МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING231
Багц цаг: 3

Товч агуулга

Эх нь хэд хэдэн өгүүлбэрүүд утга хэлбэрийн талаар нэгдэж эхийг бүтээдэг. Монгол хэлний эх судлалын хичээлээр эхийн бүрдүүлэгч нэгж цогцолбор, түүний бүтэц, эхийн хэл зүйн болон үгийн сангийн холбох хэрэглүүр эхийн мэдээллийн бүтэц эхийн үйлдэгч хийгч эхийн хэв маягууд, эхийн найруулгын төрлүүд, эхийн явдлыг цуваа эхийн гүн бүтцийн загварууд гэсэн сэдвийг авч үзнэ.

Зорилго

Эхийн тухай мэдлэг эзэмшиж эхийг ойлгон задлах Эх зохиох зохион бичлэг эссе бичиж сурах Монгол хэлний эхийн тухай мэдлэг дадлагыг эзэмшсэнээр оюутан эх хэлэндээ суралцан, сэтгэж сурах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE411
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр Оросын хэлбэр зүйн дэг сургуулиас эхэлж, Бүтцийн онол ба тэмдэг судлал, Утга зохиолын марксист шүүмжлэл, Шинэ марксизм, Арьс өнгө угсаатан судлал, Колоничлолын дараах утга зохиолын онолууд, Утга зохиолыг сэтгэц задлагийн үүднээс судлах, Утга зохиолын жендер судлал, Утга зохиол дахь соёл судлал, Шинэ түүхийн чиглэл, Утга зохиол дахь бүтцийн шүүмжлэлийн дараах онолууд, Постмодернизм, Феноменологи, Херменевтик зэрэг уран зохиолын онолын шинэ чиг хандлагуудыг судална.

Зорилго

Уран зохиолын онолын агуулгыг эх сурвалж тулгуурлан задлан шинжилж, тайлан тайлбарлан ойлгуулснаар өнөө үед эрчтэйгээр хөгжиж буй уран зохиолын салбар, үүнд шинээр хэвлэгдэн гарч буй бүтээлийг шүүн тунгаах, алдаа дутагдлыг танин мэдэх цэгцтэй мэдлэг олгох, Өнөө үед олон улсад судлагдаж буй онолын мэдлэгийг эзэмшиж шүүмжлэлтэй хандаж, аливаа уран зохиолын бичвэрийг онолд тулгуурлан задлан шинжилж, тайлан тайлбарлах арга дадалд суралцах, Энэхүү хичээлийн судалсны эцэст оюутнууд уншигчдад зориулсан эсээ асуултад тулгуурлан хэлэлцүүлэг эсээ бичиж суралцагч мэдлэгээ бататгахаас гадна практик шүүмжлэлд бэлтгэгдэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LIDI350
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр бид ерөнхий боловсролын сургуулийн суурь ба бүрэн дунд боловсролын түвшинд уран зохиолын хичээлээр суралцагчдын сурч танин мэдэх үйл ажиллагааг судалгааны үндэстэй удирдан зохион байгуулах чадвар эзэмшүүлэх агуулгыг судална. ЕБС-д уран зохиолын хичээлийг судлах стандарт, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн агуулга арга зүй болон Уран зохиолын боловсролын тулгуур ухагдахуун, концепцийг эзэмших- эзэмшүүлэх арга зүй, Уран зохиолын ээлжит хичээлийн сэдэл үүсгэх ба эх зохиолтой танилцах арга зүй, зохиолыг задлан шинжилж мэдлэг бүтээлгэх арга зүй, суралцагчдын мэдлэг чадварыг бататгах идэвхтэй сургалтын арга зүй, дасгал даалгаврыг боловсруулах арга зүй, уран зохиолын хичээлээр суралцагчдын цогц чадамжийг үнэлэх арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй зэрэг мэргэжлийн дидактикт суралцана.

Зорилго

Энэхүү хичээл нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр суралцагчдад ерөнхий боловсролын сургуульд Уран зохиолоор багшлах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд суурь ба бүрэн дунд боловсролын сурагчдын танин мэдэх үйлийг мэдлэг бүтээлгэх арга зүйгээр чиглүүлэн хөтлөх арга барилыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC201
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC201
Багц цаг: 3

Товч агуулга

Сургалтын технологи нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хангахад чиглэсэн багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх онол арга зүйг судалдаг. Хичээлээр Монголын болон гадаад улсын шилдэг сургалтын технологийн талаар мэдээлэл өгч, судлуулан, сургалтын өнөөгийн үйл явцыг сайжруулах арга замыг тодорхойлох, түүнийг хангахад шаардлагатай мэдлэг, чадварыг оюутан эзэмшинэ. Сургалтын технологи, түүний хөгжил, орчин үеийн сургалтын дэвшилтэт арга хэлбэрүүд. Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх арга зүй эзэмшинэ. Ерөнхий боловсрол эзэмших эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хичээлд бэлтгэх, зохион байгуулах, сургалтын дэвшилтэт арга техникийг хэрэглэх талаар мэдээлэл өгч, өнөөгийн ЕБС-ийн туршлагад дүн шинжилгээ хийнэ.

Зорилго

Сургалтын технологийг судалснаар оюутан сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулах онол, аргазүйг эзэмшинэ. Сурагчдын сурах сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэх аргазүйтэй танилцуулна. Ингэснээр мэргэжлийн дидактик судлах, багшлах дадлагад гаргах боломж бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: EDUC605
Багц цаг: 2

Товч агуулга

Сургалтын технологи, сургалтын загвар, Дикк Карреугийн загвар.

Зорилго

Тухайн хичээлийг үзсэнээр суралцагчид сургалтын технологи, сургалтын загварын онолын үндсэн мэдлэгийг эзэмшиж, тухайн салбарын сургалтын загвар боловсруулах чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: PRIM209
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: PRIM202
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: METH601
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LITE221
Багц цаг: 3

Товч агуулга

Эртний Монгол уран зохиолын судлалыг эртний уран зохиолын тойм; /судлал, шүүмжлэл, уламжлалт аргууд, онол судлалын бүтээлүүд, шүүмжийн дэг маягууд/, Хүннү, Сяньбийн үеийн дурсгалууд, “Монголын нууц товчоо” зохиолын уран зохиолын судалгаа, XIII-XIV зууны уран домгууд, Юань улсын үеийн шүлэг, дуулал, “Гэсэрийн тууж”-ийн хувилбарууд /Монгол Гэсэрийн тууж/, “Жангарын тууль”-ийн тархац зэргийг судална. Дундад эртний үеийн уран зохиол;/”Чингисийн хоёр эр загалын тууж”, Турфаны нутгаас олдсон монгол уран зохиолын дурсгал, Бурхны шашны ном судрын орчуулгын дурсгалууд/, Орчуулгын уран зохиолын судлал, Дорно дахины уран зохиолтой холбогдох монгол уран зохиол;/намтар зохиол, бурхны шашны сэдэвтэй тууж, бурхдын магтаал/, Дундад зууны үеийн уран зохиол;/Ойрадын уран зохиол, иргэний уянгын шүлгүүд/, Сургаалын зохиол, XVII-XVIII үеийн уран зохиол, “Үг” зохиол, XIX зууны Монголын сонгодог уран зохиол;/V Ноён хутагт Равжаа, их зохиолч В.Инжаннаши,С.Жамьянгарав, С.Лувсандондов, Р.Хишигбат, Х. Дугарсүрэн, Д.Шагдар /, XIX-XX зууны зааг үеийн уран зохиол зэргийг үзэж судална.

Зорилго

Эртний Монгол уран зохиол нь олон зуун жилийн түүхтэй. Уг хичээлээр Монголчуудын дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны их санд оруулсан алдарт бичгийн дурсгал болох “Монголын Нууц товчоо” зохиол туурвигдсан цаг үеэс эхэлж зааж ирсэн уламжлалтай. Эртний Монгол уран зохиолыг цаг хугацааны хувьд чухам хэдий үеэс эхэлж заах, зохиогч нь тодорхой зохиол бүтээл, зохиогч бүхий болон тодорхойгүй бүтээл туурвилын судлал гээд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд олон байдаг. Тиймээс эртний Монгол уран зохиолыг XIII зуунаас өмнө хамгийн багаар үзэхэд 200 гаруй жилээр урагшлуулж үзэж судлах зорилготой байна. Иймийн тулд эртний, сонгодог уран зохиолын чиглэлээр шинэ тутам буюу сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд дээр тулгуурлан Хүннүгийн үеийн утга соёлд холбогдох судалгааны бүтээлүүд зэргээр уламжлагдаж ирсэн тодорхой баримт, мэдээ занги зэргээс үүдэж Хүннүгийн үеийн цөөн хэдий ч шүлэг, дуулал, дурсгалууд, шүтлэг, олдворуудын бэлгэдэл шинжийг задлан тайлбарлаж улмаар Хүннү гүрний утга соёлын тухай, 1911-1912 оны Үндэсний Эрх чөлөөний үеийн бүтээл туурвилууд, Богд хаант Монгол Улсын үеийн шүлэг, дууллыг хүртэлх 1000 гаруй жилийн утга, соёлын түүхийн хөгжлийн асуудлыг авч үзэж, судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LITE311
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын орчин үеийн уран зохиолын үүсэл, хөгжил буюу XX зуун, XXI зууны шилжилтийн эхэн үе, түүний нийгэм улс төрийн нөлөөлөл, зэргийг цаг үеийн үйл явц, хөдөлгөөн дунд нь авч үзнэ. Ингэхдээ урьд өмнө гарсан суурь болон хавсарга судалгаанд тулгуурлан түүхэн цаг үе тус бүрийн онцлог, төрөл зүйлүүд, төлөөлөх гол зохиолчид, онцлог эх зохиолууд зэргээр гүнзгийрүүлэн судална. Эх зохиол, гол төлөөлөгчдийн уран бүтээлийг авч үзэхдээ тухайн онцлогийг тодорхойлох, улмаар цаг үе, төрөл зүйл, монголын орчин үеийн уран зохиолын түүхэд ямар байр суурь эзлэх, хэрхэн баяжуулсан зэргээр үнэ цэнийг судалгааны хүрээнд тодруулан үзнэ.

Зорилго

Монголын уран зохиолын нэг үндсэн бүлэг буюу Монголын орчин үеийн уран зохиолын түүхийг үзэж судална. Тус хичээлийг үзэж судалснаар суралцагч Монголын үндэсний уран зохиолын түүхийн бүрэн мэдлэг эзэмшиж, цаашид монголын уран зохиолын онол, түүхийн судалгаа хийх суурь мэдлэг эзэмшинэ. Монголын уран зохиолын уламжлал, шинэчлэл, харилцаа холбоо, цаг үе, төрөл зүйл, гол төлөөлөгч зэргээр задлан судлах түүхийн суурь мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LADI330
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: LING311
Багц цаг: 3

Товч агуулга

Өгүүлбэр нь гишүүдээс, гишүүд нь хэл зүйн үндэс, нөхцөл хоёроос бүтвэл найрах, дан хэл зүйн үндсээс бүтвэл хамжих арга болно. Нэрийн тийн ялгал нь энгийн өгүүлбэр, үйлийн тийн ялгал нь нийлмэл өгүүлбэрийг бүтээнэ. Нэр үйлийн тийн ялгал нь өмнөх гишүүнийг арын үгнээ захируулдаг бол нэр үйлийн хамаатуулах нөхцөл нь уул үгийг өмнөх үгэнд захируулдаг. Хэл зүйн үндэс нь а. жинхэнэ нэр, үйл үг, б. тэмдэг нэр, тооны нэр, авиа дуурайх үг, дүрс дуурайх үг, в. цагийн нэр, орны нэрээр илэрч, өгүүлбэрт цөм ба гол, дэд ба захын дэлгэрүүлэгч гишүүн, гишүүлбэр болж зохих байрнаа орох түгээмэл ёстой боловч хэлэхүүн ба мэдэхүүний хувьд өрөөлийн байрнаа орж хувирдаг. Өгүүлбэрийг “гэ-, хэмээ-“ үйл үгийн өмнө тохиолдох бүтэц ба бүтэц бус гэж ялгахын дээр сул баймжит бүтээвэр, үг, өгүүлбэрээс ялгана.

Зорилго

Энэхүү хичээл нь монгол хэлний өгүүлбэр зүйн холбох ёс, холбоо үг, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн тухай уламжлалт ойлголтыг орчин үеийн хэл шинжлэлийн үзэл баримтлалтай холбож, өгүүлбэрийг утга, бүтэц, хувиргал, найруулгын талаас тодорхойлох, өгүүлбэрийг хувиргах, хэрэглээнд зохицуулан тайлбарлах, өгүүлбэрийн найруулгын алдааг засах чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүйн талаарх цогц тогтолцоотой мэдлэгтэй болж, өгүүлбэрийг утга, хэлбэрийн талаас задлал хийх арга зүй, дадал эзэмших, дараагийн залгамж хичээлүүдийг судлах суурь болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LADI331
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээл нь монгол бичгийг сурах, сургах уламжлалт болоод орчин үеийн арга барилд тулгуурлан, монгол бичгээ хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн “Цөм хөтөлбөр”-т тусгагдсан 6-12-р ангид үзэх Үндэсний бичиг хичээлийн сурах бичигт орсон үсгийн тиг зурлагаас эхлэн зөв бичих дүрэм, монгол бичгээр буй эхийг задлан заах агуулгыг хамарна.

Зорилго

Энэхүү хичээл нь Монгол Улсын ойрын ирээдүйн бодлогод нийцүүлэн, ерөнхий боловсролын сургуулиас эхлээд бүх шатны сургалтын байгууллагын сурагч, суралцагчдад монгол бичгийн ерөнхий мэдлэгийг заан сургах; монгол бичгээр унших, бичих хялбар аргыг эзэмшүүлэх; монгол бичгийг кирилл бичигтэй харьцуулан тайлбарлах; монгол бичгийн онцлогийг гүнзгийрүүлэн судлах үндсийг тавих; орчин цагийн монгол хэлээ, монгол бичгийн хэлтэй холбон ухаарч, эх хэлнийхээ зүй тогтлыг хэл шинжлэл, түүхэн хөгжил, үгийн сан, утгазүйн талаас сонирхолтой заах; монгол бичиг өнгөрсөн, одоо, ирээдүйн монголчуудын оюуны соёлын өв болохыг өөрөө ухаарахын зэрэгцээ өрөөл бусдад ухааруулан, монгол бичгээ сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгон заах мэдлэг, чадвар, дадал олгох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар