Бидний тухай
Багш ажилтан
Микро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд микро эдийн засагт шийдвэрлэдэг
 үндсэн асуудлууд, ойлголтуудтай танилцана. Зах зээлийн тэнцвэр хэрхэн
 тогтдог, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүдийг
 бүтээгдэхүүний шинж чанар, онцлогоос хамааруулан тодорхойлж чаддаг болно.
 Пүүсийн онолын хүрээнд урт ба богино хугацаа, зардлуудын ангилалуудтай
 танилцана. Ашгийн тооцоог хийж чаддаг болно. Бүтээгдэхүүний болон хүчин
 зүйлсийн зах зээлүүд, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүд, тухайлбал төгс ба
 төгс өрсөлдөөнт зах зээлүүд, тэдгээрт үнэ тогтох онцлогуудыг зах зээл тус
 бүрд нарийвчлан судална. Эцэст нь зах зээлийн гажуудал, төрийн зайлшгүй
 оролцооны талаар авч үзнэ.
 Макро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд Үндэсний Тооцооны Системээр макро
 эдийн засгийн агрегат үзүүлэлтүүдийг хэрхэн тооцоолдог аргуудыг судална.
 Нийт эдийн засгийн тэнцвэрийг энгийн шугаман загварууд ашиглан
 тодорхойлно. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог,
 үүнд, эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл зэргийг авч үзнэ. Мөнгөний
 болон сангийн бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг
 хэрэгжүүлэх арга замуудыг авч үзнэ. Эдийн засгийн өсөлтийг хэмжих хэмжүүр,
 улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг энгийн түвшинд судална. Түүнчлэн,
 эдийн засгийн гадаад эдийн засагтай хийж буй төлбөр тооцоог хэрхэн
 бүртгэдэг, энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй байдаг зэргийг онолын үүднээс
 авч үзнэ. Монгол улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн динамикийг
 харгалзах сэдэв тус бүр дээр харьцуулан судална.
Оюутнуудад эдийн засгийн онолын ерөнхий ойлголтуудыг танилцуулах, микро
 болон макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүдэд энгийн түвшний дүн шинжилгээ
 хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
 Энэ хичээлийг сонгох оюутнуудын анхааралд: Экономиксийн үндэс хичээл нь эдийн засгийн ба бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээс өөр хөтөлбөр сонгон суралцах оюутнуудад зориулагдсан. Хэрэв оюутан та Эдийн засгийн хөтөлбөрөөр суралцах бол энэ хичээлийн оронд микроэкономиксийн үндэс (ECON101), макроэкономиксийн үндэс (ECON102) хичээлүүдийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
Микроэкономиксийн үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн онол сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрүүдтэй танилцана. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана. Мөн төрийн оролцоо болон зах зээлийн сул тал болон дам нөлөө болон байгаль орчны хамгааллын тухй танилцана.
Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микроэкономиксийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох зорилготой. Цаашид дунд түвшний мnкроэкономикс хичээл судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.
Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд, макро эдийн засгийн судлах зүйл, судалгааны арга болон онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн гурав, дөрөв болон тавдугаар хэсэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална. Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг, төв банк, инфляц, инфляцын шалтгаан, инфляцын зардал болон нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Макро эдийн засгийн урт хугацаанд судална гэдэг нь эдийн засаг тэнцвэртэй буюу хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлж байна. Үүнд: нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.
Энэ хичээлээр оюутан макро эдийн засгийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Мөн түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана.