Бидний тухай
Багш ажилтан
Дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна. Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбарыг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон аж үйлдвэр, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг харилцан биесээ дэмжих чиглэлд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Abstract: Due to its inland, landlocked location and its shared borders with just two neighbours, Mongolia's foreign trade is highly dependent on these two countries. This is one of the factors impeding economic expansion. Owing to Mongolia's abundance of natural resources, over 90% of its exported goods are raw materials that come from mining. Thus, it pursues a policy of expanding and diversifying exports of relatively beneficial products like mining and agriculture based on its unique traits. Mongolia's economic security and prosperity are expected to be threatened by certain products that are entirely imported. Thus, one of those products—the market for diesel fuel—is taken into account in this analysis. As a result of epidemics that have spread over the globe in recent years, nations have placed a higher priority on the health and safety of their citizens. This has had a detrimental impact on our nation's economy by interfering with regular international trade, transportation, and logistics. Uncertainty in foreign trade is further exacerbated by military conflicts, international political misunderstandings, and the possibility of war. Currently, Mongolia imports all of the oil products it requires. In past years, 99 percent of it was supplied by the Russian company "Rosneft." Currently, "Rosneft" provides 60 percent, other Russian enterprises supply 33 percent, China provides 5 percent, and other countries, including the Republic of Korea, provide the remaining 2 percent1. Due to Mongolia's total reliance on foreign sources for its fuel, changes in supply, exchange rates, and global oil prices could result in shortages of fuel and fluctuations in wholesale and retail prices, which could have a detrimental effect on the stability of our nation's economy. Thus, it is imperative to determine the economic impact of the diesel fuel market, mitigate its adverse effects, develop a methodology for calculating them, and take preventative measures. This is consequence of the fact that the main economic sectors of our nation—mining, transportation, construction, agriculture, and foreign trade—all rely on consumption of diesel fuel, which has an impact on the output and production of these sectors. As imports increase, there is a higher probability of becoming dependent on other nations. The purpose of this research is to elucidate the manners in which Mongolia's 100% import of diesel fuel impacts the nation's domestic market and production. Concurrently, a dynamic model was developed that analysed the diesel fuel consumption for each of the primary economic sectors in Mongolia, which include mining, roads, construction, agriculture, and so forth. Key word: Diesel, Vensim 9.2.2, System Dynamics Model
Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хүнсний хэрэгцээг байнга, тасралтгүй хангах нь эдийн засгийн аюулгүй байдлын нэг чухал үзүүлэлт мөн. Хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлж, цаашилбал улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбогдоно гэж үзэж болно. Гурилын үйлдвэрлэл ДНБ-ний 3,5 орчим хувийг эзэлдэг боловч хүн амын хүнсний үндсэн хэрэглээний 40 орчим хувийг дангаараа хангадаг стратегийн чухал салбар юм. Тийм учраас гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж импортын гурил, үр тарианаас хамаарах хамаарлыг багасгах нь ямарваа төр засгийн нэн чухал зорилтод тооцогддог. Дотоодын зарим судлаачдын тооцоогоор эхний ээлжинд дотоод хэрэгцээгээ бүрэн хангахад анхаарч, үр тарианы ургацыг 70,0 мянган тонноор, хүнсний ногооны ургацыг 50,0 мянган орчим тонноор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
Импортоос хамааралтай зах зээлийн судалгаа (Дизел түлшний жишээн дээр) П.Лхамсүрэн Ph.D О.Оргилсайхан Хураангуй Монгол улс нь Төв Азид ОХУ, БНХАУ-тай хиллэдэг, төв Азийн орон. Далайд гарцгүй байрлалд оршдог Монгол улсын гадаад худалдаа хоёр хөршөөсөө ихээхэн хамаардаг. Монгол улсын хувьд байгалийн баялаг ихтэй тул экспортын бүтээгдэхүүдийн 90-с дээш хувийг уул уурхайн гаралтай түүхий эд эзэлж байна. Өөрийн онцлогтоо тулгуурлан хөдөө аж ахуй, уул уурхайн зэрэг харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх бодлого явуулдаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн аюулгүй байдалд импортоос бүрэн хамааралтай зарим бүтээгдэхүүн эрсдэл учруулах өндөр магадлалтай. Дэлхий даяар цар тахал тархаж, улс орнууд хүн амынхаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих болсон нь гадаад худалдааны тээвэр ложистикийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, улмаар манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөв. Түүнчлэн олон улсын хэмжээнд буй болсон улс төрийн үл ойлголцол, зэвсэгт мөргөлдөөн, гадаад худалдаан дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Одоогоор Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байна. Үүний 99 хувийг ОХУ-ын “Роснефть” компани өмнөх жилүүдэд нийлүүлж байсан бол одоогийн байдлаар “Роснефть” 60 хувийг, ОХУ-ын бусад компаниуд 33 хувийг, хөрш БНХАУ-аас таван хувийг, үлдсэн хоёр хувийг БНСУ болон бусад улсаас нийлүүлж байна. Монгол Улсын шатахууны хангамж гадаад эх үүсвэрээс бүрэн хамааралтай байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, нийлүүлэлт, валютын ханшийн хэлбэлзлээс үүдэн шатахууны хомсдол, бөөний болон жижиглэнгийн үнэ ханшийн хэлбэлзэл үүсч, улмаар манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс дизел түлшний зах зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолох, сөрөг нөлөөллийг нь бууруулах, тооцоолох аргачлалыг бий болгох, түүнээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай юм. Импорт нэмэгдэхийн хэрээр бусад улс орнуудаас хараат болох эрсдэл өндөр байдаг. Энэ судалгаа 100 хувь гадаадаас импортлодог дизел түлш хэрхэн Монгол улсын дотоодын зах зээлд нөлөөлж байгааг тодруулах зорилготой. Түүний зэрэгцээ дизел түлшнээс хамааралтай байдаг хөдөө аж ахуй, уул уурхай, авто тээвэр, барилга гэх зэрэг Монгол улсын эдийн засгийн томоохон салбаруудыг сонгон авч дизел түлшний хэрэглээ тус бүрээр нь судалж, уг салбаруудын хэрэглээний өөрчлөлт дизел түлшний импорт, хэрэглээнд үзүүлэх нөлөөллийг тооцсон системийн динамик загвар боловсруулав.