Бидний тухай
Багш ажилтан
At the present-day, 2,221 out of 2,832 bilateral investment treaties (BIT) are in force worldwide. This number was 3,268 in 2014, and currently it is decreasing. The reason of the decrease in the number of BITs is a clear indication that major changes are taking place in this sector. In recent years, international organizations have also paid great attention to the agreements for investment protection and the reform of legal regulations for resolving disputes between the state and investors. As an illustration, countries such as EU-Singapore, EU-Vietnam, India, and Indonesia are at the forefront of such reforms in their respective Asian regions, and have begun to include interesting solutions for investment, investor identification, and arbitration jurisdiction in their agreements. Regarding, Mongolia, since the 1990s, Mongolia has entered into BITs with other countries, and currently 35 of the 44 treaties are in force. As well, Mongolia has participated in a total of 7 disputes as respondents in international arbitration. Except for the treaties Mongolia made with Japan and Canada, all of the BITS Mongolia made are "old era" treaties. Therefore, there is a need to update them and ensure that interests of investors and the government are equally met. On the other hand, measures to prevent any dispute between the state and the investor, and the measures to use modern tools to resolve investment disputes have been included in the model BIT developed by Mongolia in 2019, but there is currently no BIT made using the model. This research intends to compare the revision of the BITS in Asian countries, and study and analyze the changes, characteristics and future trends of the legal regulations for resolving disputes between the state and the investor, comparing the options such as the model BITs and the possible multilateral investment court that is intensively suggested by other international organizations, and determine the development trends. Key words: international investment law, international investment agreement, BIT, investor state dispute settlement, investment arbitration, development of investment dispute settlement mechanisms.
Монгол Улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжин ороод 30 гаруй жил өнгөрч байна. Зах зээл, эдийн засгийн чөлөөт харилцааг эрхэмлэж, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхитэй татах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр 1990-ээд оноос эхлэн өөр бусад улсын бизнес эрхлэгчид, нэн ялангуяа газрын тос, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гадаадын хөрөнгө оруулагчид монгол улсын бизнес, эдийн засгийн боломж, эрх зүйн зохицуулалтыг ихээхэн сонирхох болсон билээ. Энэ хүрээнд, төр гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц ч эхэлсэн юм. Өдгөө Тосон уул төслийн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс эхлэн Бороо гоулдын тогтвортой байдлын гэрээ, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хэд хэдэн гэрээг Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулан ажиллаж байна. Хэдийгээр нэг талаас төр оролцож байгаа ч нөгөө талд олон улсын буюу гадаадын аль нэг улсын хувийн хэвшлийн хуулийн этгээд оролцдог, өвөрмөц онцлогтой гэрээ учир хэлэлцээ хийх үеэс эхлэн анхаарах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн хууль зүйн асуудал бий. Нөгөө талаас, газрын хэвлийд байгаа баялаг нь ард түмний өмч гэж тооцогддог учир ийм гэрээг хэрхэн, ямар нөхцлөөр хийж эсхүл хийх гэж байгааг олон нийт зайлшгүй мэдэхийг хүсч, анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл дийлэнх улсад газрын хэвлий дэх баялаг нь улс болон ард түмний өмч гэж тооцогддог ба ийм гэрээгээр засгийн газар нь гадаадын хуулийн этгээдэд өөрийн орны баялгийг олборлож, ашиг олох эрхийг олгодог учир олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа болон оруулсан хөрөнгө нь гэрээ, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр хамгаалагдаж эхлэх ба харин нөгөө тал болох улс нь ийнхүү баялагаа ашиглах эрх олгосны хариуд ашиг хүртэх, энэхүү ашиг нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц байх шаардлагатай. Ийм ч учраас, төр нь ямар нөхцөл, шалгуураар байгалийн баялгийг ашиглах эрхийг гэрээний үндсэн дээр гадаадын хөрөнгө оруулагчид олгож байгааг олон нийт мэдэх, санал бодлоо илэрхийлэхийг хүсэх нь зүй ёсных юм. Монгол Улсад, төр-хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүнгийн асуудал хамгийн их маргаантай байгаа асуудлын нэг хэвээр байна. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалтын гэрээний онолын болон практикийн асуудал бидэнд харьцангуй шинэ бөгөөд судалгаа бага хийгдсэн, нөгөө талаас олон нийтэд хүрч буй мэдээлэл, ил тод байдлын зөрүүтэй байдлаас хамаарна. Иймээс, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, байгуулсны дараахь ил тод байдал, нийгэм, хүрээлэн буй орчны талаархи эрх үүргийн хэрэгжилтийн асуудлыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ.
1990 оноос эхлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх улс төр, эрх зүйн боломж бүрдсэн бөгөөд 1991 оноос эхлэн, бусад улстай Хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр байгуулж эхэлсэн /BIT/ юм. 1996 оноос хойш хөрөнгө оруулалтад хамаарах олон талт хэлэлцээрүүдэд нэгдэн орсон, 1993 онд, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан үйлчилж эхлэв. Энэ үеэс хойш өдгөөг хүртэл нийт 7 маргаан монгол улсын засгийн газрын эсрэг олон улсын арбитрт үүссэн бөгөөд үүнтэй холбоотойгоор төр-хөрөнгө оруулагчийн хооронд үүссэн маргааш шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын асуудал анхаарал татах болсон билээ. Энэхүү илтгэлийн хүрээнд, хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх монгол улсын эрх зүйн зохицуулалтын товч түүх, олон улсын олон талт гэрээ, хөрөнгө оруулалтад хамаарах хоёр талт гэрээ, үндэсний хууль тогтоомжийн зохицуулалтыг авч үзлээ.
1990-ээд оноос эрчимжсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгал, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилго бүхий Хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийн хөгжлийн шинэ үе аль хэдийн эхэлжээ. 2010 оны үеэс эхлэн аливаа улс гүрнүүд хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх томоохон ажлыг эхлүүлсэн бөгөөд, нэн ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах бодлого баримталж байсан хөгжиж буй орнуудад үүнийг чухалчлах авч үзэж байна. Монгол Улс 1991 оноос хойш 44 ийм хэлэлцээр байгуулсан ба бүгд "хуучин үеийн" гэж нэрлэгдэх, орчин үеийн хөрөнгө оруулалтын эрх зүйн хөгжлийн түвшнээс нэлээн хоцорсон зохицуулалттай байна. Иймээс, гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын эрх ашгийг тэгш хамгаалсан "шинэ үеийн" хэлэлцээрт шилжин орох хэрэгцээ шаардлага зайлшгүй тавигдаж байна. Энэхүү илтгэлээр, дээрх хэрэгцээ шаардлагыг олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын практикт суурилан судалж, толилууллаа.
Хураангуй: Энэхүү илтгэлд Монгол Улс дахь Олон улсын хувийн эрх зүйн хөгжлийн түүхэн тойм, өнөөгийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал, дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад суурилан цаашид боловсронгуй болгох асуудлыг авч үзлээ. Түлхүүр үгс: Олон улсын хувийн эрх зүй, хувийн эрх зүй, олон улсын шинжтэй хувийн эрх зүйн харилцаа
Монгол Улс бусад улсын хуулийн этгээд, хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болсон Олон улсын хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх арбитрт гол төлөв хөрөнгө оруулагчийн нэхэмжлэлээр маргаан үүсэх нь түгээмэл болсон. Зөвхөн 2021 оны байдлаар нийт 1104 маргаан олон улсын арбитруудад үүссэн ба үүнээс 350 орчим нь шийдвэрлэх шатанд явагдаж байгаа юм. Олон улсын эрх зүйн нэгэн шинэ бөгөөд чухал ач холбогдолтой салбарын нэг болох олон улсын хөрөнгө оруулалтын маргаан, түүнийг шийдвэрлэх механизмын хөгжил, өөрчлөлт, Монгол Улсын туршлагыг энэхүү илтгэлд толилуулахаар бэлдлээ.
Олон улсын эдийн засгийн эрх зүйн хамгийн залуу бөгөөд эрчимтэй хөгжиж буй салбар бол олон улсын хөрөнгө руулалтын эрх зүй юм. Хэдийгээр үүсэл хөгжлийн хувьд эртний Ромын үеэс эхлэн гадаадын иргэний эд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зарим нэг үзэл баримтлал байсан боловч, өнөөгийн хөгжлийн гол суурь нь 1950-аад оноос эхтэй гэж үздэг. Хэдий богино хугацаанд хөгжиж байгаа ч хэд хэдэн үе шатыг дамжиж, нэн ялангуяа сүүлийн жилүүдэд эрх зүйн зохицуулалтын чиг хандлага нь огцом өөрчлөгдөж буйгаас үүдэн, энэхүү сэдвээр судалгаа хийхийг зорьсон юм. Энд, эртний үе болон колоничлолын үед гадаадын иргэд аж ахуй эрхлэх, тэдний хөрөнгийг хэрхэн хамгаалж байсан, Дэлхийн 2 дугаар дайнаас хойш олон улсын эрх зүйн зохицуулалт хэрхэн өөрчлөгдөж, эдүгээ ямар чиг хандлагыг баримталж эхэлж буйг түүхэн сурвалж болон олон улсын гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр судлан үзэж хөгжлийн үечлэлийг шинээр тодорхойлохыг оролдлоо.
1990 оноос эхлэн ОУХЭЗ-н харилцаа огцом хөгжиж байна Монгол Улсын ОУХЭЗ-н үүсэл хөгжил 1926 оноос эхлэн яригдах боловч, өнөөг хүртэл системчлэгдээгүй хэвээр Шүүх, арбитрт ОУХЭЗ-н маргааны тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа боловч, ОУХЭЗ-н хэм хэмжээг хэрэглэх практик, туршлага хангалтгүй Бусад улсын ОУХЭЗ-н зохицуулалтын харьцуулсан судалгаа огт хийгдээгүйтэй адил Дээрх нөхцлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНСУ, БНХАУ болон Швейцарь улсын ОУХЭЗ-н хууль тогтоомжийг харьцуулан, тус тусын онцлогийг судлахын зэрэгцээ цаашид Монгол улс ОУХЭЗ-н зохицуулалтад ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага буйг тодорхойлов.
Хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрт холбогдох тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам