Бидний тухай
Багш ажилтан
Матриц, түүн дээр хийх үйлдлүүд, матрицын тодорхойлогч, тодорхойлогчийг бодох аргууд, шугаман тэгшитгэлийн систем, түүнийг бодох аргууд, матрицын хувийн утга, хувийн вектор, тэдгээрийн хэрэглээ, хавтгайн аналитик геометрын үндсэн элементүүд, хоёрдугаар эрэмбийн мурийнууд, тэдгээрийн хэрэглээ, огторгуйн координатын систем, вектор, түүн дээр хийх үйлдлүүд, олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн чанарууд, функцийн экстремум,функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, математикийн хэрэглээ
Энэхүү хичээл нь Нийгэм, хүмүүнлэг, хууль, эрх зүйн шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад дэмжлэг болох математикийн суурь мэдлэгийн үндсийг өгөх, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн гоо сайхан болон хэрэглээг таниулах зорилготой. Энэ хичээлээр ерөнхий боловсролын сургуульд үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тоолол, аналитик геометрын ойлголтуудыг дэлгэрүүлж, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, практик хэрэглээний олон жишээний хамтаар үзнэ.
Функц, матриц, тригонометр, вектор, дараалал, уламжлал, интеграл, дифференциал тэгшитгэл, комплекс тоо
Оюутнууд үндэсний математикийн хөтөлбөрийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд бэлтгэх
Энэ хичээлээр оюутнууд инвариантын зарчим, будалтын баталгаа, экстремалын зарчим, Боксын зарчим, Комбинаторикын зарчим, тооны онолын үндэс, индукцын зарчим, дараалал, олон гишүүнт, функционал тэгшитгэл, геометрийн зарим аргууд зэрэг элементар математикийн бодлого бодоход хэрэглэдэг зарим аргуудтай таницана
Энэ хичээл нь математикийн багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад бодлого бодох арга зүйг эзэмшүүлэх, стандарт бус бодлогуудыг бодох зарим стратегиудыг эзэмшүүлэх, оюутнуудын математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Энэхүү хичээл нь докторын түвшний суралцагсдад боловсролын судалгааны суурь үзэл баримтлал, тоон ба чанарын судалгааны арга зүй, өгөгдөл цуглуулах ба шинжлэх арга, судалгааны ёс зүйн зарчим зэрэг цогц мэдлэгийг эзэмшүүлнэ. Мөн боловсролын судалгааны философи, парадигм, асуудал дэвшүүлэх, зорилго тодорхойлох, судалгааны ёс зүй, тоон ба чанар аргууд, холимог судалгааны арга зэрэг багтана.
Энэхүү хичээлийн зорилго нь ахисан шатны суралцагсдад боловсролын судалгааны тоон ба чанарын судалгааны үзэл баримтлал, арга зүй, судалгааны ёс зүйн хэм хэмжээг баримтлан судалгаа хийх мэдлэг, чадвар, хандлагатай судлаач болгоход оршино. Мөн нотолгоонд суурилсан боловсролын бодлого, хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримтлан боловсрол судлалын чиглэлийн судалгаа хийх ур чадвартай судлаач болон төлөвших ач холбогдолтой юм.