Бидний тухай
Багш ажилтан
Орчин үед ялын нэгдмэл онолын үзэл баримтлалд тулгуурлаж ялын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон ялын нийгэмшүүлэх хандлагыг олон орон эрүүгийн хуульдаа хуульчлан баталгаажуулж, ялын зорилгыг тодорхойлж байна. Дэлхийн нийтийг хамарсан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн эрх зүйд тэргүүлэх чиглэл болон хөгжиж буй хүнлэг ёсны хандлагад нийцүүлж олон орон эрүүгийн хуулиа, тэр дундаа ялын агуулга, зорилго, төрөл хэлбэр, оногдуулах зарчмуудыг шинэчилж, эрүүгийн эрх зүйн тогтолцооны хөгжилд ахиц, дэвшил гарсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй. Дээрхийн нэг жишээ нь Монгол улс эрүүгийн хуулиа шинэчлэн баталж, дэлхий нийтийн жишиг, стандартад нийцсэн шинэлэг зохицуулалтыг хийсний нэг хэлбэр нь хорих ялаас аль болох зайлсхийх, хэрэглээг хязгаарлах зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг ялын төрөл болгон хуульчилсан явдал юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 190 гаруй төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилж, 2021.01.01-ний өдрөөс эхлэн шүүхийн практикт хэрэглэж эхэлсэн бөгөөд шүүхээс оногдуулж буй хорихоос өөр төрлийн ялуудын 10 гаруй хувийг эзэлж буй судалгаанаас харахад энэхүү ялын үр нөлөө, ач холбогдол нилээдгүй байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч уг ялын эрүүгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын эрх зүйн зохицуулалт хийдэл, зөрчилдөөнтэйгээс үүдэн ялтны эрхийг зөрчих, эсхүл ял завшуулах боломжийг бүрдүүлж, цаашид боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь бидний хийсэн судалгаагаар тогтоогдсон юм. Иймд энэхүү илтгэлээр зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэглээний явцад ялтны эрх хэрхэн зөрчигдөж буй асуудлыг хүний эрхийн болон эрүүгийн, эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд практикийн жишээ баримтаар баяжуулан, онолын үндэслэлтэйгээр судалж, дүн шинжилгээ хийхийн сацуу холбогдох олон улсын стандарт, дэлхий нийтийн жишигт нийцүүлж, хэрхэн өөрчилж боловсронгуй асуудлыг хөндсөн болно.
Хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хэрэгслийг албан татвар гэнэ. 1924 оны анхны Үндсэн хууль, 1940 оны Үндсэн хуулиудад татвар хураах тухай тусгаж өгсөн байдаг бол 1960 оны Үндсэн хуульд татвар хураах тухай тусгаагүй байдаг. Учир нь 1960-аад оны цаг үеийн байдал нь хувийн өмч байхгүй, өмч бол улсын буюу ард түмний гэж үзэж байсантай холбоотой байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг гэж зааж өгсөн байдаг. Татвар төлөх бол хувь хүн болон хуулийн этгээдийн хувьд төрийн өмнө хүлээсэн заавал биелүүлэх ёстой үүрэг мөн. Татварыг хэний ч дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр төлөх үүрэгтэй. Иргэн болон аж ахуй нэгж нь татвар төлсны хариуд төрөөс ямар нэгэн зүйл шаардах эрхийг эдлэхгүй бөгөөд Монгол Улсад татвар төлөгч иргэн, аж ахуй нэгж нь өөрийн үйл ажиллагаараа орлого олж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлснээ өөрөө сайн дураараа тодорхойлж, татвараа ногдуулж төлж байх зарчим үйлчлэж байна. Энэ бол татвар төлөгчид хүлээлгэж байгаа итгэл найдварын илэрхийлэл юм.
Ял шийтгэлийн асуудлыг эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан олон зууны турш судлан ирсэн билээ. Өнөөдөр ч судалсаар хүн төрөлхтөн төрт нийгэмд шилжин орсноор төрд тэрсэлсэн, нийгэмд аюултай үйлдлийг тухай бүр таслан зогсоож гэмт явдлыг бууруулахад ял онцгой байр суурь эзэлдэг. Учир нь ял нийгэм, иргэдийг гэмт халдлагаас хамгаалж, ялтныг цээрлүүлж, хүмүүжүүлж ирснийг түүхэн эх сурвалжаас харж болно. Судлаачийн хувьд ялын тухай ойлголт, ялын зорилго, тогтолцоо, ялын төрөл өөрчлөлт шинэчлэлийг, гадаад орны туршлагатай тоймлон харьцуулан харуулахыг зорьсон.
Монголия поставила конкретные цели в области развития и прав детей, которые постепенно реализовывались сменявшими друг друга правительствами. Из более чем 600 законов, действующих в Монголии, около 70 содержат около 400 статей, отражающих права детей. Хотя Монголия законодательно закрепила вопрос об уголовной ответственности несовершеннолетних в своем Уголовном кодексе в соответствии с международными стандартами и документами и внедрила его в судебную практику, он не стал эффективным "хорошим" положением для детских правонарушений и преступлений. Цель настоящего доклада - рассмотреть и проанализировать исторические традиции и проблемы реформирования уголовной ответственности несовершеннолетних в Монгольском уголовном праве в свете соответствующих положений первого специального уголовного кодекса и действующего уголовного кодекса.
Статье 7 Всеобщей декларации прав человека, « Все люди равны перед законом и имеют право, без всякого различия, на равную защиту закона». Эта идеология выражена в ст. 14 Конституции Монголии.[2;ст.14] В современных условиях возрастает потребность в законодательстве, регулирующем виды наказания, назначаемые несовершеннолетним, и их совершенствование. В этой статье мы стремимся обсудить виды наказания, которое может быть назначено несовершеннолетнему в рамках недавно принятого уголовного закона в Монголии и его соответствия международным стандартам.
Столетия назад, когда формировались первые формы правления, важной составляющей государственной политики была смертная казнь. Это обычно использовался для наказания особо опасных преступников, совершевшие такие преступления как бунт, предавательство родины, заговор против госураственной власти, и убийство. Исходя из традиции и законов о казни, Монгольское государство широко применяли смертную казнь.
Approaches of Humanization and Criminalization which are developed as modern criminal law reform priorities are gaining momentum within the framework of liberal sentencing theory, creating a need to redefine the content and purpose of sentencing. In line with the development approaches of international criminal laws, Mongolia has amended its Criminal Law, introducing new types and forms of sentencing, one of which is “Travel Restriction Order”. The purpose of this presentation is to provide an analysis of the content, nature, scope and means of control of a new type of travel restriction, comparing foreign legal restrictions with domestic criminal and judicial enforcement laws. The purpose of this presentation is to provide compared analysis on the content, nature, scope and means of control of a new type of sentencing practices of travel restriction in foreign countries against domestic criminal and judicial enforcement laws.
蒙古国青少年和年轻人非法使用酒精、烟草、麻醉药物、精神药品和制剂等与媒体、信息自由和互联网先进技术的引进有关 。虽然麻醉药品和精神药物的使用在对一般生殖领域、生理和心理产生实际影响的负面社会现象中并不占主导地位,但近年来此类犯罪的发生率在短期内增长迅速。
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох нь Эрүүгийн эрх зүй дэх ялаас чөлөөлөх институтын хувьд уламжлалт зохицуулалт бөгөөд анхны төрөлжсөн эрүүгийн хууль болох Шүүх цаазын бичгээс эхлээд үе үеийн Эрүүгийн хуулиудад хуульчлагдан шүүхийн практикт түгээмэл хэрэглэгдэж иржээ. Энэхүү ойлголтыг гадны олон орон эрүүгийн хуульдаа тусгаж, ял эдлүүлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу хоригдлыг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж, тодорхой эрхийг хязгаарлах эсхүл үүрэг хүлээлгэж суллах жишиг XIX зууны эхэн үеэс үүсч, эрх зүйн зохицуулалт нь улам боловсронгуй болж хөгжсөөр байна. Эдүгээ хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох ойлголтын хүрээнд позитив болон негатив үзэл зэрэгцэн оршиж түүний үр нөлөө, ач холбогдлын талаарх маргаан үргэлжилж байгаа хэдий ч ялаас чөлөөлөх институтэд зохих байр суурийг эзэлсэн хэвээр байгаа юм. Хорих ялаас хугацаанаас өмнө суллах, хяналт тогтоох асуудлыг уламжлалт ойлголтоос өөр хэлбэрээр шинэ хандлага, үзэл баримтлалаар авч үзэж, Эрүүгийн хууль дахь хийдэл, зөрчилдөөнийг илрүүлж, засах арга замыг тодорхойлох оролдлогыг энэхүү өгүүлэлээр гаргаж тавихыг зорилоо.
Өршөөл нь орчин үеийн, эртний төр эрх зүйн тогтолцоонд дотоод болон гадаад улс орнуудад уламжлагдан ирсэн бөгөөд хааны хишиг, хаант засаглалын чухал хэсэг хэмээн үздэг байв. Өршөөл нь нийгмийн янз бүрийн харилцааг тэнцвэржүүлэх, хуулийн дутагдлыг нөхөх чухал бодлого байдаг. Орчин үеийн өршөөлийн тогтолцоо нь төрийн тэргүүн эсвэл хууль тогтоох дээд байгууллага нь гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөх, ялыг хөнгөвчлөх зарлиг болон хуулийг боловсруулдаг тогтолцоог голчлон хэлдэг. Өршөөл үзүүлэхэд тавигдах үндэслэл шалгуур, мөрдөгдөх журам, хэрэгжиж практикийг судалж, зохицуулалтын эерэг болон сөрөг үр дагавар, хэрхэн боловсронгуй болгох талаар судлах шаардлагатай гэж үзэв.
Судлаачийн хувьд ялын тухай ойлголт, ялын зорилго, тогтолцоо, ялын төрөл өөрчлөлт шинэчлэлийг, гадаад орны туршлагатай тоймлон харьцуулан харуулахыг зорьсон.
• Удиртгал • Согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн зохицуулалт • Согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэж буй Монгол Улсын Шүүхийн практик, статистик мэдээ • Санал, дүгнэлт
0
0