МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR300
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр сэтгүүл зүйн судлал, шүүжлэлийн талаар ойлголт өгч, үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд, сэтгүүл зүйн судлалын гол төлөөлөгчдийн бүтээлүүдтэй танилцах болно. Мөн судалгааны ажлын төрлүүд, тэдний бүтэц, сэтгүүл зүйн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийх аргуудтай танилцаж, тодорхой бүтээлийн талаар шүүмж бичих чадвартай болно. Орчин үеийн сэтгүүл зүйн судлалын дэлхий дахины болон монголын сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийн хөгжлийн хандлага, тулгамдсан асуудлуудын талаар мэдлэнг олж авна.

Зорилго

Сэтгүүл зүйн судлалын талаарх гол гол бүтээлүүдтэй танилцах, Сэтгүүл зүйн судлалын талаар тодорхой мэдээлэл олж авах, Сэтгүүл зүйн судлалын тулгамдсан асуудлуудын талаар мэдлэгтэй болох, Сэтгүүл зүйн түүх, онол, практикийн асуудлаар судалгаа хийх, зохих дадал, чадвар эзэмших, Сэтгүүл зүйн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийх аргуудтай танилцаж, тодорхой бүтээлийн талаар шүүмж бичих чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR307
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхий дахинд болон Монголд ном хэвлэлийн ажил үүсч хөгжсөн түүхэн тойм. Монголд редакторлах үйл хэрэг үүсч хөгжсөн тухай, редакторлахад баримтлах арга, үүрэг, зарчим, редакцийн зохион байгуулалт, ажлын хуваарь, эх бичвэрийг хянан найруулах арга барил.

Зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллах, удирдах зохион байгуулах, редакцийн стратеги, тактикийг боловсруулж, өрсөлдөх чадвартай болгох. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт орох мэдээ, материалыг сэтгүүл зүйн шаардлагын үүднээс үнэлж дүгнэн, засч найруулах, хэвлэлд бэлтгэх ажлыг бие даан хийж чаддаг байх. Хэвлэл мэдээлэл, сонин, сэтгүүлийн агуулга хэлбэр, хэл найруулгын байдлыг бодитой үнэлж, түүний ажлыг боловсронгуй болгох чадвар эзэмшсэн байх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR702
Багц цаг: 2

Товч агуулга

Монголчуудын мэдээ занги солилцох эртний арга хэлбэрүүд, хуучин уран зохиол доторх нийтлэлийн шинжтэй зүйлүүд, аман нийтлэлийн уламжлал, сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд, Гадаад орнуудаас гаргаж байсан монгол хэвлэл, Монголын дэвшилт ардчилсан тогтмол хэвлэл, хувьсгалт нууц хэвлэл, социалист нийгэм байгуулах тэмцлийн үеийн сэтгүүл зүй, чөлөөт ардчилсан сэтгүүл зүй.

Зорилго

Докторантуудад монголын сэтгүүл зүйн өнгөрсөн үеийн ололт, туршлагатай танилцуулснаар сэтгүүл зүйн орчин үеийн асуудалд түүхэн зүйн үүднээс хандаж, уламжлалаасаа суралцаж, шинэчлэх, улмаар сэтгүүл зүйн түүхийн чиглэлээр судалгаа хийх чадвартай болгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR209
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын сэтгүүл зүйн 100 гаруй жилийн түүхэн хөгжлийг сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд, үндэсний дэвшилт ардчилсан тогтмол хэвлэлийн уламжлал, хувьсгалт нууц хэвлэлийн онцлог. Монгол улсад социалист нийгэм байгуулах тэмцлийн үеийн сэтгүүл зүй, чөлөөт ардчилсан сэтгүүл зүй гэсэн бүтэц, хэсгээр судална.

Зорилго

Суралцагчдад сэтгүүл зүйн түүхийн мэдлэг олгож, түүнийгээ ажил мэргэжил, судалгаа шинжилгээндээ бүтээлчээр ашигладаг болгох. Сэтгүүл зүйн өнгөрсөн үеийн үзэгдлүүдийг нийгэм, цаг үеийн бйдалтай нь холбон судалж, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, мөн чанарыг тодорхойлж, уламжлал шинэчлэлийг харьцуулан үзсэний үндэсэн дээр өөрийн гэсэн үзэл төлөвшүүлэх, судалгаа шинжилгээний ажлын эх үндэс болгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR810
Багц цаг: 3

Товч агуулга

Монголчуудын мэдээ занги солилцох эртний арга хэлбэрүүд, хуучин уран зохиол доторх нийтлэлийн шинжтэй зүйлүүд, аман нийтлэлийн уламжлал, сэтгүүл зүйн өмнөх үзэгдлүүд, Монголын эртний түүх, эрх зүй, аж байдлын зохиолууд, XVII зууны үеийн эрдэмтдийн туурвил дахь нийтлэлийн зүйлүүд, XIX зууны үед их утга зохиол дотроос нийтлэл ялгаран гарсан шалтгаан нөхцөл, нийтлэлийн уламжлал, шинэчлэлийн асуудал

Зорилго

Монголын нийтлэл, сэтгүүл зүйн өнгөрсөн үеийн ололт, туршлагатай танилцуулснаар нийтлэлийн орчин үеийн асуудалд түүхэн зүйн үүднээс хандаж, уламжлалаасаа суралцаж, шинэчлэх чадвартай болгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR607
Багц цаг: 2

Товч агуулга

Иргэний сэтгүүл зүй ерөнхий сэтгүүл зүйн салбар болох нь. Үзэл баримтлал, онолын чиг хандлага, хөгжлийн түвшин, зүй тогтол. Иргэний нийгмийн тухай ойолголт, иргэдийн дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх ажлын арга хэлбэрүүд, Монголд иргэний сэтгүүл зүй үүсч хөгжсөн хийгээд иргэний нийтлэлийн уламжлал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэх иргэний сэтгүүл зүйн үйл ажиллагаа.

Зорилго

Магистрантуудад хэвлэл мэдээллийн ажилтнууд иргэдтэй ойр байж, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсөдтэй нь хамтран ажиллах мэдлэг олгож, арга барил эзэмшүүлэх





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар