Бидний тухай
Багш ажилтан
Орчин үед ялын нэгдмэл онолын үзэл баримтлалд тулгуурлаж ялын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон ялын нийгэмшүүлэх хандлагыг олон орон эрүүгийн хуульдаа хуульчлан баталгаажуулж, ялын зорилгыг тодорхойлж байна. Дэлхийн нийтийг хамарсан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн эрх зүйд тэргүүлэх чиглэл болон хөгжиж буй хүнлэг ёсны хандлагад нийцүүлж олон орон эрүүгийн хуулиа, тэр дундаа ялын агуулга, зорилго, төрөл хэлбэр, оногдуулах зарчмуудыг шинэчилж, эрүүгийн эрх зүйн тогтолцооны хөгжилд ахиц, дэвшил гарсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй. Дээрхийн нэг жишээ нь Монгол улс эрүүгийн хуулиа шинэчлэн баталж, дэлхий нийтийн жишиг, стандартад нийцсэн шинэлэг зохицуулалтыг хийсний нэг хэлбэр нь хорих ялаас аль болох зайлсхийх, хэрэглээг хязгаарлах зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг ялын төрөл болгон хуульчилсан явдал юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 190 гаруй төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилж, 2021.01.01-ний өдрөөс эхлэн шүүхийн практикт хэрэглэж эхэлсэн бөгөөд шүүхээс оногдуулж буй хорихоос өөр төрлийн ялуудын 10 гаруй хувийг эзэлж буй судалгаанаас харахад энэхүү ялын үр нөлөө, ач холбогдол нилээдгүй байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч уг ялын эрүүгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын эрх зүйн зохицуулалт хийдэл, зөрчилдөөнтэйгээс үүдэн ялтны эрхийг зөрчих, эсхүл ял завшуулах боломжийг бүрдүүлж, цаашид боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь бидний хийсэн судалгаагаар тогтоогдсон юм. Иймд энэхүү илтгэлээр зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэглээний явцад ялтны эрх хэрхэн зөрчигдөж буй асуудлыг хүний эрхийн болон эрүүгийн, эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд практикийн жишээ баримтаар баяжуулан, онолын үндэслэлтэйгээр судалж, дүн шинжилгээ хийхийн сацуу холбогдох олон улсын стандарт, дэлхий нийтийн жишигт нийцүүлж, хэрхэн өөрчилж боловсронгуй асуудлыг хөндсөн болно.
2015 оны шинэчлэн батлагдсан эрүүгийн хуульд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын бие даасан тогтолцоог зорилго, үндэслэл, төрөл хэлбэрээр зааглан олон улсын стандарт, жишигт нийцүүлж анх удаа хуульчилж өгснөөр Монгол улсад “juvenile justice system” –г бүрдүүлэхэд нэг шат ахиж, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломж тодорхой хэмжээнд бүрэлдэн бий болсон юм. Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын агуулга, мөн чанар нэг талаас хорих ялаас аль болох татгалзах, хугацааг богиносгох, хорихоос өөр төрлийн ял болон хүмүүжлийн шинжтэй арга хэмжээг зонхилон хэрэглэснээр ял, хариуцлагын хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангах, нөгөөтэйгүүр өсвөр насны хүн өөрийнх нь бие махбодь, сэтгэхүйн хувьд бие хүн болж төлөвшиж амжаагүй үедээ гэмт хэрэг үйлддэг онцлогт тулгуурласан, тэдний зан суртахууны төлөвшил, хүмүүжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйг бүтээх явдлаар тус тус илрэнэ. Ийм эрх зүйг Монгол улсын эрүүгийн хуулиар “төгс” бүтээж чадсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэдийгээр өсвөр насны хүнд хүлээлгэх ялыг хуульчлагдснаас даруй 50 хувиар багасгахаар заасан ч ял, ял бус арга хэмжээний агуулга нь өсвөр насны хүний зан суртахуун, хүмүүжилд дэмжлэг үзүүлж тэр бүр чадахгүй байгаа, түүнчлэн олон улсын стандарт жишигт нийцээгүйгээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг уламжлалт “гэмт хэрэг үйлдсэн л бол зохих шийтгэл оногдуулах” арга барилд үлдээснээр “шинэчлэл” болж чадахгүйд хүргэж байгаа нь нууц бишээ. Үүний нэг жишээ нь өсвөр насны хүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт хийдэл, зөрчилдөөнтэйгээс үүдэн өсвөр насны хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хатуухан хэлбэл “албадан хөдөлмөр”-ийн агуулгаар тодорхойлогдон шүүхийн практикт хэрэглэгдэж байгааг дурдах ёстой. Иймд энэхүү илтгэлээр өсвөр насны хүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтын онол, практикийн асуудлыг судалж, дүн шинжилгээ хийхийн сацуу холбогдох олон улсын стандарт, дэлхий нийтийн жишигт нийцүүлж, хэрхэн өөрчилж боловсронгуй асуудлыг хөндсөн болно.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын бие даасан бүлгийг хуульчилж, эрүүгийн хуулийн тусгай ангийн санкцид заасан ялыг хоёр дахин хөнгөрүүлж шийтгэх зохицуулалтыг тусгаснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний эрхийг олон улсын стандартад нийцүүлэх боломж бүрдсэн билээ. Дээрх боломжийг эрүүгийн хуулиар баталгаажуулсан ч өсвөр насны хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан иж бүрэн бус зөвхөн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлыг хөндсөн хязгаарлагдмал шинжтэй зохицуулалт болж шийтгэх, цээрлүүлэх уламжлалаа хадгалсан, энэ үүднээс хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа хэмээн судлаачийн зүгээс үзэж байна. Иймд энэхүү өгүүллээр гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын ойлголт, зарчим, шинж онцлог, төрөл хэлбэрийн хуульчилсан байдалд дүн шинжилгээ хийж, хэм хэмжээний хийдэл, зөрчилдөөнийг илрүүлэх, өсвөр насны хүнд хүлээлгэж буй ял, хариуцлагыг шүүхийн статистикийн тоо баримтаар жишээлэн, гадаад улс орнуудын сайн туршлага, холбогдох баримтаар баяжуулан судалж улмаар НҮБ-аас баталсан олон улсын стандарт, баримт бичгүүдийн агуулгад хэрхэн нийцүүлэх талаар өөрийн санал дүгнэлтээ гаргаж бичсэн болно. Эл асуудлыг судалснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний тухайд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хэрхэн тодорхойлох, ял, хариуцлага нь тэдний цаашдын засрал хүмүүжил, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгыг хангаж чадаж буй эсэхэд анхаарлаа хандуулж холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх боловсронгуй болгоход тодорхой санал нэмэрлэх, судлаачдад эх сурвалж болох ач холбогдлыг дурдахыг хүсч байна.
Монголия поставила конкретные цели в области развития и прав детей, которые постепенно реализовывались сменявшими друг друга правительствами. Из более чем 600 законов, действующих в Монголии, около 70 содержат около 400 статей, отражающих права детей. Хотя Монголия законодательно закрепила вопрос об уголовной ответственности несовершеннолетних в своем Уголовном кодексе в соответствии с международными стандартами и документами и внедрила его в судебную практику, он не стал эффективным "хорошим" положением для детских правонарушений и преступлений. Цель настоящего доклада - рассмотреть и проанализировать исторические традиции и проблемы реформирования уголовной ответственности несовершеннолетних в Монгольском уголовном праве в свете соответствующих положений первого специального уголовного кодекса и действующего уголовного кодекса.
Зорчих эрхийг хязгаарла ялыг шүүхээс хэрхэн оногдуулж байгаа болон ял эдлүүлэх ажиллагааны практикийг судалж тулгамдсаж буй асуудлыг тодорхойлох улмаар материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтыг өөрчилж боловсронгуй болгох талаар өөрсдийн санал, дүгнэлтээ энэхүү өгүүллээр гаргахыг зорилоо.
2015 оны эрүүгийн хуулиар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт нэлээдгүй өөрчлөлт оруулж зарим зүйлийг зөрчилд тооцох болсон, мөн зарим зүйлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүжүүлснээс гадна хэд хэдэн зүйлийг нэг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинжид хамруулсан.
Approaches of Humanization and Criminalization which are developed as modern criminal law reform priorities are gaining momentum within the framework of liberal sentencing theory, creating a need to redefine the content and purpose of sentencing. In line with the development approaches of international criminal laws, Mongolia has amended its Criminal Law, introducing new types and forms of sentencing, one of which is “Travel Restriction Order”. The purpose of this presentation is to provide an analysis of the content, nature, scope and means of control of a new type of travel restriction, comparing foreign legal restrictions with domestic criminal and judicial enforcement laws. The purpose of this presentation is to provide compared analysis on the content, nature, scope and means of control of a new type of sentencing practices of travel restriction in foreign countries against domestic criminal and judicial enforcement laws.
Орчин үед эрүүгийн эрх зүйн салбарын өөрчлөлт шинэчлэлд тэргүүлэх чиглэл болон хөгжиж буй гумманизаци \humanization\, криминализацийн \ criminalization\ хандлага нь ялын либерал онолын хүрээнд хүч түрэн орж ялын агуулга, зорилгыг шинээр томьёолох шаардлагыг бий болгож байна. Либерал онолчдын үзэж байгаагаар “ял шийтгэл хэдий ч гэмт этгээдэд итгэл үзүүлэх, засаж төлөвшүүлэх нийгмийн арга хэмжээ гэж үзэж ялын зорилго нь нийгэмшүүлэх, иргэншүүлэх тал нь давамгайлсан цээрлэл шийтгэлийн хосолмол систем байх ёстой ажээ.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн обьектив үндсэн шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” хэмээн тодорхойлсон бөгөөд эл ойлголтыг 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулж үзэхэд бие даасан хоёр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг нэгтгэж нэг гэмт хэрэг болгож хуульчилснаас тодорхой харагддаг. Энэ нь шүүхийн практикт маргаан дагуулж, хэргийн зүйлчлэлийг янз бүрээр хийснээр хүний эрхийг зөрчих эсхүл ял завших боломжийг бүрдүүлэх болжээ. Үүнд судлаачдын зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийн маргаан дээр тулгуурлан шүүхийн шийдвэрт анализ хийж, гэмт хэргийн бүрэлдэхүүний болон зүйлчлэлийн онолд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахыг зорьсон болно. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг “танхайрах” гэмт хэрэг хэмээн удаа дараагийн Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, чанга хатуу ял оногдуулан эл гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн уламжлалтай. 2002 оны Эрүүгийн хуульд заасан Танхайрах гэмт хэрэг нь өдгөө Зөрчлийн тухай хуульд нэгтгэгдэн, түүний тулгуур шинжийг судлан буй гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчлан тогтоосон. Энэхүү өгүүллээр уг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар буюу зөвхөн үндсэн шинжийн асуудлыг хөндөн судалсан. Өөрөөр хэлбэл, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар тайлбарлахгүй бөгөөд энэ нь нэг талаасаа энэхүү өгүүллийн сул тал, нөгөө талаасаа судалгааны үндсэн асуудалд хамаарахгүй юм. Уг гэмт хэргийн обьектив үндсэн шинж болох “нийтийн хэв журмыг танхайрах сэдэлтээр бүлэглэн зөрчих” гэх ойлголт нь тухайн гэмт хэргийг судлах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлно. Судлаачдын зүгээс харьцуулсан эрүүгийн эрх зүй, практик судалгаа-шинжилгээний үр дүнгээр нэгдсэн нэг дүгнэлт, саналыг танилцуулахыг зорьсон. Түүнчлэн дээр дурдсан маргаантай ухагдахууныг шийдвэрлэх нь хууль хэрэглээний нэг мөр ойлголтыг бүрдүүлэхэд тустай гэж үзэн энэхүү өгүүллийг бичсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох нь Эрүүгийн эрх зүй дэх ялаас чөлөөлөх институтын хувьд уламжлалт зохицуулалт бөгөөд анхны төрөлжсөн эрүүгийн хууль болох Шүүх цаазын бичгээс эхлээд үе үеийн Эрүүгийн хуулиудад хуульчлагдан шүүхийн практикт түгээмэл хэрэглэгдэж иржээ. Энэхүү ойлголтыг гадны олон орон эрүүгийн хуульдаа тусгаж, ял эдлүүлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу хоригдлыг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж, тодорхой эрхийг хязгаарлах эсхүл үүрэг хүлээлгэж суллах жишиг XIX зууны эхэн үеэс үүсч, эрх зүйн зохицуулалт нь улам боловсронгуй болж хөгжсөөр байна. Эдүгээ хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох ойлголтын хүрээнд позитив болон негатив үзэл зэрэгцэн оршиж түүний үр нөлөө, ач холбогдлын талаарх маргаан үргэлжилж байгаа хэдий ч ялаас чөлөөлөх институтэд зохих байр суурийг эзэлсэн хэвээр байгаа юм. Хорих ялаас хугацаанаас өмнө суллах, хяналт тогтоох асуудлыг уламжлалт ойлголтоос өөр хэлбэрээр шинэ хандлага, үзэл баримтлалаар авч үзэж, Эрүүгийн хууль дахь хийдэл, зөрчилдөөнийг илрүүлж, засах арга замыг тодорхойлох оролдлогыг энэхүү өгүүлэлээр гаргаж тавихыг зорилоо.
Эрүүгийн ялын талаарх орчин үеийн онолын чиг хандлага тэр дотроо зорчих эрх хязгаарлах ялын эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн.
2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хохирол, хор уршгийн асуудлыг өмнөх хуулиудын зохицуулалт, Эрүүгийн эрх зүйд тогтсон онол, үзэл баримтлалаас өөрөөр тодорхойлж, улмаар зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан юм. Шинэчлэгдсэн гэмт хохирол, хор уршгийн эрх зүйн зохицуулалт нь хир оновчтой тодорхойлогдсон, практик хэрэглээнд нийцэж буй эсэх, хэм хэмжээний зөрчилдөөн, хийдэлтэй эсэх энэхүү өгүүллээр хөндөхийг зорилоо.
Сүүлийн жилүүдэд манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт өсөж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг чиглэсэн гэмт үйлдэл нь илүү харгис хэрцгий шинжтэй болж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн зохицуулалтын онол, практикийн маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болохыг илтгэж байна.
В этом докладе затрагиваетсяя сравнительное изучение вопросов объявления юридического лица субъектом преступления, теоретической основы уголовной его ответственности, мнения, идейные тенденции ученых, исследователей, принципы несения ответственности, а также уголовной ответственности в уголовном кодексе некоторых стран. Кроме того, были предприняты попытки провести анализ субъективных и объективных обстоятельств объявления юридического лица субъектом преступления в Монголии, регулирующих статей обновленного и утверждённого Уголовного кодекса, выявить и анализировать их пробелы и коллизии, определить пути их исправления, основываясь на теории и общепрянятом международном стандарте, и эти попытки были отражены в моих предложениях и выводах.
Монгол улсын эрүүгийн хууль дахь насанд хүрээгүй хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үүсэл хөгжил, чиг хандлагын асуудлыг авч үзэхдээ дэлхий нийтэд насанд хүрээгүй хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөгжил, чиг хандлагыг харьцуулан судлалаа. Түүнчлэн эрүүгийн анхны төрөлжсөн эрүүгийн хуулиуд болох 1926,1929,1934 оны Шүүх цаазын бичиг, 1942,1961,1986 оны эрүүгийн хуулиудад насанд хүрээгүй хүнд оногдуулж байсан ял, хариуцлагын төрлүүдийг судлахын зэрэгцээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хууль дахь ял, ял бус эрүүгийн хариуцлагын арга хэмжээг шүүхийн практиктай уялдуулан, гадаадын зарим орнуудын хууль тогтоомжоор баяжуулж илтгэлдээ тусгав. Эрүүгийн хариуцлагын цаашдын чиг хандлага, хэтийн төлөвийг шинэчлэн батлагдах гэж буй эрүүгийн хуулийн төслийн хүрээнд тодорхойлж, олон улсын стандарт, жишигт нийцүүлэн өөрчлөх санал дүгнэлтээ гаргасан болно.
0
0