Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр мэдээллийн системийн төслийн гол гол ойлголтуудыг тайлбарлана. Мэдээллийн системийн менежерийн мэдээллийн системийг хөгжүүлэх явцад бусад инженерийн багуудтай(системийн инженерүүд, чанарын менежерүүд, тохируулгын менежерүүд, тестерүүд) хэрхэн харьцах, хөгжүүлэлтийн стандартыг баримтлах, үйл ажиллагааны хамгийн сайн загварыг сонгох, Мэдээллийн системийн үнэ ба цаг хугацааг төлөвлөх, төлөвлөгөөг зохиох, баримтжуулах, хөгжүүлэлтийн явцад эрсдлийг тооцох, хүний нөөцийн асуудлыг авч үзэх, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах гэх мэт үйлдлүүдийг хэрхэн гүйцэтгэх талаар авч үзнэ.
Мэдээллийн системийн багийн ахлагч эсвэл програмын хэлтсийн удирдлага, менежерээр ажиллахын тулд Мэдээллийн системийн инженерчлэлийн асуудлыг ойлгох, хүмүүсийг манлайлан ажиллах ур чадвартай болгох. Хичээлийн төгсгөлд оюутан мэдээллийн системийг хөгжүүлэх явцад хэрэглэгдэх менежементийн аргуудыг сурах болно. Ач холбогдол: Үүнд Мэдээллийн системийг хөгжүүлэхэд баримталж байгаа өөр байгууллагын бүтцийг бусад байгууллагууд Мэдээллийн системийг хөгжүүлэх явцад баримтлах өөр зохион байгуулалтын бүтэц, үйл явц загварыг ойлгох. Мэдээллийн системийг хөгжүүлэхэд ашиглагдах цаг хугацааны төлөвлөлт, цар хүрээг тогтоох нийтлэг аргуудыг сурах Мэдээллийн системийг хөгжүүлэх процессийг хөгжүүлэлтийн бүх шатны түвшинд тодорхойлж сурах Хувь хүний удирдлагын нийтлэг аргуудыг сурах
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.
Энэ хичээллийн зорилго нь компьютерийн ухааны үндсэн ойлголтыг оюутанд өгч цааш тухай чиглэлээр гүнзгийрүүлсэн судлах суурь мэдлэгийг олгоно. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.
Төр, хувийн хэвшил, олон нийтийн дурын байгууллага бизнесийн үйл ажиллагаандаа бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, үр бүтээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, бүх шатны шийдвэр гаргалтыг оновчтой болгох, боловсон хүчний болоод бусад бүх нөөцийг үр ашигтай хуваарилах зорилгоор мэдээллийн системийг ашигладаг. Мэдээллийн системийн суурь болсон мэдээллийн санг цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээхэд ашиглагдах техник, түүн дотроо өгөгдлийн сангийн хэлний бүхий л боломжуудыг судлана
Шинжлэх ухаан, мэргэжил, бизнесийн үйл ажиллагаанаас үл хамаараад өгөгдлийг боловсруулах, ашиглах шаардлагатай байдаг. Жишээ нь биологи, газарзүй, эдийн засаг, физик, санхүү, математик, тооцоолол гэх мэт. Тэгвэл мэргэжлээс үл хамаараад өгөгдөл, түүний бүтцийг тодорхойлох, үр ашигтай зохион байгуулах (цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээх) арга замыг заахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Алгоритм, түүний үндсэн ойлголтууд: алгоритмын тодорхойлолт, алгоритмын чанарууд, алгоритмын үндсэн алхмууд, алгоритмыг дүрслэх хэлбэрүүд Алгоритмын төрлүүд: Шугаман, салаалсан, давталттай алгоритмууд, давталтын хэлбэрүүд Алгоритмчлах үе шатууд: Алгоритмын ерөнхий зохиомж, тоон арга сонгох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх Алгоритмын хэмжигдэхүүний төрлүүд: Хүснэгт, түүнийг боловсруулах алгоритмууд. Мөр төрөл, мөр боловсруулах алгоритмууд. Алгоритмчлалын аргууд: Комбинаторикийн алгоритмууд, дэд алгоритм, рекурсив алгоритм
Компьютерийн алгоритмын тухай үндсэн ойлголтуудтай танилцан алгоритм дүрслэх, алгоритм зохиох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх суурь мэдлэг чадварыг эзэмшинэ.