр функциональ хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Сүүн хүчлийн бактерийн амьдралын үйл ажиллагааны дүнд биологийн идэвхт нэгдлүүд болох жижиг пептидүүд, экзополисахарид, бактериоцин, липаза ферментүүд гэх мэт олон бүтээгдэхүүн үүсдэг бөгөөд эдгээрийг функциональ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд олон төрлөөр ашиглах боломжтой. Иймд бид энэхүү судалгааны ажлаараа сарлагийн сүүгээр бэлтгэсэн тараг, айрагнаас биологийн идэвхт чанар өндөртэй сүүн хүчлийн бактерийг ялган авч, шинж чанар биологийн идэвхийг судлах зорилго тавин ажиллалаа. Сарлагийн сүүгээр бэлтгэсэн тараг, айрагны 8 дээжээс сүүн хүчлийн бактерийн 33 цэвэр өсгөвөр ялгаж тэдгээрийн биологийн идэвхийг судлахад N7, N16, Na2, Na5 өсгөврүүд сүүтэй агарт 2-8 мм тунгалаг хүрээ, 424-1024 ммоль/л чөлөөт амин хүчлийг тус тус үүсгэж байв. Эдгээр уураг задлах идэвхтэй бактериуд нь ходоодны хүчиллэг болон цөстэй орчинг 4 цаг хүртэл тэсвэрлэж пробиотик шинж чанартай, Na2, Na5 өсгөврүүд өвчин үүсгэгч 5 зүйлийн бактерийн өсөлтийг хүчтэй дарангуйлж байгааг тогтоов. Биологийн идэвхтэй 4 зүйлийн сүүн хүчлийн бактерийн ангилал зүйг 16S РНХ секвинсийн аргаар тодорхойлж, дараагийн шатанд эдгээр 4 өсгөвөрөөр хөрөнгө бэлтгэх технологийн тандан турилтыг хийхэд Lactobacillus plantarum F32, Enterococcus lactis, Lactobacillus delbrueckii TMPC 34312 зүйлүүдээр функциональ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтойг тогтоолоо. Энэхүү судалгааны ажил нь уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ хөрөнгө гарган авах, инновацийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэт түүхий эд болох онолын болон практик ач холбогдолтой юм. Цаашид хөрөнгийн тогтвортой байдлын судалгааг нарийвчлан хийх шаардлагатай. Түлхүүр үг: Lactobacillus plantarum F32, Enterococcus lactis, Lactobacillus delbrueckii TMPC 34312, пробиотик хөрөнгө, функциональ хүнс
Green Synthesis of Silver Nanoparticles Using Jidanga and Banzdo Plant Extracts from Traditional Medicinal Sources A.Bayanmunkh1, D.Dejidmaa3, G.Oyuundelger1, O.Odgerel2, J.Boldbaatar1 1. Laboratory of food Analysis, Department of biology, School of Arts and Sciences, National University of Mongolia 2. Laboratory of Genetic Engineering, Department of chemical and biological engineering, School and applied science and engineering, National University of Mongolia 3. Laboratory of Nanomaterials, Center of Nanoscience and Nanotechnology, Department of Chemical and Biological Engineering, School of Applied Science and Engineering, National University of Mongolia, Ulaanbaatar 14200, Mongolia. Email:boldbaatar.j@seas.num.edu.mn Abstract The global imperative for environmentally friendly technologies has grown increasingly urgent. This research endeavors to synthesize silver nanoparticles utilizing Jidanga and Banzdo plants, widely recognized in traditional medicine, while elucidating their physical, chemical attributes, and biological potential. The physicochemical characteristics of these silver nanoparticles, synthesized through phytosynthesis, were meticulously examined via various analytical techniques. Ultraviolet and visible light spectrophotometry (UV/Vis), Photon Cross Correlation Spectroscopy (PCCS), Atomic Force Microscope (AFM), Infrared Spectroscopy (FTIR), and X-ray Crystallography (XRD) were employed for comprehensive analysis. Additionally, their antitumor efficacy was assessed via MTT assay utilizing RAW264.7 cell cultures, while antibacterial properties were evaluated through agar diffusion tests against selected bacterial strains. Silver nanoparticles exhibited distinctive UV/Vis absorption peaks at 407-426 nm, affirming their composition. PCCS measurements revealed nanoparticles with hydrodynamic diameters spanning from ~100 nm to ~450 nm, while AFM imaging showcased spherical nanoparticles ranging from ~35 nm to ~97 nm. Crystallography analysis identified both simple cubic and polycrystalline structures. FTIR analysis unveiled the presence of organic compounds adsorbed onto the nanoparticle surfaces, in addition to silver bonds. Notably, the aqueous and ethanolic extracts of Banzdo plants demonstrated dose-dependent inhibition of RAW264.7 cell growth via the MTT assay. Furthermore, the silver nanoparticles exhibited antibacterial activity against a range of test bacteria with inhibition zones spanning 1-4 mm. In conclusion, this study successfully synthesized silver nanoparticles utilizing Jidanga and Banzdo plants from traditional medicine, comprehensively characterizing their physicochemical attributes and demonstrating their biological activity. These findings hold promise for the future utilization of phytosynthetically derived silver nanoparticles. Keywords: Jidanga, Banzdo, silver nanoparticles, phytosynthesis
【目的】モンゴル遊牧民の食は、自家製乳製品が占める割合が高い。その乳加工と乳製品のおいしさの認識につ いて関心を持った。【方法】2022年7、8月にモンゴル国ボルガン県、ウブルハンガイ県、アルハンガイ県の遊牧民宅の乳加工を検討した。常法に準拠し、乳製品の一般成分分析を行った。乳製品の味への感覚、おいしさの認 識について16世帯で調査を行った。 【結果】自家の家畜の乳を用いた乳加工は、畜種、搾乳量によっても多少の 違いはあるが、乳の性質を生かし、乳の発酵具合を確認しながら複数種の乾燥に耐える乳製品を製造をしてい た。おいしさの認識は「5味」について事前に説明を行い、質問紙の「5味」の語彙から「好きな味」を選んでも らうと「甘い味」を最も好み、次が「酸味」だった。「おいしいと思う乳製品」は、伝統的な乳加工が盛んなウ ブルハンガイ県、アルハンガイ県では酸味の強い「アロール」、次に「馬乳酒」だった。ボルガン県では「馬乳 酒」だった。乳、乳製品についての認識では「乳製品はおいしい」、「毎日食べる」、「乳製品を食べ飽きるこ とはない」、「乳、乳製品は我々の大切な食べもので、これがあったから草原で生きて来られた」との答えが多 かった。モンゴル遊牧民にとって、自家製乳製品はおいしくてかけがえの無い食品なのだ。
ЭМИЙН УРГАМАЛ АШИГЛАН ГАРГАН АВСАН МӨНГӨНИЙ НАНОПАРКТИКЛЫН БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮЙЛДЛИЙГ ТОГТООСОН ДҮН Ж.Болдбаатар1, Г.Оюундэлгэр1, Ж.Ирэхбаяр1, А.Баянмөнх2 1 Монгол улсын их сургууль, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим 1 Монгол улсын их сургууль, ШУС, БУС, Биологийн тэнхими 1 Монгол улсын их сургууль, ШУС, БУС, Химийн тэнхим 2 Эм судлалын хүрээлэн, Монос групп Хураангуй: Мөнгөнийн нанопартикл нь бактерийн эсрэг өргөн эмчилгээний үйлдэлтэй бөгөөд орчин үед халдваргүйжүүлэх, ариутгах зорилгоор эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа хэдий ч гарган авах технологи нь өртөг өндөртэйд тооцогддог. Сүүлийн жилүүдэд ногоон технологи буюу эмийн ургамлыг ашиглан нанопартикл гарган авах технологи түгээмэл болж байгаа бөгөөд ургамлын бионэгдэлтэй нэгдсэн нэгдэл нь эмчилгээний үр дүн өндөр байх магадлалтай юм. Бидний судалгааны дүнд уламжлалт анагаах ухаанд бактерийн эсрэг үйлдэл бүхий Жиданга, Банздо ургамлыг ашиглан мөнгөний нитратаас ~142 – 221 нм хэмжээтэй, ургамлын бионэгдлийн 6 химийн холбоос агуулсан мөнгөнийн нанопартикл гарган авсан бөгөөд B.subtilis, P.aeruginosa E.faecalis, E. M.luteus бактерийн эсрэг үйлдэлтэй болохыг тогтоов. Түлхүүр үг: Мөнгөнийн нанопартикл, фотосинтез, эмийн ургамал, бактерийн эсрэг үйлдэл Оршил: Монгол улсын 1000 хүн ам тутамд өдөрт 64,41 нэгж тун антибиотик ноогдож байгаа нь антибиотикийн хэрэглээ өндөртөй орны тоонд орж байна. Антибиотик нь бактерийн гаралтай өвчлөлд үр дүнтэй боловч сүүлийн хэдэн арван жил түүний зохисгүй хэрэглээ нь эмчилгээний үр дүнг бууруулж байгаагаас гадна ихэнх өвчин үүсгэгч бактериуд антибиотикт тэсвэртэй болсон байна. Тухайлбал манай улсын 2019 оны антибиотикийн хэрэглээ ба нянгийн тэсвэржилтийн судалгааны тайланд улсын 4-р шатлалын нэг эмнэлэгт антибиотикийн хэрэглээ зохисгүй түвшинд байсан ба грамм эерэг коккийн хувьд ампициллинд 48%, гентамицинд 55%, эритромицинд 57%, ципрофлоксацинд 18%, цефазолинд 45%, левомицетинд 45%, нитрофурантоинд 40%, триметопримд 75% тэсвэржсэн байна. Грам сөрөг савханцар Pseudomnonas нь ампициллинд 100%, гентамицинд 73%, эритромицинд 100%, ципрофлоксацинд 27%, цефазолинд 91%, левомицетинд 73%, нитрофурантоинд 100%, триметопримд 100% тэсвэржсэн байжээ 1. Сүүлийн жилүүдэд антибиотикийг орлохуйц нэгдлийг хайх судалгаа болон уламжлалт хэрэглэж ирсэн мөнгөнийн ионыг өөрчлөх замаар шинэ эм бэлдмэлийн судалгаа эрчимжсэн 2,3,4. Мөнгөнийн давсыг фотосинтезын /зарим тохиолдолд ногоон технологи ч гэж нэрлэнэ/ аргаар нанохэмжээст оруулах арга ихээхэн түгээмэл болж байгаа бөгөөд үүнд эмийн ургамлыг өргөн ашиглаж ихээхэн сонирхол татахуйцаас гадна эмийн ургамалтай хосолсон мөнгөнийн нэгдлийг эмчилгээнд ашиглах боломжийг олгох бололцоог бий болгож байна. Энэхүү ажлын хүрээнд бид Монголын уламжлалт анагаах ухааны жоронд нян нядлах чадалтай гэж тэмдэглэгдсэн ургамлаас 2 зүйл ургамлыг сонгон авч ногоон фотосинтезэд ашиглан мөнгөнийн нано партикл гарган авч бактерийн эсрэг болон эсийн хорон чанарыг судлав.
The aim of the present study is to isolate and identify lactic acid bacteria (LAB) and yeasts from indigenous samples of Airag for finding antibacterial substance produced in LAB and elucidating fermentation ability of yeasts. Identified LAB strains were screene antibacterial and proteolytic activities, and yeast strains were examined fermentation abilities. Thirty five predominant lactic acid bacteria were isolated from six samples of traditionally prepared Airag (fermented mare’s milk) and identified them 16s rDNA sequencing analysis. Two yeasts were also isolated from the airag samples and identified on the basis of its morphological, biochemical characteristics and 26s rDNA sequencing analysis. Antibacterial and proteolytic activities of the supernatant produced by the LAB were examined using nutrient agar with Escherichia coli (ATCC 25922) or Bacillus subtilis as the pathogenic bacterium and 2.5% skim milk at 37°C, respectively. Two LAB strains that produced the greatest the antibacterial substance and proteolytic enzymes were selected. These strains were identified as Lactobacillus hilgardii (Uvu-21) and L. diolivorans (Tuv-33). The antibacterial substance produced these LABs was inactivated by proteolytic enzymes such as ɑ-chymotrypsin and proteinase and it was active in wide range of pH. It suggests that the antimicrobial activity was originated by portentous nature products produced by lactic acid bacteria. Tricine SDS-PAGE analysis and bioassay of antibacterial activity corresponded to a protein of an apparent molecular mass of ~2-5.0 kDa.
Lactic acid bacteria produce various biologically active molecules such as low molecular weight proteins, small peptides and free amino acids during their life cycle. The small peptides have many critical biological functions: immune support, lowering blood pressure, antibacterial activity, and antioxidant activity etc. In this study, 18 lactic acid bacteria were isolated from traditional milk products. The study of all strains was carried out using morphological and biochemical methods. The proteolytic activity of lactic acid bacteria was determined by milk agar diffusion and the OPA method. From the results, D3-1, D13-1, A19-7, and A19-9 strains displayed 4-10 mm clear zone on the skim milk agar and produced 1338 - 1872 mM of free amino acids. These strains inhibited cell growth of five different gram-positive and -negative pathogenic bacteria. We also examined four isolates that exhibited potent antioxidant and probiotic activities. Based on the biological activities selected, four lactic acid bacteria were identified by sequencing of 16S rRNA gene analysis; Lactobacillus plantarum (98.76%), Lactobacillus fermentum (99.42%), Streptococcus thermophilus (99.90%), Lactobacillus kefiri (98.04%), respectively.
Сүүн хүчлийн бактер (СХБ) нь байгаль дээр өргөн тархсан бичил биетэн бөгөөд бүх төрлийн исгэлэн хүнсний бүтээгдэхүүнд өргөн агуулагддаг. Хэдийгээр СХБ нь уураг задлах идэвх багатай боловч сүүнд үржих явцдаа сүүний уургийг гидролизд оруулан төрөл бүрийн биоидэвхт пептидүүдийг үүсгэдэг. Сүүний болон бусад хүнсний уургийн задралын дүнд үүсэх биоидэвхт пептидүүд нь дархлаа дэмжих, цусны даралт бууруулах, бактерийн эсрэг үйлчлэх, исэлдэлтийн эсрэг идэвх үзүүлэх зэрэг биологийн олон чухал үйлчлэл үзүүлдэг. Бид энэхүү судалгаагаараа уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс биологийн идэвхт шинж чанар бүхий СХБ-иудыг ялган авч уургийн субстратуудыг гидролизд оруулан задралын дүнд үүсэх пептидүүдийн антиоксидант болон ангиотензин хувиргагч энзимийг саатуулах идэвхийг судлан тогтоох, нийлэгжүүлсэн бактериоцин төст нэгдлийг судлах, эдгээр өсгөврүүдийг ашиглан шинэ пробиотикь функционал хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлах зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар бид уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдээс 500 орчим СХБ-ийн цэвэр өсгөврийг ялгаж, биологийн идэвхийг тогтоогоод байгаагаас айрагнаас ялгасан Enterococcus durans A11-5 өсгөврөөс 2 төрлийн энтероцин, Lactobacillus diolivorans өсгөврөөс 2 төрлийн бактерийн эсрэг идэвхтэй пептидүүдийг ялгасан. Мөн L.plantarum (C4-3), L. paracasei(O1323), L.fermentum BM-325, L.helveticus N522, L.helveticus N222, L.paracasei (DU-8), Lactococcus lactis T-8, L.paracasei A-4, L.paracasei A-8 зэрэг өсгөврүүд уураг задлах, антиоксидант, АТХЭ-ийг саатуулах нөлөөг тодорхойлоод байна. Үүнээс гадна Lactobacillus paracasei Х-1, Lactobacillus paracasei Х-17, Lactobacillus plantarum 325 өсгөврүүдийн таргалалт эсрэг идэвхийг C57BL/6j шугаман хулганад туршилтын загвар үүсгэн судлахад биеийн жин бууруулах, цусан дахь глюкоз, өөх тосны хэмжээг тогтворжуулах нөлөөтэйг тогтоож, симбиотик үйлчилгээтэй шар буурцгийн ундаа хийх технологийг боловсруулаад байна.
Abstract Antibiotics have been used to cure many diseases and have saved millions of lives. However, due to various factors such as the growing population, environmental pollution, and inappropriate use of antibiotics, the sensitivity of pathogenic bacteria to antibiotics has decreased, and resulting in resistance to widely used antibiotics. Therefore, the search for more effective and less harmful types of antibiotics to treat antibiotic-resistant bacteria continues. In this study, we isolated lactic acid bacteria from mare's milk samples collected from 7 provinces of Mongolia and carried out their biological activity. As a result of the study, out of sixty lactic acid bacteria isolates, 40 isolates strongly inhibited the growth of Gram positive and negative pathogenic bacteria as E.coli, E.faecalis, Ps.aeruginosa, B.subtilis, and M.luteus at neutral pH. Totally 21 isolates were found to have a high thermal range and a wide range of pH stabilities.
Хураангуй: Орчин үед хүн төрөлхтөн шинжлэх ухааны хөгжлийн XXI зууны өндөрлөгөөс амьдралын үүсэл, молекул мөн чанар, логикийг тайлбарлах оролдлогыг хийж байгаагийн үндэс суурь нь биохимийн шинжлэх ухаан болсон төдийгүй бидний өдөр тутмын амьдралд, тухайлбал, хүн амын хүнсний хангамж, үйлдвэрлэлийн хяналт, шинэ болон уламжлалт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ургамал болон хүрээлэн буй орчны хамгаалал, эрүүл мэндийн салбар дахь эмчилгээ, оношилгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлт нь биохимийн шинжлэх ухаан, түүнээс салбарлан бий болсон биотехнологи, молекул биологийн арга зүй, логик, ололт, хөгжил дээр тулгуурлан хөгжиж байна. МУИС нь Монгол улсад биохимийн шинжлэх ухааныг үүсгэх, бойжуулах, хөгжүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэсэн ба ирээдүйд ч гүйцэтгэх болно. МУИС-ийн биохими, биотехнологийн хөтөлбөр нь Монгол улс дахь орчин үеийн биохими, биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж XXI зуунд улс орныхоо хөгжлийн ирээдүйг бүтээх шинэ үеийн биохимич мэргэжилтнийг бэлтгэхээр ажиллаж байна
Хураангуй: Монголчууд бид гүүний айргийг 2300 гаруй жилийн тэртээгээс бэлтгэн хүнс тэжээл, эмчилгээ сувилгааны зориулалтаар хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Айраг нь гүүний саамыг нутгийн зэрлэг омгуудаар хөрөнгөлж, сүүний сахар лактозын исэлдэлтээр сүүний хүчил, спирт үүсгэдэг өвөрмөц ундаа юм. Өөрөөр хэлбэл гүүний айргийг бэлтгэх явцад дрожж, сүүн хүчлийн савханцар, сүүн хүчлийн стрептококкуудын нөлөөгөөр сүүний бүрэлдэхүүн хэсгүүд задарч нүүрсхүчлийн хий, казейн ба энгийн уургийн бүлэг, олон төрлийн витамин, уургийн ба чөлөөт амин хүчил, эрдэс бодис, ханасан ба ханаагүй тосны хүчлүүд үүссэний дүнд өвөрмөц сайхан үнэртэй, зөөлөн амт бүхий, хүний биед амархан шингэдэг, тэжээллэг төдийгүй эмчилгээний өндөр чанартай ундаа бий болдог онцлогтой. Бидний олон жилийн судалгааны дүнд айргийн амт чанар тухайн бүс нутгийн цаг уур болон газарзүй бүс нутгийн онцлог, ургамалжилт, гүүний саамын химийн найрлага, орчны микрофлор гэх мэт олон хүчин зүйлээс ихээхэн хамааралтай нь тогтоогдоод байна. Манай оронд айргийн судалгааг 1959 оноос МУИС-ийн профессор Р.Балдорж гүүний саамын химийн найрлага, айраг эсгэх арга, хөрөнгөний микроорганизмын бүрэлдэхүүнийг судалж эхэлсэн бөгөөд 40 гаруй жилийн хугацаанд Монголын уламжлалт айргийн тухай түүхэн тэмдэглэл, гүү барих тоног хэрэгсэл, айраг эсгэх тоног төхөөрөмжүүд, монгол гүүний саам, айргийн химийн найрлагыг улирал, бүс нутгаар судлахаас гадна айргийг гэрийн ба механикжсан үйлдвэрийн нөхцөлд бэлтгэх технологи боловсруулалт, гүүний айраг, саамын чанарыг алдагдуулахгүй хадгалах арга, айргийн хөрөнгөний микроорганизмын бүрэлдэхүүн, ардын уламжлалт аргаар айргийн хөрөнгө бэлтгэх технологи, айргийн эмчилгээний онцлог чанар зэрэг туршилт, судалгааны ажлуудыг хийж айраг судлалын тулгуур бүтээлүүдийг туурвисан байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн ам эрчимтэй нэмэгдэхийн хэрээр хүн амын дунд амьдралын хэв маягаас шалтгаалсан чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэх, харшил, нойргүйдэл зэрэг олон төрлийн өвчлөлүүд нэмэгдэж байгаа өнөө үед биологийн гаралтай, эмийг орлохуйц чиглэсэн үйлчилгээтэй хүнсний судалгаанууд эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Харин бидний уламжлалт хүнс гүүний саам, айраг нь чиглэсэн үйлчилгээтэй хүнсний сонирхолтой эх сурвалж юм. 2000 оноос гүүний саам, айргийн судалгаа ахин нэг шатаар урагшилж гүүний саамын уургийн бүлэглэлийн судалгаа, монгол айргийн биологийн идэвхийн судалгаанууд хийгдэж эхэлсэн ба дэд профессор, доктор Б.Очирхуяг гүүний саамын уургийн бүлэглэлүүдийг нарийвчлан судалж, өмнө нь үнээний сүүнд л илэрсэн казейн уургийн фракцуудыг гүүний саамнаас илрүүлсэн бол 2006 онд профессор, доктор Б.Батжаргал айрагнаас ялгасан Enterococcus durans A5-11 зүйлийн сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг энтероцин A5-11А (5206 Дa) ба A5-11В (5218 Дa) 2 төрлийн бактериоциныг ялгасан байдаг. Үүнээс гадна уламжлалт аргаар эсгэсэн сүүн бүтээгдэхүүнээс сүүн хүчлийн бактериудыг ялган авч, ангилал зүйг тодорхойлох, үндэсний өсгөврийн санг баяжуулах, сүүн хүчлийн бактериудын биологийн идэвхийн судалгаа, бактериоцин, протеолитик идэвхт пептидүүдийг ялган цэвэрлэх, тодорхойлох, пробиотик хүнсний технологи, инновацийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх судалгаанууд үргэлжлэн хийгдэж байна.
Үндэслэл Монголчууд эрт дээр үеэс уламжлалт аргаар исгэсэн гүүний айргийг биеийн тамир тэнхээг сайжруулах, хоолны шингэцийг нэмэгдүүлэх, уушгины архаг үрэвсэл, сүрьеэ өвчний үед өргөн хэрэглэсээр ирсэн түүхтэй. Мөн айргийг тогтмол хэрэглэхэд цусан дахь холестеролын хэмжээг бууруулах, биеийн ерөнхий дархлааг дэмжих зэрэг ач холбогдолтойг орчин үеийн шинжлэх ухаанаар тогтоогоод байна. Гүүний айрагны биологийн үнэт шинж чанар нь сүүн хүчлийн бактери, дрожжийн өвөрмөц исэлдэлтийн дүнд бий болдог. Ялангуяа сүүн хүчлийн бактериудын амьдралын үйл ажиллагааны дүнд олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд, бага молекулт уураг, пептидүүд үүсч байдаг ба эдгээр нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ нь нөгөө талаар дэлхийн хүн амын дунд антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгч бактериуд тархаж, олон талын аюулыг дагуулж байгаатай холбоотой. Тиймээс айрагны үнэт чанарыг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл болох сүүн хүчлийн бактерийн нийлэгжүүлдэг биологийн идэвхт нэгдлүүд түүний дотор антибактериал пептидийг ялган авч судлах нь онол, практикын өндөр ач холбогдолтой юм. Зорилго Энэхүү ажлын хүрээнд уламжлалт аргаар исгэсэн гүүний айрагнаас ялган авсан Lactobacillus hilgardii-ийн нийлэгжүүлдэг антибактериал пептидийг ялган авч, идэвхийг тодорхойлох зорилго тавин ажиллав. Судалгааны материал, арга зүй Судалгаанд Булган аймгийн Сайхан сумаас цуглуулсан айрагны дээжнээс ялгаж, 16S rRNA sequencing аргаар ангилал зүйг тодорхойлсон Lactobacillus hilgardii зүйлийн сүүн хүчлийн бактерийн өсгөврийн шингэний антибактериал идэвхийг грам эерэг Bacillus subtilis (NBRC 13722), грам сөрөг Escherichia coli (ATCC25922)-ийн эсрэг агар нэвчих аргаар тодорхойлов. Өсгөврийн шингэнд протеаза ферментийн идэвх, рН 2-10 утга болон өндөр температурт тэсвэрлэх чадварыг Батжаргал нарын аргаар тодорхойлов. Lactobacillus hilgardii -ийн өсгөврийн шингэнээс антибактериал пептидийг 80% аммоны сульфатаар тунадасжуулан, гурван шатлалт хроматографи: гель фильтраци (Sephadex G-50, GE, Healthcare Sweden), ион солилцооны хроматографи (SP Sepharose Fast Flow, 1.6 x 250 mm, GE, Healthcare Sweden), RT HPLC (Agilent Bio SEC-3, 3µm, 150A, 4.6 x 300 mm, ACN:Water) системээр цэвэршүүлэв. Уургийн концентрацийг Брэдфордын аргаар, молекул массыг SDS-PAGE аргаар тус тус тодорхойлсон. Судалгааны үр дүн Lactobacillus hilgardii-ийг 5х108 эсийг 5 хувиар тооцож, 750 мл MRS тэжээлийн орчинд 24 цаг өсгөвөрлөсний дараа 8000 эрг/мин хурдаар 10 минут центрифугидэж, өсгөврийн шингэнийг ялгав. Өсгөврийн шингэний 2 төрлийн бактерийн эсрэг идэвх 1600AU/мл байсан ба трипсин, хемотрипсин, протейназа-К зэрэг гурван төрлийн протеаза ферментээр үйлчлэхэд идэвхгүй болсон бол рН 5-7 утгад 1600AU/мл идэвх үзүүлэв. Мөн 1000С-т 15, 30, 60 минут үйлчилж өндөр температурт тэсвэрлэх чадварыг судлахад идэвх нь өөрчлөгдөөгүй. Иймд цаашид өсгөврийн шингэнээс антибактериал пептидийг ялган авахын тулд 80% аммоны сульфатаар тунадасжуулан нийт уургийг ялгаад гурван шатлалт хроматорграфийн аргаар цэвэршүүлэхэд 2 зүйл бактерийн эсрэг идэвх 6400 AU/мл болж нэмэгдсэн. Мөн антибактериал идэвх бүхий 2500-3000 кДа орчим молекул масстай 2 пептидийг цэвэршүүлсэн. Дүгнэлт Бид уламжлалт аргаар исгэсэн гүүний айрагнаас ялгасан Lactobacillus hilgardii-ийн өсгөврийн шингэнээс грам эерэг, грам сөрөг 2 зүйлийн бактерийн эсрэг идэвхтэй, 2500-3000 кДа молекул масс бүхий пептидүүдийг ялган авсан ба өндөр температурт тэсвэртэй, протеаза ферментийн үйлчлэлээр идэвхээ алддаг болохыг тогтоолоо. Энэ нь сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудын нийтлэг шинж бөгөөд бид цаашид ялгасан пептидүүдийн амин хүчлийн дарааллыг тогтоох шаардлагатай.
Abstract We recently isolated and identified antibacterial peptides from the Mongol Airag, which was prepared by the fermentation of mare's milk with natural lactic acid bacteria [1]. In this presentation, we present the antibacterial activity of the isolated peptides produced by Lactobacillus paracasei, one of the isolated lactic acid bacteria, which was measured on the agar diffusion method against E. coli (ATCC25922) and B. subtilis (NBRC13722). The peptides had the temperature and pH stabilities, and potent antibacterial activity under the neutral conditions. In addition, L.paracasei isolated from Mongolian traditional fermented mare`s milk which strains with anti-oxidant activity, capable of surviving the pH of the stomach and the environment of the intestine, making them potential probiotics [2]. The active peptides was purified by continuous ammonium sulfate precipitation, gel filtration, and cation exchange chromatography. After three step purification, active peptide showed strong antibacterial activity and molecular weight analyzed by SDS PAGE, MALDI TOF-MS. Although the antibacterial activity of the cell free supernatant was firstly 1600 AU/mL, the activity increased to 6400 AU/mL after purification. The primary structure of the peptides is currently being investigated. Key words: antibacteial activity, antibacterial peptide, protein purification
Soybean has a lot of benefits for human nutrition, well-being and soil nutrition. Soybean seed contain higher concentration of protein and fat. The objective of this work was to evaluate the nutritional composition and mineral contents in soybean seeds of four different varieties of soybean for their future application as food products. The soybeans were cultivated in Mongolia. The moisture, protein, crude fat, reducing carbohydrate’s concentrations were determined by Kjeldahl, Soxhlet and Bertrand’s method in dried soybean seeds, and the calory of 100 g seed was calculated. The mineral concentration in the ash was determined by ICP-OES method. Among them, the Severnaya-4 variety contained the highest amount of protein, 31.5%, the Sibiryachka variety had the highest concentration of crude fat, 20.35%, and reducing sugar, 1.24%. Moreover, the Severnaya-4 and Sibiryachka soybean seeds had the highest mineral concentration. The lower concentration of protein of these four soybean varieties was probably due to the lower temperature during the seed-filling period in Mongolia. Sibiryachka and OAC vision had the highest amount of energy in 100 g raw seed than other two varieties. The Severnaya-4 and Sibiryachka soybean seeds could be better sources for protein, fat and minerals than the Nei dou-4 and OAC vision varieties.
Potato pulp was inoculated either with the antibacterial lactic acid bacteria Lactococcus lactis and L. diolivorans and the inoculated potato pulp was ensiled under anaerobic conditions for 30 d at room temperature in a minisilo. We have previously reported that L. diolivorans produces antimicrobial peptides with potent antibacterial activity; therefore, the bacterium is expected to increase the fermentation quality of the potato pulp. The quality of the potato pulp silage was evaluated. The moisture content of the potato pulp silage was remained 822 g/kg before and after ensiling. The protein content in the silage increased from an initial concentration of 39 to 57 g/kg and 58 g/kg for L. lactis and L. diolivorans inoculations, respectively. The lactic acid content significantly increased from 2 to 52 g/kg (L. lactis) and 50 g/kg (L. diolivorans) after ensiling, whereas, toxic butyric acid was not detected with either treatment. These results suggest that the inoculation of potato pulp with L. lactis or L. diolivorans increases the quality and nutrition of potato pulp as silage. In particular, L. diolivorans is an efficient inoculant because it produces antibacterial peptides that prevent the increase of saprophyte in silage.
This study aims to quantitatively investigate the interaction between sulfated polysaccharides with potent anti-HIV activity, dextran and curdlan sulfates with negatively charged sulfate groups, and poly-L-lysine as a model protein and oligopeptides from a HIV surface glycoprotein gp120 with positively charged amino acids using surface plasmon resonance (SPR) and dynamic light scattering (DLS) to elucidate the anti-HIV mechanism of sulfated polysaccharides. The apparent association- (ka) and dissociation rate (kd) constants of dextran and curdlan sulfates against poly-L-lysine were ka = 6.92 × 104–2.17 × 106 1/Ms and kd = 4.29 × 10−5–2.22 × 10−4 1/s; these kinetic constants were dependent on the molecular weights and degree of sulfation of sulfated polysaccharides. For interaction, the three oligopeptides from the HIV gp120 were peptide A 297TRPNNNTRKRIRIQRGPGRA316 with several lysine (K) and arginine (R) in the V3 loop region, peptide B 493PLGVAPTKAKRRVVQREKR511 with several K and R in the C-terminus region, and oligopeptide C 362KQSSGGDPEIVTHSFNCGG380 with few basic amino acids in the CD4 binding domain. Sulfated polysaccharides exhibited strong interaction against oligopeptides A and B, (ka = 5.48 × 104–2.96 × 106 1/Ms. and kd = 1.74 × 10−4–6.24 × 10−3 1/s), no interaction was noted against oligopeptide C. Moreover, the particle size and zeta potential by DLS indicated the interaction between sulfated polysaccharides and oligopeptides A and B, suggesting the anti-HIV mechanism of sulfated polysaccharides to be the electrostatic interaction of negatively charged sulfated polysaccharides and HIV at the positively charged amino acid regions.
Thirty-five predominant lactic acid bacteria (LAB) were isolated from six samples of traditional Mongolian Airag (fermented mare’s milk) collected in four provinces near Ulaanbaatar, and the bacteria were classified into ten types of LAB by 16S rDNA sequencing. Two types of yeast were also isolated and identified by 26S rDNA sequencing. Two supernatants produced by Lactobacillus hilgardii (Uvu-21) and L. diolivorans (Tuv-33) were found to have potent antibacterial and proteolytic activities, with high thermal and wide pH range stabilities. The activities disappeared after protease treatment, suggesting that the biological activity originated from peptides produced by the LAB. In addition, the fermentation ability of the yeasts was weaker than that of K7 yeast used in sake brewing. These results provide useful information about Airag as a healthy daily beverage in Mongolia.