Бидний тухай
Багш ажилтан
Байгалийн усны эргэлт нь агаар мандал, газар бүрхэвч, чулуулагт хий шингэн, хатуу хэлбэрт оршин байнгын тасралтгүй эргэлтэнд оршдог билээ. Тиймээс түүний хөдлөл зүйг судлах нь тухайн системийг бүрэн таних боломж бүрдүүлнэ. Монгол орны хувьд газар нутгийн 63 хувьд цэвдэг алаг цоог болон үргэлжилсэн хэлбэртэйгээр тархсан байдаг нь усны эргэлтэнд үзүүлэх нэг чухал элемент болж байдаг. Ялангуяа Монгол Улсын хамгийн идэвхтэй сав газрын хувьд Туул голын хөндийд орших Улаанбаатар хотын хувьд гадаргын болон газрын доорх усны хөдлөл зүй, бохирдуулагчийн зам, түүнд нөлөөлөх цэвдэгт давхаргын нөлөөг судлах нь бидний цаашдын усны бодлого төлөвлөлтөнд чухлаар тавигдаад байгаа асуудал юм. Одоогийн байдлаар Монгол орны хувьд гадаргын, газрын доорх усны хоорондын харилцан хамааралд цэвдгийн тархалт, ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлсон судалгаа хийгдээгүй байна. Уг судалгааны үр дүнд цэвдгийн алаг цоог тархалттай Туул голын хөндийд гадаргын ус олон хур борооны ус хэрхэн тархдаг, суурь болон шууд урсац, хур тунадасны ус (дулааны болон хүйтний улиралд) газрын гүнд хэрхэн нэвчиж усны бүрдлийн системийн ерөнхий дүр зургийг гаргах юм. Мөн улирлын хөлдөлтийн гүн, хөдлөлзүйг талбайн бусад мониторингийн өгөгдлүүдтэй холбон харилцан хамаарал шүтэлцээг илрүүлэн загварчлалд тусгаж өгнө. Ингэснээр судалгаа явуулсан талбайн ерөнхий улирлын хөлдөлтийн гүн, хөдлөлзүй тодорхой болно. Улирлын хөлдөлтийн хөдлөлзүйг усны загварчлалд тусгаснаар (1) Изотопын шинжилгээний үр дүнд Туул голын суурь урсацыг тодорхойлох, түүнд улирлын гэсэлт, хөлдөлт хэрхэн нөлөөлдөг болох (2) улирлын цэвдэг,гадаргын болон газрын доорх усныбаланс хоорондын хамаарлыг янз бүрийн нөхцөлд турших боломж олдоно, (3) Туул голын хөндийд ирэх усны эх үүсвэрийн бүрдэл, чиглэлийг тодорхойлсноор газар ашиглалт, уур амьсгалын янз бүрийн нөхцлийг туршиж тохирсон менежментийн арга зүйг хэрэгжүүлэх үндэс бий болно. Иймээс Туул голын сав газарт улирлын хөлдөлтийн горим, гүнийг тодорхойлох, газрын доорх усны ашиглалт хэрхэн нөлөөлөхийг тодруулах, уур амьсгалын нөлөөнд хэрхэн өөрчлөгдөх чиг хандлагыг тогтоох нь ихээхэн ач холбогдолтой юм. Цаашлаад Монгол орны цэвдэгт бүс нутгуудын гидрологийн асуудалд цэвдгийн өөрчлөлтийн нөлөөг тусгах нь усны нөөцийн ирээдүйн хандлагыг зөв тодорхойлоход туслах өндөр ач холбогдолтой болно.
One of the pressing problems in water sector is the issues of water quality and supply to Ulaanbaatar city in which nearly ½ of Mongolian population resides. Through determining recharge contribution of each sources, and understanding dynamics of surface and groundwater interaction, knowledge based management decisions can be made. Though, to the best of our knowledge, there is only one published study using isotopic analysis for identification of sources of alluvial ground water of Tuul River basin and interaction between ground and surface water. According to this study, northern tributaries and ground water from northern part of Ulaanbaatar contributes up to 54% and winter precipitation contributes up to 12% of alluvial ground water of Tuul River Basin, in addition to recharge contribution of Tuul River. Due to climate change and thawing of permafrost, various changes such as decrease in ground water supply, increase in base flow, changes in quality have been observed. Similar phenomena such as increase in thaw depth, increase in nitrate and ammonia in water supply wells have been observed in Ulaanbaatar area. This indicates that changes in permafrost, and soil pollution in gerhoroolol, underlain by discontinuous permafrost zone, can affect ground supply and quality. However, we have not encountered a study that aimed to determine recharge contributions of each sources and define the role of permafrost in hydrological cycle. The result of the project will be described dynamics of surface and groundwater interaction in the discontinuous permafrost region of the Tuul river basin. Expected outcomes of the project will be defined followings: a) Understanding of recharge contributions of each sources (rainfall, snowmelt, surface water), base flow dynamics in permafrost area; b) Defined role of permafrost, underlain the northern tributaries of the Tuul river basin; c) Policy relevant recommendation on land and climate change impacts on surface and groundwater in the permafrost region; d) Workshops and trainings of young hydrological researchers on advanced methods of hydrology, particularly in models of isotope analysis; e) At least onearticle to peer reviewed international journal The overall result will be a key understanding of surface water reaction to the permafrost region of Mongolia.
Түлхүүр үгс: