МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN340
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм улс төрийн эхийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, Монгол болон Хятад улсын гадаад харилцаа, гадаад бодлого, хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдаа, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, зэрэг нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээллийг уншиж ойлгох, тоймлон тэмдэглэх, орчуулгын оновчтой арга хэрэглэн монгол, хятад хоёр хэлнээ үгийн сангийн болон хэл зүйн алдаа мадаггүй орчуулах чадвар дадалд суралцана.

Зорилго

Хятад, монгол хэлний хэвлэл мэдээллийн бичвэрийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, нийгэм, улс төрийн сэдэвтэй бичвэрийг хоёр хэлний хэм хэмжээнд нийцүүлэн үгчлэн буюу утгачлан орчуулах чадвар дадал эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN716
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN423
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин цагийн хятад хэлний өгүүлбэр зүйн тогтолцоо, үг холбох өгүүлбэр зүйн тогтолцоо, ангилан авч үзэх нь, өгүүлбэр зүйн нэгжүүд, өгүүлбэрт ялгах нь, өгүүлбэрийн гишүүд, тэдгээрийн хэл зүйн онцлог болон илрэх хэлбэр, өгүүлбэрийн хэв шинжүүд, ангилах нь, энгийн ба нийлмэл өгүүлбэрийн бүтцийн онцлог, хэл ярианы үйлдлүүд ба өгүүлбэрийн үүргийн хувьд ангилах нь, хятад хэлний өвөрмөц өгүүлбэрүүд, үйлдүүлэх утга илрэх нь, өгүүлбэрийн гүн болон өнгөн бүтэц, өгүүлбэрийн утга зүй болон хэрэглээний талаарх онолын мэдлэг олж, өгүүлбэр зүйн задлан шинжлэл хийх чадвар, дадал эзэмшинэ.

Зорилго

Тус хичээл нь орчин цагийн хятад хэлний онолын цогц мэдлэгийг гүнзгийрүүлж, хятад хэлний өгүүлбэр зүйн тогтолцоог хэлний нэгж, тэдгээрийн харьцаа хамаарлын шүтэлцээнд авч үзэн, бүтэц, утга зүй, харилцаа болон үүргийн талаас судлах зорилготой. Хэлний өгүүлбэр зүйн түвшний үндсэн ухагдахуун ойлголтууд, өгүүлбэр зүйн задлан шинжилгээ хийх чадвар, дадал эзэмшүүлснээр өгүүлбэр зүйн нэгжүүд болон тэдгээрийн олон хувилбарыг орчин цагийн хятад хэлний хэм хэмжээнд нийцүүлэн хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх, хэлний түвшнүүдийн харилцан уялдааг ойлгож, хэлний бодит баримтыг хэл шинжлэлийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан бие даан бүтээлчээр ойлгох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHNP103
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHNP109
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN101
Багц цаг: 3

Товч агуулга

Өдөр тутмын амьдрал, оюутны хотхон, тээвэр ба аялал, чөлөөт цаг өнгөрөөх, соёл зэрэг сэдвийн хүрээнд сонсох, ярих, унших, бичих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд зориулагдсан 600 гаруй үг хэллэг багтсан. Үндсэн сурах бичгээс гадна сонсох болон бататгах дасгал бүхий дэвтэр ашиглана. Уг хичээл нь 7 бүлэг бүхий 28 сэдвээс бүрдэх ба урьдчилсан бэлтгэл, шинэ үг, бичвэр, үг хэллэгийн тайлбар ба хэл зүйн дүрэм, бататгах, болон бие даан гүйцэтгэх дасгал зэргээс бүтнэ.

Зорилго

Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын талаарх мэдлэгээ бататгаж, дадал болгох, хятад хэлний анхан шатны сонсох, унших, бичих, ярих, орчуулах зэрэг мэдлэг, чадвар болон соёлын мэдэгдэхүүн олгож, дадал эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: CHIN110
Багц цаг: 15

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN315
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын хэвлэл мэдээллийн төрөл ангилал, сэтгүүлзүйн тухай ойлголтыг олж авах, хэвлэл мэдээллийн хэл найруулга, үг зүй болон өгүүлбэр зүйн онцлог, хэвлэл мэдээллийн түгээмэл сэдвүүд, тухайлбал нийгэм улс төр, эдийн засаг, хот бүтээн байгуулалт, байгаль орчин экологи, соёл, боловсрол, залуучууд зэрэг сэдвийн эхтэй уншиж танилцан үндсэн үгийн сан эзэмшинэ.

Зорилго

Хятад хэвлэл мэдээллийн хэл найруулга болон хэл зүйн онцлогтой танилцаж, хэвлэл мэдээллийн үндсэн үгийн сан эзэмшиж өнөөгийн Хятад улсын нийгэм, улс төр, эдийн засгийн мэдлэг олно.Зорилгоо биелүүлэхийн тулд суралцагчдын өмнө нь эзэмшсэн хятад хэлний мэдлэгт тулгуурлан шинжлэх ухааны нарийвчилсан үг хэллэг болон хэвлэл мэдээллийн хэл найруулгад тулгуурлан судалгааны аргазүй, судалгааны асуудлуудыг нэгэн суурь мэдээлэл мэдлэг олох, нэгтгэн дүгнэх, мэдээлэл боловсруулах, тэдгээрийг эх хэлний мэдлэгтэйгээ уялдуулж сурахын дээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн ерөнхий ойлголт, ангиллын тухай мэдлэгийг эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: LING651
Багц цаг: 3

Товч агуулга

Хэлийг үүргийн талаас судлахчиглэл, урсгалууд, үүргийн хэл зүйн үндсэн ойлголтууд, үүргийн хэл зүйн хүрээ ба зорилго, үг зүй, өгүүлбэр зүйн судалгаа, үүргийн өгүүлэмжийн хэл зүй, суурь ойлголтууд болон үүргийн өгүүлэмжийн хэл зүйн бүтэцзэрэгхүрээнд орчин цагийн хэлний онолын нийтлэг чиг хандлагыг илэрхийлэх үүргийн хэл шинжлэлийн суурь ойлголтыг эзэмшинэ.

Зорилго

Хэлний суурь шинж чанарыг тайлж тайлбарлахын тулд хэлний хэлбэрийг түүнийүүргээр нь тогтоох явдал байдаг. Энэ хичээлийг судласнаар хэлний бодот үзэгдлийг тайлж тайлбарлахдаа хэл ярианы үүслийн хийсвэр ойлголт талыг эрхэмлэх, энэ үүднээс тайлж тайлбарлах үндэслэлийг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN346
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний хэл зүйн шинж чанар, хэл зүйн нэгж, үгийн аймаг, нэр үг, үйл үг, тэмдэг нэр, тэдгээрийн онцлог, хятад хэлний өгүүлбэрийн гишүүд, түүний ангиллын тухай нэгтгэн авч үзнэ.

Зорилго

Хятад хэлний хэл зүйн онолын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгох, яриа бичигт хэл зүйн дүрмийг зөв хэрэглэж сургах, хятад хэлний бусад хичээлийн үндэс суурийг зөв тавих.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN304
Багц цаг: 3

Товч агуулга

Өдөр тутмын сонин сэтгүүл, телевизийн мэдээ зэрэг суралцагчдын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой бичвэрүүдийг уншиж ойлгох, энгийн зурвас, захидал, богино тэмдэглэл, мэдээллийг тухайн сэдвийн дагуу бичиж, зохион бичих чадварт суралцана.

Зорилго

Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцахад хэрэглэх 4000-аад үгийн баялаг сантай болох, үзсэн үг хэллэг, ханз үсэг, тэдгээрийн илэрхийлэх утга тус бүрийг зөв оноон хэрэглэж, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгож сурах, хувь хүний тухай асуултуудтай энгийн анкет, санал асуулгын хуудсыг бөглөж, олон нийтийн арга хэмжээнд энгийн бичгийн мэдээлэл хийж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FLAC200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар