Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр олон улсын бизнесийн хэлцэл, арилжааны гэрээ, гэрээний түгээмэл бүтэц, гэрээний төсөл, санамж бичиг, гэрээний үүргийн гүйцэтгэл, гүйцэтгэлийг баталгаажуулах арга, гэрээний зөрчил, хариуцлага, гэрээний үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал, гэнэтийн ба давтагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал, шаардах эрх, үүрэгт болон этгээд оролцох, үүрэг болон гэрээг бусдад шилжүүлэх, дуусгавар болгох нөхцөл, журам, гэрээний ангилал, тусгай төрлүүд, бизнес буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх, олон улсын маргааныг шийдвэрлэх аргыг судална.
Хууль зүйн сургуулийн магистр, докторын түвшний оюутанд олон улсын бизнесийн хэлцэл, арилжааны гэрээний онцлог зохицуулалт болон гэрээний зарим тусгай төрлийн талаар ахисан түвшний мэдлэг олгох, гэрээний төсөл боловсруулах, гэрээний маргаанаас урьдчилан хамгаалах чадвар эзэмшүүлэхэд хичээлийн зорилго чиглэнэ.
Хууль тогтоомжийн догматик зохицуулалт, кейс шийдвэрлэх болон түүнийг бодох аргачлалд суралцах, үндэслэл бүхий зүйлчлэл хийх, ижил төстэй харилцааг ялгах, иргэний хэрэг маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, иргэний эрх зүйн онолын мэдлэгээ бататгаж Иргэний хуулийн хэм хэмжээг зөв ойлгож хэрэглэхэд анхаарна.
Иргэний хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээний талаарх онолын мэдлэгт суурилан шүүхийн практикт иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг зөв тодорхойлох, иргэний хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдэх ур чадварыг эзэмшинэ.