Бидний тухай
Багш ажилтан
Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.
Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.
Байгаль ба нийгмийн асуудлыг янз бүрийн түвшинд авч үздэг, Байгалийн болон нийгмийн ухааны гүүр болохын хувьд Газарзүйн сургалтын стандарт, хөтөлбөрийн зорилго зорилтыг тодорхойлсон байдалтай танилцаж, илүү бүтээлч эрэлхийлэлт хийх, бусдын сайн жишээнээс суралцан хамтарч анализ хийх, судалгаа явуулах, үр дүнгээ тооцох зэргээр хөтөлбөрийн зорилгыг үргэлжлүүлэх, өөрчлөх, баяжуулах, хөгжүүлэхэд агуулгыг чиглүүлнэ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг гүнзгийрүүлэн судалж, сэтгэл судлаач эрдэмтдийн онол, үзэл баримтлалтай танилцан, эх зохиол бүтээлүүдийг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлнэ.
- Газарзүйн сургалтын хэрэглээний чиглэлийг нэмэгдүүлэн МХТ болон (цахим сургалт)-ыг ашиглах аргазүйг нэвтрүүлснээр суралцагчдын мэдлэг, чадварт ахиц гарч улмаар байгальд ээлтэй, баялгийг зохистой ашиглах арга барилд суралцсан иргэн төлөвшүүлэх нийгмийн хэрэгцээнд нийцэх тул энэхүү хичээлийг сонгосноор мэдээллийн эрин үеийн иргэдийн суралцах арга барилыг ойлгож таньж мэдэх боломжтой. Үүний тулд газарзүйн шинжлэх ухааны судалгааны аргуудтай танилцсан байна. - The research results are expected to improve students’ knowledge that implicate positive attitudes through simplified integration in the geography curriculum, increased application of acquired knowledge and better use of ICT.
- Газарзүйн шинжлэх ухааны суурь мэдлэг болох хүн, байгаль нийгмийн хоорондын харилцан үйлчлэлийг ерөнхий онолын хүрээнд таньж суралцсан гэж үзээд мэдлэгээ мэрэгшүүлэх үүднээс багшийн мэргэжлийн онцлогоос хамаарч ЕБС-д хичээл заах зохион байгуулах, үүний тулд хөтөлбөр боловсруулахдаа мэдээллийн технологийг ашиглах чадварыг олгох зорилготой. Уг хичээлээр өнөө цагийн Мэдээллийн технологийн хөгжил дэвшил өсвөр үеийнхний хэрэгцээ болсныг харгалзан мэдээлэл авах боловсруулахад оновчтой ашиглах, тэдний сонирхолд нь тулгуурлан идэвхжүүлэхээс гадна эрүүл мэнд, цаг хугацаа, ажлын бүтээмжийг сургалтын хөтөлбөрт оновчтой анхаарна.
Газарзүйн боловсролын хөгжлийн чиг хандлагыг өнөө үеийн боловсролын онол арга зүйтэй уялдуулан дэвшилтэт технологи, сургалтын хэрэглэгдэхүүнд тулгуурлана. Байгалийн ухааны судалгааны арга барилд үндэслэсэн онолын болон практикийн ач холбогдол бүхий жишээ баримтыг сонгон авч боловсролын судлаач болоход дэмжлэг үзүүлсэн буюу онолын цаг уур хичээлээр агаар мандалд үйлчлдэг үндсэн хүчнүүд; статик агаар мандлын бүтэц; масс, термодинамикийн энерги, хөдөлгөөний хадгалагдах хуулиудын цаг уур дахь хэлбэрүүд, тэдгээрийг хувиргахад ашиглагдах хуваарийн анализ ба дифференциал анализын тухай; координатын системүүд; циркуляци ба хуйлрал; агаар мандлын хэлбэлзлүүд; орчил урсгал ба тоон загварчлалын үндсийг судална.
Энэ хичээлийн зорилго нь хүний танин мэдэх үйл ажиллагаа болох “суралцахуй”-г судалдаг ухааны онол аргазүйг газарзүйн сургалтад биежүүлж судална. Хичээлийн зорилго нь оюутнууд газарзүйн шинжлэх ухаан болон газарзүйн багш боловсролд суралцахын тулд суралцахуйн үндсэн процессуудыг тайлбарладаг сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалыг судалсны үндсэн дээр газарзүйн боловсролыг бүх шатны сургуульд олгож ирсэн түүхэн онцлог онол арга зүйтэй танилцана