МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED301
Багц цаг: 3

Товч агуулга

Физик сургалтанд суралцагчдын өмнөх төсөөллийг тооцох чиглэлээр когнитив сэтгэл судлал, физикийг сурах ба багшлах үйл ажиллагааны салбарт хийгдэж буй суурь болон империк судалгаа, агуулгыг элементарчлах ба дидактикаар дахин бүтээх, контекстэд суурилсан физикийн хичээл, загварчлал зэрэг орчин цагийн физик дидактикийн гол онолыг физикийн хичээлийн тодорхой сэдэвт буулган хэрэглэнэ. Физик дидактик-2 хичээлийн агуулга нь физикийн багшийн ангид орох физикийн бодлого бодох арга зүй, физикийн түүх, физикийн туршилт, физик дидактикийн судалгааны арга зүй зэрэг мэргэжлийн хичээлүүдээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.

Зорилго

Физик дидактик -I хичээлээр үзсэн физик дидактикийн онолын үндсийг физикийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Энд байгаль дахь физикийн үзэгдэл, асуудал – физикийн мэдлэг ба физикийн тухай мэдлэг –сурагчдын ташаа төсөөлөл – мэдлэгийн бүтэц- сайн хичээл-загварчлах- дидактикаар дахин бүтээх – дидактик шийдэл гаргах гэсэн уялдаа холбоонд авч үзнэ. Дунд сургуульд судалдаг физикийн хичээл нь байгалийн ухааны суурь боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, физик дидактикийн империк судалгаатай холбон авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS322
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED316
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS396
Багц цаг: 2

Товч агуулга

Цогц чадамжинд суурилсан стандарт, 4 цогц чадамж, агуулгын шурган загвар,физикийн хичээл дэх туршилт, физикийн туршилтын физик дидактикийн онолын үндэс, туршилтын үүрэг зориулалт, туршилтын ангилал, туршилттай хичээлд өгөх зөвлөмж, байгалийн ухаанч хэмжилт, ажиглалт, харьцуулалт, аналоги, загварчлал зэрэг аргууд, тодорхой сэдэв дээр буулгах дадлага ажилууд № Сэдэв ба агуулга Бие дааж гүйцэтгэх үйл ажиллагааны алхмууд 1-2 Физик туршилтын үүрэг, ач холбогдол Хэлэлцэх, дүгнэлт гаргах, мэдээлэлтэй танилцах 3-4 Уламжлалт лабораторийн ажлын зааварт анализ хийх Бүлгээр ажиллана. Тодорхой лабораторийн ажил дээр багшийн өгсөн удирдамжийн дагуу ажиллаж үр дүнг нийтэд танилцуулан хэлэлцэх 5-6 Туршилтын ажилд тавих дидактик шаардлага, зарчим хэлэлцэх 7-8 Мэдлэг бүтээхэд ашиглах туршилтын ажлыг сонгон авах, шинэ зарчмаар ажлын хуудас боловсруулах багаар ажиллах, хэлэлцэх, уламжлалт аргаас ялгаатай арга зүйг боловсруулахыг оролдох 9-10 Туршилт ажлыг боловсронгуй болгож сайжруулах, хичээлд бэлтгэх багаар ажиллах, хэлэлцэх, саналаа дэвшүүлэх 11-12 Туршилтын хичээлээр Scientific Literacy эзэмшүүлэх Мэдээлэлтэй ажиллах 13-14 Туршилтын үед сурагчдаас гарч болзошгүй хариу үйлдэл, түүнийг хичээлд тооцох туршилтын ажилтай танилцах, хариу үйлдлийг хэрхэн шийдэх талаар хэлэлцэх 15-16 Туршилтын ажлын үйлийн алхмуудыг ялгах Тодорхой туршилт ажил дээр явуулах алхам дэс дарааг нарийвчлан боловсруулна. Явцын шалгалт №1 17-18 Боловсруулсан алхмын дагуу туршилт хийх Бусад багийн боловсруулсан ажлыг гүйцэтгэнэ. Хэлэлцэнэ. Сайжруулна. 19-20 Үйлийн алхам бүрийг нарийвчлан судлах, үйлдлүүдийг ялгах Дидактик анализ хийх 21-22 Мультимедиа хэрэгслийг хичээлд хэрэглэхэд анхаарах зүйл Эерэг сөрөг талыг ялган харуулах 23-24 Байгалийн үзэгдлээс физик үзэгдлийг ялгах 1. аянга цахих 2. цас бороо орох 3. биеийг халаах гэх мэт Тодорхой жишээтэй танилцах 25-26 Шинжлэх ухааны түүхэн туршилтуудыг хичээлд хэрэглэх Видео бичлэг үзэх 27-28 Interactive program –аар механик хөдөлгөөнийг загварчлах Програмтай танилцах 29-30 Интерактив програмаар хийх туршилтын дидактик алхмыг боловсруулах Дидактик боловсруулалт хийх 31-32 Явцын шалгалт: Тайлан хамгаалах

Зорилго

Физик туршилтын үндсэн арга зүй, ангилал, үүрэг зориулалт, туршилт явуулах үйлийн алхам тэдгээрийн дидактик онол арга зүйн үндэстэй танилцсаны үндсэн дээр тодорхой зорилго дэвшүүлэн туршилт судалгаа төлөвлөх, явуулах, үр дүнг боловсруулан цэгцлэх, дүгнэх, мэдээлэх арга барил зарчмуудтай танилцаж, ЕБС-ийн физикийн хичээл дээр туршилт тавих хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээлийн сантай болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED300
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлд нийгмийн хөгжил- боловсролын шинэчлэл- киррикюлимийн хөгжил- багш мэргэжилтний ур чадварын өөрчлөлт гэсэн уяалдаа холбоонд физикийн хичээл гэсэн ухагдахууны агуулгыг хөндөж физикийн хичээлийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг орчин цагийн байгалийн ухаан, тухайлбал физик дидактикийн онолын үндэстэй танилцана. Физик дидактик-1 хичээлийн агуулга нь физикийн багшийн ангид орох мэргэжлийн бусад хичээлүүд дээр нарийвчлагдан гүнзгийрэх болно.

Зорилго

Их сургуулиар бэлтгэгдэж байгаа багш мэргэжилтний мэргэжлийн гол хичээл нь “Мэргэжлийн дидактик”-ийн хичээл байдаг. Физик дидактик -1 хичээлийн зорилго нь физик дидактикийн орчин цагийн онолын үндэстэй танилцаж улмаар сургуулийн бодит амьдралд физикийн хичээлийг явуулах практик үйл ажиллагаанд суурь болох шинжлэх ухааны үндэслэлтэй баримжааг оюутнуудад олгоход оршино. Физикийн дидактикт физикийг сурах болон багшлах үйл ажиллагааг физик, сурган, суралцахуйн сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр авч үздэг. Дунд сургуульд заагддаг физикийн хичээл нь ерөнхий боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир энэ асуудлыг монголын бага, дунд боловсролын шинэчлэл, улмаар дэлхий түвшинд явагдаж буй бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, сургалтын чанарын асуудалтай холбон авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED312
Багц цаг: 2

Товч агуулга

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд их дээд сургуулиуд бүх суралцагчдад тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаар мэдлэг олгох үүрэгтэй. Уг хичээлд нийгмийн хөгжил - боловсролын шинэчлэл - киррикюлимийн хөгжил - багш мэргэжилтний ур чадварын өөрчлөлт - тогтвортой хөгжлийн боловсролын цогц чадамж гэсэн уяалдаа холбоонд байгалын ухааны хичээл, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал агуулгыг хөндөж хичээлийн хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг боловсруулах, онолын үндэстэй танилцаж, багшлах дидактикийн чадварууд эзэмшинэ. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг багтаасан тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн санаа, туршлагын танилцуулга Олон улсын өнөөгийн бодлого, хандлага сайн туршлагаас танилцаж, эдгээр асуудлыг хэлэлцэх боломжууд, мөн Сурсан мэдсэнээ боловсролын практикт хэрэгжүүлэх боломжыг олгоно.

Зорилго

НҮБ-ээс 2030 он хүртэл хэрэгжих“Sustainable Development Goals” 17 зорилгыг тодорхойлсон бөгөөд 4-р зорилго нь Тогтвортой Хөгжлийн Боловсролын зорилго юм. Энд боловсролын шинэ үзэл баримтлалын утга санаа тусгагдсан ба Тогтвортой хөгжлийн 17 зорилго биелэгдэх үндэс нь тогтвортой хөгжлийн боловсрол (4-р зорилго) болно гэж үзэж байна. Их сургуулиар бэлтгэгдэж байгаа багш мэргэжилтний мэргэжлийн цогц чадамжаас гадна тогтвортой хөгжлийн боловсролын цогц чадамжыг чухалчилж байна.. Тогтвортой хөгжлийн боловсрол хичээлийн зорилго нь тогтвортой хөгжлийн боловсролын орчин цагийн онолын үндэстэй танилцаж улмаар сургуулийн бодит амьдралд физик, байгалын ухааны хичээлийгудирдан явуулах практик үйл ажиллагаанд суурь болох шинжлэх ухааны үндэслэлтэй баримжааг оюутнуудад олгоход оршино. Байгалын ухааныг сурах болон багшлах үйл ажиллагааг байгалын ухааны хичээлүүдийн агуулга, сурган, суралцахуйн сэтгэл судлал, тогтвортой хөгжил зэрэг олон шинжлэх ухааны зааг дээр авч үзэх шаардлага тулгарч байна. Дунд сургуульд заагддаг хичээл нь ерөнхий боловсрол олгох сургалтын нэг салшгүй хэсэг учир тогтвортой хөгжлийн асуудлыг монголын бага, дунд, их дээд боловсролын шинэчлэл, улмаар дэлхий түвшинд явагдаж буй бүх нийтийн суурь боловсролын шинэчлэл, сургалтын чанарын асуудалтай холбон авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHED314
Багц цаг: 2

Товч агуулга

Оршил хичээл. Шинжлэх ухаан – Технологи- Нийгмийн хөгжлийн орчин цагийн хандлага ба Байгалийн Ухааны Боловсрол-4цаг Шинжлэх ухаанч арга барил, хандлага. Байгалийн ухааны суурь боловсрол. Байгалийн шинжлэх ухаанч танин мэдэхүйн арга барил-4 цаг SL –ийн үүднээс физикийн хичээлийн зорилгыг томьёолох нь.Цогц чадамжийн хөгжлийн чиг хандлага-4цаг Олон улсын PISA хөтөлбөрийн үр дүн ба улс орнуудын байр суурь-4цаг Англи, Америк, Герман, Австрали зэрэг орны БУ-ны боловсролын стандартын онцлог- 4цаг Бие даалт. PISA хөтөлбөрийн SL –ийн бодлогыг судлах, илтгэх.Явцын шалгалт-6цаг Физикийн бодлогын соёлын шинэ чиг хандлага. Бодлого зохиох, боловсруулах аргазүй-6 Физикийн туршилтаар шинжлэх ухаанч арга барилд сургах аргазүй.Оюутнууд боловсруулсан туршилтаа үзүүлэх.Явцын шалгалт-6цаг Ном зүй: 1. Сургууль соёлын хөгжлийн шинэ чиг хандлага. МДССТ-ийн багш нарын бүтээл, УБ., 2002. 2. Багш боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага, МДССТ-ийн багш нарын бүтээл, УБ., 2003. 3. Б.Бурмаа, М.Ганбат, А.Ариунболд, Д.Батболд. Физикийн боловсролын стандарт. ШУБЯ. УБ., 2003. 4. Б.Бурмаа, М.Ганбат. Физикийн боловсролын стандартын зөвлөмж. ШУБЯ. УБ., 2003. . 5. Б.Бурмаа, Н.Нэргүй, Ч.Нямгэрэл, Суралцахуй -концепцийн өөрчлөлт. //“Чанартай боловсрол- Хөгжлийн баталгаа” илтгэлийн эмхтгэл. УБ., 2001. х. 222-229. 6. М.Ганбат, Б. Бурмаа. Байгалийн ухааны суурь боловсролын үнэлгээний асуудалд. //“Чанартай боловсрол- Хөгжлийн баталгаа” илтгэлийн эмхтгэл. УБ., 2001. х. 383-390. 7. М.Ганбат, Б. Бурмаа, У.Доёд. Боловсролын чанар- цогц чадамжийн үнэлгээ. //Багш боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага. УБ., 2003. х. 67-85. 8. Н. Оюунцэцэг, М.Алтанцэцэг, Б.Бурмаа ба бусад “ Байгалийн ухааны стандарт ба хичээлийн соёлын хөгжил” (Сургалтын модуль VII-XI анги ). УБ, 2005 9. Б.Бурмаа, М.Ганбат. Физик дидактик хичээлийн практикт. УБ,2006. 10. Я. Мөнхсайхан. Сурах үйл ажиллагааг үнэлэх асуудалд. Магистрын дипломын ажил, 2002. 11. PISA 2000, 2003, 2006, 2009 12. NSES -1997 13. Rationale. Years 1-10 SYLLABUS 14. Kerncurriculum fuer das Gymnasium Schuljahrgaenge 5-10. NATURWISSENSCHAFTEN 15. NATURWISSENSCHAFTEN im Unterricht Physik. Standards 16. PISA Released Items Science 2006 17. The Ontario Curriculum Grades 11 and 12. Science 2000. Canada

Зорилго

Хичээлийн зорилго нь “Физик дидактик 1 ба 2 хичээл ба “физикийн туршилтын арга зүй” хичээлээр судалсан онолын практикийн үндсийг нэгтгэн дүгнэж байгалийн ухаанч арга барил, шинжлэх ухааны танин мэдэхүйн арга, түүний үнэлгээ даалгавар боловсруулах аргазүйн талаар онол практикийн мэдлэг, чадвар олж авахад оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар