МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Mongolian Postal services market situation
Бүртгэлийн дугаар: P2026-5076
Санхүүжүүлэгч: Монополын эсрэг газар
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2025.08.31 - 2026.06.26
Захиалагч: Монополын эсрэг газар
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дэлхий дахинд хил дамнасан цахим худалдааны эргэлт, эрэлт хэрэгцээ эрс өсөн нэмэгдэж байна. Хувь хүн, аж ахуйн нэгжүүд цахим худалдааны платформоор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авалт хийх боломжтой болсон нь хил дамнасан илгээлтийн урсгалыг огцом нэмэгдүүлж, илгээмжийн худалдаа (parcel trade) гэсэн нэршил түгээмэл хэрэглэгдэх боллоо. Ковид 19 цар тахлын улмаас эдийн засаг, нийгмийн харилцаа цахим хэлбэрт шилжсэн нь цахим худалдааны хэрэглээг идэвхжүүлэхэд ихээхэн түлхэц болсон. Мөн шуудангийн үйлчилгээгээр дамжуулан солилцох хувь хүмүүсийн илгээмж (individual consignments)-ийн урсгал ч нэмэгдэж байна. Монгол Улс ч дэлхий нийтийн энэхүү хандлагаас хоцорсонгүй. 2024 оны байдлаар дэлхийн 163 улстай гадаад худалдаа хийж, Монгол Улсын 140 гаруй мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Тийнхүү гадаад эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр хил дамнасан ачаа, илгээмжийн солилцоо ч эрс нэмэгджээ. Монгол Улсад улс хоорондын шуудангийн солилцоогоор ирсэн орох илгээлтийн тоо 2019 онд 219,227 ширхэг байсан бол Ковид цар тахлын дараа 2021 онд 463,933 болж 2 дахин нэмэгдсэн байна. Улмаар 2023 онд 291,430 ширхэг, 2024 онд 504,304 ширхэг илгээлт улс хоорондын шуудангаар орж иржээ. Харин улс хоорондын буухиа шуудангаар ирсэн илгээлт 2020 онд 35,010 ширхэг байсан бол 2021 онд 62,765 болж 80 хувиар өссөн байна. 2024 онд 45,720 илгээлт буухиа шуудангаар иржээ. Хил дамнасан илгээлт, хувь хүний түүвэр ачаа улс хоорондын шуудангийн хүргэлтээр дамжихаас гадна автозамын тээврээр хил нэвтэрч байна. Ялангуяа манай улсын гадаад худалдааны гол түнш орнууд болох БНХАУ, БНСУ-аас авч буй ачаа, илгээмжийн дийлэнх хэсэг нь ачаа тээвэр, карго үйлчилгээ эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжээр дамжин, автозамын тээврээр хил нэвтэрч, түүнд тавих хяналт, зохицуулалт сул байгаагийн улмаас хүргэлтийн үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн эрх зөрчигдөх, хохирох нөхцөл байдал үүсч байна. Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм. Тус байгууллага нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх”, “зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах” зорилгыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд зах зээлд зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг билээ. Аливаа улсын өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагууд нь зах зээл дэх өрсөлдөөний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хэрэглэгчийн эрх ашиг хангагдсан эсэхийг үнэлэх зорилгоор зах зээлийн судалгаа хийж гүйцэтгэдэг. Манай улсад сүүлийн жилүүдэд улс хоорондын шуудан үйлчилгээ, илгээмж хүргэлтийн хэрэгцээ шаардлага эрс нэмэгдэж, тэрхүү илгээмж хүргэлт нь олон хэлбэр урсгалаар хил нэвтэрч, зарим талаар түүнд тавих хяналт, зохицуулалт сул байгаа нь өрсөлдөөнийг гажуудуулах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх нөхцөл байдалд хүргэж болзошгүй байгаа юм. Тиймд өрсөлдөөнийг хянах зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагын захиалгаар улс хоорондын шуудан үйлчилгээний зах зээлийн төлөв байдлыг тодорхойлох энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ.

Abstract

The volume and demand for cross-border e-commerce is growing rapidly worldwide. Individuals and businesses are now able to make purchases from all over the world through e-commerce platforms, which has dramatically increased the flow of cross-border shipments, and the term parcel trade has become popular. The shift to electronic forms of economic and social relations due to the Covid-19 pandemic has greatly stimulated the use of e-commerce. The flow of individual consignments exchanged through postal services is also increasing. Mongolia has not been left behind in this global trend. As of 2024, it was trading with 163 countries around the world, and more than 140,000 Mongolian citizens were living and working abroad. As foreign economic relations expanded, cross-border cargo and parcel exchange increased dramatically. The number of incoming parcels in Mongolia through interstate postal exchange was 219,227 in 2019, but after the Covid pandemic, it doubled to 463,933 in 2021. Cross-border shipments and personal consignments are being transported through interstate postal delivery as well as by road. In particular, the majority of shipments and parcels received from China and the Republic of Korea, our country's main foreign trade partners, are transported by road through individuals and businesses engaged in freight and cargo services. Due to the lack of control and regulation over them, the rights of consumers receiving delivery services are being violated and harmed. The Antimonopoly Service is a state administrative body responsible for supervising the implementation of competition laws, implementing competition policy at the national level, and protecting the interests of entrepreneurs and consumers. The agency is responsible for implementing the objectives of the Law on Competition, which are “to create conditions for fair competition in the market for entrepreneurs” and “to prevent and prohibit any activities that are contrary to competition and market dominance.” In order to fulfill this duty, it exercises the full power to identify entrepreneurs with legitimate monopoly or dominance in the market and to monitor their activities. Competition agencies in any country conduct market research to assess the competitive situation in the market and to assess whether consumer rights are being met. In our country, the need for international postal services and parcel delivery has increased dramatically in recent years, and parcel delivery has crossed borders in many forms, and in some cases, the lack of supervision and regulation over it may lead to a situation where competition is distorted and consumer rights are violated.

Түлхүүр үгс:
шуудан-үйлчилгээ,-зах-зээлийн-төлөв-байдал,-салбарын-эрх-зүйн-зохицуулалт,-цахим-худалдаа




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар