Бидний тухай
Багш ажилтан
Бид хэлний философийн өргөн утга, явцуу утга, лингвистик болон хэл шинжлэлийн тухай философийн ялгаатай танилцана. Улмаар хэлний тухай философичид хэрхэн авч үзэж байсныг эртний, дундад зууны, шинэ үеийн философичдоос түүн авч хэлэлцэнэ. Орчин үеийн философийн хувьд хэлний тухай философийн явцуу утга тэр дундаа аналитик философийн төлөөлөгчидтэй танилцаж, лингвистик философичидтой харьцуулах болно. Мөн утгын тухай онолд чухал байр суурь эзэлдэг семантик хийгээд прагматикт хувь нэмрээ оруулсан сэтгэгчдийг авч үзнэ.

Эпистемологийн түүхэн тойм, скептицизм, сонгодог биш эпистемологийн зонхилох сэдвүүд болох мэдлэгийн төрөл хэлбэрүүдийн харилцаа, танин мэдэгч ба танигдан мэдэгчийн харилцааны асуудал, эпистемологийн реализм ба идеализм, зөвтгөлийн бүтэц, зөвтгөлийн тухай онолууд, үнэний талаарх баримтлалуудыг судална.
Эпистемологи нь танин мэдэх үйл явц, түүний үр дүн болох мэдлэг, мэдлэгийн урьдач нөхцөлүүд, уг чанар, хүрээ, үндэслэгээ, төрлүүд, танин мэдэхүйн харилцаа, үнэн зэрэг мэдлэг, танин мэдэхүйд холбогдох философийн онолын асуудлуудыг авч үзэх зорилготой.
Уг хичээлээр сэтгэхүйн үндсэн хэлбэрүүд болох ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн логик бүтэц, үндсэн ойлголтууд, формаль ба формаль биш эргэцүүллүүдийг авч үзнэ. Суралцагчид аргументийн бүтцийг ялгаж, үнэлж, логик алдааг таньж, логикийн хууль, дүрмүүдийн шаардлагыг сахин биелүүлж, дедуктив оюун дүгнэлтийг хэлбэрчлэн томьёолж, баталгааны суурь техникүүдтэй танилцана.
Хүн хэлний дүрмийг мэдэхээсээ өмнө зөв ярьж сурдаг шиг логикийг судлахаас өмнө зөв сэтгэдэг боловч логикийг судалснаар бид илүү үр дүнтэй үндэслэл дэвшүүлж, шүүмжлэлтэйгээр тунгаан бодож, анзааргатай, хянуур шийдвэр гаргахад суралцах юм. Формаль болон формаль биш эргэцүүллийн хэлбэрүүд, төрлүүд, дүрмүүдийн талаар онолын суурь мэдлэг эзэмшиж, зөв, цэгцтэй, алдаагүй эргэцүүлэх, үндэслэх, няцаах чадварт суралцан, рациональ хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой.
Тус хичээлээр сайхан, муухай, гайхамшигтай, гутамшигтай, эмгэнэлтэй инээдэмтэй гэсэн сонгодог бодомжийн талаарх И. Кант, Э. Бурке нарын үзлийг авч үзнэ. Улмаар урлаг, сайхан гэх ойлголтуудын гоо зүйн товч хэлэлцэнэ. Гоо зүйн туршлага гэх ойлголтыг философи, сэтгэл судлалын үүднээс авч үзэхийн хамт харилцааг хөндөн, урлагийг тодорхойлох оролдлогууд, урлагийн бүтээл, урлагийн онтологийн тухай соёлын ялгаатай байдал нь гоо зүйн туршлагад хэрхэн нөлөөлж буйг Зүүн Ази, Монголчуудын сайхны тухай үнэлэмжээр дамжуулан тайлбарлана. Хичээлийн төгсгөлд гоо зүй ба ёс зүйн салбар дундын асуудлыг хэлэлцэн, өдөр тутмын гоо зүй гэх шинэ хандлагыг дурдана.
Гоо зүйн талаар ерөнхий мэдлэг олгож, гоо зүйн үндсэн асуудал, ойлголт, урлагийн тухай холбогдох суурь ойлголтыг өгөх болно. Унгар гаралтай Америкийн философич Ненсе Бэнэйн тодорхойлсон "гоо зүйн баримтлал болон Өрнө, Дорнын гоо зүйн сэтгэлгээний түүхийг тоймлон авч үзэж, гоо зүйн туршлагын талаарх даруу байдал"-ыг төлөвшүүлэх нь уг хичээлийн зорилго болно.