Бидний тухай
Багш ажилтан
Хүүхдийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, хөгжлийн талаарх үндсэн ойлголт, хөгжлийг тайлбарласан зарим онолууд, хүүхдийн хөгжилд удамшлын нөлөө, үр хөврөл ба ургийн хөгжил, жирэмсэн эхийн сэтгэл зүй хүүхдийн хөгжилд нөлөөлөх байдал, төрөлт, нярай үе, балчир нас, бага нас, сургуулийн бага анги, өсвөр нас, сургуулийн ахлах анги.
Хүүхдийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр хүүхдийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж, хөгжлийг тайлбарласан зарим эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж, хүүхдийг судлах зарим аргуудыг эзэмшиж, хүүхдийн насны үечлэл,хямрал, тэднийг хөгжүүлэх олон талын асуудлыг танин мэдэх болно. Дээрх зорилгыг хэрэгжүүлсэнээр насны үечлэл, хөгжлийн хандлага, хүүхдийн нас насанд илрэх онцлогийг танин мэдэж хүүхдийн хөгжлийг зөв баримжаалах, тэдний багш, эцэг эх, асран хамгаалж буй хүмүүст хөгжлийн ерөнхий зүй тогтлын талаар мэдээлэл өгөх чадвартай болно.
Уг хичээл нь сургалтын сэтгэл зүйн үндсийг суралцагчдад ойлгуулахад чиглэнэ. Үүний тулд сурагчийн сурах үйл ба сэдэл, хөгжлийн хандлагууд, хувийн ба бүлгийн ялгаа, сургалтын орчин ба сэтгэл зүйн уур амьсгал, сургалтын үр дүнтэй аргууд зэргийг авч үзнэ. Сургалтын явцад багш сурагчийн тухайн насанд илрэх танин мэдэхүйн хөгжлийн онцлог, бие хүний ба нийгмийн танин мэдэхүйн онцлог, үеийн тэнгийн харилцааны онцлогийг харгалзах, сурагчийн хэрэгцээ ба сэдлийг танин мэдэж сургалтыг идэвхжүүлэхэд хэрхэн ашиглах, хичээлд анхааран төвлөрөх орчин нөхцлийг бүрдүүлэх зохион байгуулалт хийх зэрэг асуудлыг багтаана.
Уг хичээл нь суралцах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, сурагчдын танин мэдэхүйн, бие хүний, сэтгэл хөдлөлийн, нийгэмшлийн онцлогийг танин мэдэж сургалтыг зохион байгуулахад тухайн насны сурагчдын эдгээр онцлогийг харгалзан үзэх чадвар, дадал бий болгох зорилготой.
Ерөнхий сэтгэл судлал 201 нь сэтгэл судлалын шинжлэх ухааны удиртгал асуудлууд болон хүний зан үйлийг судлах судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшихэд чиглэгдэнэ. Хүний зан үйлийн илрэлүүд болох сурах, сэрэл ба хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, сэтгэлийн тэнхээ ба хандлага, сэтгэцэд нөлөөт бодис, хүний хөгжил, бие хүний хөгжил ба хүмүүсийн сэтгэл зүйн бодгал хувийн ялгааг зэрэг асуудлуудыг судална.
Суралцагчид сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг дэлгэрүүлэн, танин мэдэхүйн процессыг судалсан судалгааны үр дүн, тэдгээрийн өдөр тутмын хэрэглээг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.