Бидний тухай
Багш ажилтан
Худалдааны мөн чанар, нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, худалдааны ангилал, төрөл, онцлог, нийтлэг болон ялгаатай талууд, худалдааны хэлбэр төрлүүдийг (бирж, тендер, дуудлага худалдаа, үзэсгэлэн яармаг, зуучийн худалдаа, цахим худалдаа гэх мэт) зохион байгуулах, худалдаанд хэрхэн оролцох талаарх сэдвүүдийг судална.
Оюутнууд эдийн засгийн салбаруудыг хооронд нь холбох үүрэг бүхий худалдааны салбарын мөн чанар, худалдааны хэлбэр төрлүүдийн талаарх ойлголт, мэдээллийг хүргэж, хэрэгцээтбараа, ажил үйлчилгээгээ худалдан авах, худалдан борлуулах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Энэхүү хичээлээр - Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн зарчим, салбарууд (бараа, үйлчилгээний худалдаа) - Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн танилцуулга: хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, чиг үүргийг (худалдааны гэрээнд хөрөнгө оруулалтыг хамгаалах бүлгүүд, олон улсын арбитрын хууль эрх зүй; худалдааны зохицуулалт - Тогтвортой хөгжлийн үүсэл, хувьслын орчин үеийн мөн чанар, тогтвортой хөгжлийн зорилтод нөлөөлөх тухай танилцуулга - Худалдаа ба тогтвортой хөгжил, Тогтвортой байдлын бүлгүүд (байгаль орчин, хоёр талын худалдааны гэрээ, хоёр талт худалдааны гэрээ) - Хөрөнгө оруулалт ба тогтвортой хөгжил - Төрийн бус/хувийн оролцогчдын үүрэг, хариуцлага, тухайлбал, Бизнес ба Хүний эрх - Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний талаар судална.
Тогтвoртой хөгжил ба худалдаа, хөрөнгө оруулалт хичээлээр олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүй, тогтвортой хөгжлийн хоорондын уялдаа холбоо, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн хэрэгжүүлж буй худалдаа, хөрөнгө оруулалтын горимуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог судалдаг. Даяаршсан олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын сорилтуудыг шийдвэрлэхэд төрийн арга хэмжээ дангаараа хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, энэхүү хичээл нь нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой төрийн бус оролцогчдын үүрэг, хариуцлагыг мөн авч үздэг.
Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага
Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.
Шинэ зуунд гаалийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт, стратеги, бодлого боловсруулах шийдвэр гаргах болон хэрэгжүүлэх түвшний үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлс, гадаад худалдааны гинжин сүлжээнд гаалийн зохицуулалт, үүрэг хариуцлагын тогтолцоо, нөлөөлөл, Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдлийн удирдлага хэрэгжүүлэх шаардлага ач холбогдол, гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын функц, үүрэг оролцоо, улс орны үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагын менежментийн тогтолцоо, гүйцэтгэх үүрэг, эрх зүйн болон үйл ажиллагааны зохицуулалт, гаальчдын карьерын хөгжлийн асуудлууд.
Гаалийн удирдлагын бодлого, үүрэг функцийг тодорхойлох Гаалийн байгууллагын стратегийн удирдлагын асуудлыг тодорхойлох Импорт, экспорт болон барааны шилжилтийг хэрхэн гаалийн удирдлагаар зохицуулах Нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдлын асуудлаар гаалийн үүргийг тайлбарлах Гаалийн стратеги төлөвлөгөөнд эрсдлийн удирдлагын зарчмуудыг тусгах Гаалийн үйл ажиллагаанд нөлөөлөх ОУ-ын хэмжээний арга хэрэгслүүдийг тодорхойлох, тайлбарлах
Барааны чанар, экспертиз хичээлээр барааны чанар, экспертизийн үндсэн ойлголт, чанарын үндсэн үзүүлэлтүүд, экспертизийн арга хэрэгслүүд, барааны стандарт, техникийн шаардлага, итгэмжлэгдсэн лабортарийн хяналт, экспорт импортийн экспертиз хийх процедур, экспертизийн баримт бичиг, гэрчилгээ, сертификат гэсэн сэдвүүдийг судална.
Оюутнуудад барааны чанар, экспертиз хичээлээр өргөн хэрэглээний барааны чанар, аюулгүй байдал, эрсдэл, түүний хяналтын тогтолцоо, экспертизийн төрөл, ангилал, чанарын үндсэн үзүүлэлт, хяналтын хэрэгсэл, барааны чанарт экспертиз хийх дараалал, шинжилгээний аргууд, тэдгээрийн онцлог, мэргэжлийн шинжээчийн шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг онолын хүрээнд судлахын зэрэгцээ олон улсын чанарын хяналтын стандарт, үндэсний стандартын шаардлага, үзүүлэлт, чанар, экспертизийн эрх зүйн орчины талаар бусад улс орны туршлага, эрх зүйн орчны давуу болон сул талыг судлах, харьцуулах.