Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгаа нь printed circuit board (PCB) Rogowski ороомог гэгдэх шинэ төрлийн гүйдлийн сэнсор бүхий гурван фазын инвертерийн гаралтын гүйдлийг хэмжих системийг санал болгож байна. Энэхүү систем нь Холл эффектийн гүйдлийн сэнсор, гүйдлийн трансформатор гэх мэт ердийн гаралтын гүйдлийн мэдрэгчээс хэмжээ, жин, үйл ажиллагааны температур, зардлын хувьд давуу талуудтай байна. Шинэ хэмжилтийн систем нь инвертерийн фазын гүйдлийг мэдрэх шаарддаггүй тул 6-in-1 IGBT power module-д хэрэглэж болно. Өмнөх ажлууддаа бид “envelop tracking” хэмээх аргыг боловсруулсан бөгөөд энэ системд ч хэрэглэгддэг. Энэ арга нь гаралтын гүйдлийн дохиог бодит цаг хугацаанд боловсруулж гаргахын тулд гаралтын гүйдлийн оронд IGBT-н асалт унтралтын гүйдлийг ашигладаг. энэ арга нь тодорхой нөхцөлд нэг фазын инвертерийн гаралтын гүйдлийн долгионы хэлбэрийг амжилттай хэмжсэн. Гэсэн хэдий ч, удирдлагын дохионы өндөр давтамжийн мужид (нарийн импульс) эсвэл өөр өөр фазын гүйдлийн шилжилтүүд хоорондоо давхцаж байгаа үед гурван фазын инвертерийн үзүүлэн дээр том алдаа ажиглагдаж байна. Гурван фазын инвертерийн гаралтын гүйдлийг хянах системийг хэрэгжүүлэхийн тулд эдгээр алдааг бүрэн дарах шаардлагатай. эдгээр хэмжилтийн явцад үүсэж буй гүйдлийн боловсруулалтын алдааг field programmable gate array (FPGA) хавтан ашиглан дижитал дохио боловсруулах замаар алга болгох хэмжилтийн нарийвчлалыг сайжруулах боломжтой. Судалгааны ажлын үр дүнд гурван фазын инвертерийн гаралтын гүйдлийг хэмжих дижитал дохион боловсруулалт хийх шинэ төрлийг арга бий болгох зорилготой байна.
This study proposes a practical output current measurement system in a three-phase inverter with a single printed circuit board (PCB) Rogowski coil sensor inserted in the bus between the DC-link capacitor and the power semiconductor module. This system demonstrates its advantage over conventional output current sensors, such as the Hall effect current sensors, in terms of the size, weight, operation temperature and cost. The system can be applied to 6-in-1 power modules as it does not require sensors in the inverter phase legs. In our previous works, we have developed a method called “envelope tracking”, which is used in this system as well. This method traces the switching current instead of the output current to reproduce the output current signal in real-time. Envelope tracking successfully reproduced the output current waveform for single phase inverters under certain conditions. However, a large error is observed in the three-phase inverter demonstration under a high switching frequency (narrow pulse) or when the switching of different phases overlap each other. These errors must be completely suppressed to implement the system for feedback control in three-phase inverters. the mentioned errors can be mitigated by using digital signal processing such as FPGA boards and analog integrator circuit.
Түлхүүр үгс: