Бидний тухай
Багш ажилтан
Арилжааны хуулийн төслийн зүйл, заалтын зохицуулалтын практикт хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, давхардал, хийдэл, зөрчлийг арилган хуулийг хэрэглэхэд ойгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулан хуулийн төслийн чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж дэвшүүлэх зорилготой судалгааг гүйцэтгэнэ. Судалгаа дараах агуулгатай байна: (1) арилжааны эх сурвалжийг хэрэглэх дараалал, арилжааны заншлыг эх сурвалж талаас нь тайлбарлах, үнэлж олон улсын эрх зүйн талаас үнэлэх шаардлагатай зүйл байгаа эсэх тодруулах; (2) арилжааны эрх зүйн оролцогчдийг тодорхойлох; (3) арилжааны бүртгэлийн зүйл, түүний үр дагавар, бүртгэл үнэн зөв байх зарчим, гүйлгээний зардалтай холбож тайлбарлах; (4) хувиараа АЭ-ийн арилжааны нэрийг хамгаалал, арилжааны нэрийг шилжүүлэг, итгэлийг хамгаалах талаарх судалгаа; (5) төлөөлөх бүрэн эрхийн төрөл хэлбэрийг нарийвчилсан эсэх болон шударга гуравдагч этгээдийн хамгаалал; (6) комиссын гэрээний төрлүүд ялгаа зааг, системчлэл, тусгай анги дахь илгээмж зэрэгтэй уялдуулах; (7) зохицуулалтад үнэлгээ хийх; (8) тодорхой төрлийн гэрээний төлбөрийг сонгож, анхаарвал зохих зохицуулалтыг тодорхойлж, үнэлгээ хийх, шүүхийн практикт судалгаа хийх; (9)Арилжааны хууль шинээр тусгах боломж бүхий бусад гэрээний төрлийг тодорхойлж, харьцуулсан судалгаа.
A study will be carried out with the aim of making recommendations for improving the quality of the draft Commercial law by considering the feasibility and interrelationship of the articles and provisions in practice, and by developing the law in a way that is understandable and feasible for the application, eliminating duplications and violations. The research has the following contents: (1) the sequence of using commercial sources, explaining commercial customs from the source point of view, and clarifying whether there is a need to be evaluated from the point of view of international law; (2) identify participants of commerce; (3) explain the items of the commercial register, its consequences, the principle of accuracy of the register, and the transaction costs; (4) research on sole trader's trade name protection, trade name transfer and trust protection; (5) whether specific types of powers of representation and bona fide third party protections; (6) to coordinate the types of commission contracts with distinctions, systematization, and parcels in special section of the civil law; (7) evaluate regulations; (8) identify and evaluate appropriate arrangements for selecting certain types of contract payments, and conduct research on case law; (9) identify and compare other types of contracts that have the potential to be incorporated into the Commercial Law.
Түлхүүр үгс:Судалгааны зорилго нь одоо байгаа санхүүжилтийн механизмыг сайжруулж, инновацийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлэх боломж, үр нөлөөг үнэлэхэд оршино. Энэ хүрээнд инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх зохицуулалтыг бий болгох нь инновацийн төслийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлнэ.
The purpose of the study is to improve existing financing mechanisms and assess the effectiveness and feasibility of introducing legal regulations to support the implementation of innovation projects. In this context, the creation of regulations for financing a certain percentage of the loan interest taken for the implementation of innovation projects will analyze the impact on the development of innovation projects and economic growth, and evaluate the social and economic benefits.
Түлхүүр үгс: