МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN480
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчим хүчний тархмал системийн технологи, микро болон ухаалаг эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний тархмал станцууд, эрчим хүчний тархмал системийн менежмент, удирдлага, тархмал системийн хөгжлийн түвшин, тархмал системийн хэтийн чиг хандлага.

Зорилго

Эрчим хүчний дэд бүтэц дэх өөрчлөлт, шинэчлэл, тархмал, ухаалаг эрчим хүчний технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, технологи тус бүрийн ажиллах зарчим, онолын үндэс болох мэдлэг, чадварыг олгоно. Тархмал эрчим хүчний системийн удирдлагын горим, загварчлал, зохиомжлолын зарчмыг судлан тодорхойлж, мэргэжлийн програм хангамж ашиглан тооцоолол, дүн шинжилгээ, дүгнэлт хийх арга, дадлыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN492
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчим хүчний бодлого, зохицуулалт, Зохицуулалт хийхэд шаардлагатай өгөгдөл цуглуулах, Цахилгаан эрчим хүчний ачааллын хэлбэрийн шинжилгээ, Эрчим хүчний шийдлийн хүрээлэн буй орчны нөлөөлөл, Микро-сүлжээний загварчлалд байгаль цаг уурыг тооцох, Эрчим хүчний систем дэх оновчлолын хэрэглээ, Микро-сүлжээний асуудлыг оновчлолын аргаар шийдвэрлэх, Микро-сүлжээний тоноглолын сонголт, Эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт, Эрчим хүчний системийн кибер аюулгүй байдал.

Зорилго

Зохицуулалттай болон зохицуулалтгүй эрчим хүчний зах зээлийн бодлогын бүтэц, эрчим хүчний бодлогод баримталж буй сүүлийн үеийн чиг хандлага, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох зорилго ба дараалал, зохицуулах загварчлал, сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын талаар мэдлэг олгоно. Мэргэжлийн програм хангамж ашиглан цөөн тооны бүрэлдэхүүн хэсэгтэй цахилгаан системийн зохицуулалт хийх, зохицуулалтын үр дүнгийн шинжилгээ хийх арга барил эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN481
Багц цаг: 3

Товч агуулга

Тогтмол гүйдлийн цахилгаан машин, Энгийн ТГ-ийн машин дахь коммутаци, бодит ТГ-ийн машины арматурын бүтэц, ТГ-ийн моторын асаалт, хурдны удирдлага, ашигт ажиллагааны тооцоолол тогтмол гүйдлийн генератор, Нийтлэг мотор тэдгээрийн хэрэглээ, хурдны удирдлага, нэг фазын индукцийн моторын удиртгал, асалт, хурдны удирдлага, хэлхээний загварчлал, релуктанс мотор, алхамт мотор, сойзгүй тогтмол гүйдлийн мотор, Тогтмол соронзонт синхрон мотор, роторын бүтэц

Зорилго

Тус хичээлээр тогтмол гүйдлийн мотор, генераторын бүтэц, ажиллах үндсэн зарчим, онолын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ. Тус хичээлээр олж авсан мэдлэгт суурилан тодорхой хэрэглээнд тохирсон тоноглолыг сонгох, эквивалент схем ашиглан тооцоолол хийж гүйцэтгэх чадамж эзэмшинэ. Практикт тогтмол гүйдлийн болон нэг фазын тусгай зориулалтын мотор болон бусад төрөл бүрийн мотор, генератортай холбогдон гарах аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN347
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан эрчим хүчний системийн үндсэн ойлголт, ЦШС-ний үндсэн тоноглол ба схем сонголт, Эдийн засгийн үр ашиг бүхий диспетчирийн зохицуулалт, Цахилгаан дамжуулах сүлжээ, Цахилгаан эрчим хүчний системийн аюулгүй байдал, Цахилгаан эрчим хүчний системийн аваарын хамгаалалт, Эрчим хүчний удирдлагын төв, Ухаалаг сүжлээ ба бүтэц зарчим, Скада систем, Хүчний шугамд суурилсан мэдээлэл дамжуулалт, Цахилгаан эрчим хүчний систем дэх тулгамдсан асуудлууд ба хэтийн төлөв

Зорилго

Цахилгаан шугам сүлжээний ажлын горим тэдгээрийн онцлог, цахилгаан шугам сүлжээний үндсэн параметрүүдийг судлана. Судласан зүйлээ практик болон судалгааны явцад техникийн асуудлыг үнэлэн дүгнэх, шийдвэрлэх мэдлэгийг оюутанд эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN343
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан дамжуулаллын тухай элементар онол, хатуу биеийн физик, хагас дамжуулагчийн физикийн үндсэн ойлголт, хагас дамжуулагчийн шинж чанарыг энергийн төлөвийн бүсийн онолоор тайлбарлах тухай болон хагас дамжуулагчид явагдах кинетик үзэгдэл, оптик шинж чанар, хагас дамжуулагч р-п шилжилт, нарны фотоцахилгаан үзэгдэл, нарны зайн ажиллах зарчмын талаар системчилсэн онолын мэдлэг олгоно. Мөн лабораторийн ажлаар практик ур чадвар дадал чадвар олгоно.

Зорилго

Хагас дамжуулагч электрон багаж төхөөрөмж, микроэлектроник, наноэлектроник, мэдээллийн технологи, нарны эрчим хүчийг ашиглах фотоволтаик технологи болон нарны зайн ажиллах зарчмын үндэс болох хатуу биеийн физик, хагас дамжуулагчийн физикийн үндсэн ойлголт, хагас дамжуулагчийн шинж чанарын талаар системчилсэн онолын мэдлэг, практик ур чадвар дадал чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE708
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE302
Багц цаг: 3

Товч агуулга

Уламжилалт болон орчин үеийн эрчим хүчний системийн онцлог, тулгамдсан асуудлууд, хөгжлийн чиг хандлага, Чадлын хагас дамжуулагчийн удиртгал, Салхины ба Нарны эрчим хүчний системийн бүтэц, Эрчим хүч хуримтлуулах систем, Салхи, Нар болон баттарей хуримтлуурын систем дэхчадлын хувиргуурын хэрэглээ, СЭХ-д суурилсан бие даасан болон сүлжээнд холбогдсон систем, Дан ба гурван фазын инвертер, моторын удирдлага, төрөл бүрийн салбар дахь чадлын хувиргуурын хэрэглээ.

Зорилго

Нар, салхи, устөрөгчийн эх үүсгүүрүүд зэрэг сэргээгдэх эрчим хүчний системүүдэд хэрэглэгдэх чадлын хувиргуурууд, тэдгээрийн ажиллах зарчим, төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж тус бүрийн хэлхээний бүрдэл хэсгийн ажиллагаа, сонголт, загварчлалын талаар мэдлэг олгоно. Тухайн системд тохиромжтой мэргэжлийн программ хангамж ашиглан системийн ажиллагаанд дүн шинжилгээ хийх арга барил эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE707
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ENGI204
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаргаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр

Зорилго

Энэхүү хичээл нь оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар